Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 780

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Т

Хариуцагч: ХЗДХС, МХХ

Нэхэмжлэлийн шаардлага: “Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолын С.Тт холбогдох хэсэг, ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалын С.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, мөн МХХны С.Т намайг хүульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг “МХХ”-д даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш. нэхэмжлэгч С.Т, хариуцагч МХХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Х, хариуцагч ХЗДХСын итгэмжлэгдсэн төлөөлөгч А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Монгол Улсын иргэн С*******ын Т******* миний бие эрх зүйч мэргэжилтэй ба анх 2001 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст Татварын хэрэг бүртгэгч, 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст Цагдаагийн хэрэг бүртгэгч, 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Улсын Еренхий Прокурорын тушаалаар Говь-Алтай аймгийн Прокурорын газарт Хяналтын прокурор, туслах прокуророор ажиллаж байсан. 2007 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Улсын Еренхий Прокурорын тушаалаар Улаанбаатар хотын Багануур дүүргийн орлогч прокуророор томилогдон ажиллаж байгаад Улсын Ерөнхий прокурорын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 328 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу 2004 онд хуульчдын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд тухайн үед олгосон хуульчийн гэрчилгээг 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлөөс ******* дугаартай хуульчийн гэрчилгээгээр сольж шинэчлэн олгосон.

Ингээд хуульчийн ******* дугаартай гэрчилгээг үндэслэн 2008 оны 5 дугаар сард өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтанд орж тэнцэн ХЗДХСын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан. ХЗДХСын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тушаалтай холбогдуулан Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тоггоолоор Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт зааснаар огцорсон, ажлаас халагдсан, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон хуульчдын гэрчилгээ хүчингүй болгоход миний хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон байна. Энэ талаар мэдээгүй учраас ажлаа хийж байсан. Харин миний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ХЗДХСын 2010 оны 04 дугээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалаар 2 жилийн дараа “хуульд заасан үндэслэлээр хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсон" гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 10 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл болсон ХЗДХСын 2008 оны 71 дүгээр тушаалыг Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар хүчингүй болгосон тухай 2018 оны 09 дүгээр сарьн 10-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүний 1-4/4422 дугаартай иргэн надад ирүүлсзн албан бичгээс мэдэж авсан. Ингээд МХХны Зөвлөлийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107 дугаар тогтоолд Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалыг мэдсэнээс хойш 3 сарын дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан тохиолдолд хуульчдын нэгдсэн бүртгэлд тухай бүр нь бүртгэх талаар заасан байсан тул миний бие 2004 оны ******* дугаартай хуульчийн гэрчилгээг сэргээж, МХХны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгож өгөхийг хүсэж МХХнд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хандсан. МХХ миний гаргасан хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад судалж байна, шалгаж байна, таныг бүртгэж авах боломжтой байгаа талаар урьдчилан мэдэгдэж байснаа 3 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1/1336 дүгаартай албан бичгээр МХХны Ерөнхийлөгч Ж.*******гаас хуульчийн нзгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй гэсэн хариуг миний гэрийн хаягаар шуудангаар явуулсан байна. Уг албан бичгийн баталгаат шуудангаас миний бие 2018 оны 12 дугаар оарын 26-ны өдөр гардан аваад өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Мөн надад прокурорын байгууллагаас ажлаас халах шийтгэл оноосон ба үүн дээр нэмж хуульч, өмгөөлөгчөөр ажиллах эрхийг минь хязгаарлан хуульчийн гэрчилгээг хүчингүй болгож 1 зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл, хариуцлага оногдуулсныг Хуульчдын холбоо дүгнэж үзээгүй.

Хүульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолын С.Т надад холбогдох хэсгийг хучингүй болгуулах тухай шаардлагаын хувьд: Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарьш 19-ний өдрийн 10 дугаар тогтоол нь ХЗДХСын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тушаалыг үндэслэн гарсан. Өөрөөр хэлбэл огцорсон шүүгч, халагдсан прокурор, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нотариатч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон өмгөөлөгч нарын хуульчийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол юм. Үндсэндээ хамаарал бүхий актууд юм. Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зевлелийн 2008 оны 10 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл болсон ХЗДХСын 2008 оны 71 дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Энэ тушаалд өмгөөлөгч нарын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлийг л сэргээсэн болохоос Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосон эсэх тухай ямар нэг байдлаар дурдаж заагүй юм. Ингээд МХХноос Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхдээ өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон өмгөөлөгчдийн хуульчийн гэрчилгээг сэргээн олгож эхэлсэн байсан.

Ийм учир миний зүгээс Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 10 дугаар тогтоолыг хамтад нь хүчингүй болгосон гэж үзэж хуульчдын холбоонд бүртгүүлэх хүсэлтээ өгтөл миний хуульчийн гэрчилгээг Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсон тул сэргээх боломжгүй гэж үзэн бүртгэж авахаас татгалзсан. Ийм байдлаар Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоол бүхий захиргааны акт нь С.Т миний хуульч, өмгөөлөгчөөр ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байх тул тус тогтоолын надад холбогдох хзсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан. МХХ хууль, тогтоомжийг нэг мөр ижил тэгш хэмжээтэйгээр хэрэгжүүлэхгүй өөр өөр байдлаар хзрэгжүүлж байгаа нь мөн хуульд нийцэхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмне эрх тэгш байна. Мөн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинзэ, эрхэлсэн ажил, аябан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж зааж хуульчилсан.

ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дутаар тушаалын С.Төд холбогдох хэсгийг хучингүй болгуүлах тухай:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Хуульч сонгон шалгарүулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг үндэслэж ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаал гарсан нь иргэн миний өмгөөлөгчөөр ажиллах эрх, ашиг сонирхолыг зөрчсөн тул тус тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймд Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолын С.Тт холбогдох хэсэг, ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалын С.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, мөн МХХны С.Т намайг хүульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг “МХХ"-д даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ХЗДХСын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...С.Т нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 заасны дагуу халагдсан тул Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний 10 дугаар тогтоол нь огцорсон, халагдсан, тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон хуульчдын гэрчилгээг хүчингүй болгосон байна. Ийнхүү дээр дурдсны дагуу тус 10 дугаар тогтоолоор С.Тийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болсон тул өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалын 5 дахь хэсэгт “...хуульд заасан үндэслэлээр хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болсон Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч С*******ын Т*******ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай” гэж заасан байна. Энэхүү тушаал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасан "... Прокурорын байгууллагын тухай хуулийн 44.1.4-т заасны дагуу прокурор ажлаас халагдсан” гэж заасныг үндэслэн шийдвзрлзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжпэл 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 нь зөвхөн 2008 оны 71 дүгээр тушаалд хамааралтай бөгөөд Хуульч сонгон шалгаруулах ажпыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 10 дугаар тогтоолтой хамааралгүй болно” гэжээ.

Хариуцагч МХХны итгэмжлэгдсэн Б.Х*******, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Т нь тус шүүхэд хандан “Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолын С.Тт холбогдох хэсэг, ХЗДХСын 2010 оны 65 дугаар тушаалын С.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, мөн МХХны С.Т намайг хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг “МХХ’’-д даалгах шаардлага бүхий тодруулсан нэмжлэлтэй танилцаад дараах тайбарыг гаргаж байна. Нэг. С.Т нь 2004 онд хуульч болж, 2007 он хүртэл Прокурорын байгууллагад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.4, Прокурорын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.2.5, 3 дугаар зүйлийн 3.1 ...”-т заасныг тус тус зөрчиж, Улсын Ерөнхий Прокурорын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 328 дугаар тушаалаар халагдсан байна. Дээрх тушаалыг үндэслэн Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн3 18 дугаар зүйлийн 18.1.34 дахь хэсэгт заасны дагуу Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөл 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор С.Тийн 00******* дугаар хуульчийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Захиргааны хэрэг хянан шийдвзрлэх тухай /2002 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль өсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.” гэж заасны дагуу дээд шатны байгууллага буюу ХЗДХСад хандан гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Хоёр. Нэхэмжлэгчийн дурдсан ХЗДХСын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгэзр тушаал нь сайдын 2008 оны 03 дугаар сарын 05- ны өдрийн 71 дүгээр “Зарим хүмүүсийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгосон тушаал бөгөөд энэ нь Хуульч сонгон шалгаруулах тухай хууль 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүчингүй болсон. Прокурорын байгууллагын тухай хуулийн 44.1.4-т заасны дагуу прокурор ажлаас халагдсан нэхэмжлэгч С.Тийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болгосон 10 дугаар тушаалд хамааралгүй. Өөрөер хэлбэл нэхэмжлэгчийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болгосон Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тушаал одоог хүртэл хүчин төгөлдөр байна.

Иймд эрх зүйч С.Тийг Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй тул Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч С.Тийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн “МХХ нь иргэн намайг хуульчийн нэгдсэн бүртгэлж бүртгэж хуульчийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд иргэн миний хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуульчаар ажиллах хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэх шаардлагын тухайд:

Анх нэхэмжлэгч С.Т нь 2001 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн татварын хэлтэст татварын хэрэг бүртгэгч, 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст цагдаагийн хэрэг бүртгэгч, 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Говь-Алтай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, туслах прокурор, 2007 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Багануур дүүргийн орлогч прокуророор томилогдон тус тус ажиллаж байжээ.

 Нэхэмжлэгч С.Т нь дээрх ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2004 онд хуульчдын сонгон шалгаруултад орж тэнцэж, Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлөөс 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай гэрчилгээг авсан байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын Ерөнхий прокурорын 328 дугаар тушаалаар “Прокурорын ёс зүйг ноцтой” зөрчсөн гэх үндэслэлээр ажлаасаа халагджээ.

Дээрх гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч 2008 оны 05 дугаар сард Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орж тэнцэн ХЗДХСын  2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсаныг хариуцагч ХЗДХСын 65 дугаар тушаалаар “Хуульд заасан үндэслэлээр хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсон” тул С.Тийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй  байна.

Өөрөөр хэлбэл Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 10 дугаар тогтоолоор С.Тийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд уг тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагчид дээрх 10 болон 65 дугаар тушаалыг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгоогүй байна.

Нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангаж МХХны зүгээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн бүртгэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

2. Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоол болон ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалын С.Түвштнтөгст холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоол нь ХЗДХСын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тушаалыг үндэслэн гарсан өөрөөр хэлбэл огцорсон шүүгч, халагдсан прокурор, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нотариатч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон өмгөөлөгч нарын хуульчийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол юм. Үндсэндээ хамтдаа параллель хамаарал бүхий актууд гэж маргажээ,

Нэхэмжлэгчийн дурдсан дээрх тушаалын үндэслэлийг авч үзвэл Хууль зүй дотоод хэргийн сайдын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тушаал нь “... нэр бүхий 213 өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа гишүүний татварыг 1 жил 6 сараас дээш хугацаагаар  төлөөгүй...” гэх үндэслэлээр гарсан байх бөгөөд уг 71 дүгээр тушаал нь нэхэмжлэгч С.Төд  огт хамааралгүй байна.

Харин Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 10 дугаар тогтоолоор С.Т нь прокуророор ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж прокурорын байгууллагаас халагдсан гэх үндэслэлээр хуульчийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгосон ямар ч тушаал гараагүй болох нь  хариуцагч нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан Хууль зүй дотоод хэргийн сайдын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоол, 10 дугаар тогтоолоор нотлогдож байна.

Харин шүүхийн зүгээс маргаан бүхий дээрх 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Учир нь Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /2007 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “Шүүхийн тухай хуулийн 59.1-д заасан үндэслэлээр шүүгч огцорсон, Прокурорын байгууллагын тухай хуулийн 44.1.4-т заасны дагуу прокурор ажлаас халагдсан, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.6, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Өмгөөллийн тухай хуулийн 19.1.3, 19.1.5-д заасан үндэслэлээр  тус тус хүчингүй болгосон” зөвлөл гэрчилгээг хүчингүй болгоно, Прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Прокурор хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн, прокурорын ёс зүйн хэм хэмжээ, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 44.1.4-т “ажлаас халах” гэж тус тус заасантай маргаан бүхий Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоол, ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалууд нь нийцэж байна.

Түүнчлэн С.Т нь дээрх маргаан бүхий акт буюу Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг мэдээгүй байсан гэх боловч бодит байдал дээр хуульчийн гэрчилгээ хүчингүй болсныг мэдсэн бөгөөд 2015 онд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй болох нь хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан “...2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дүгээр ээлжийн сорилтын шалгалт авсан тэмдэглэл” зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч С.Тийн “Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолын С.Тт холбогдох хэсэг, ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалын С.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, мөн МХХны С.Т намайг хүульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг “МХХнд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /2007 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.4-т заасныг тус тус баримтлан “Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолын С.Тт холбогдох хэсэг, ХЗДХСын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалын С.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, мөн МХХны С.Т намайг хүульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг “МХХнд даалгах” шаардлага бүхий С.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.О