Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0148/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ю.Э, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шинжээч эмч Д.ТА.Г***,
Хохирогч Д.У***, А.Г***, Д.У***, А.Г***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.ТА.Г***,
Шүүгдэгч Б.Ч***, А.Г*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Ч***, А.Г***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Б.Ч***, А.Г*** /РД:А.Г***./, 1990 оны 5 дугаар сарын 5-ны өдөр *******д төрсөн, ***** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******ийн  хамт ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.Ч***, А.Г*** нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ***** тоотод байх өөрийн гэртээ ***** настай эмэгтэй Ч.А***, А.Г***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б.Ч***, А.Г***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би нэг найзтайгаа нэг шил архи уугаад А.Г*** ах надад нэг шил архи авч өгсөн. Би 
авсан архиа уухаар гэр уруугаа явж байтал  А.Г***талийгаачтай цуг  орцны үүдэнд зогсож байсан.  А.Г***надаас “мөнгө байвал өгөөч” гэж гуйсан учир би өөртөө байсан 10,000 төгрөгийг өгөөд тэгээд би гэртээ ороод удаагүй байтал  А.Г***талийгаачийн хамт манай гэрт ороод ирсэн. Тэгэд тэр хоёр “бид хоёр нэг шил архи ууя” гэхэд нь би тэр хоёрт нэг аяга авч өгсөн. Надад аяганд архи хийгээд өгөхөөр нь би нэг хундага архи уугаад хөгжим сонсоод компьютер дээрээ тоглоом тоглож байтал миний мөрөн дээрээс нэг хүн татахаар нь гайхаад эргээд хартал талийгаач нүцгэн, бие нь цус болсон байдалтай “эгчийн дүү найзыгаа аваач, эгчийг нь аллаа” гэж хэлсэн. Гэтэл араас нь  А.Г***тоосгоор толгойн тус газарт нь цохиж унагасан. Би босч ирээд “яаж байгаа юм бэ? чи” гээд  А.Г***ыг цохисон. Бид хоёр айгаад 20-30 минут сууж байгаад би “цагдаа дуудъя” гэхэд  А.Г***“чи найзыгаа бодооч, энэ чигээр нь хоёулаа нуучихъя” гэхэд нь би “хаана нуух юм бэ?” гэж асуусан. Энэ үед  А.Г***“танай шалан доор нууя, маргааш найз нь машин олж ирээд аваад хаячихъя, чи энэ хэрэгт хамаагүй юм чинь” гэж хэлсэн. Удалгүй  А.Г***гэр уруугаа явлаа гээд яваад өгсөн. Маргааш өглөө нь би байрны залуустай архи уугаад гэртээ согтуу гэртээ ороход  А.Г***ирчихсэн байсан. Би  А.Г***ыг “машинаа олсон уу” гэхэд “олоогүй, одоохондоо эндээ нуухаас өөр арга байхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “энийг чинь яах юм бэ?” гэхэд “удахгүй найз нь машин олж ирээд аваад явна” гэж хэлсэн. Энэ хэргийг би үйлдээгүй,  А.Г***л талийгаачийг алсан.” гэх мэдүүлэг,

    -Хохирогч Д.У***, А.Г***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр .. дүгээр байрны .. тоотод байдаг найзынхаа гэрт очсон. Тэдний гэрт сууж байтал манай эхнэр гаднаас ороод ирсэн. Би эхнэртээ “хоёулаа энд жаахан сууя” гэхэд манай эхнэр “би архи уухгүй” гээд гараад явсан. Би 20 цагийн үед найзынхаа гэрээс гараад гэртээ харьтал манай гэрэл, зурагт асаалттай мөртлөө хаалга онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь би айлд очиж хоноод өглөө гэртээ хариад хаалгаа цохиход бас хаалга онгойлгоогүй учир онцгой байдал уруу залгахад цагдаад хэл гэсэн. Ингээд цагдаад дуудлага өгч манай хаалгыг онгойлгож өгсөн боловч гэрт хүн байгаагүй. Манай эхнэрийг 7 хоног хайгаад олоогүй. Миний хувьд гомдолтой байна. Оршуулгын зардалд 3478300 төгрөг нэхэмжилж байгаа. ” гэх мэдүүлэг, 

-Хохирогч Д.У***, А.Г***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би талийгаачийн хадам эгч нь юм. 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой манай дүү “манай эхнэр алга болсон” гэж над уруу залгасан. Тухайн үед би Дарханд байсан. Манай дүү “түлхүүр байхгүй байна, манай зурагт асаалттай мөртлөө хаалга онгойлгож өгөхгүй түгжээтэй байна” гэхээр нь би цагдаа уруу залгасан. Д.У***, А.Г*** цагдаад хэлэхэд Цагдаагийн газраас Онцгой байдлын газар уруу  хэлээд хаалгыг нь онгойлгож өгсөн байсан. Би нэг хоногийн дараа *****д очсон. Би талийгаачийн гар утас уруу нь байнга залгаж байсан бөгөөд нэг бол гар утас нь дуудаад авдаггүй, эсвэл холбогдох боломжгүй болоод салчихдаг байсан. Тэгээд нэг өдөр гар утас уруу нь залгахад нэг залуу утсыг нь аваад “би энэ дугаарыг  А.Г***гэдэг хүнээс худалдаж авсан” гэж хэлэхэд нь уурласандаа “энэ дугаар чинь манай бэрийн дугаар байна, манай дүүг эрэн сурвалжилж байгаа” гэж хэлэнгүүт нөгөө залуу утсаа салгасан. Би энэ болсон явдлын талаар мөрдөн байцаагчид утсаар мэдэгдэж энэ хэрэг илэрсэн. Эхээс төрсөн, эгчтэй хүн байж ийм хэрэг хийсэнд гомдолтой байна.” гэх мэдүүлэг, 

-Шинжээч эмч Д.Т***, А.Г*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “…талийгаачийн биед үүссэн дээрх шарх нь амьд байхад нь үүссэн. Хэрвээ алсны дараа заазуураар зүссэн бол цусны эргэлт зогссон байдаг учир цусан хураа тогтохгүй. Талийгаач өөрөө өөртөө гүнзгий шарх үүсгэх боломжгүй юм аа.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дэх тал/, 

-Хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 12-22 дахь тал/, 

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/, 

-Гэрч  А.Г***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Г***2016 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 10 цагт би мах ногоо зардаг  А.Г***ахын гэрт очиж засвар хийхээр гарсан, гэрт манай ах А.Г*** унтаад үлдсэн юм. 
А.Г***ингээд би гэртээ орох гээд хаалганы гадна талаас түлхүүрээрээ хаалга онгойлгох гэсэн чинь хаалганы түлхүүр эргэхгүй, дотор хүн байсан. Тэгээд би хаалгаа нүдэхэд дотроос А.Г*** ах “хэн бэ?” гэж асуухаар нь би “ А.Г***байна” гэж хэлсэн. Тэгэхэд А.Г*** ах онгойлгосон бөгөөд орох гэхэд миний өөдөөс түлхээд би хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. А.Г*** ах бол хаалга бүрэн онгойлгоогүй хагас онгойлгоод тэгээд хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. 
А.Г***маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 9 цаг өнгөрч байхад гэртээ очоод түлхүүрээр гаднаас нь хаалгыг нь онгойлгож ороход А.Г*** ах ганцаараа унтаж байсан. Тэгээд гэрийн том өрөөний үүдэн хэсгийн хулдаас тэр чигээрээ байхгүй, шалан дээр дэвсээтэй байдаг ногоон өнгийн урт хивс зэрэг байсан юм нь байхгүй болсон байсан. Гэрийг бол маш гоё цэвэрлэсэн байдалтай байсан. Тэгээд “өрөөний тал хулдаас, хивс яасан юм бэ?” гээд асуухад А.Г*** ах “гаргаад хаячихсан” гэж хэлсэн.
А.Г***манай ах А.Г*** надад гарч орохдоо гэрийнхээ хаалга үүдийг байнга цоожилж шалгаж гарч орж байгаарай гээд захиад байсан.
А.Г***эмээ надаас хэд хоногийн өмнө “танай гэрт яагаад зодоон болоод байсан бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би эмээд “би орой хүртэл ажил хийж байгаад ирсэн, мэдэхгүй байна” гэж хэлсэн.
А.Г***манай гэрт хутга байхгүй. Нэг ишгүй заазуур байдаг байсан чинь сүүлийн үед байхгүй болчихоод олдохгүй байгаа юм.
А.Г***2016 оны 3 дугаар сарын 24-ний орой буюу цагдаа дээр би ирэхээс өмнө нь 6 дугаар байр орчихоод гэр лүүгээ явж байгаад А.Г*** ахтай таарсан юм. Тэгэхэд А.Г*** ах уйлчихсан явсан бөгөөд намайг “чи ахыгаа цагдаад бариад өгчихлөө, ах нь одоо тэгээд яах юм бэ? охин минь яах юм бэ?” гэхээр нь би гайхаад “та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлэхэд А.Г*** ах “чи л намайг бариад өгчихлөө” гээд хэлээд байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал/,

-Гэрч Б.П***, А.Г***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Г***2016 оны 3 дугаар сарын 18-ны орой манайд  А.Г***ирж хоносон. Яг ирэх үед нь би гэрийнхээ 2 давхарт байрлах хадмынх руугаа орсон байсан бөгөөд 00 цаг 20 минутын үед буугаад гэртээ ороход  А.Г***ороод ирчихсэн цай уугаад сууж байсан. Тэгээд том өрөөнд хуйлж тавьсан байсан гудсыг дэлгээд унтаад өгсөн. Ингээд маргааш өглөө нь унтаж байхад  А.Г***намайг дуудаад “агаа би гарлаа шүү, айлд очиж ажил хийнэ” гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/,

-Гэрч А.Г*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Г***2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А.Г*** эгчийн дэлгүүрт цэвэрлэгчийн  ажлаа хийгээд байж байсан. Тэгсэн 20 цагийн үед Д.У***, А.Г***ын эхнэр А.Г*** дэлгүүрт орж ирээд А.Г*** эгчийг зогсож байхад А.Г*** эгчээс нэг пиво, нэг улаан шонхор гэдэг тамхи аваад гарсан.
А.Г***талийгаач А.Г*** дэлгүүрт орж ирэхдээ гадуураа бор өнгийн нэхий өмссөн байсан. Хөлдөө түрүүгүй богино бор өнгөтэй бойтог өмссөн байсан.
А.Г***дэлгүүрт орж ирэхдээ тийм ч согтуу биш, халамцуу орж ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,

-Гэрч  А.Г***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шөнө 23 цагийн үед засварын ажил дуусгаад  А.Г***, Дугар 2-ыг өөрийн машинаараа гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгэхдээ эхлээд  А.Г***ыг буулгаад дараа нь А.Г*** гэрт нь хүргэж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,

-Гэрч  А.Г***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ А.Г***хажууд байж байгаад “найзынх нь нэг сим карт байгаа, тэрийг чи ав” гэж хэлсэн. Ингэж ярилцсаны маргааш орой нь айлд засвар хийж байхад  А.Г***надад “нөгөө сим карт энэ байна” гэж өгсөн. Тэр сим картыг авсан бөгөөд  А.Г***надад “сим картны пин код 0000 шүү” гэж хэлж өгсөн.
А.Г***тэр орой гэртээ хариад өөрийнхөө гар утсанд уг сим картыг хийсэн чинь нэг хүн над уруу залгасан. Тэгэхээр нь би  А.Г***тай ярих гэж байна гэж бодоод утсыг нь авалгүй салгасан. Тэгэхэд тэр дугаараас над уруу дахин залгаад байхаар нь би тэр дугаарын утсыг аваад ярьсан. 
А.Г***тэр утсыг нь аваад “хэн бэ?” гээд ярихад тэр хүн надаас “чи хэн бэ?” гээд асуухаар нь би  А.Г***тай ярих гэж байгаа юм байх гэж бодоод “би энэ дугаарыг сая хүнээс худалдаж авсан юм” гэж хэлэхэд тэр хүн “чи наад утсаа ямар хүнээс худалдаж авсан юм бэ?” гээд асуухаар нь би зөрүүлээд “А.Г*** гээд найзаасаа худалдаж авсан юм.” гэж хэлсэн.  
А.Г***тай нэг удаа тааралдахад А.Г*** надад “найздаа би буруу сим карт өгсөн байна, 2 сим байхаар нь нэгийг нь аваад өгчихсөн юм. Пин код нь хүртэл адилхан байхдаа яадаг юм” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

-Шинжээч эмч Д.Т***, А.Г*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А.Г***талийгаачийн биед үүссэн шархны байрлал, хэмжээ зэргээс харахад духны баруун талд хөндлөн ташуу байрлалтай, зах ирмэг тэгш 7,5х1 см хэмжээтэй 1 шарх, хүзүү хоолойны дээд хэсэгт хөндлөн байрлалтай 10х1,5 см хэмжээтэй хоёр ангайсан шарх, зуун сугны урд хэсэгт 8х3,5 см хэмжээтэй зөөлөн эд болон өөхлөг ил гарсан 3 дугаар шарх, дээд уруулын дээд хэсэгт хамрын баруун угалз руу чиглэсэн 2,5х1,3 см хэмжээтэй 4 дэх шарх, дээд эрүүний төв хэсэгт хөндлөн байрлалтай 4х0,8 см хэмжээтэй 5 дахь шархнууд бусдын гараар үүсгэгдсэн байх боломжтой юм.
А.Г***хэрэв өөрийн гараар үүсгэсэн бол шарх өнгөц байхаас гадна хүзүү хоолойны шарх гэхэд шууд хөндлөн байрлалтай байх боломжгүй юм. Мөн зүүн суганы шархны гүн, өөх ил гарсан зэргээс харахад бол өөрийн гараар үүсгэгдээгүй гэж хэлж болно.
А.Г***ходоодны агууламж дахь 4.7 промилль этилийн спирт илэрсэн нь архийг их хэмжээгээр ууж хэрэглэсэн болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь хүний цусанд шимэгдэж согтолтод нөлөөлөөгүй байна гэсэн үг. Цусан дахь 1.3 промилль спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод ордог юм.
А.Г***нүүрний зүүн тал шанаа, хацар, зовхи, баруун нүдний зовхи, зүүн гарын сарвууны гадна хэсэг, баруун сарвуу 1-2-р хурууны харалдаа, зүүн өвдөгний баруун хэсэгт 5х2 см, зүүн гуяны дээд 1/3-ын урд дотор хэсэгт 14х4 см талбайд, баруун гуяны дээд 1/3-ын дотор 11х3,5 см, урд хэсэгт 6х6 см талбайд 0,7 см диаметр бүхий дугуй зууван хэлбэртэй, олон тооны хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, хавантай. Дух, баруун шанаа, хамрын нуруу, доод эрүүний төв баруун хэсэгт өвчүүний баруун дээд тал, зүүн бугалганы дээд гадна тал, зүүн шууны дээд 1/3-д, 3,7х2 см хүртэл хэмжээний шинэ зулгаралтуудтай. Доод эрүүний төв хэсгийн зулгаралт хоорондоо 0.4 см зайтай 4 эгнээ /сэрээний/ байна.
А.Г***дээрх гэмтлүүд нь цус хуралтын өнгөнөөс харахад хөхөлбөр хүрэн өнгөтэй, зулгаралт нь шинэ байсан зэргээс харахад тухайн цаг хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой юм. Түүнээс нарийн бол яг хэдний өдөр, хэдэн цагт үүссэн эсэхийг тодорхой хэлэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/, 

-“1.Үндсэн: Хавсарсан гэмтэл. Гавал тархины битүү гэмтэл. Духны хэсгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зулай, зүүн чамархай, духны харалдаа хуйхан доорхи болон ясны дээд хальсан дахь цус хуралт, духны баруун тал, хүзүү хоолой, зүүн суга, дээд эрүүний шарх, нүүр, 2 гарын сарвуу, зүүн өвдөг, зүүн гуя, баруун гуян дахь цус хуралт, нүүр өвчүү орчим, зүүн бугалга, зүүн шуун дахь зулгаралт. 
2. Хүндрэл: Гэмтлийн шок, хурц гадуур цус алдалт., тархи, уушиг, зүрхний хаван.
3.Хавсарсан: Нойр булчирхайн архаг үрэвсэл, элэг өөхжилт, баруун бөөрний архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, зүрх өөхжилт 
Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.      Талийгаачийн биед илэрсэн дух, хүзүү хоолой, зүүн суга, дээд эрүү дэх шархнууд нь хурц ир үзүүртэй багажний хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.3.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.  Талийгаачийн биед илэрсэн гавал тархины битүү гэмтэл, духны аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, зулай, зүүн чамархай, духны харалдаа хуйхан доорхи болон ясны дээд хальсан дахь цус харалт нь хатуу мохоо зүйл, доргилтын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн нүүр, 2 гарын сарвуу, зүүн өвдөг, зүүн гуя, баруун гуян дахь цус хуралт, нүүр өвчүү орчим, зүүн бугалга, зүүн шуун дахь зулгаралтын гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шозоор нас барсан болно. Талийгаачид учирсан гэмтэл нь бусдын гараар үүсгэгдэх боломжтой байна. Талийгаачийн биед нойр булчирхай, элэг, баруун бөөр, цөсний хүүдий, зүрхний архаг хууч өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаачийн цусанд 1,3 промиль этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг BIII болно.” гэх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 115-120 дахь тал/,

-Криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2254 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-129 дэх тал/,

-“Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хулдаасны хэсгүүд, тоосго дээр цус илэрсэн. Энэ нь BIII бүлгийн харьяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хар цагаан эрээн ноосон майк, хар цагаан эрээн неолон өмд, хар левчик, улаан цэцгэн хээтэй цагаан дотоож, хар ноосон өмд зэрэг хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь BIII бүлгийн харьяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн нэхий хүрэм дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хувцас, эд зүйлс дээр биологийн бусад ул мөр илрээгүй.” гэх биологийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-нй өдрийн 2869 дугаартай дүгнэлт /хэргийн 133 дахь тал/,

-Б.Ч***, А.Г*** нь сэтгэцийн хувьд эрүүл, болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэж, өөрийн үйлдлийг удирдах чадвартай. Б.Ч***, А.Г*** нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Ч***, А.Г*** нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцаж чадах чадвартай.” гэх 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 26/16 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал/,

-Хохирогч талаас оршуулгын зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 227-238 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Ч***, А.Г*** нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр **** тоотод байх өөрийн гэртээ 47 настай эмэгтэй А.Г***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дэх тал/, хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 12-22 дахь тал/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч  А.Г***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Г***би хаалгаа нүдэхэд дотроос А.Г*** ах “хэн бэ?” гэж асуухаар нь би “ А.Г***байна” гэж хэлсэн. Тэгэхэд А.Г*** ах онгойлгосон бөгөөд орох гэхэд миний өөдөөс түлхээд би хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. А.Г*** ах бол хаалга бүрэн онгойлгоогүй хагас онгойлгоод тэгээд хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. А.Г***маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 9 цаг өнгөрч байхад гэртээ очоод түлхүүрээр гаднаас нь хаалгыг нь онгойлгож ороход А.Г*** ах ганцаараа унтаж байсан. Тэгээд гэрийн том өрөөний үүдэн хэсгийн хулдаас тэр чигээрээ байхгүй, шалан дээр дэвсээтэй байдаг ногоон өнгийн урт хивс зэрэг байсан юм нь байхгүй болсон байсан. Гэрийг бол маш гоё цэвэрлэсэн байдалтай байсан. Тэгээд “өрөөний тал хулдаас, хивс яасан юм бэ?” гээд асуухад А.Г*** ах “гаргаад хаячихсан” гэж хэлсэн. А.Г***манай ах А.Г*** надад гарч орохдоо гэрийнхээ хаалга үүдийг байнга цоожилж шалгаж гарч орж байгаарай гээд захиад байсан. А.Г***2016 оны 3 дугаар сарын 24-ний орой буюу цагдаа дээр би ирэхээс өмнө нь 6 дугаар байр орчихоод гэр лүүгээ явж байгаад А.Г*** ахтай таарсан юм. Тэгэхэд А.Г*** ах уйлчихсан явсан бөгөөд намайг “чи ахыгаа цагдаад бариад өгчихлөө, ах нь одоо тэгээд яах юм бэ? охин минь яах юм бэ?” гэхээр нь би гайхаад “та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлэхэд А.Г*** ах “чи л намайг бариад өгчихлөө” гээд хэлээд байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал/, гэрч А.Г***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Г***2016 оны 3 дугаар сарын 18-ны орой манайд  А.Г***ирж хоносон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/, гэрч А.Г***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Г***20 цагийн үед Д.У***, А.Г***ын эхнэр А.Г*** дэлгүүрт орж ирээд ОА.Г*** эгчийг зогсож байхад ОА.Г*** эгчээс нэг пиво, нэг улаан шонхор гэдэг тамхи аваад гарсан. А.Г***талийгаач А.Г*** дэлгүүрт орж ирэхдээ гадуураа бор өнгийн нэхий өмссөн байсан. Хөлдөө түрүүгүй богино бор өнгөтэй бойтог өмссөн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч Б. А.Г***атбямбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Г***тэр дугаараас над уруу дахин залгаад байхаар нь би тэр дугаарын утсыг аваад ярьсан. А.Г***тэр утсыг нь аваад “хэн бэ?” гээд ярихад тэр хүн надаас “чи хэн бэ?” гээд асуухаар нь би  А.Г***тай ярих гэж байгаа юм байх гэж бодоод “би энэ дугаарыг сая хүнээс худалдаж авсан юм” гэж хэлэхэд тэр хүн “чи наад утсаа ямар хүнээс худалдаж авсан юм бэ?” гээд асуухаар нь би зөрүүлээд “ А.Г***гээд найзаасаа худалдаж авсан юм.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал/, шинжээч эмч Д.Т***, А.Г*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А.Г***талийгаачийн биед үүссэн шархны байрлал, хэмжээ зэргээс харахад духны баруун талд хөндлөн ташуу байрлалтай, зах ирмэг тэгш 7,5х1 см хэмжээтэй 1 шарх, хүзүү хоолойны дээд хэсэгт хөндлөн байрлалтай 10х1,5 см хэмжээтэй хоёр ангайсан шарх, зуун сугны урд хэсэгт 8х3,5 см хэмжээтэй зөөлөн эд болон өөхлөг ил гарсан 3 дугаар шарх, дээд уруулын дээд хэсэгт хамрын баруун угалз руу чиглэсэн 2,5х1,3 см хэмжээтэй 4 дэх шарх, дээд эрүүний төв хэсэгт хөндлөн байрлалтай 4х0,8 см хэмжээтэй 5 дахь шархнууд бусдын гараар үүсгэгдсэн байх боломжтой юм. А.Г***дээрх гэмтлүүд нь цус хуралтын өнгөнөөс харахад хөхөлбөр хүрэн өнгөтэй, зулгаралт нь шинэ байсан зэргээс харахад тухайн цаг хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой юм. Түүнээс нарийн бол яг хэдний өдөр, хэдэн цагт үүссэн эсэхийг тодорхой хэлэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/,  2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 115-120 дахь тал/, криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2254 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-129 дэх тал/, биологийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-нй өдрийн 2869 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ч***, А.Г*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ хэргийг үйлдээгүй,  А.Г***үйлдсэн” гэх мэдүүлэг өгч байгаа боловч түүний энэхүү мэдүүлгийг, мөн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “А.Г***миний уур хүрээд тогоо тавьдаг тал улаан тоосгыг аваад толгой уруу нь 2 удаа цохьсон. А.Г*** газар унахад шал цус болоод А.Г*** амьсгалахгүй байхаар нь би шалныхаа модыг сөхөөд шалны доор байх зоориндоо А.Г***ийг хийгээд дээгүүр нь шалны хулдаасаар бүтээгээд зооринд байсан шороог хамаад дээгүүр нь асгасан.” /1 дүгээр хавтаст хэргийн 153-157 дахь тал/ гэх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Б.Ч***, А.Г*** нь талийгаач А.Г***ийг алах явцдаа гавал тархины битүү гэмтэл, духны хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зулай, зүүн чамархай, духны харалдаа хуйхан доорх болон ясны дээд хальсан дахь цус хуралт, духны баруун тал, хүзүү, хоолой, зүүн суга, дээд эрүүний шарх, нүүр, 2 гарын сарвуу, зүүн өвдөг, зүүн гуя, баруун гуян дахь цус хуралт, нүүр, өвчүү орчим, зүүн бугалга, зүүн шуун дахь зулгаралт зэрэг  олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж гэмт үйлдлээ гүйцэтгэсэн байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Ч***, А.Г***ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11-т “онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно” гэж заасан тул Б.Ч***, А.Г***т оногдуулсан 22 жилийн хорих ялын эхний 3 жил хорих ялыг гянданд, үлдэх 19 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.У***, А.Г***нар нь гэмт хэргийн улмаас гарсан зайлшгүй зардал, хохирол төлбөрт 34783000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.
Хохирлын талаар ирүүлсэн баримтыг судалж үзэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх талд авагдсан 74400 төгрөгийн баримтын үнийн дүнг 98000 төгрөг гэж, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 233 дахь талд авагдсан 213000 төгрөгийн баримтын үнийн дүнг 253500 төгрөг гэж илүү тооцож ирүүлсэн байх тул илүү нэхэмжилсэн 64100 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 3414200 төгрөгийг шүүгдэгч Б.Ч***, А.Г***ээс гаргуулж, хохирогч Д.У***, А.Г***нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ч***, А.Г***т ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн нэхий хүрэм 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн нилоонон өмд 1 ширхэг, хар цоохор цэцгэн хээтэй өмд 1 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй даавуун дотоож 1 ширхэг, бор өнгийн бойтигон гутал 1 хос, тал тоосго 1 ширхэг, хулдаасны тасархай 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1.Шүүгдэгч Б.Ч***, А.Г***ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч Б.Ч***, А.Г***т 22 /хорин хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.11-д зааснаар шүүгдэгч Б.Ч***, А.Г***т оногдуулсан 22 жил хорих ялын зарим хэсэг буюу 3 /гурав/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 19 /арван ес/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ч***, А.Г***ийн энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 135 /нэг зуун гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч***, А.Г***ээс  3414200 /гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, хохирогч ******** багийн .. тоотод оршин суух Д.У***, А.Г*** ****** тоотод оршин суух Д.У***, А.Г*** нарт олгож, үлдэх хэсэг болох 64100 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн нэхий хүрэм 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн нилоонон өмд 1 ширхэг, хар цоохор цэцгэн хээтэй өмд 1 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй даавуун дотоож 1 ширхэг, бор өнгийн бойтигон гутал 1 хос, тал тоосго 1 ширхэг, хулдаасны тасархай 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч***, А.Г***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.     

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ч***, А.Г***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ
        
ШҮҮГЧИД                        Т.БАТЖАРГАЛ
        
                        Д.РЕНЧЕНХОРОЛ