| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00151/И |
| Дугаар | 00151 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 00151
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Орхон сумын 1 оршин суух ЧоносСовдын Нямдорж /РД:ГЖ57060812/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00151/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1979 оны 06 дүгээр сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд зохиомол хээлтүүлгийн техникчинээр ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийсэн зөрчилтэй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мал төллөж байгаа, холоос дахин ирэх боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Нямдорж нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохиомол хээлтүүлгийн техникчинээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай цалингийн лавлагаа, 1981 онд С.Нямдоржийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай ажилд томилох тушаал, 1979 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 49 дугаартай Тасаг ээдэмцэрийн ажилчдыг батлах тушаал, 1983 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 67 дугаартай ажилд томилох тушаал, 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай ажилд томилох тушаал, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай Үнээний зохиомол хээлтүүлгийн салбарт ажиллуулах хүмүүсийг томилох тушаал, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 54 дугаартай Хээлтүүлгийн ажилд хүмүүс томилох тушаал, 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай ажилд томилох тушаал, тухайн үед С.Нямдоржтой хамт ажиллаж байсан гэрч Г.Болдын өгсөн ..Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1965 оноос хойш 25 жил мал тууж байсан. С.Нямдорж нь 1979 оноос эхлэн 1989 оныг дуустал Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд зохиомол хээлтүүлгийн техникчнээр ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Л.Тогообаатарын өгсөн ..Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1966 оноос эхлэн малчин, саальчинаар ажиллаж байсан. С.Нямдорж нь тус нэгдэлд 1979 оноос эхлэн 1991 оныг дуустал зоо техникчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чонос Совдын Нямдоржийг Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохиомол хээлтүүлгийн техникчнээр 10 /арав/ , 06 /зургаа/ сар, 18 /арван найм/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН