Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00091/И |
Дугаар | 00126 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 00126
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1948 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 69 настай, эрэгтэй, Булган аймаг, Могод сумын 4 дүгээр багт оршин суух Ёндон овогт Насантогтохын Халтар /РД:ГЕ48021010/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00091/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Халтар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Могод сумын “Оч” нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 жил 3 сар 15 хоног тракторын жолоочоор, Могод сумын сургуулийн уурын зуухны механикчаар 1973 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хүртэл нийт 10 жил ажилсан болохыг сэргээн тогтоож өгнө үү. Цаашид шинээр гаргах нотлох баримт, санал хүсэлт үгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Халтар нь Булган аймгийн Могод сумын “Оч” нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Могод сумын сургуулийн уурын зуухны механикчаар 1973 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай лавлагаа, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай лавлагаа, Булган аймгийн Могод сумын “Оч” нэгдлийн даргын 1971 оны 12 дугаар сарын 80 дугаартай “Амралт олгох тухай” тушаал, Булган аймгийн Могод сумын “Оч” нэгдлийн даргын 1973 оны 10 дугаар сарын 60 дугаартай “Амралт олгох тухай” тушаал, Булган аймгийн Могод сумын “Оч” нэгдлийн даргын 1971 оны 8 дугаар сарын 43 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Ёндон овогт Насантогтохын Халтарыг Булган аймгийн Могод сумын “Оч” нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Могод сумын сургуульд1973 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл уурын зуухны механикчаар нийт 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 18 /арван найм/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ