Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00079/И |
Дугаар | 00130 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 00130
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй,
Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдох,
өвс тэжээлийн үнэ 230000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00079/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Нөөцийн газарт нягтлан бодогч ажилтай, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 16-1 тоотод оршин суух, Алтантан овогт Ганбаатарын Мягмаржав /РД:ГЮ77012564/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Цагдаагийн газар нь аймгийн Нөөцийн газраас 2015 онд авсан өвсний үнэ 230000 төгрөгийн өр төлбөрийг үүсгээд одоо болтол барагдуулахгүй байгаа тул хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Нөөцийн газар нь Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймгийн Нөөцийн газар нь Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдуулж өвс, тэжээлийн үнэ 230000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгазлсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдох, өвсний үнэ 230000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ