Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

                                        

 

 

 

       

 

 

    2021        12            27                                     2022/ШЦТ/04

 

       

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чад холбогдох эрүүгийн 2119002280211 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой /бичиг үсэг мэднэ/, мужаан мэргэжилтэй, хувийн мал малладаг, ам бүл 3,эхнэр,хүүхдийн хамт ......... оршин суудаг, урьд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ч.Ч

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоцикл жолоодон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс  хөдөө гэр лүүгээ харих замдаа Б.Тийн өвөлжөөний гэрийн гаднаас Qiselu маркийн тог гаргагч мотор, Ken маркийн төмөр тасдагч багаж, улаан өнгийн Ken маркийн цахилгаан өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар,нууцаар авч 980 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ч.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би архи уугаад Таван-Эрдэнийн бууцан дээрээс Qiselu маркийн тог гаргагч мотор, Ken маркийн төмөр тасдагч багаж, улаан өнгийн Ken маркийн цахилгаан өрөм зэргийг авч гэрийн гадаа аваачсан. Тэгээд цагдаа ирээд намайг авч яваад эд зүйлийг сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Соёогийн бууц гэх газар өвөлжөөн дээрээ очиж тухайн хулгайд алдсан цахилгаан мотор, өрөм, тасдагч зэрэг багаж хэрэгслийг ашигласан. Тэгээд орой харих болоод цахилгаан моторыг өвөлжөөн дээр байх 2 монгол гэрийн зүүн талын гэрийн гадаа тавьж орхиод ...хажууд нь өрөм, тасдагч багаж хоёрыг гэр лүү оруулна гэж бодож байгаад мартаад тэр чигээр нь орхисон ...би хулгайд алдсан цахилгаан мотор, өрөм, тасдагч багаж зэрэг эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээн авсан ...нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 19 дүгээр тал)

 

         Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр .... Qiselu маркийн тог гаргагч бензин мотор 1 ширхэг, Кеn маркийн төмөр тасдагч багаж 1 ширхэг, улаан өнгийн Кеn маркийн цахилгаан өрөм 1 ширхэг зэргийг иргэн Ч.Чаас хураан авч эзэмшигч Б.Тэд хүлээлгэн өгснийг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 11-12 дугаар тал)

 

         “Хас Үнэлгээ” ХХК-ны хохирол, даатгалын 322 дугаартай “...тог гаргагч Qiselu 1 ширхэг, 700.000 төгрөг, төмөр тасдагч Кеn 1 ширхэг, 50000 төгрөг, цахилгаан өрөм Кеn 1 ширхэг 140.000 төгрөг, нийт 890.000 төгрөг” гэсэн үнэлгээ ( хавтаст хэргийн 30 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоцикл жолоодон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс  хөдөө гэр лүүгээ харих замдаа  Соёогийн бууцны өвөлжөөнд байх Б.Тийн гэрийн гаднаас Qiselu маркийн тог гаргагч мотор, Ken маркийн төмөр тасдагч багаж, улаан өнгийн Ken маркийн цахилгаан өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч 980 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ...орой харих болоод цахилгаан моторыг өвөлжөөн дээр байх 2 монгол гэрийн зүүн талын гэрийн гадаа тавьж орхиод ...хажууд нь өрөм, тасдагч багаж хоёрыг гэр лүү оруулна гэж бодож байгаад мартаад тэр чигээр нь орхисон ...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийн гэрэл зураг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилд авах байдлаар илэрдэг.

 

           Шүүгдэгч Ч.Ч нь мотоциклтой хөдөө гэрлүүгээ харих замдаа өвөлжөөндөө байсан айлыг эзэнгүй болохыг мэдэж гэрийн гадаа байсан бусдын эд хөрөнгийг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар мотоциклдоо ачиж авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Иймд шүүгдэгч Ч.Чыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, гэм  буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Чыг  хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Чад ял оногдуулахдаа хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг цаашид засарч хүмүүжих, нийгэмшүүлэх ач холбогдолтой гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чад 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Чад мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс эд зүйлийг хураан авч биет байдлаар хүлээлгэн өгсөн байх ба хохирогч Б.Тэ нь мөрдөн шалгах ажиллагаанд “хулгайд алдсан цахилгаан мотор, өрөм, тасдагч багаж зэрэг эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээн авсан ...нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй”  гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Чад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5 Шүүгдэгч Ч.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН