Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00145

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох өвсний үнэ 1244500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00072/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч байгууллагын 뺺: 1977 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Нөөцийн газрын нягтлан бодогч, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 16-01 тоотод оршин суух Алтантан овогт Ганбаатарын Мягмаржав /РД:ГЮ77012564/,

нэхэмжлэгч байгууллагын 뺺: 1974 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, Аймгийн Нөөцийн газрын бичиг хэрэг, нярав, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Булгийн 03-03 тоотод оршин суух, Боржигон овогт Дарьбазарын Ягаанцэцэг /РД:ГЭ74022809/,нарийн бичгийн дарга . нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл: Булган аймгийн Гурванбулаг сум нь Аймгийн нөөцийн газрын өвсний фондоос 2015 онд авсан өвсний үнэ 1244500 төгрөгийг төлж барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Нөөцийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус суманд 2015 онд Аймгийн Нөөцийн газрын өвсний фондоос хэдэн тонн өвс, ямар үнэтэй олгосон, хэзээ ямар хүнд хүлээлгэж өгсөн талаарх падаан, бичиг баримт байхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Булган аймгийн Нөөцийн газраас Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдуулан өвсний үнэ 1244500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс 382000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Булган аймгийн Нөөцийн газраас нэхэмжилсэн өвсний үнэ 1244500 төгрөгнөөс нэхэмжлэгч 382000 төгрөгийг гаргуулах хэсгээсээ татгалзсан тул үлдэгдэл 750 ширхэг боодол өвсний үнэ 862500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар нь Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргадхолбогдуулан өвсний үнэ 1244500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 382000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзсан тул хариуцагч үлдэгдэл 862500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн шүүхэд ирүүлсэн , .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох 862500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж25250 /хорин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН