Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

 

 

2022         01          18                                      2022/ШЦТ/122

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Ю.Сарантуяа,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа /ҮД:3216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.ОО холбогдох 2106 02381 1837 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тОорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 34 тоотО оршин суух, ам бүл 3, 2 хүүгийн хамт амьдардаг гэх,

ДорнО аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдэж байсан /уг ялыг биелүүлээгүй/, Г овогт Бын О /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.О нь:

1. 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын гарцаар гарч байсан иргэн З.Оюун-Эрдэнийн халааснаас түүний эзэмшлийн Айфон 11 про гоулд загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, З.Оюун-Эрдэнэд 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт алхаж явсан иргэн Л.Долгорсүрэнгийн өмдний халааснаас, түүний эзэмшлийн “Айфон-12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Долгорсүрэнд 3.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, автобусны буудлын орчимд иргэн Ш.Мөнхнасангийн өмдний халааснаас түүний эзэмшлийн “Самсунг эс-9 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ш.Мөнхнасанд 477.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүмбэр орд хотхоны орчим иргэн Л.Батчимэгийн гадуур хүрмийн халааснаас түүний эзэмшлийн “Айфон-12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Батчимэгт 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 32 дугаар сургуулийн автобусны буудлын орчимд, иргэн Б.Энхсолонгын куртикний халааснаас, түүний эзэмшлийн “Айфон экс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.ЭнхсолонгО 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1000 оюутны дотуур байрны урд талд байрлах хүнсний дэлгүүрт, иргэн Ю.Сарантуяагийн халааснаас, түүний эзэмшлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ю.Сарантуяад 774.600 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянмонгол хотхоны хойд талын нүхэн гарц орчимд явж байсан иргэн Г.Энхтуяагийн халааснаас, түүний эзэмшлийн ”Айфони-12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Энхтуяад 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 13.821.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бОит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТООРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хоригдож байхад хөдөөгөөс аав ээж минь ярьсан. Нэг удаа хохирол төлбөрийг чинь барагдуулж хэргийг чинь гайгүй шийдэх тусалъя гэж хэлсэн. Ахиж холбоо барьж чадаагүй. Хохирогчоос уучлалт гуйгаад хохирол төлбөрийг богино хугацаанд барагдуулна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Сарантуяагийн өгсөн: “Байрны дэлгүүрээс гарах гэж байхад халааснаас авсан байсан. Би тэр утсыг лизингээр аваад маргааш нь алдсан учраас маш их гомдолтой байна. Шүүгдэгчийг харахад залуу хүн байна. Хүний хөдөлмөрийг үнэлж сурах ёстой. Би Ооо болтол лизинг төлөөд явж байна.  Би утсаа 1.000.000 төгрөгөөр авч байсан. 774.600 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  З.Оюун-Эрдэнийн өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би гэрээсээ 14 цагийн үед гараад утсаа гаднах хүрмийнхээ дотуур өмссөн цамцны халаасанд хийгээд Улаанбаатар сургуулийн хажуу талын кафе орох гээд явж байгаад Халдвартын эмнэлгийн урд талын 4 замын уулзвар гараад үзтэл миний халаасанд байсан утас байхгүй байсан... 2021 оны 02 сард БНСУ-аас 2.150.000 төгрөгөөр захиалж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Халдвартын баруун талын уулзварын гарцаар явж байхад баруун талын халаасанд нь утас нь харагдахаар нь зам хөндлөн гараад утсыг нь авсан... Тэди төв ороО 300.000 төгрөгөөр зарсан... өөрийн гэм буруугаа ойлгож байна, хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.8, 36/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.18-20/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.22-23/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.42/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Л.Долгорсүрэнгийн өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хавдар судлалын уулзварын баруун хойно байрлах эмийн сангаас гарч яваад машиндаа суух үедээ халааснаасаа Айфон 12 про макс загварын цагаан өнгийн гар утсаа хулгайд алдсан... Ооо утасны үнэлгээ 3.600.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх.1.49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Халдвартын уулзвараас баруун тийшээ явж байхад урд нэг эмэгтэйн баруун талын халаасанд нь утас нь цухуйж байсан гар утсыг нь аваад зам хөндлөн гараад явсан... Тэди төв ороО 800.000 төгрөгөөр зарсан...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.50, 68/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.56-57/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.74-75/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Ш.Мөнхнасангийн өгсөн: “... Хархорин захаас ногоо татчихаад буцаад лангуу руугаа алхаж байх үед гартаа юм барьсан тул өөрийн эзэмшлийн Самсунг Эс9 маркийн ягаан өнгийн гар утсаа өмдний баруун халаасандаа хийгээд иртэл миний гар утас байхгүй болсон байсан... 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Авсан үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хархорин ороО харих замд явган хүний замаар явж байсан нэг эмэгтэйн баруун талын халааснаас аваад буцаад эргээд явсан....” гэх мэдүүлэг /хх.1.83,104/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.87-88/,

 “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.91-92/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.120-121/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батчимэгийн өгсөн: “... CU  дэлгүүрийн эмийн сан ороО эм тариагаа аваад гарах үедээ өөрийн гар утсаа шалгахад миний халаасанд гар утас байгаагүй. Тэгээд залгахад холбогдох боломжгүй байсан. Тухайн үеийн хяналтын камер шүүхэд би дэлгүүр дотор гар утсаа гаргаж ирээгүй, халаасанд гар утас байсан эсэх нь мэдэгдэхгүй байсан... 2020 оны 12 сард хувь хүнээс 4.500.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх.1.128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Сүмбэр орд хотхоны орчим замаар явж байхад нэг эмэгтэйн халаасанд ил гар утас харагдсан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг нь араас нь дагаж байгаад халааснаас хулгайлаад авсан. Монтел ороО гар утсыг 800.000 төгрөгөөр зарсан... хийсэн хэрэг ээ зөвшөөрч гэмшиж байна... Би нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа би энэ хэргийг тухайн хэрэгт нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.1.133-134, 157/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.137-138/,

Мөрдөгчийн тэмдэглэл/хх.1.141/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1. 143-145/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.161-162/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.165/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогч Г.Энхсолонгын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулиас автобусны буудал орчим зам гарах гээд явж байхдаа ...гар утсаа алдсан аа мэдсэн. Гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан ба Линзигээр харахад 3 минутын өмнө Үндсэн хуулийн цэцийн орчим унтарсан байсан... 2021 оны 03 дугаар сард 1.200.000 төгрөгөөр авсан юм... хоёр эмэгтэй нэг эрэгтэй хүн явж байсан миний бОлоор миний ард явж байсан эрэгтэй хүн хулгайлсан гэж бОож байна...” гэх мэдүүлэг /хх.1.173-174, 178/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын автобусны буудлын орчим явж байхад урт цагаан куртик өмссөн 17-19 насны эмэгтэй явж байсан. Тэр эмэгтэйн баруун халааснаас гар утас авсан. Монтел төв ороО 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.181,/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.183-184/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тОорхойлох баримтууд /хх.38-39, 70-71, 107-108, 204-205/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 242/я дугаартай Яллагдагчаар цагдан хорих тухай захирамж /хх.1.210-211/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 242/1 дүгээр Цагдан хорих хугацаа сунгах тухай захирамж /хх.1.219-220/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.229-230/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.232/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Сарантуяагийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг 1000 оюутны байрны урд автобусны буудлын урд байрлах дэлгүүрээс гараад явж байх замдаа гар утсаа шалгахад байгаагүй. Тэгээд залгахад нэг эмэгтэй аваад “шовгор өгөх юм уу, тэгвэл гар утсыг чинь өгнө, би колонк дээр байна” гээд ярьсан, дахиад залгахад холбогдох боломжгүй болсон. Дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн дэлгүүрийн үүд хэсэгт намайг гарах үед миний халааснаас авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.238/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын сүүлээр 1000 оюутны байрны автобусны буудал дээр байрлах дэлгүүрийн үүдэнд зогсож байхад урд зогсож байсан эмэгтэйн гар утас нь харагдахаар нь халааснаас нь нууцаар авсан. Монтел дээр 250.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.242,/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.243-244/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.2.12-13/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхтуяагийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянмонголын нүхэн гарцаар гарахад миний халаас хоосон оргиО халаасаа шалгатал миний гар утас байхгүй цүнхэнд мөн адил байгаагүй. Ирсэн замаараа шалгатал мөн байгаагүй хүний утсаар гар утас руугаа залгатал 2 удаа дуудаж байгаад тасарсан. Би утас аа 350.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх.2.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Оын гэрчээр өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 4-нд Баянмонгол хотхоны хойд нүхэн гарцаар гарч байхад нэг эмэгтэй халаасанд гар утас ил харагдаж байхаар нь авсан. Монтел ороО 650.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.2.26-27,/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.28-29/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.87/, 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тОорхойлох баримтууд /хх.38-39, 70-71, 107-108, 204-205, 46-60, 63-64, 69-90/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 242/я дугаартай Яллагдагчаар цагдан хорих тухай захирамж /хх.1.210-211/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 242/1 дүгээр Цагдан хорих хугацаа сунгах тухай захирамж /хх.1.219-220/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.229-230/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх.2.92-106/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. Б.О нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын гарцаар гарч байсан иргэн З.Оюун-Эрдэнийн халааснаас түүний эзэмшлийн Айфон 11 про голд загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, З.Оюун-Эрдэнэд 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  З.Оюун-Эрдэнийн өгсөн: “... Халдвартын эмнэлгийн урд талын 4 замын уулзвар гараад үзтэл миний халаасанд байсан утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Халдвартын баруун талын уулзварын гарцаар явж байхад баруун талын халаасанд нь утас нь харагдахаар нь зам хөндлөн гараад утсыг нь авсан... Тэди төв ороО 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.8, 36/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.18-20/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.22-23/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.42/,

2. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт алхаж явсан иргэн Л.Долгорсүрэнгийн өмдний халааснаас түүний эзэмшлийн “Айфон-12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Долгорсүрэнд 3.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Л.Долгорсүрэнгийн өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хавдар судлалын уулзварын баруун хойно байрлах эмийн сангаас гарч яваад машиндаа суух үедээ халааснаасаа Айфон 12 про макс загварын цагаан өнгийн гар утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх.1.49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Халдвартын уулзвараас баруун тийшээ явж байхад урд нэг эмэгтэйн баруун талын халаасанд нь утас нь цухуйж байсан гар утсыг нь аваад зам хөндлөн гараад явсан ... Тэди төв ороО 800.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.50, 68/,

 “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.56-57/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.74-75/,

3. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд иргэн Ш.Мөнхнасангийн өмдний халааснаас түүний эзэмшлийн “Самсунг эс-9 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ш.Мөнхнасанд 477.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Ш.Мөнхнасангийн өгсөн: “... Хархорин захаас ногоо татчихаад буцаад лангуу руугаа алхаж байх үед гартаа юм барьсан тул өөрийн эзэмшлийн Самсунг Эс-9 маркийн ягаан өнгийн гар утсаа өмдний баруун халаасандаа хийгээд иртэл миний гар утас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хархорин ороО харих замд явган хүний замаар явж байсан нэг эмэгтэйн баруун талын халааснаас аваад буцаад эргээд явсан....” гэх мэдүүлэг /хх.1.83, 104/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.87-88/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.91-92/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.120-121/,

4. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүмбэр орд хотхоны орчим иргэн Л.Батчимэгийн гадуур хүрмийн халааснаас түүний эзэмшлийн “Айфони-12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Л.Батчимэгт 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батчимэгийн өгсөн: “... CU  дэлгүүрийн эмийн сан ороО эм тариагаа аваад гарах үедээ өөрийн гар утсаа шалгахад миний халаасанд гар утас байгаагүй. Тэгээд залгахад холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Сүмбэр орд хотхоны орчим замаар явж байхад нэг эмэгтэйн халаасанд ил гар утас харагдсан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг нь араас нь дагаж байгаад халааснаас хулгайлаад авсан. Монтел ороО гар утсыг 800.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.133-134, 157/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.137-138/,

Мөрдөгчийн тэмдэглэл/хх.1.141/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1. 143-145/,

5. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 32 дугаар сургуулийн автобусны буудлын орчимд иргэн Б.Энхсолонгын куртикний халааснаас түүний эзэмшлийн “Айфон экс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.ЭнхсолонгО 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.165/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогч Г.Энхсолонгын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулиас автобусны буудал орчим зам гарах гээд явж байхдаа ... гар утсаа алдсанаа мэдсэн. Гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан ба Линзигээр харахад 3 минутын өмнө Үндсэн хуулийн цэцийн орчим унтарсан байсан... миний бОлоор миний ард явж байсан эрэгтэй хүн хулгайлсан гэж бОож байна...” гэх мэдүүлэг /хх.1.173-174, 178/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын автобусны буудлын орчим явж байхад урт цагаан куртик өмссөн 17-19 насны эмэгтэй явж байсан. Тэр эмэгтэйн баруун халааснаас гар утас авсан. Монтел төв ороО 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.181,/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.183-184/,

6. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1000 оюутны дотуур байрны урд талд байрлах хүнсний дэлгүүрт, иргэн Ю.Сарантуяагийн халааснаас, түүний эзэмшлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ю.Сарантуяад 774.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.232/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Сарантуяагийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг 1000 оюутны байрны урд автобусны буудлын урд байрлах дэлгүүрээс гараад явж байх замдаа гар утсаа шалгахад байгаагүй... Дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн дэлгүүрийн үүд хэсэгт намайг гарах үед миний халааснаас авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.238/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Оын гэрчээр өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын сүүлээр 1000 оюутны байрны автобусны буудал дээр байрлах дэлгүүрийн үүдэнд зогсож байхад урд зогсож байсан эмэгтэйн гар утас нь харагдахаар нь халааснаас нь нууцаар авсан. Монтел дээр 250.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.242,/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.243-244/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Сарантуяагийн өгсөн: “Байрны дэлгүүрээс гарах гэж байхад халааснаас авсан байсан. Би тэр утсыг лизингээр аваад маргааш нь алдсан...  Би утсаа 1.000.000 төгрөгөөр авч байсан. 774.600 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,

7. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хотхоны хойд талын нүхэн гарц орчимд явж байсан иргэн Г.Энхтуяагийн халааснаас, түүний эзэмшлийн ”Айфон-12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Энхтуяад 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 13.821.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхтуяагийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Баянмонголын нүхэн гарцаар гарахад миний халаас хоосон оргиО халаасаа шалгатал миний гар утас байхгүй, цүнхэнд мөн адил байгаагүй. Ирсэн замаараа шалгатал мөн байгаагүй, хүний утсаар гар утас руугаа залгатал 2 удаа дуудаж байгаад тасарсан...” гэх мэдүүлэг /хх.2.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 4-нд Баянмонгол хотхоны хойд нүхэн гарцаар гарч байхад нэг эмэгтэйн халаасанд гар утас ил харагдаж байхаар нь авсан. Монтел ороО 650.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.2.26-27,/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.28-29/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Оын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ш.Мөнхнасан эд зүйлээ биет байдлаар авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Ооос нийт 13.344.600 төгрөг гаргуулж, хохирогч З.Оюун-Эрдэнэд 2.100.000 төгрөг, хохирогч Л.Долгорсүрэнд 3.420.000 төгрөг, хохирогч Л.Батчимэгт 3.150.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.ЭнхсолонгО 950.000 төгрөг, хохирогч Ю.Сарантуяад 774. 600 төгрөг, хохирогч Г.Энхтуяад 2.950.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Б.ОО Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг шүүгдэгчийн урьд нь мөн хулгайн гэмт хэрэгт шүүхээс 5 удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.ОО эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй, мөн хулгайн гэмт хэрэгт шүүхээс 5 удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргээс үзэхэд, шүүгдэгч Б.ОО хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар шүүгдэгчийн хүсэлтийг болон нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тус тус гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин Б.ОО урьд нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдээгүй /хх.2.81/ байх тул уг ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоосон болно.

Энэ хэрэгт Б.Оыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Ооог хүртэл цагдан хорьсон 70 хоногийг хорих ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Б.Оын хамт амьдардаг гэх төрсөн 2 хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг шүүгдэгчийн оршин суух дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоО ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Г овогт Бын Оыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ОО 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.ОО Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүгдэгч Б.ОО энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3  жилийн хугацаагаар хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.ОО оногдуулсан нийт 3 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, энэ хэрэгт шүүгдэгч Б.Оыг урьд цагдан хорьсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          7. Хохирогч Ш.Мөнхнасан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ооос нийт 13.344.600 төгрөг гаргуулж, хохирогч З.Оюун-Эрдэнэд 2.100.000 төгрөг, хохирогч Л.Долгорсүрэнд 3.420.000 төгрөг, хохирогч Л.Батчимэгт 3.150.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.ЭнхсолонгО 950.000 төгрөг, хохирогч Ю.Сарантуяад 774. 600 төгрөг, хохирогч Г.Энхтуяад 2.950.000 төгрөг тус тус олгосугай.

          10. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Оын төрсөн хүүхэд болох О.Энхтамир /РД:УП17241872/, О.Гантөгс /РД:УБ20211315/ нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгино-Хайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

          11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.ОО авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР