Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:171/2016/0144/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Л.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Д.Оюунчимэг,

Хохирогч Г.Бямбажав, О.Идэржаргал,

Шүүгдэгч Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Бөндгөө овогт               Бат-Ирээдүйн Хосбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000117 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Бөндгөө овогт Бат-Ирээдүйн Хосбаяр, /РД:ТА88072619/, 1988 оны 7-р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сумын 1 дүгээр баг, Пионер 13-85 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял,

-2009 оны 4 сарын 27-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлснийг Дархан-Уул аймгийн шүүхийн 2009 оны 7 сарын 1-ны өдрийн 61 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж Б.Хосбаярын биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоног хорихоор тогтоож, оногдуулсан

 

D:\2016 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Hosbayr 181.3 [1].doc

хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар өөрчилснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн  330  дугаартай  тогтоолоор  Б.Хосбаярт  Эрүүгийн  хуулийн  181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялд мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаароногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоног хорих ялаар тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Б.Хосбаярт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж байсан,

-2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 2 жил 10 хоног хорих ял,

-2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ял,

-2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 190 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 2 хоногийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

 

Шүүгдэгч Б.Хосбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Лонда” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Батмөнхийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

мөн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 7а байрны 17 тоот өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүй агсам тавьж, айлган сүрдүүлж, улмаар О.Идэржаргал, Г.Бямбажав нарт зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Б.Хосбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн орой 18 цагийн орчимд манай найз эхнэртэйгээ хамт Улаанбаатар явах гэж байгаа гээд манайд ирсэн юм. Манайд 1 шил архи хувааж уугаад 19 цагийн үед би тэр хоёрыг зах дээрээс Улаанбаатар явах таксинд суулгаж өгчихөөд, захаас доошоо уруудаад “Лонда” нэртэй үсчинд үсээ засуулах гэж орсон. Үсчин тухайн үед согтуу байсныг би мэдээгүй. Гэтэл миний үсийг буруу засаж, би тэр үсчинтэй маргалдаж ганц нэг хараалын үг хэлж доромжилсон. Гэтэл миний хажуугийн сандлын үсчин эмэгтэй арын өрөөнөөсөө гарч ирээд намайг өөр үсчинд оч гээд хөөсөн. Тэгээд би сандал дээрээсээ босоод явах гэтэл миний хойно сууж байсан 3 залуу чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ? гэхээр нь голд нь сууж байсан залууг цохиод, өлгүүрт байсан куртикээ аваад үсчингээс гараад зугтсан. Зугтаж явж байхдаа малгайгаа үсчинд мартсан байснаа санаад эргээд үсчин рүүгээ очтол цагдаа нар ирчихсэн байсан тэгээд намайг аваад явсан. Г.Бямбажав, О.Идэржаргал нарын хэргийн тухайд гэвэл 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр байрныхаа хажууд 5 найзтайгаа 3-4 шил архи хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед манай найз Базараа залгаад “Сакура” дэлгүүрийн урд уулзъя гэж дуудсан. Тэгээд Базараагийн гэрт орж 1 шил архи уух гээд байж байтал Эрдэнээ гэдэг найз маань 9 дүгээр байрны доор байдаг биллъяарданд хүрээд ир гээд залгасан. Тэгээд тэнд очоод би тасарчихсан өглөө гэртээ сэрсэн юу болсныг санахгүй байна.

...Одоо дахиж хэрэг хийхгүй. Амьдралтай болсон, үр хүүхэдтэй болсон болохоор тэднийхээ төлөө амьдрана. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Бямбажавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хэрэг гардаг өдөр Идэржаргал Хүрлээ гэх 2 найзтайгаа 15 цагийн үед биллъяарданд 1 шил архи уусан. Тэгээд биллъяарднаас гарч явж байхдаа Хосбаяр ахтай таарсан. Хосбаяр ах даараад байна гээд миний куртикийг аваад өмссөн. Тэгээд хажууд нь байсан найз нь намайг Хосбаярыг гэрт нь хүргээд өг наадах чинь бараг тасарлаа гэж хэлээд халаасанд нь 10000 төгрөг хийж өгөөд би Хосбаяр ахыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрийнх нь хаалгыг тогшиход нэг эрэгтэй хүн хаалга онгойлгож өгсөн. Хосбаяр ахыг гэрт нь оруулж өгчихөөд би гэрийнх нь гадаа тамхи татчихаад эргээд Хосбаяр ахынд орох гэтэл нэг танихгүй эмэгтэй хүн хаалга онгойлгож өгсөн. Тэгэхээр нь би дүү нь байгаамаа куртикээ авах гэс юм гээд орсон. Тэгээд би Хосбаяр ахаас халаасанд нь байгаа 7000 төгрөгийг нь зээлэх гээд Хосбаяр ахаа сэрээрэй гээд 2 удаа зөөлөн алгадсан. Сэрэхгүй байхаар нь арай чанга 2 удаа алгадсан чинь Хосбаяр ах сэрээд, намайг хөөе юу болоод байгаа юм бэ? яагаад байгаа юм бэ? гээд над руу дайрахаар нь би Хосбаяр ахаа би байна ш дээ, дүү нь байна ш дээ гэсэн. Тэгээд Хосбаяр ах надруу цэхэлзээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд гал тогоонд миний гар руу ганц хоёр цохиж, цээжрүү бас цохисон. Тэгтэл гаднаас Идэржаргал орж ирээд чиний гарнаас цус гараад байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд би 00-н өрөө орж цусаа угаахад миний суганы ойролцоо хавиас цус гараад байсан. Тэгээд Хосбаяр ах намайг эмнэлэг явж яаралтай үзүүл гэж хэлээд би гараад цагдаа руу залгаад тэгээд эмнэлэг явсан.

…Гал тогооноосоо хутга авсан, яг хутга авч байгаа үгүйг нь хараагүй, халбага сэрээ хийдэг сав нь дугараад байсан. Надад ганц л куртик байдаг, тэгээд ч маргааш нь ажилтай байсан болохоор  тэр өдөр куртикаа авсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч О.Идэржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Г.Бямбажав, Хүрэлбаатар гэх найзтайгаа биллъяарданд 0.75 литр хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Биллъяарднаас гараад гэртээ харих гээд явж байтал Хосбаяр ахтай таарсан юм. Хосбаяр ах Бямбажаваас даараад байна гээд куртикийг нь авч өмссөн. Тэгээд Бямбажав Хосбаяр ахыг гэрт нь хүргэж өгөх гээд гэр рүү нь явсан юм. Би араас нь бас дагаад явсан. Тэгээд Хосбаяр ахын гэрийн хаалгыг тогшсон чинь нэг эрэгтэй хүн хаалга онгойлгож өгсөн. Тэгээд би гэрт нь ортол Хосбаяр ах Бямбажав хоёр гал тогооны өрөөнд өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Хосбаяр ах намайг 2 удаа цохисноо би чамтай юм ярихгүй гээд байсан. Тэгээд Бямбажавын гарнаас нь цус гоожоод байсан. Тэгээд би Бямбажавын гарыг 00-д ороод угаасан. Зүүн мөрөндөө гэмтэл авсан, эмнэлэг дээр очоод 3 оёдол тавиулсан.

…Бямбажавыг цусаа угааж байхад би өөрийнхөө гэмтлийг мэдсэн.” гэх мэдүүлэг,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 4-5 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-14 дэх тал/,

 

-Хохирогч Г.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед Хосбаяр ахын гэрт хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан ба Хосбаяр ах унтлаа гээд миний савхийг тайлж тавьчихаад унтсан юм. Тэгээд би савхиа авалгүй гадаа гарч хэсэг сууж байгаад буцаж гэрт орж ирээд гэрт байсан нэг эгчид хандаж “эгч ээ, наад савхиа аваад өг өө, миний савхи байгаа юм” гэж хэлэхэд нөгөө эгч надад миний савхийг авч өгсөн юм. Тэгээд би савхиа авах үед Хосбаяр ах сэрээд над руу хараад намайг дуудахад нь ойртож очиход миний гараас барьж аваад намайг гал тогооны өрөө рүү дагуулж ороод гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Тэр үед нь би ямар нэг юм хэлэхгүй зогсож байтал гэрийн хаалгыг хэн нэгэн тогшсон юм. Тэр үед нь гэрт байсан намхан нуруутай ах хаалгыг онгойлгоход гаднаас Идэржаргал ганцаараа орж ирсэн. Тэгэхэд нь Хосбаяр ах Идэржаргалыг дуудаж гал тогооны өрөө рүү оруулж ирээд шууд гараараа хэд хэдэн удаа цохичихоод бор шкаф дээр байсан шаргалдуу өнгийн иштэй хутга аваад намайг цохиод байсан юм. Тэр үед миний хөл хэсэг бадайраад би доошоо суугаад өндийгөөд босч ирэх үед Хосбаяр ах Идэржаргалыг бас цохиж байсан юм. Тэгээд Хосбаяр ах намайг дээшээ бос гэж хэлэхэд нь хажуу талаас Идэржаргал “чамаас цус гоожоод байна” гэж хэлсэн. Тэгээд Хосбаяр над руу харж зогсож байгаад “чи наад хувцсаа тайлаадах, ах нь харъя” гэж хэлэхэд нь би хувцсаа тайлаад харахад миний суганы доод хэсгээс цус гоожиж байсан. Тэгээд намайг цус гоожиж байгаа хэсгийг чинь угаагаад үзье гэж хэлээд намайг ванны өрөө рүү дагуулж ороод угаахад цус нь тогтохгүй гоожоод байсан. Тэгээд би эмнэлэг явж үзүүлье гэж хэлэхэд Хосбаяр ах тэг тэг гээд Идэржаргал бид хоёр гэрээс гарч эмнэлэг рүү явж үзүүлсэн юм. Тэгээд эмнэлэг дээр очиж үзүүлэх үед Идэржаргалын зүүн мөр хэсгийг нь бас хутгалсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/,

 

-Хохирогч О.Идэржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэр рүү ороход Хосбаяр, Бямбажав нар гал тогооны өрөөнд байсан. Тэгээд Хосбаяр ах намайг “гал тогооны өрөөнд ороод ир” гэж хэлээд гал тогооны өрөөнд ороход Хосбаяр ах Бямбажавын дал нуруу хэсэг рүү нь гараараа цохиж байгаад намайг цохиж эхэлсэн юм. Тэр үед би Хосбаяр ахад хандаж “та болиоч ээ” гэж хэлэхэд “чамтай юм ярихгүй” гээд намайг хоёр гурван удаа цохисон юм. Тэгээд Хосбаяр ах дахин Бямбажавын хоёр гар хэсэг рүү цохиход гарнаас нь цус гараад гутал дээр нь туссан юм. Тэгэхэд нь би “цус гарч байна шүү дээ” гэж хэлэхэд Хосбаяр ах Бямбажавыг “хувцсаа тайл” гэж хэлээд Бямбажав хувцсаа тайлахад нэг эгч цаад өрөөнөөс орж ирээд ванны өрөө рүү дагуулаад орсон юм. Тэр үед миний зүүн гар булчин хэсгээр янгинаж өвдөөд байхаар нь хувцсаа тайлаад үзэхэд цус гарч байсан. Тэгээд би Бямбажавыг ванны өрөөнөөс гарахад нь зөрж орж цус гарч байсан хэсгээ угаасан юм. Тэгээд Бямбажавыг дагуулаад гэрээс гарч эмнэлэг рүү явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дэх тал/,  

 

-Гэрч Д.Мөнгөнтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өнгөт хороолол руу очоод Хүрэлбаатар бид хоёрыг гадаа үлдээд Идэржаргал Хосбаяр ахын гэр рүү орсон юм. Тэгээд 20-30 минутын дараа Бямбажав, Идэржаргал хоёр гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ? гэж асуухад Бямбажав, Идэржаргал хоёр “ёооё, алуулах гэж байна” гэж хэлсэн бөгөөд Бямбажавын зүүн гарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд Идэржаргал, Бямбажав хоёрыг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/,

 

-Гэрч М.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгэхэд Б.Хосбаяр Жав гэх залууг дуудаад “ах нь даараад байна, ахдаа дээгүүрээ өмсөж байгаа савхин куртикээ өгчих, дагаж яваад гэрт очоод авчих” гэж хэлээд Жав гэх залуугийн савхин куртикийг авч өмсөөд таксинд суусан юм. Б.Хосбаяр ирэхдээ л их согтуу байсан, тэгээд нэмж архи уугаад бүр их согтсон.” гэх мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/,

 

-Гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...үүдэн дээр Хосбаяр ах зогсож байсан бөгөөд Бямбажавыг дуудаад “ахдаа гадуураа өмсөж байгаа савхин куртикээ өгөөч, ах нь даараад байна, дагаж очоод гэрээс авчих” гэж хэлээд Бямбажавын гадуураа өмсөж байсан хар өнгийн савхин куртикийг нь өмсөөд Бямбажавыг дагуулаад таксинд суугаад явсан юм. Тэгэхээр нь Мөнгөнтулга, Идэржаргал бид гурав араас нь Өнгөт хороолол руу очоод Мөнгөнтулга бид хоёр гадаа үлдээд Идэржаргал Хосбаяр ахын гэр рүү орсон юм. Тэгээд 20-30 минутын дараа Бямбажав, Идэржаргал хоёр гарч ирсэн бөгөөд Бямбажав зүүн гараа барьсан байдалтай гарч ирсэн Идэржаргал зүгээр л байх шиг байсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд Идэржаргал, Бямбажав хоёрыг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,  

 

-“…Шинжилгээнд ирүүлсэн заазуур, эвхэгддэг хутганы ажлын хэсэг гадаргуунаас гарын мөр илрээгүй. Харин шаргал бариултай металл хутганы ажлын хэсгийн угийн өргөнөөс 2 ширхэг гарын мөр илэрсэн нь харьцуулсан шинжилгээнд тэнцэхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1794 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38 дахь тал/,

 

-“…О.Идэржаргалын биед зүүн мөрөнд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.Идэржаргалын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 03-р сарын 02-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 45 дахь тал/,

 

-“…Г.Бямбажавын биед зүүн суга, зүүн эгэм, зүүн бугалганд шарх, цус хуралт, зүүн гуянд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Бямбажавын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 2-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 49 дэх тал/,

 

-“…Хэргийн газраас авсан гэх даавуугаар ороосон иштэй хутга дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Тонгорог дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй. Заазуур дээр цус илрээгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 54 дэх тал/,

 

-“…Шинжилгээнд авсан О.Идэржаргалын цусны бүлэг нь АII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 59 дэх тал/,

-“…Шинжилгээнд авсан Г.Бямбажавын цусны бүлэгг OI байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 60 дахь тал/,

 

-Мөнгө хүлээлцсэн хэлцэл /хэргийн 73-74 дэх тал/,

  • Хохирогч Г.Бямбажавын өвчний түүх /хэргийн 80-86 дахь тал/,

 

  • Хохирогч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчим би найз Ууганбаяр, танил дүү Дэлгэрдалай нарын хамт гадаа нэг пиво уугаад Ууганбаярын эхнэрийн ажилладаг “Лонда” үсчинд ороод сууж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд Ууганбаярын эхнэр Бадамаад үсээ засуулсан юм. Тэгсэн чинь тэр танихгүй залуу гэнэт л “миний үсийг буруу засаад байна” гээд уурлаад эхэлсэн юм. Тэгээд тэр танихгүй залуу босч ирээд Ууганбаярын эхнэрийг цохих гээд гараа далайхаар нь би “болиоч” гээд босоод ирсэн чинь намайг нэг цохиод гараад зугтаасан юм. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар тэр залууг барьж ирээд эрүүлжүүлэхэд хийсэн юм. Миний үүдэн 2 шүд тухайн үедээ жоохон хөдлөж байсан. Одоо миний байдал хэвийн байгаа, надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 103 дахь тал/, 

 

  • Гэрч Б.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчим “Лонда” салон дээрээ ажлаа хийгээд байж байхад гаднаас манай ажилтан Бадамаа өөрийн нөхөр болон гурван найзынхаа хамт архи уусан байдалтай үнэртүүлчихсэн орж ирсэн юм. Тэгээд удаагүй хойноос нь Хосбаяр гэх залуу орж ирээд “үс засаад өгчих” гэж хэлэхэд Бадамаа эгч Хосбаярт хандаж “чи өөрийнхөө үс засдаг хүн дээр очиж үсээ засуул” гэж хэлэхэд Хосбаяр “гялс засаад өгчих өө” гэж хэлээд Бадамаагийн сандал дээр суусан юм. Тухайн үед би Бадамаа эгчийн нөхрийнх нь хамт хойд талын амралтын өрөөнд юм яриад сууж байсан юм. Тэгээд Бадамаа эгч Хосбаярын үсийг засч байтал Хосбаяр “миний үсийг буруу засчихлаа” гээд уурлаж Бадамаа эгчийг “пизда, гичий” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би амралтын өрөөнөөс гараад Хосбаярт хандаж “чи боль, дуртайдаа өөрөө суучихаад хүнийг хэл амаар доромжилж засуулна гэж юу байдаг юм, Бадамаа эгч боль” гэж хэлэхэд Хосбаяр надад хандаж “чи хэн бэ? гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хосбаярыг сандал дээрээс бос гээд нөмрөгийг нь тайлж авахад Хосбаяр над руу дайраад сандал дээрээс босч ирсэн. Тэр үед Бадамаа эгчийн нөхрийнх нь найз болох Батмөнх гэх залуу хүлээлгийн сандал дээрээс босч ирээд “чи эмэгтэй хүнийг юу гэж хэлээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд Хосбаяр ямар нэг юм хэлэлгүй зогсож байгаад зүүн гараараа Батмөнхийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиход Бадамаа эгч тэр хоёрын дундуур орж салгахад нь би цагдаа руу дуудлага өгчихөөд эргэж харахад Хосбаяр гэх залуу гартаа үсний хайч барьчихсан зогсож байхад нь Бадамаа эгч гарнаас нь хайчийг нь булааж авахад Хосбаяр салоноос гараад явсан юм. Хосбаяр бага зэргийн халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 108-109 дэх тал/,

 

  • Б.Батмөнхийн биед уруул язарсан, 2 шүд хөдөлсөн, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 111 дэх тал/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 131 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Хосбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Лонда” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Батмөнхийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын Өргөө баг 7а байрны 17 тоот өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр агсам тавьж, айлган сүрдүүлж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн О.Идэржаргалын биед зүүн мөр, Г.Бямбажавын биед зүүн суга, зүүн эгэм, зүүн бугалган тус газар хутгалан О.Идэржаргал, Г.Бямбажав нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Бямбажав, О.Идэржаргал нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 4-5 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-14 дэх тал/, -Гэрч Д.Мөнгөнтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өнгөт хороолол руу очоод Хүрэлбаатар бид хоёрыг гадаа үлдээд Идэржаргал Хосбаяр ахын гэр рүү орсон юм. Тэгээд 20-30 минутын дараа Бямбажав, Идэржаргал хоёр гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ? гэж асуухад Бямбажав, Идэржаргал хоёр “ёооё, алуулах гэж байна” гэж хэлсэн бөгөөд Бямбажавын зүүн гарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд Идэржаргал, Бямбажав хоёрыг аваад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/, гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20-30 минутын дараа Бямбажав, Идэржаргал хоёр гарч ирсэн бөгөөд Бямбажав зүүн гараа барьсан байдалтай гарч ирсэн Идэржаргал зүгээр л байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,  “…О.Идэржаргалын биед зүүн мөрөнд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.Идэржаргалын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 03-р сарын 02-нд үүссэн байх боломжтой.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 45 дахь тал/, “…Г.Бямбажавын биед зүүн суга, зүүн эгэм, зүүн бугалганд шарх, цус хуралт, зүүн гуянд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Бямбажавын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 2-нд үүссэн байх боломжтой.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 49 дэх тал/, “хэргийн газраас авсан гэх даавуугаар ороосон иштэй хутга дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 54 дэх тал/, “…Шинжилгээнд авсан О.Идэржаргалын цусны бүлэг нь АII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 59 дэх тал/, “…Шинжилгээнд авсан Г.Бямбажавын цусны бүлэгг OI байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 60 дахь тал/, хохирогч Г.Бямбажавын өвчний түүх /хэргийн 80-86 дахь тал/, хохирогч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ууганбаярын эхнэрийг цохих гээд гараа далайхаар нь би “болиоч” гээд босоод ирсэн чинь намайг нэг цохиод гараад зугтаасан юм. Миний үүдэн 2 шүд тухайн үедээ жоохон хөдөлж байсан. Одоо миний байдал хэвийн байгаа, надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 103 дахь тал/,  гэрч Б.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бадамаа эгчийн нөхрийнх нь найз болох Батмөнх гэх залуу хүлээлгийн сандал дээрээс босч ирээд “чи эмэгтэй хүнийг юу гэж хэлээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд Хосбаяр ямар нэг юм хэлэлгүй зогсож байгаад зүүн гараараа Батмөнхийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 108-109 дэх тал/, “Б.Батмөнхийн биед уруул язарсан, 2 шүд хөдөлсөн, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 111 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Хосбаярын 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Лонда” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Батмөнхийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 7а байрны 17 тоотод өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүй агсан тавьж, айлган сүрдүүлж, улмаар О.Идэржаргал, Г.Бямбажав нарт зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн танхайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т "...энэ хэргийг ...зэвсэг зэвгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол" гэж заасан ба мөн  хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т заасан үйлдлүүд нь 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан зүйл анги дотор багтаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 болгон өөрчилж шүүгдэгч Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иймд шүүгдэгч Б.Хосбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Батмөнх, О.Идэржаргал нар нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Г.Бямбажав нь хохирол төлбөрт 1500000 төгрөг хүлээн авсан бөгөөд хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Хосбаяр нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж ялаа эдэлж байгаад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 2 хоногийн ялыг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байдал дуусаагүй, удаа дараа ял шийтгүүлж байгаа боловч засрал хүмүүжлээ олоогүй зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Хосбаярын энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаарс арын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур зэргийг устгаж, ногоон эрээн цамцыг хохирогч Г.Бямбажавд, хар куртикийг хохирогч О.Идэржаргалд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бөндгөө овогт Бат-Ирээдүйн Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Бөндгөө овогт Бат-Ирээдүйн Хосбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тоооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Б.Хосбаярт 5 жил 1 сар /таван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Хосбаярт оногдуулсан 5 жил 1 сар /таван жил нэг сар/ хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Хосбаярын энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаарс арын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ногоон эрээн цамцыг хохирогч Г.Бямбажавд, хар куртикийг хохирогч О.Идэржаргалд буцаан олгосугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хосбаярт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Хосбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.