Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00150

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 60 настай, эjэгтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 оршин суух, Сартуул Дамдингийн Дашцэрэн /РД:ГВ57051517/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00150/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дашцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сумын Мал эмнэлэг-т жолоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мал төллөж байгаа учраас холоос дахин ирэх боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дашцэрэн нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сумын Мал эмнэлэг-т жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаартай цалингийн лавлагаа, тухайн үед Д.Дашцэрэнтэй хамт ажиллаж байсан гэрч Л.Дашцэрэнгийн өгсөн ..Би Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оноос 1981 оныг дуустал худгийн моторчиноор, 1984 оноос 1992 оныг дуустал тус нэгдэлдээ няраваар ажиллаж байсан. Д.Дашцэрэн нь 1978 оноос 1986 оныг дуустал Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд, 1986 оноос 1990 оныг дуустал Мал эмнэлэг-т жолоочоор тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Л.Нямдоржийн өгсөн ..Би Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оноос 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Д.Дашцэрэн нь 1978 оноос 1986 оныг дуустал Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд, 1986 оноос 1990 оныг дуустал тус сумын Мал эмнэлэг-т жолоочоор тус тус ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул Дамдингийн Дашцэрэнг 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сумын Мал эмнэлэг-т жолоочоор нийт 12 /арван хоёр/ , 06 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН