Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00141

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймаг Булган сумын 5 дугаар баг, Ачуут дэлгүүрийн эзэн С.Зоригтбаатар, П.Хонгорзул нарт холбогдох, 2505251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00103/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК нь Ачуут дэлгүүрийн эзэн С.Зоригтбаатар, П.Хонгорзул нартай дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Гэтэл Ачуут дэлгүүрийн эзэн С.Зоригтбаатар, П.Хонгорзул нар нь 2015 оны 06-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар хүртэлх халаалт, цэвэр усны төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 1670167 төгрөг, алданги 835084 төгрөг, нийт 2505251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 835084 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч С.Зоригтбаатар, П.Хонгорзул нар нь үндсэн төлбөр 1670167 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохирч эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган Мээж ХХК нь Ачуут дэлгүүрийн эзэн С.Зоригтбаатар, П.Хонгорзул нарт холбогдуулан 2505251 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 835084 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч С.Зоригтбаатар, П.Хонгорзул нар нь үндсэн төлбөр 1670167 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ачуут дэлгүүрийн эзэн С.Зоригтбаатар, П.Хонгорзул нарт холбогдох, 2505251 /хоёр сая таван зуун таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 835084 /найман зуун гучин таван мянга наян дөрөв/ төгрөгнөөс татгалзаж, хариуцагч С.Зоригтбаатар, П.Хонгорзул нар нь үндсэн төлбөр 1670167 /нэг сая зургаан зуун далан мянга нэг зуун жаран долоо/ төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55034 /тавин таван мянга гучин дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 27517 /хорин долоон мянга таван зуун арван долоо/ төгрөг, хариуцагчаас 20836 /хорин мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН