Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00143

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох өвсний үнэ 6258900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00076/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч байгууллагын 뺺: 1977 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Нөөцийн газрын нягтлан бодогч, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 16-01 тоотод оршин суух Алтантан овогт Ганбаатарын Мягмаржав /РД:ГЮ77012564/,

нэхэмжлэгч байгууллагын 뺺: 1974 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн Нөөцийн газрын бичиг хэрэг, нярав, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Булгийн 03-03 тоотод оршин суух, Боржигон овогт Дарьбазарын Ягаанцэцэг /РД:ГЭ74022809/,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч, Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багт оршин суух, Боржигон овогт Мөнхсайханы Мөнхтөр /РД:ГД86053013/, нарийн бичгийн дарга .нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл: Булган аймгийн Сайхан сум нь Аймгийн нөөцийн газрын өвсний фондоос 2013 онд авсан өвсний үнэ 325000, 2015 онд авсан өвсний үнэ 5933900 нийт 6258900 төгрөгийн өр төлбөрийг үүсгээд одоо болтол барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Дорждагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус суманд 2014-2015 онд аймгийн Нөөцийн газраас нийт 2222 боодол өвсийг, 1 боодлыг нь 2450 төгрөгийн хөнгөлттэй үнээр авч иргэдэд тараан өгсөн. Энэ үед миний бие уг албан тушаалыг эрхэлж байгаагүй учраас нэхэмжлэлээс татгалзаж байна. Тус байгууллагын өрийг тухайн үед ажиллаж байсан дараах хүмүүс хариуцахыг санхүүгийн албанаас мэдэгдсэн болно. Үүнд: 1 дүгээр багийн Засаг дарга Н.Нямсайхан-1048600 төгрөг, 2 дугаар багийн Засаг дарга Ц.Мягмардорж 9800 төгрөг, 3 дугаар багийн Засаг дарга Л.Пүрэвсүрэн1778700 төгрөг, 4 дүгээр багийн Засаг дарга С.Ганбат 102900 төгрөг, 5 дугаар багийн Засаг дарга Э.Банзрагч 1454600 төгрөг, нярав Д.Отгонбаяр 534300 төгрөг, иргэн Л.Мөнхзул 1225000 төгрөг тус тус хариуцан төлнө гэжээ.

Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган аймгийн Нөөцийн газраас Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан өвсний үнэ 6258900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс хариуцагч нь 1068200 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь үлдэгдэл 5190700 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсгээ зуржээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар нь Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан өвсний үнэ 6258900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1068200 төгрөгийг төлж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл 5190700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж төлөхөөр зохигчид хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох 6258900 /зургаан сая хоёр зуун тавин найман мянга есөн зуу/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1068200 /нэг сая жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийг төлж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл 5190700 /таван сая нэг зуун ерөн мянга долоон зуу/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж төлөхөөрхугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж115092 /нэг зуун арван таван мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН