Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

    2021         12              28                                   2022/ШЦТ/20

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/, шүүгдэгч Г.Ч-, нарийн бичгийн дарга  Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О овогт Г-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2110016720966 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, - ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Г-ийн Ч,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ч- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ш” хотхоны 000 дугаар байрны 2 дугаар орцны 1-23 тоотод аав Ц.Г-ийн нүүрэнд гараараа цохиж духны гол баруун нүд орчим, зүүн шанаа, баруун дээд зовхи, духанд шарх, баруун хөмсөг, 2 хацрын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Г.Ч-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нь миний аав, надтай хамт амьдардаг байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гэртээ байхад манай ах Лувсансамбуу утсаар яриад аав Г-ийнд хүрээд ир гэсэн. Тэгээд очсон чинь аав нас барсан байсан. Харин хамт амьдардаг бага дүүг цагдаа нар аваад явсан байсан. ...Юу болсон талаар асуухад аав Г- дүү Ч-г бөөрөнд хутгалаад тэгээд дүү уурлаад 2-3 удаа цохисон гэж хэлж байсан. ...Би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 22/ гэсэн,

 

Гэрч Г.Лувсансамбуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагт үл таних хүн яриад аав чинь нас барчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хотхоны 803 дугаар байрны 2 дугаар орцны 26 тоотод буюу аавын гэрт ирэхэд 3 танихгүй залуу болон дүү Ч- байсан. Аав Г- газар хажуу талаараа хараад хэвтэж байсан. ...Намайг очихоос өмнө түргэн ирээд нас барсан гэх бичиг өгөөд явсан байсан...” /хх-ийн 23-26/ гэсэн,

 

Гэрч Г.Баярбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Амарсайхан бид хоёр хамт байхад Билгүүн ирсэн. ...Тэгээд бид гурав Амарсайханы гэрт 0,75 литрийн архи ууж дуусгаад, 12 цагийн үед Ч-гийн гэрт очиход Ч-, түүний аав Г- нар архи уучихсан байдалтай байсан. ...Бид 5 нийлээд архи хувааж ууж байгаад хоол болохоор нь идчихээд Амарсайхан, Билгүүн, бид 3 Амарсайханы гэрт очоод байж байхад ...Ч-, Амарсайханы гэрт 18 цагийн орчим согтсон байдалтай ирээд юм хэлэхгүй байхаар нь 21 цагийн орчим Ч-гийн гэрийн хажуу талын дэлгүүр ороод Хараа нэртэй 0,75 архи ундаа, зайдас аваад Ч-гийн “Ш” хотхонд байх гэрт ороход Ч-гийн аав Г- буйдангийн урд дэр дэрлэсэн байдалтай байсныг бид нартай Ч-гийн гэрийн үүдэнд тааралдсан Бархүү үзээд нас барчихсан байна гэхээр нь эмч дуудаад, цагдаа бас дуудсан...” /хх-ийн 31-33/ гэсэн,

 

Гэрч Я.Бархүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ...Ч-гийн гэрийнх нь орцны үүдэнд 21 цаг 40 минутад Баярбаатар, Билгүүн хоёр торонд архи хийсэн байсан бөгөөд бид дөрөв Ч-гийн гэрт ороход Ч-гийн аав нь гэх настай хүн том өрөөндөө буйдангийн урд баруун талаараа дэр дэрлээд хэвтэж байсан. Би урд нь шинжээч эмч хийж байсан, мөн Ч-гийн аав миний нүдэнд эвгүй харагдсан тул гараас нь атгахад гар нь хөрөөд хөшсөн байхаар нь 103, 102 дугаарт дуудлага өгсөн бөгөөд Ч- бид гуравт хандан миний том ахад мэдэгд гэж хэлсэн...” /хх-ийн 35-36/ гэсэн,

 

Шинжээч Б.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Г-ийн духны гол, баруун зүүн хэсэг, баруун дагзны төвгөр хэсгийн хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, духан шарх, баруун хөмсөг, хоёр хацрын төвгөрт зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь нийтдээ болон тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, унах үед үүснэ. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй, талийгаач нь зүрх, судасны өвчинтэй, олон хоног согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан...” /хх-ийн 63/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед манайд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн орж ирээд тэр хүмүүстэй 0,75 литрийн архи хоёр шилийг хувааж уусан. Тэгээд би Вива сити хотхон ороод ирье гээд явах гэхэд манай аав Г- нь гаргахгүй гэж уурлаад миний нуруу хэсэгт сандал авч шидээд миний нуруунд цохисон. Тэгэхээр нь би уурлаад аав Г-ийн нүүр, хөмсөг, духны хэсэгт 2-3 цохисон. Тэгэхэд аав Г- миний зүүн талын бөөрний хэсэгт хутгалсан. Тэгээд та намайг хутгалчихлаа гэхэд хаачих гээд байгаа юм гээд хараагаад байхаар нь би гараад явсан, аав согтуу буйдан дээр суугаад үлдсэн. ...Тэгээд би гарч яваад Вива сити хотхон орж Амараатай уулзаад орой 00 цагийн орчим гэртээ ирэхэд аав буйдангаасаа унаад ширдэг дээр хэвтэж байхаар нь ...би аавыг унтаж байна гэж бодоод толгойд нь дэр эвж өгөөд хувцсаа угаагаад эргэж гарч ирэхэд аав амьсгаа авахгүй байх шиг байхаар нь түргэн дуудсан...” /хх-ийн 71-72/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №1809 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаачид духны гол, баруун зүүн хэсэг, баруун дагзны төвгөр хэсгийн хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, духанд шарх, баруун хөмсөг, хоёр хацрын төвгөрт зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын няцрал, зулгаралт, цээж, хоёр гарын бугалга, сарвуу, хоёр хөлийн шилбэ, шагайнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдов. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, үхэлд хүргэхгүй, хөнгөн зэргийн гэмтлүүд болно.

2. Талийгаач зүрхний цус хомсрох архаг өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ.

3. Цусны 3-р бүлэгтэй байна.

4. Нас баран үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” /хх-ийн 44-49/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-17/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9531 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53/ гэсэн,

- Шүүгдэгч  Г.Ч-гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 77/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 78/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 79-83/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 114-123/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ч- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ш” хотхоны 000 дугаар байрны 2 дугаар орц 1-23 тоотод аав Ц.Г-ийн нүүрэнд гараараа цохиж духны гол баруун нүд орчим, зүүн шанаа, баруун дээд зовхи, духанд шарх, баруун хөмсөг, 2 хацрын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч-ийн “...Намайг гэртээ байхад манай ах Лувсансамбуу утсаар яриад аав Г-ийнд хүрээд ир гэсэн. Тэгээд би очиход аав нас барсан, хамт амьдардаг бага дүүг цагдаа нар аваад явсан байсан. ...Юу болсон талаар асуухад аав Г- дүү Ч-г бөөрөнд нь хутгалаад тэгээд дүү уурлаад 2-3 удаа цохисон гэж хэлсэн. ...Би гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 22/ гэсэн, гэрч Г.Баярбаатарын “...Ч-гийн гэрийн хажуугийн дэлгүүрээс 0,75 литрийн архи ундаа, зайдас аваад Ч-гийн “Ш” хотхонд байх гэрт ороход Ч-гийн аав Г- буйдангийн урд дэр дэрлэсэн байдалтай байсныг бид нартай Ч-гийн гэрийн үүдэнд тааралдсан Бархүү үзээд нас барчихсан байна гэхээр нь эмч дуудаад, цагдаа бас дуудсан...” /хх-ийн 31-33/ гэсэн, гэрч Я.Бархүүгийн “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ...Ч-гийн орцны үүдэнд 21 цаг 40 минутад Баярбаатар, Билгүүн хоёр торонд архи хийсэн байсан бөгөөд бид дөрөв хамт Ч-гийн гэрт ороход Ч-гийн аав нь гэх настай хүн том өрөөндөө буйдангийн урд баруун талаараа дэр дэрлээд хэвтэж байсан. Би урд нь шинжээч эмч хийж байсан, мөн Ч-гийн аав миний нүдэнд эвгүй харагдсан тул гараас нь атгахад гар нь хөрөөд хөшсөн байхаар нь 103, 102 дугаарт дуудлага өгсөн, Ч- том ахад мэдэгд гэж бид гуравт хэлсэн...” /хх-ийн 35-36/ гэсэн, шинжээч Б.Ариунзулын “...Ц.Г-ийн духны гол, баруун зүүн хэсэг, баруун дагзны төвгөр хэсгийн хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, духан шарх, баруун хөмсөг, хоёр хацрын төвгөрт зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь нийтдээ болон тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, унах үед үүснэ. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй талийгаач нь зүрх, судасны өвчинтэй, олон хоног согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан...” /хх-ийн 63/ гэсэн, шүүгдэгч Г.Ч-гийн “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед манайд гэрт хүмүүс ирээд тэр хүмүүстэй 0,75 литрийн архи хоёр шилийг хувааж уусан. Тэгээд би Вива сити хотхон ороод ирье гээд явах гэхэд манай аав Г- гаргахгүй гэж уурлаад миний нуруу хэсэгт сандал авч шидээд намайг нуруунд цохисон. Тэгэхээр нь би уурлаад аав Г-ийн нүүр, хөмсөг, духны хэсэгт 2-3 цохисон. Тэгэхэд аав Г- миний зүүн талын бөөрний хэсэгт хутгалсан. Тэгээд та намайг хутгалчихлаа гэхэд хаачих гээд байгаа юм гээд хараагаад байхаар нь би гараад явсан, аав буйдан дээр суугаад согтуу үлдсэн...” /хх-ийн 71-72/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны №1809 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаачид духны гол, баруун зүүн хэсэг, баруун дагзны төвгөр хэсгийн хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, духан шарх, баруун хөмсөг, хоёр хацрын төвгөрт зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын няцрал, зулгаралт, цээж, хоёр гарын бугалга, сарвуу, хоёр хөлийн шилбэ, шагайнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдов. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, үхэлд хүргэхгүй, хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Талийгаач зүрхний цус хомсрох архаг өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. 4. Нас баран үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” /хх-ийн 44-49/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-17/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндэд учирсан “...духны гол, баруун зүүн хэсэг, баруун дагзны төвгөр хэсгийн хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, духан шарх, баруун хөмсөг, хоёр хацрын төвгөрт зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын няцрал, зулгаралт, цээж, хоёр гарын бугалга, сарвуу, хоёр хөлийн шилбэ, шагайнд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Ч- түүнийг цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Ч-г хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ч-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндэд духны гол, баруун зүүн хэсэг, баруун дагзны төвгөр хэсгийн хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, духан шарх, баруун хөмсөг, хоёр хацрын төвгөрт зулгаралт, баруун шанаа, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын няцрал, зулгаралт, цээж, хоёр гарын бугалга, сарвуу, хоёр хөлийн шилбэ, шагайнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Ц.Г- зүрхний цус хомсрох архаг өвчний улмаас зүрх гэнэт зогсож амь нас нь хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.Ч-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2110016720966 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага бО ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Г-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Ч-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч- торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110016720966 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР