Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Я.мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Яийн Мөд холбогдох 2216000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Говь-Алтай аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 36 настай, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ДГ0000 регистрийн дугаартай, Ц овогт Яийн М

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.мнь  2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг “Ахийн булгийн худаг” гэх нэртэй газар өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох эхнэр Б.Мөнхцэцэгийг “шөнө нүүхгүй” гэж хэллээ хэмээн шалтаглан нүүр толгой, цээжин тус газарт гараараа цохин, гуя болон шилбэ рүү нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “толгойн зүүн талд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2021 оны 12 дугаар сарын 07-нд жоохон архи уугаад шөнө очиж эхнэртэйгээ муудалцсан. Нүүнэ, нүүхгүй гэж муудалцаад эхнэрээ зодсон миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Б.Мнь эрсдэлийн “дунд” зэрэгт байгааг тодорхойлсон хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Одбаатарын 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээ тогтоосон маягт /хх-ийн 17-18-рт/,

 

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12-рт/,

 

            Хохирогч Б.М-ийнГовь-Алтай аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн баримт /хх-ийн 49-рт/,

 

            Хохирогч Б.М-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-рт/,

 

Гэрч С.Ү-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-рт/,

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 12 сарын 15-ны өдөр гаргасан 17 дугаартай “...Иргэн Б.М-ийнбиед толгойн зүүн талд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-рт/,

 

Гэрч П.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ Манайх зун амралтаараа хөдөө Мөнхнасангийнхтай айл бууж зусдаг. Тэр хугааанд л зодолдож муудалцсан зүйл байхгүй. Тийм зүйл сонсож байгаагүй. Хоорондоо эвтэй, орж гарсан хүнд хоол цайтай сүрхий амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-43-рт/,

 

Я.М-нмөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө сумаас бага зэрэг архи ууж гэртээ ирсэн. Тэгээд эхнэртээ Хавчигийн аманд буух байсан юм гэж хэлэхэд эхнэр уурласан тэгээд эхнэртэйгээ муудалцахдаа эхнэрийнхээ нүүр, толгойруу нь цохисон чинь гэрийн хана мөргөж унасан юм. Тэгээд зүүн хөл, гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-60-рт/,

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын 4-р багийн Засаг даргын “ Янжинсүрэн овогтой Мөнхнасан ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт тус багт мал маллан оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-28-рт/,

 

Хохирогч Б.М-ийнГовь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт гаргасан “Хохирогч Б.Мминий бие өөрийн нөхөр Я.Мөнхнасанд зодуулж хөнгөн гэмтэл учирсан. Манай нөхөр надаас уучлалт гуйж дахин ийм асуудал гаргахгүй гэсэн тул бид эвлэрсэн надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно. Миний бие жоохон хүүхдээ хараад хөдөө байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-87-рт/,

 

Шүүгдэгч Я.М-нГовь-Алтай аймгийн прокурорын газарт гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх98-рт/,

 

Я.М-нурьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгах хуудас /хх-84-рт/  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Я.мнь өөрийн эхнэр болох Мөнхцэцэгийг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ ухамсарлан ойлгож, дахиж тухайн төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхаа илэрхийлсэн байдаг. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой ял тохиролцож орж ирсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн торгуулийн ялын доод хэмжээ нь 450 нэгжээс эхэлж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчийн гомдол саналгүй гэсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэр гаргаж өгнө үү гэв.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Я.мнь  2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг “Ахийн булгийн худаг” гэх нэртэй газар өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох эхнэр Б.Мөнхцэцэгийг “шөнө нүүхгүй” гэж хэллээ хэмээн шалтаглан нүүр толгой, цээжин тус газарт гараараа цохин, гуя болон шилбэ рүү нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “толгойн зүүн талд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Я.М-нмөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө сумаас бага зэрэг архи ууж гэртээ ирсэн. Тэгээд эхнэртээ Хавчигийн аманд буух байсан юм гэж хэлэхэд эхнэр уурласан тэгээд эхнэртэйгээ муудалцахдаа эхнэрийнхээ нүүр, толгойруу нь цохисон чинь гэрийн хана мөргөж унасан юм. Тэгээд зүүн хөл, гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.М-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай нөхөр шөнө Бугат сумын төвөөс согтуу ирчихэд харанхуй шөнө нүүнэ гээд байхаар харанхуй шөнө яаж нүүдэг юм гэхэд хэрүүл хийсэн тэгтэл миний гар, хөл, толгой цохисон тэгэхээр нь би аллаа гэж орилсон чинь хажуу айлын эгч Одончулуун орж ирээд салгасан юм. Миний нүүр рүү алгадаж толгой руу цохисон. Тэгэхэд нь би гэрийн хана мөргөж унасан. Тэгтэл толгойноос цус гарсан. Зүүн гуя болон шилбэ рүү 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Ү-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Намар нэг удаа зодсон гэж сураг сонссон, саяхан зодлоо гээд хажуу айлынх нь хүн Мөнхнасан нь хаалгаа цоожилсон зодож байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад хэлчхээд Мөнхцэцэгтэй сум дээр очиж уулзахад толгойн зүүн талд бага зэрэг шарх, зүүн нүдний доод зовхи хохирсон, зүүн гуя, шилбэ нь хөхөрсөн, зүүн гар нь хөдлөхгүй элгэндээ авсан явж байсан. Тэгэхээр нь би наашаа аймаг руу явж үзүүлж харуул гээд зардлын мөнгийг өгөөд сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт явуулсан” гэх мэдүүлэг,

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 12 сарын 15-ны өдөр гаргасан 17 дугаартай “...Иргэн Б.М-ийнбиед толгойн зүүн талд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Я.Мөнхнасан, хохирогч Б.Мөнхчимэг нар нь гэр бүлийн харилцаатай буюу эхнэр нөхөр болох нь тэдгээрийн дундаас төрсөн хүү Мөнхнасангийн Ханхонгор, охин Мөнхнасангийн Халиунаа нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-33-34-рт/, Говь-Алтай аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх27-рт/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн эхнэр Б.М-ийннүүр толгой, цээжин тус газарт гараараа цохин, гуя болон шилбэ рүү нь хөлөөрөө өшиглөсөн шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед толгойн зүүн талд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн байна.

Иймээс шүүгдэгч Я.М-ндээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Мөнхнасанд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.Мнь  “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Я.Мөнхнасанг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж  дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирогч Б.Мнь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн тул байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Я.Мөнхнасанд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Я.Мөнхнасанд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Я.М-нгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Я.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Я.мнь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Яийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Я.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.Мөнхнасанд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Мөнхнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА