Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2121000000459 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээл хорооллын 25-11 тоотод оршин суух, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 -д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,*******

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг******* 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр******* зодож биед нь зүүн гайморын хөндийн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, шанаанд зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй..” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Өдөр 13 цагийн орчимд бид нар уусан архиндаа согтсон бөгөөд тэр үед гэх залуу надад агсам тавиад “Чи шүүхээр орж ял авсан юмуу, битгий худлаа шаагаад байгаарай” гэж намайг басамжилж доромжлоод байсан. гэх залуу бол надаас насаар дүү залуу бөгөөд намайг огт хүндлэхгүй харьцаад байсан. Түүнээс болж битэй маргалдаж хэрэлдсэн. Хэрэлдэж байх явцад миний энгэрээс маань заамдаж, намайг гадагшаа чирч гаргаад эхэлж миний зүүн нүдрүү зангидсан гараараа цохисон хоёр дахь цохилтонд би ухаан балартаж газар унасан. Намайг ухаан алдаж газар унасан хойгуур намайг нэмж цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй байна. ...нэг ухаан ороход миний нүүр ам нилэнхийдээ цус болсон, нүүр тэр чигтээ хөндүүрлэж өвдөж байсан...” гэжээ. /хх-ийн 10-11 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Архи ууж байх явцад согтоодд агсан тавиад байсан. тэр үедийг муу бацаан банди гэж томроод түүний доромжилсон. Тэр үед “Чиний шоронгийн хулгиан гэж юу байсан юм мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Хоорондоо би том, би атаман гээд хоёр биендээ томроод байсан. Тэгж байгаадд, заамдаж, түүнийг чирч хаалганы хажууд авчраад цохиж газар унагаад нүүрлүү нь дахин 2-оос 3 удаа зангидсан гараараа цохисон. Тэр үед би босож очоод,ийг салгасан ба ам хамраас цус гарсан, нүүр нь тэр чигтээ цус болсон байсан. ... цустай нүүрээ бариад гэрээс гараад явсан...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед *******, хоёр аль аль нь согтуу байсан учраас нэг нэгэндээ агсамнаж хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байх явцад ахд  чи надтай үзвэл үз л дээ би шорон оронгоор явж байсан шүү гэж хэлсэн. Тэр үед ******* таны шорон оронд явсан надад хамаагүй шүү гэж хэлээд тэр хоёр өөд өөдөөсөө заамдалцаад авсан. Заамдалцсан чигээрээ тэр хоёр хаалганы хажууд очсон бөгөөд тэр үед, ахын нүүрэнд нь 1 удаа мөргөсөн. Тэр үед ах бид хоёр *******, хоёрыг салгаж болиулсан бөгөөд ахын хамраас нь цус гарч байсан. .... ах та нар битгий гэр дотор зодолдоод бай зодолдох гээд байгаа юм бол гараад зодолдооч гэж хэлсэн. Улмаар ******* түрүүлээд гэрээс гарсан бөгөөд араас нь ах гарсан... гарч явсанаасаа хойш 5 орчим минутын дараа ахын нүүр болон гар нь цус болчихсон орж ирсэн бөгөөд харин тэр чигтээ гэрлүүгээ харьчихсан байсан. Тухайн үед ахын нүүр аймар их цус болчихсон байсан учраас би түүнд та одоо ийм байдалтай харьж болохгүй шүү дээ гэж хэлээд түмпэнд ус хийж өгөөд түүний нүүрийг нь угаалгасан бөгөөд хамрынх цус тогтохгүй гоожоод байсан санагдаж байна...” гэжээ. /хх-ийн 17-18 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 566 тоот дүгнэлтэд:

1. Э-ны биед зүүн гайморын хөндийн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрх зүүн гайморын хөндийн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Бусад гэмтэл нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

- М-ийняллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч... Мнь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг******* 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч******* зодож биед нь “зүүн гайморын хөндийн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, шанаанд зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн дээд хэсэгт зулгаралт”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 566 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э нь шүүгдэгчээс 574.490 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн ба хохирогчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 464.390 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн тоотод оршин суух ..../-д олгох, хохирогч ... нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******өөс жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяраагийнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 464.390 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн тоотод оршин суух .../-д олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ