Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00144

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох өвс, тэжээлийн үнэ 3775000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00078/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч байгууллагын 뺺: 1977 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Нөөцийн газрын нягтлан бодогч, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 16-01 тоотод оршин суух Алтантан овогт Ганбаатарын Мягмаржав /РД:ГЮ77012564/,

нэхэмжлэгч байгууллагын 뺺: 1974 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн Нөөцийн газрын бичиг хэрэг, нярав, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Булгийн 03-03 тоотод оршин суух, Боржигон овогт Дарьбазарын Ягаанцэцэг /РД:ГЭ74022809/,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1975 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга, Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багт оршин суух, Тайж овогт Сэрээтэрийн Наранцэцэг /РД:ГО75112661/,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1975 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нярав, Булган аймгийн Баяннуур сумынӨлзийт багт оршин суух, Дал овогт Сэрээдоржийн Цэрэнчимэд /РД:ГО75100666/, нарийн бичгийн дарга .нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл: Булган аймгийн Баяннуур сум нь Аймгийн нөөцийн газраас 2013 онд авсан өвсний үнэ 1375000, тэжээлийн үнэ 2400000 нийт 3775000 төгрөгийг төлөхгүй, өр төлбөр үүсгэсэн тул уг мөнгийг Баяннуур сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Б.Ёндон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Нөөцийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус сумын Засаг даргын Тамгын газарт 2013 онд Аймгийн нөөцийн газраас 500 боодол өвс ирснээс 200 боодлыг нь малчдад эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр олгож үлдсэн 300 боодол нь илжирч, хөгзөрсөн тул уг өвсийг шатааж тухайн үед ажиллаж байсан Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/79 албан тоотоор аймгийн Онцгой комисст, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/80 дугаар албан тоотоор аймгийн Нөөцийн газарт өвсний үнийг чөлөөлж өгөх хүсэлтийг тус тус хүргүүлсэн болно. Тухайн үед шатаасан өвсний зургийг авч аймгийн Онцгой байдлын газарт тайлбартай хүргүүлсэн. Малчдад тараасан өвсний үнийг нэхэхээр мал идэхгүй, муудсан өвс өгсөн тул төлөх боломжгүй гэсэн хариу өгдөг гэжээ.

Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган аймгийн Нөөцийн газраас Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдуулан өвс, тэжээлийн үнэ 3775000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь тэжээлийн үнэ 2400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь өвсний үнэ 1375000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсгээ зуржээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар нь Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдуулан өвс, тэжээлийн үнэ 3775000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тэжээлийн үнэ 2400000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өвсний үнэ 1375000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох 3775000 /гурван сая долоон зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тэжээлийн үнэ 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өвсний үнэ 1375000 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж36950 /гучин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН