Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00139

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргал жхийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын  5 дугаар 2-5 баг тоотод оршин суух Боржигин овогт Доржийн Анхзаяа /РД:ФВ86040704/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн операторч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо Байшин үйлдвэрийн комбинат 53-36 тоотод оршин суух Олхнууд овогт Жаргалсайханы Мөнхжаргал /РД:УЗ88111539/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00097/И индекстэйиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Анхзаяа, хариуцагч Ж.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Анхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Д.Анхзаяа нь одоогоор Булган аймагт өндөр настай ээж, бага насны охины хамт амьдардаг. Ж.Мөнхжаргалтай цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул энэхүү өргөдөлийг гаргаж байна. Би анх 2009 оны 10 дугаар сарын сүүлчээр Ж.Мөнхжаргалтай уулзаж танилцсан. Улмаар 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн өдрөөр нь дотносон, уулзаж хамт байх болсон. 2010 оны 3 дугаар сараас эхлэн Ж.Мөнхжаргалын эгчийнд нь хамт амьдарч байгаад 4 дүгээр сард нь жирэмсэн болж бид ярилцаад хүүхдээ гаргахаар болсон. 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин М.Энүгэн төрсөн. 2011 оны 02 дугаар сараас эхлэн Ж.Мөнхжаргалын аав, ээжийнх нь гэрт хамт амьдрах болсон. 2011 оны 10 дугаар сараас Ж.Мөнхжаргал нь нэг ресторанд ажилд орсон. Тэнд ажиллаж байх хугацаандаа үе үе 2-3 хоногоор архидан охин бид хоёрыг хаяад явдаг болсон. Ингээд 2012 оны 03 дугаар сард Солонгос улс руу ажиллахаар явсан. Энэ хугацаанд нь охин бид хоёр Булган аймагт өндөр настай ээждээ хань болон амьдарч байсан. Ж.Мөнхжаргал нь Солонгос улсаас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ирчихээд бид хоёрт ирсэн гэдгээ мэдэгдэхгүй хэд хоносон байдаг. Ингээд би ирчихсэн байна хурдан ир гэж ярихад нь би охиноо аваад очсон. Очсоны дараа охин бид хоёрыг хаяад хонуутаар алга болдог байсан. Тэгж явж ирээд хоёулаа салъя, цаашид амьдарч чадахгүй нь гээд бид хоёр салахаар болсон. Ж.Мөнхжаргал нь охиноо харж хандаж, тусламж дэмжлэг үзүүлдэггүй. Охинтойгоо утсаар ч ярьдаггүй. Иймээс охин М.Энүгэнд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 оны 10 дугаар сард танилцаж, түүнээс хойш хамт амьдрах болсон. 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин М.Энүгэн төрсөн. Би 2012 оны 03 дугаар сард Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар явсан. Намайг охиноо харж ханддаггүй гэж худал хэлж байна. Охиндоо хувцас хунар өгөөд явуулахад та нараас гуйхгүй гээд авдаггүй, надтай утсаар ч яриулдаггүй. Намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд Д.Анхзаяа нь өөр хүнтэй болсон байсан. Тэр хүнийхээ хүүхдийг төрүүлсэн ч бас л салсан байна лээ. Тэр хүнээс төрүүлсэн охиноо эцэгт өгсөн гэсэн. Би охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байсан гэв.

Нэхэмжлэгч Д.Анхзаяа нь Ж.Мөнхжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Анхзаяа, хариуцагч Ж.Мөнхжаргал нар нь 2009 онд танилцаж, дотноссон ба тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин М.Энүгэн төрснийг 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгэж №0000658747, Г-214 дугаартай төрсний гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Д.Анхзаяа, Ж.Мөнхжаргал нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ”гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Ж.Мөнхжаргал нь охин М.Энүгэнийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хариуцагч Ж.Мөнхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа охин М.Энүгэнийг өөрийн асрамжинд авна гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Хуулийн дээрх шаардлагыг хангаагүй хариуцагчийн тайлбарыг сөрөг нэхэмжлэл гэж үзэхгүй тул хүүхдийн асрамжийн асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй юм.

Хариуцагч Ж.Мөнхжаргал нь охин М.Энүгэнд тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэж тайлбар ирүүлсэн байх тул хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. /хх-18/

Нэхэмжлэгч Д.Анхзаяа нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин М.Энүгэнийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ж.Мөнхжаргалаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Анхзаяад даалгасугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ ньтэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлторуулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Анхзаяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 98826 /ерэн найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ