Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 143

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0143/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Шүүгдэгч Н.******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******  овогт ****** ын ****** д холбогдох 201609000290 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******  овогт ****** ын ******  /********/, ********д төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******ы хамт ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-******онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ***** дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******  нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********р багийн нутаг дэвсгэрт байрлах “****** ” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Б.****** ийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч Н.****** ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр намайг ногооныхоо талбайн амбаартаа байж байхад ******  2 шил архитай дөрвүүлээ ирсэн. Тэр архинаас уугаад байж байтал жижиг тэрэгтэй хүмүүс ирж манай талбайны ойролцоо захад зогссон. Тэгээд би тэр машинтай хүмүүс дээр очоод “юу гээд талбай дээр ирж машинтайгаа зогсоод байгаа юм” гэж хэлсэн чинь тэр хүмүүсийн нэг нь “тэгээд хаана зогсох юм” гэж хэлэхээр нь би тэр талбайн хажууд ирж зогссон хүмүүсээс нэг залуугийнх нь нүүрэн тус газар цохисон. Би тэр залууг цохисоныхоо дараа гэнэт “юу болж байна аа” гэж бодоод ухаан орж тэр цохиулсан залууд хандаж “та нар юм хэрэгтэй бол талбай дээр надтай ирж уулзахгүй яасан юм бэ” гэж хэлсэн. 
...миний цохисон залуугийн амнаас нь цус гарч байсан, би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. 
...******  гэдэг залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан.
...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч надад гомдолгүй гэж хэлсэн учраас энэ байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч Б.****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15-16 цагийн үед би найзууд болох ****** , ******  гэдэг ангийнхаа залуутай хамт бид хэд *******кийн тэнд ******ын эрэг дээр загас барих гэж ****** ын машинтай очсон.
...ногоо тарьдаг талбайн тэндээс цагаан өнгийн жижиг тэрэгтэй хүмүүс бид нар дээр ирсэн. Тэр машинаас 4 хаалга онгойгоод согтуу хүмүүс бууж ирээд “хаанахын пизда нар вэ, алаад өгнө өө” гэж хэлээд бууж ирсэн. Бид нар сууж байхад тэр машинаас бууж ирсэн залуучуудаас улаан футболкатай нэг хүн шууд хүрч ирэнгүүтээ манай найз ****** ыг өшиглөөд авсан. Би тэгэхээр нь “юу болоод байгаа юм бэ, яасан гэж ингэж байгаа юм” гэж хэлсэн чинь шоронгийн хэн ч гэнэ үү хүн асуугаад байсан. Тэгсэн тэр улаан футболкатай залуу над уруу хүрч ирээд миний нүүр уруу цохиод авсан. Тэгсэн миний урд талын үүдэн шуд унаад цус гарсан.
...******  ах надад шүд хийлгэх эмчилгээний мөнгө 400,000 төгрөг өгсөн байгаа. Надад ******  гэдэг хүнд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 5-7 дахь тал/, 

-Гэрч Ш.****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****** аа ах машинаас бууж очоод тэнд байсан нэг залууг нь цохиод авах шиг болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,

-Гэрч Н.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн ****** аа ах тэр гурван залуу дээр очоод нэг залууг нь цохиод авсан. Тэгсэн тэр залуугийн амнаас цус гарч байсан. ****** аа ах “ахыг нь ****** ын ******  гэдэг, энэ ахынх нь талбай, хэрэг болбол тэр амбаарт очиж уулзаарай” гэж хэлээд ногооны талбайн тэнд байсан амбаараа зааж өгсөн. Тэгтэл цохиулсан залуу “та цохисон хойноо ингэж хэлээд яадаг юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/, 

-Гэрч Н.****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг машинаас буухад  тэр хүмүүс бужигнаад явчихсан. Намайг очиход хар цамцтай нэг залуугийн амнаас нь цус гарчихсан, тойрч гүйгээд зодолдох гээд байсан. Би тэр залууг ханцуйнаас нь барьж аваад “юу болсон юм бэ, яасан” гэж асуухад тэр хар цамцтай залуу “энэ ах чинь намайг цохичихлоо шүү дээ” гэж хэлээд тэр хар цамцтай залуу ****** ыг зааж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/, 

-Гэрч А.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр жижиг тэрэгнээс бууж ирсэн нэг улаан футболкатай хүн шууд над уруу ирээд “Сэлэнгийн пизда нарыг ална аа” гэж хэлээд намайг нэг өшиглөөд миний дээгүүр гараад манай найз ******  уруу явсан. Би босоод “юу болоод байгаа юм” гээ хэлээд тэр хүмүүстэй маргаж байгаад эргээд хартал манай найз ****** ийн амнаас нь цус гарчихсан зогсож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/, 

-Гэрч Н.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ****** аа, ******  нар машинаас түрүүлээд буугаад тэр 3 залуу дээр яваад очсон. Би машинд хэсэг байж байгаад буугаад яваад очтол тэр 3 залуугийн нэг нь “энэ ах намайг цохичихлоо” гээд ****** ааг зааж тэнд хэрүүл маргаан болж байсан. Би дүү Баярбаясгалантай хамт цааш гол уруу загас барихаар явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/, 

-Гэрч А.****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр жижиг тэрэгнээс бууж ирсэн нэг улаан фудболкатай хүн гарч ирээд “Сэлэнгийн пизда нарыг ална аа” гэж хэлээд манай найз ****** ыг нэг өшиглөөд дээгүүр гараад нь ******  уруу очоод түүнийг нэг удаа цохисон. Тэгээд бид нар юу болоод байгаа юм бэ гээд эргээд хартал манай найз ****** ийн амнаас нь цус гарчихсан зогсож байсан. ******  утсаараа цагдаа дуудах гэтэл тэнд байсан хүмүүс хоорондоо ярилцъя гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, 

-“...Б.****** ийн биед нэг шүдний үгүй байдал, доод эрүүн дэх зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22 дахь тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дахь тал/, 
-Хохирол хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай баримт /хэргийн 49 дэх тал/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Н.******  нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “****** ” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан, иргэн Б.****** ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр машинаас бууж ирсэн залуучуудаас улаан футболкатай нэг хүн шууд хүрч ирэнгүүтээ манай найз ****** ыг өшиглөөд авсан. Би тэгэхээр нь “юу болоод байгаа юм бэ, яасан гэж ингэж байгаа юм” гэж хэлсэн чинь шоронгийн хэн ч гэнэ үү хүн асуугаад байсан. Тэгсэн тэр улаан футболкатай залуу над уруу хүрч ирээд миний нүүр уруу цохиод авсан. Тэгсэн миний урд талын үүдэн шуд унаад цус гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 5-7 дахь тал/, гэрч Ш.****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****** аа ах машинаас бууж очоод тэнд байсан нэг залууг нь цохиод авах шиг болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/, гэрч Н.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн ****** аа ах тэр гурван залуу дээр очоод нэг залууг нь цохиод авсан. Тэгсэн тэр залуугийн амнаас цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/, гэрч Н.****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг очиход хар цамцтай нэг залуугийн амнаас нь цус гарчихсан, тойрч гүйгээд зодолдох гээд байсан. Би тэр залууг ханцуйнаас нь барьж аваад “юу болсон юм бэ, яасан” гэж асуухад тэр хар цамцтай залуу “энэ ах чинь намайг цохичихлоо шүү дээ” гэж хэлээд тэр хар цамцтай залуу ****** ыг зааж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/, гэрч А.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр жижиг тэрэгнээс бууж ирсэн нэг улаан футболкатай хүн шууд над уруу ирээд “Сэлэнгийн пизда нарыг ална аа” гэж хэлээд намайг нэг өшиглөөд миний дээгүүр гараад манай найз ******  уруу явсан.“ гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/, гэрч Н.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр 3 залуугийн нэг нь “энэ ах намайг цохичихлоо” гээд ****** ааг зааж тэнд хэрүүл маргаан болж байсан. Би дүү Баярбаясгалантай хамт цааш гол уруу загас барихаар явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/, гэрч А.****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр жижиг тэрэгнээс бууж ирсэн нэг улаан фудболкатай хүн гарч ирээд “Сэлэнгийн пизда нарыг ална аа” гэж хэлээд манай найз ****** ыг нэг өшиглөөд авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, .Б.****** ийн биед нэг шүдний үгүй байдал, доод эрүүн дэх зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Хохирогч Б.****** т гэмтлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь “******  ах надад шүд хийлгэх эмчилгээний мөнгө 400,000 төгрөг өгсөн байгаа. Надад ******  гэдэг хүнд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 5-7 дахь тал/, мөн шүүхэд ирүүлсэн “Миний бие ******  овогтой ******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт ****** д гомдол, санал байхгүй. Иймд шүүх хуралдаанд миний бие ****** ийг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 70 дахь тал/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Н.****** аас гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.

       Шүүгдэгч Н.******  нь урьд 1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн **** дүгээр зүйлийн 239.2-т заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

       Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч ******  овогт ****** ын ****** ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ******  овогт ****** ын ****** д 3 жил 10 хоногийн /гурван жил арав хоног/  хугацааагаар хорих ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.****** д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Н.******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Н.****** д оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар ялтан Н.****** ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.****** д урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.****** д бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Я.ТУУЛ