| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0012/э |
| Дугаар | 2022/ШЦТ/14 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Я.Жнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бандил лам овогт Чын Жт холбогдох 2016001750007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймаг Түдэвтэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Таван толгой төмөр зам ХХК-д операторчин ажилтай, ам үл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймаг Түдэвтэй сумын Цорго багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагнал байхгүй, хэрэг хариуцах чадвартай, ИМ00000 регистрийн дугаартай, Б л овогтой Чн Ж
Хэргийн товч утга: Шүүгдэгч Я.Жнь Говь-Алтай аймгийн төвөөс Ховд аймгийн чиглэлд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр явахдаа Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэрт А-0304 дугаартай улсын чанартай засмал зам дээр 56-67 ЗАА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Цнь хавсарсан хүнд гэмтэл “...тархины ил гэмтэл, хуйхны урагдал, язрал, цус хуралт, толгойн хэлбэр дүрс алдагдалт, гавлын орой болон суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины гойжилт, олон хавирганы хугарал, зүрх үнхэлцэг хальсны урагдал, язрал, зүүн уушгины цус хуралт, хальсан доорх цусан бүлэн, хажуугийн ховдлын шингэн цус, нүүрэнд зулгаралт гэмтлүүд учруулсны улмаас Б.Цнь нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.Жнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2021 оны 11 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотоос Ховд аймаг руу хадам ээжийн эгчийг авч явж байгаад Говь-Алтай аймгаас 70 километр зайд явж байгаад унасан. Замдаа явж байхад машин унасан байхыг хараад энд машин уначихсан байна гэж яриад эргээд харахад осол гарсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Ч.Ж-ийниргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /хх-ийн 95-рт/,
Ч.Ж-ийнурьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-ийн 116-рт/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-16-рт/,
Хэргийн газарт хийсэн схем бүдүүвч зураг /хх-ийн 04-рт/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23-рт/,
Хохирогч Ц.Т-ээсгаргасан хүсэлт, хүсэлтийг хангасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 36-37-рт/,
Хохирогч Ц.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумаас талийгаачийн төрсөн дүү болох Цэвээнхүү нь миний өөрийн утасны дугаар руу залгаад та наашаа яаралтай гарах хэрэг байна. Нөгөө гурав замдаа машин нь осолдсон байна. Эгч жаахан ядруу байна гэж хэлсэн. Би нөгөө 2 хүүхэд нь ямар хуу байгаа талаар асуухад нөгөө 2 хүүхэд нь гайгүй байгаа талаар хэлсэн. Бид нар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 20-21 цагийн хооронд Говь-Алтай амаг руу хоёр машинтай гарсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15-16 цагийн хооронд Говь-Алтай аймагт ирсэн. Тэгэхэд манай дүү нар ирээд талийгаачийг аваад машиндаа тээвэрлэлт хийсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-рт/,
Хохирогч Б.Ж-смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43-рт/,
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 50-51-рт/
Гэрч Ж.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед охиноосоо болсон явдлын талаар сонссон юм. Манай хүү Ховд аймгийн Дөргөн сум орж хоёр хүүгээ авахаар явж байсан юм. Тэгээд замдаа осолдсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-рт/,
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн зам тээврийн ослын “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөн гэх магадалгаа, /хх-ийн 54-рт/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай Б.Цын цогцост хийсэн задлан шинжилгээний “...амь хохирогч Б.Цнь хавсарсан хүнд гэмтэл: тархины ил гэмтэл, хуйхны урагдал, язрал, цус хуралт, толгойн хэлбэр дүрс алдагдалт, гавлын орой болон суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины гоожилт, олон хавирганы хугарал, зүрх үнхэлцэг хальсны урагдал, язрал, зүүн уушигны цус хуралт, хальсан доорх цусан бүлэн, хажуугийн ховдлын шингэн цус, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...талийгаачийн цогцост учирсан гэмтэл нь амьдрах боломжгүй хүнд гэмтэл болно...дээрх гэмтэл нь талийгаачийг үхэл хүргэсэн байна...талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71-рт/,
Ч.Жаас 6,959,000 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримтуудын хуулбарууд /хх-ийн 26-28-рт/,
Ч.Ж-ийнөгсөн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх-ийн 87-88-рт/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Хохирлыг төлж барагдуулсан. Я.Жнь хохирогчийн ар гэртээ төрөл садангийн холбоотой. Я.Жнь зан үйлийн зардлыг төлж барагдуулсан. Мөн тэтгэврийн зээлийг хаасан. Цаашид үр хүүхдэд нь тусалж дэмжихээ илэрхийлсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Я.Жнь Говь-Алтай аймгийн төвөөс Ховд аймгийн чиглэлд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр явахдаа Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэрт А-0304 дугаартай улсын чанартай засмал зам дээр 56-67 ЗАА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Цнь хавсарсан хүнд гэмтэл “...тархины ил гэмтэл, хуйхны урагдал, язрал, цус хуралт, толгойн хэлбэр дүрс алдагдалт, гавлын орой болон суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины гойжилт, олон хавирганы хугарал, зүрх үнхэлцэг хальсны урагдал, язрал, зүүн уушгины цус хуралт, хальсан доорх цусан бүлэн, хажуугийн ховдлын шингэн цус, нүүрэнд зулгаралт гэмтлүүд учруулсны улмаас Б.Цнь нас барсан болох нь
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Улаанбаатар хотоос 56-67 ЗАА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Ч.Ж, талийгаач нагац эгчийн хамт гурвуулаа Ховд аймгийн Дөргөн сумын чиглэлд гарсан юм. Тэгсэн нэг ухаан ороход манай нөхөр намайг дуудаж байсан. Машин хажуугаараа уначихсан байсан. Манай нөхөр намайг машинаас татаж гаргаад талийгаачийг хайхад машинаас шидэгдсэн байдалтай машинаас зайтай хэвтэж байсан. Тэгээд дуудахад байхгүй өнгөрчихсөн байсан ба толгойноос нь цус гоожчихсон байсан....” гэх мэдүүлэг,
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн зам тээврийн ослын “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөн гэх магадалгаа,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай Б.Цын цогцост хийсэн задлан шинжилгээний “...амь хохирогч Б.Цнь хавсарсан хүнд гэмтэл: тархины ил гэмтэл, хуйхны урагдал, язрал, цус хуралт, толгойн хэлбэр дүрс алдагдалт, гавлын орой болон суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины гоожилт, олон хавирганы хугарал, зүрх үнхэлцэг хальсны урагдал, язрал, зүүн уушигны цус хуралт, хальсан доорх цусан бүлэн, хажуугийн ховдлын шингэн цус, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...талийгаачийн цогцост учирсан гэмтэл нь амьдрах боломжгүй хүнд гэмтэл болно...дээрх гэмтэл нь талийгаачийг үхэл хүргэсэн байна...талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт,
Ч.Ж-ийнөгсөн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд Говь-Алтай аймгаас гараад осол болохоос 110 гаран км-ийн наана зогсож, би бууж бие зассан. Тэндээсээ цаашаа хөдлөөд явж байтал жолоочийн зүүн гар тал буюу замын баруун талд нэг машин уначихсан байсан. Тэр машиныг харчхаад эргээд хартал замын зорчих хэсэг машины бөгс өндөлзөж ирээд өнхөрсөн. Нэг ухаан ороход би эхнэртэйгээ машин дотор, талийгаач машины гадна газарт хэвтэж байсан. Би машинаасаа түрүүлж буугаад эхнэрээ машинаас гаргасан. Би тэгээд талийгаачийг дуудах гээд очтол толгой хэсэг нь цус болчихсон юм шиг харагдсан. Би талийгаачийн ар гэрт нь нийтдээ 8 сая гаруй төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Жыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцов.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Я.Жнь 8,355,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч Б.Ж, Ц.Т нар нь ““гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа нь Ч.Жт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ч.Жт танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Ч.Ж-ийнгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирол төлсөн байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ч.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. 2, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. 2, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан уг 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Ч.Жт мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохиролд 8,355,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б л овогтой Чын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ийнтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. 2, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Ч.Жт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Ч.Жамбалжавт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохиролд 8,355,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА