Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00133

 

уНэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Монголын цахилгаан холбоо ХК-ийн Булган аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, В.Оюун-Эрдэнэд холбогдох 131119.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00110/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн Булган аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн В.Оюун-Эрдэнэ нь манай байгууллагаар үйлчлүүлсэний төлбөрөө төлөхгүй байгаа тул 87412.75 төгрөг, алданги 43706.37 төгрөг, нийт 131119.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Монголын цахилгаан холбоо ХК-ийн Булган аймгийн Холбооны газар нь В.Оюун-Эрдэнэдхолбогдуулан 131119.12 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч В.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 131119.12 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулан, төлсөн баримтаа байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн Булган аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй В.Оюун-Эрдэнэд холбогдох 131119.12 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун арван есөн/ төгрөг /арван хоёр/ мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8483 /найман мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 4241 /дөрвөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг, хариуцагчаас 4241 /дөрвөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН