Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

     

 

 

      

 

 

 

 

 

 

 2021         12           07                                     2021/ШЦТ/162

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Э.Ариунболд,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гэд холбогдох эрүүгийн 2119001970202 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 14-20 насны 3 хүүхдийн хамт ...........тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Л.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Г нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Ганзам хүнсний дэлгүүрийн гаднаас таксинд сууж тус сумын Дэнж гэх газар хүргүүлэх үедээ Ш.Ггийн тус таксинд мартаж буусан гэх “Самсунг А51” маркийн гар утсыг олж авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Л.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ажлаа тараад, таксинд сууж яваад утас олсон. Олсон гар утсаа цэргээс ирсэн хүүдээ янзлуулаад ав гэж хэлээд өгсөн. Тэгээд гар утасны эзэн нь байршил тогтоогчоор утсаа хаана байгааг мэдээд, гар утсыг нь буцааж өгсөн. Гар утасны эзэн цагдаад мэдэгдээд гээгдэл эд хөрөнгө завшсан гэх хэрэгт холбогдсон гэсэн мэдүүлэг,

Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-921/7140 дугаартай “...Самсунг А51 маркийн гар утас, 1 ширхэг, нийт үнэ 600.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 13-15-р хуудас/,

 

Хохирогч Ш.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, арын 30 айлын орон сууцны автобусны буудлаас охин Энхжин, зээ охин Н нарын хамт таксинд суугаад Сайншанд сумын 6 дугаар багт байх Шанд өндөгний ферм рүү явсан бөгөөд уг таксинд өөрийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсаа мартаж буусан тул цагдаагийн байгууллагад хандах болсон ...би гар утсаа 2020 оны 12 дугаар сард Сайншанд сумын Мобикомоос лизингээр 950.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

Гэрч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...би А51 загварын гар утсанд өөрийн дугаараа 10 дугаар сард хийж ашиглаж байсан. Уг гар утас манай найз С.Гид байдаг юм. С.Г нь уг гар утсыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс ашиглах болсон, уг гар утсыг аав Гансүхээсээ авсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

 

Гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Самсунг А51 маркийн гар утсыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс ашиглаж эхэлсэн, уг гар утсыг миний төрсөн аав Гансүх надад өгсөн ...аав Гансүх нь уг гар утсыг таксинд сууж байхдаа олсон гэж хэлж байсан, би цэргээс ирээд гар утас байхгүй байсан тул уг гар утсыг янзлуулаад ав гээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/

 

Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 50, 54-р хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Ганзам хүнсний дэлгүүрийн гаднаас таксинд сууж Шанд өндөгний ферм рүү хүргүүлэх үедээ тус таксинд гээгдүүлсэн Ш.Ггийн “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ш.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, арын 30 айлын орон сууцны автобусны буудлаас охин Энхжин, зээ охин Н нарын хамт таксинд суугаад Сайншанд сумын 6 дугаар багт байх Шанд өндөгний ферм рүү явсан бөгөөд уг таксинд өөрийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсаа мартаж буусан тул цагдаагийн байгууллагад хандах болсон ...би гар утсаа 2020 оны 12 дугаар сард Сайншанд сумын Мобикомоос лизингээр 950.000 төгрөгөөр авч байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...би А51 загварын гар утсанд өөрийн дугаараа 10 дугаар сард хийж ашиглаж байсан. Уг гар утас манай найз С.Гид байдаг юм. С.Г нь уг гар утсыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс ашиглах болсон, уг гар утсыг аав Гансүхээсээ авсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Самсунг А51 маркийн гар утсыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс ашиглаж эхэлсэн, уг гар утсыг миний төрсөн аав Гансүх надад өгсөн ...аав Гансүх нь уг гар утсыг таксинд сууж байхдаа олсон гэж хэлж байсан, би цэргээс ирээд гар утас байхгүй байсан тул уг гар утсыг янзлуулаад ав гээд өгсөн” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-921/7140 дугаартай дүгнэлт,  эд зүйл хураан авсан болон  хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Л.Гэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч Л.Гийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Гэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Л.Гэд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

        Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

     Шүүгдэгчийн санхүүгийн чадвар,эд хөрөнгө,төлбөрийн чадварыг харгалзан оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Ш.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Л.Гэд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН