Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

     

 

 

 2021         12           30                                      2022/ШЦТ/07

 

           

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2119000000239 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй /бичиг үсэг мэдэхгүй/, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхэд, ээжийн хамт............... газар оршин суудаг, урьд 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан Тээгийн Энгэр гэх газар хохирогч Б.Бтай айлын нохойг уяанаас нь тавьсан гэдэг шалтгаанаар маргалдаж  нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэр саахалт айлын хүнтэй хамт сум явсан байсан. Би айлын хонийг эргүүлэх гэж явсан. Гэтэл гэрийнх нь гадаа Б гэж эмэгтэй ирсэн байсан. Би гэрийнх нь зүүн талаар ороод урагшаа явсан. Харин Б зүүн зүг рүү чиглээд явж байсан. Орой айлаас ямаагаа ялгаж авахаар очиход эхнэр ирсэн байсан. Тэгээд “чамайг Б яагаад нохой тавьсан гэж байна” гэхээр нь “би тавиагүй” гэж хэлээд Б руу очоод “би тэр айлд очоогүй” гэж хэлсэн. Тэгтэл “чамаас өөр хэн тавьдаг юм” гэж хэлээд намайг алгадахаар нь зөрүүлээд алгадсан. Нар руу том чулуу шидэхээр нь би эргэж зугтаасан. Би тэр айлын гэрт нь ороод данхыг нь шидэх гэж байхад эхнэр орж ирээд данхыг булааж авсан. Тэгээд цагдаад мэдэгдээд гэр лүүгээ явсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ба мотоциклтой ирээд хэл амаар доромжилсон тэгээд бид хоёр гэрийн гадна хэсэг маргалдаад байж байтал Ба миний баруун гарын хэсэгт нэг удаа өшиглөсөн би гэр налж унаад' хажууд байсан чулууг авч чулуудсан боловч оноогүй ...тэгээд би гэр дотор ороод айлын утсаар цагдаа дуудах гэтэл Ба араас орж ирээд намайг дахин нэг удаа өшиглөж унагасан .... Ба эхлээд гэрийн гадна байхад миний цээжний хэсэгт нэг удаа өшиглөсөн, гэр дотор орсны дараа миний баруун гарын хэсэгт өшиглөж баруун шанааны хэсэгт нэг удаа гараараа цохисон ....Б.Б миний эмчилгээний зардал болох 834.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний 5367034505 дансанд хийж барагдуулсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр хоёр гэрийн гадна байж байхдаа Ба Бг өшиглөж унагаасан. Б зөрүүлээд савтай сүү аваад шидэж байсан. Гэрт орж ирээд Б цагдаа дуудна гээд утас автал араас нь том чулуу гэр лүү Ба шидсэн тэгээд араас нь Ба орж ирээд тэр хоёр дахин маргалдаж Ба Бг өшиглөсөн эсвэл цохисон би сайн хараагүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

                                                                                                                                                             

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0333 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 60 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан Тээгийн Энгэр гэх газар хохирогч Б.Бтай айлын нохойг уяанаас нь тавьсан гэдэг шалтгаанаар маргалдаж  түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ба мотоциклтой ирээд хэл амаар доромжилсон тэгээд бид хоёр гэрийн гадна хэсэг маргалдаад байж байтал Ба миний баруун гарын хэсэгт нэг удаа өшиглөсөн би гэр налж унаад хажууд байсан чулууг авч чулуудсан боловч оноогүй ...тэгээд би гэр дотор ороод айлын утсаар цагдаа дуудах гэтэл Ба араас орж ирээд намайг дахин нэг удаа өшиглөж унагасан .... Ба эхлээд гэрийн гадна байхад миний цээжний хэсэгт нэг удаа өшиглөсөн, гэр дотор орсны дараа миний баруун гарын хэсэгт өшиглөж баруун шанааны хэсэгт нэг удаа гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр хоёр гэрийн гадна байж байхдаа Ба Бг өшиглөж унагаасан. Б зөрүүлээд савтай сүү аваад шидэж байсан. Гэрт орж ирээд Б цагдаа дуудна гээд утас автал араас нь том чулуу гэр лүү Ба шидсэн тэгээд араас нь орж ирээд тэр хоёр дахин маргалдаж Ба Бг өшиглөсөн эсвэл цохисон би сайн хараагүй гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0333 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0333 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед баруун дээд 2 дугаар шүдний булгарал гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд энэ гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид  учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 834,000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 834,000 төгрөг авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 550 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь хохирогчид 834,0000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН