| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00451/И |
| Дугаар | 103/ШШ2017/00462 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2017/00462
| 0*******7 оны ************** сарын ************** өдөр | Дугаар *******03/ШШ0*******7/004******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******9******* оны 0******* сарын 0*******-ны өдөр төрсөн, 3******* настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******9 оны 0******* сарын *******3-ны өдөр төрсөн, 4******* настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0*******7 оны *******0 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч , иргэдийн төлөөлөгч , , гэрч , нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 0*******7.09.0-ны *******8 цаг 30 минутын үед гэгч эгч орж ирээд архи нэхэж архи зардаггүй гэхэд хэл амаар доромжилж адаг сүүлд нь үс гэзэг зулгаан зодсон. Тэгэхээр нь цагдаа дуудаж өгсөн, тэгж зодуулж байхдаа миний гарт байсан 3.******* грамм монетон бөгж маань алга болсон. Иймээс эгчээс бөгжний мөнгө болох 400.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 0*******7 оны 09 сарын 0-ны орой би Миний нутаг хүнсний дэлгүүрт бага зэрэг халамцуу ганц лааз пиво худалдаж авахаар орсон. Тэгээд дэлгүүрийн захирал юм яриад зогсож байтал худалдагч намайг гараач гээд татаж чангаасан, мөн дэлгүүрийн заал руу гаргаж чирсэн. Тэгээд цагдаа дуудаад, удалгүй цагдаа ирж намайг эрүүлжүүлэх рүү авч яваад би тэндээ хоносон. Өглөө нь гэдэг байцаагч ирээд надаас болон мэдүүлэг авсан. 0*******7 оны 09 сарын 0-ны өдөр ******* цагдаа ирэхэд бөгж нь алга болсон тухай юу ч яриагүй, 09 сарын *******-ний өглөө байцаагчид мэдүүлэг өгөхдөө өчигдөр миний бөгж алга болсон байна лээ, бид нар хайгаад олохгүй байна, хохирлоо барагдуулмаар байна гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан хэдий ч Ч.Эрдэнэсудын бөгж зүүсэн байсныг нь хараагүй, бөгжийг нь аваагүй. Намайг эрүүлжүүлэхэд хийх гээд надад биед маань үзлэг хийсэн, тэгэхэд ямар нэгэн бөгж байгаагүй гэтэл ******* надаас бөгжнийхөө үнийг нэхэмжилж, бөгжөө 400.000 төгрөгөөр үнэлж байгаад нь би гайхаж байна. 0*******7 оны 09 сарын *******-ний өдөр би Миний нутаг хүнсний дэлгүүр дээр ирж камерын бичлэгийг үзэхэд *******ын хуруунд ерөөсөө бөгж харагдаагүй, би дараа нь уг камерын бичлэгийг хуулж авахаар очиход бичлэг устсан байсан. Тиймээс ******* нь ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б. холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй, нотлох баримт байхгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч нь 0*******7 оны 09 сарын 0-ны өдөр буюу ******* дүүрэгт согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Миний нутаг хүнсний дэлгүүрээс шар айраг худалдан авахаар очсон байх ба худалдагч шар айраг худалдахгүй гэснээс үүдэн маргалдаж харилцан зууралдаж, чангаацалдсан, тухайн дэлгүүрийн менежер тэдний үйлдлийг таслан зогсоохоор Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, нь эрүүлжүүлэгдэн Зөрчлийн тухай хуулийн *******. дугаар зүйлийн *******.4 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авагдсан болох нь талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Нийслэлийн ******* дүүргийн газрын нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 0*******7 оны 09 сарын 0-ны өдрийн *******8 цагийн үед ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах Миний нутаг хүнсний дэлгүүрийн худалдагч *******аас архи нэхэж түүнийг зодсон болох нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн *******. дугаар зүйлийн *******.4 дэх хэсэг буюу олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж *******00 нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ авсан нь үндэслэлтэй бөгөөд зодооны явцад бөгж алга болсон үйлдэл нь зөрчлийн шинжгүй байх тул таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно гэсэн хариу мэдэгдэх хуудас, гэрч ын шүүх хуралдаанд өгсөн , хоёр хоорондоо ноцолдсон, нилээн согтуу байсан, үгэнд орохгүй байсан болохоор цагдаа дуудсан. гарт бөгж байсан үгүйг хараагүй, бөгж алга боллоо гэсэн яриа гарсан, маргааш нь ирээд бөгж нэхээд байна, камер шүүгээд өгөөч гэж ирсэн, камераар харахад гарт нь бөгж байгаа үгүй нь харагдахгүй байсан гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь харилцан зууралдаж, ноцолдож байх үед гарт байсан 3.******* грамм, 400.000 төгрөгийн үнэтэй монетон бөгж маань алга болсон гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед түүний гарт бөгж байсан, хариуцагч ийн буруутай үйлдлийн улмаас бөгж алга болж нэхэмжлэгчид 400.000 төгрөгийн хохирол учирсан гэх баримт байхгүй, нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тодорхойлсноор нэхэмжлэгч ******* нь хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлагаа баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч *******ад 0*******7 оны ************** сарын **************-ны өдрийн *******4 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр шүүхийн бичиг хүргэгч ажилтнаар оршин суугаа хаягаар нь мэдэгдэх хуудсыг 0*******7 оны ************** сарын 08-ны өдөр хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй, 88994300 дугаарын гар утас руу нь шүүгчийн туслах болон бичиг хүргэгч залгасан боловч холбогдох боломжгүй байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.*******-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа хаягтаа байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэнд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна, 77.8-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилвөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.*******-д заасан иргэнд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж тус тус зааснаар түүний ээж Д.Гантөмөрт мэдэгдэх хуудсыг гардуулан өгч гарын үсэг зуруулсан, нэхэмжлэгч ******* нь оршин суугаа газраасаа өөр газар руу явах болсон талаар шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.-д Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж зааснаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************..3, *********************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
*******.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, **************0 дугаар зүйлийн **************0.******* дэх хэсэгт зааснаар овогт нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД Г.СОЛОНГО
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ