Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00129

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэнхангай сумын засаг даргад /Н.Эрхэмбаяр/ холбогдох, өвсний үнэ 675000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Бүрэнхангай сум нь Нөөцийн газрын өвсний фондоос 2013 онд авсан өвсний үлдэгдэл 675000 төгрөгийн өр төлбөрийг үүсгээд одоо болтол төлж барагдуулаагүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад /Н.Эрхэмбаяр/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Нөөцийн газраас Бүрэгхангай суманд 2013 онд хувиарласан өвсний үнэний дутуу 675000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Нөөцийн газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад /Н.Эрхэмбаяр/холбогдуулан өвсний үнэ 675000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 675000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад /Н.Эрхэмбаяр/ холбогдох 675000 /зургаан зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Булган аймгийн Нөөцийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      О.ОДОНЧИМЭГ