Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00148

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Домын дэвсэг “Б” хэсэг 1-8 тоотод оршин суух Хиуд намнан овогт Пүрэвсүрэнгийн Ууганбаяр /РД:МА71123117/-т холбогдох,

 өвс тэжээлийн үнэ 246100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00080/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Нөөцийн газарт нягтлан бодогч ажилтай, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 16-1 тоотод оршин суух, Алтантан овогт Ганбаатарын Мягмаржав /РД:ГЮ77012564/,

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1974 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн Нөөцийн газарт бичиг хэргийн ажилтан, нярав ажилтай, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Булгийн 3-3 тоотод оршин суух, Боржгон овогт Дагвадоржийн Ягаанцэцэг /РД:ГЭ74022809/,

хариуцагч Д.Ууганбаяр, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган сумын иргэн П.Ууганбаяр нь Аймгийн нөөцийн газрын өвсний фондоос 2014 онд авсан өвсний үнэ 138000 төгрөг, тэжээлийн үнэ 108100 төгрөг, нийт 246100 төгрөгийн өр төлбөрийг үүсгээд одоо болтол барагдуулахгүй байгаа тул хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган аймгийн Нөөцийн газраас П.Ууганбаярт холбогдуулан өвс, тэжээлийн үнэ болох 246100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 10000 төгрөгийг сар бүр аймгийн Нөөцийн газрын Гамшгаас хамгаалах сангийн 100040051411 тоот дансанд бэлэн бусаар төлж байхаар харилцан тохиролцов гээд талууд гарын үсгээ зуржээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Нөөцийн газар нь П.Ууганбаярт холбогдуулж өвс, тэжээлийнй үнэ 246100 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 246100 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 10000 төгрөгийг сар бүр аймгийн Нөөцийн газрын Гамшгаас хамгаалах сангийн 100040051411 тоот дансанд бэлэн бусаар төлж байхаар зохигчид хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй П.Ууганбаярт холбогдох 246100 /хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 10000 төгрөгийг сар бүр аймгийн Нөөцийн газрын Гамшгаас хамгаалах сангийн 100040051411 тоот дансанд бэлэн бусаар төлөхөөр талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж4016 /дөрвөн мянга арван зургаа/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ОДОНЧИМЭГ