Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

 

                                        

 

       

 

 

 2021        11            02                                     2021/ШЦТ/139

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ст холбогдох эрүүгийн 2119002110176 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн машинист мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ....... оршин суух, урьд,

2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, 2005 оны 10 дугаар 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаар, 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, О.С /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн дотор байрлах лангуун дээрээс хохирогч У.Аийн гар утасыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч О.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сайншандад орж ирээд Номингийн хажуу талд архи ууж байгаад бие засах гэж  Номин орсон. Нөгөө хүн хоёр давхарт гарсан би лангууны тэнд зогсож байсан. Тэгээд лангуун дээр нь гар утас байхаар нь би аваад гадаа гараад зогсож байхад нэг хүн гарч ирээд утас аваад гарсан байна утсаа авмаар байна гэхээр нь утсыг нь өгсөн. Тэгээд нөгөө хүнээ хүлээгээд гарч ирэхээр нь хамт явах гээд байж байхад дэлгүүрийн хүн цагдаа дуудсан гэсэн. Тэгээд цагдаа ирсэн. Хойшид шударга алдаагаа засаж амьдарна гэж бодож байна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч У.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Номин худалдааны төвд ажилтай байхад согтуу 2 хүн орж ирээд  00 хаана вэ гэж асуухаар нь би 00 зааж өгсөн чинь өндөр нуруутай нь 00-руу явсан харин цуг явсан намхан нь миний хажууд үлдээд архи зардаг юм уу гэж асуусан би тухайн асуултад нь хариулчхаад утсаа лангуун дээр тавьчхаад кассынхаа хүнтэй юм яриад байж байгаад харсан нөгөө намхан эрэгтэй нь алга болсон байсан. Би тэгээд гэнэт утсаа лангуун дээр тавьснаа санаад харсан чинь байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би камер шүүж үзсэн чинь тухайн намхан эрэгтэй хүн нь аваад гарсан бичлэг байсан. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

 

Гэрч Ч.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр Стай хамт Номин худалдааны төв рүү 00 орохоор хамт орсон. Тэгээд үүдэнд байсан эмэгтэй хүнээр 00 хаана байдгийг заалгаад аваад дээшээ гарч бие засахаар би гарсан. Харин С доор 1 давхарт үлдсэн. Тэгээд бие засчхаад хүрээд ирсэн чинь надад 00 зааж өгсөн эмэгтэй надаас цуг явж байсан хүн чинь хаана байна гэж асуусан Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Би ямар утас байсныг нь мэдээгүй утсыг огт хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-921/1749 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол /хх-ийн 46-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /43 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Номин худалдааны төв дотор байрлах лангуун дээрээс хохирогч У.Аийн гар утасыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч У.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Номин худалдааны төвд ажилтай байхад согтуу 2 хүн орж ирээд манай 00 хаана бэ гэж асуухаар нь би 00 зааж өгсөн... Би тэгээд гэнэт утсаа лангуун дээр тавьснаа санаад харсан чинь байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би камер шүүж үзсэн чинь тухайн намхан эрэгтэй хүн нь аваад гарсан бичлэг байсан. ...гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Стай хамт Номин худалдааны төв рүү 00 орохоор  орсон. Тэгээд үүдэнд байсан эмэгтэй хүнээр 00 хаана байдгийг заалгаад дээшээ гарч бие засахаар би гарсан. Харин С доор 1 давхарт үлдсэн. Тэгээд бие засчихаад хүрээд ирсэн чинь надад 00 зааж өгсөн эмэгтэй надаас цуг явж байсан хүн чинь хаана байна гэж асуусан...” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч О.Ст холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.С нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялын саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч О.Ст холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч М Бийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Ст тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН