| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0130/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/16 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.******* даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.Баасан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой М.Нд холбогдох эрүүгийн 2007 00401 0098 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны .... дүгээр сарын .......-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэгт төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................................. тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.500.000 төгрөгөөр торгох ял,
Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
регистрийн дугаар .................., ............. овогт М.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө нөхөр Г.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хайчийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн түүний цээжин тус газарт хатгаж биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн уушгины бүрэн бус уналт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг 2021 оны 12 дугаар сард хүүхдийн мөнгө болон Г.Гөөс мөнгө авч төлж дуусгасан. Г.Гийг өөдөөс заазууртай ирэхээр гартаа барьсан байсан хайчаар цээж рүү нь дүрсэн. Хайчийг гараас нь булааж авсан. Гадаа хашаан дотор би гартаа хайчтай , Г.Гийн гарт нь заазуур байсан. Цээжинд нь дүрж байхад гарт нь заазуур харагдаагүй. Миний дээрээс дараад унаад мөрнөөс хазсан. Г.Гийн ярьж байгаа зүйлүүд үнэн ” гэв.
Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо яръя гэхээр он саруудыг нь сайн санахгүй байна. Өдөр 15 цагийн үед манай хүргэн З, Х нар гэрт ирсэн. Тэгээд гэрт хүүхдүүдээ хараад ажилгүй байсан болохоор архи уусан. Тэгээд тэд нар 18 цагт гэр рүүгээ явсан. Тэгээд зөрөөд М.Н 18 цаг 30 минут болж байхад гэртээ ирсэн. Урьд өдөр нь 1, 2 хоног гэртээ хоноогүй байсан. Тухайн үед би согтуу байсан. Тэгээд гэр орондоо хонож өнжсөнгүй гээд хэрүүл уруул хийгээд гараад явахад нь араас нь гарсан. Тэгээд намайг цохих шиг болсон чинь хайчаар дүрсэн байсан. Тэгээд дахиад дайрахад нь өшиглөж хавирч унагаагаад дээр нь гараад 2 гараараа саваад байхад нь мөрөн дээрээс нь хазсан. Гэрээс гараад над руу дайрахдаа Н зүүн гартаа заазуур, баруун гартаа хайч барьсан байсан. Би баруун гараараа заазууртай гарыг нь барьсан байсан. Хүүхдүүд миний асрамжид байгаа ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Улсын яллагчийн зүгээс:
Хохирогч Г.Гийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н бид хоёр анх 2016 онд танилцаад тэр жилдээ Н жирэмсэн болоод бид хоёр хамт амьдрах болсон. Бид хоёрын хувьд 2016 оноос хойш энэ хэрэг болох хүртэл хамт амьдарч байсан. Бидний дундаас 3 хүүхэдтэй. Бид хоёрын хувьд албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хэдий ч эхнэр нөхрийн харилцаатай байсан. Манай том охин М /5 настай/, дунд хүү Г /2 настай/, бага хүү Г /1 нас 5 сартай/.....2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрт хүргэн, найз хоёр ........................... тоотод байх гэрт ирээд бид гурав 1 шил 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн Нийслэл пивотой хувааж ууцгаасан. Тэгээд тэр хоёр явчихсан хойно 17 цагийн үе Н гэртээ ирсэн. Тэр өдрийн өмнөх өдөр нь Н гэртээ ирж хоноогүй, утас нь холбогдохгүй байсан. Би ч гэсэн Нын гэрээр нь очиход гэртээ байгаагүй тул бид хоёр хоорондоо маргалдаад тэрнээс болж хэрүүл үүссэн. Бид хоёр тухайн үед эхнэр Ныг хардаж уурлаад уурандаа дотроо урьд өдрийн хүйтэн хоолтой байсан халуун тогоог ханаруугаа авч шидээд "чи энэ байгаа байдлаа хар" гээд шидээд "ингэж байхаар хоёулаа салцгаая" гэтэл "тэгье, салья" гэхээр нь би Ныг "чи хүүхдүүдээ аваад яв" гэтэл Н сууж байснаа бие засахаар гарсан. Н гарахдаа үүдний тамбарт байсан хар иштэй, зузаан юм тасдахад хэрэглэдэг байсан нэг талынх нь үзүүр нь хугархай байсан хайч, мөн хуучирсан байсан багажин дунд явж байдаг заазуурыг аваад гарчихсан байсан юм билээ. Би тэрийг нь бол тухайн үедээ мэдээгүй, Ныг 00-руу орсоны дараа цонхоор харж байтал Н хашааны хаалга руу явж байхаар нь би араас нь гүйгээд хурдан яваад очоод Нд "чи энэ хүүхдүүд, дүүгээ аваад яв ингэж амьдарч байхаар би мөрөөрөө ганцаараа архиа уугаад явж байя" гээд Ныг би баруун гараараа Нын зүүн мөрнөөс нь хашааны хаалгаар гарч байхад нь таттал Н миний цээжрүү нэг юмаар цохичих шиг болсон, тухайн үед айхтар өвдөөгүй ч нэг бие сонин болоод явчихаар нь цээжээ бариад үзтэл цээжнээс цус болоод би Ныг "чи яаж байгаа юм" гэтэл "чамайг ална" гээд гартаа барьчихсан байсан заазуур хайч зэргээр савчаад дайрахаар нь би Ныг шууд хавираад унагаачихсан. Тэгээд би дээр нь гараад хоёр гарыг нь алдалж барьж байгаад “хайчаа тавь” гэтэл тавихгүй байхаар нь би Ныг мөрөн дээрээс нь хазаж байгаад хайчыг нь заазууртай нь тавиулсан. Тэгээд би тэр хайч, заазуурыг нь тавиулж аваад Ныг босгосон. Тэгээд би Наа "миний нүд харанхуйлаад унах гээд байна, хоёулаа эмнэлэг явья" гэтэл Н шууд гараад явчихсан. Тэгээд би араас нь хашаагаараа гарч явж байгаад газар ухаан балартаад уначихсан, тэгээд "хөөе Наа" гэтэл Н надруу буцаж ирж харчихаад миний нүүрлүү "Мын хүүхдүүдээр хэн ч оролдодгүй шүү" гээд өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон юм.... намайг ухаан балартчихсан хойно Н тэр хайч, заазуурыг ирээд аваад явсан юм шиг байна лээ. Дараа гэрт ирэхэд бол байгаагүй, хаячихсан юм уу хадгалж байгаа юмуу мэдэхгүй байна.... Тухайн үед Нтай хутга заазуур булаацалдаж ноцолдоход Ныг биед дээрхи гэмтлүүд учирсан болов уу гэж бодож байна, би тухайн үед хөлрүү нь хавираад өшиглөж унагаасан, мөн хазсан, унагасан хойноо зууралдаж ноцолдоход л дээрхи гэмтлүүд учирсан байх тэрнээс биш өмнө нь би Ныг цохиж зодсон юм огт байхгүй. Тухайн үед зөвхөн хэрэлдэж байсан.... Тухайн үед Н намайг хайчаар хатгаж гэмтээсэн, тэгээд нүүрлүү өшиглөсөн. Өөрөөр миний биед гэмтэл учраагүй..."/1хх-19-20/ гэх мэдүүлэг,
2021 оны 05 дугаар сарын 24 ны өдөр өгсөн: “....Тухайн үед бид гураваас өөр хүн байгаагүй, тэр хоёрыг яваад нилээн удсаны дараа Н ирээд бид хоёр маргалдах болсон юм. Ныг гэртээ ирэхэд нь би манай гэрт З, Х хоёрыг ирээд пиво уугаад явсан гэдгийг нь хэлж байсан.... Ныг ирэхэд нь бид хоёр муудалцсан нь үнэн. Наас өөрөөр тухайн үед миний биед халдсан ямар нэгэн хүн байгаагүй юм.... Надад одоо ямар нэгэн байдлаар гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй ” /1хх-22/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Гын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд .....................тоотод байх гэрээсээ гарах гээд хашаан хаалган дээр гараад иртэл манай үүдэн дээр манай хөрш, авга дүү С машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд яг манай хаалганы хажууд хүн хэвтэж байгааг бид хоёр хараад С “юун хүн бэ” гээд сөхөөд хартал манай хөрш айлын залуу Г.Г нил цус нөж болчихсон байсан. Тэгэхээр нь манай авга дүү С түргэн тусламж, цагдаа дуудаж өгсөн юм. Би ч тэр залууг нил цус нөж болчихсон байгааг хараад хутгалуулчихсан байна шдээ гэдгийг нь хэлсэн юм...”/1хх-39/ гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Сын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд ..................... тоотод байрлах гэртээ байж байгаад аавынх руугаа очихоор хашааны гадаа байсан автомашинаа асаагаад гудамжаар дөнгөж хөдөлтөл манай авга ах ******* хашааны хаалган дээрээ гараад ирсэн. Тухайн үед манай хашаа, манай хөрш айлын хашааны яг гол хэсэгт нэг эрэгтэй хүн газар шороон дээр цаашаа хараад эвхрээд хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь авга ах бид хоёр юу болсон юм бол ямар учиртай хүн хэвтээд байна гээд автомашинтайгаа зөөлхөн яваад өнгөрсөн, тэгтэл хүн нил цус болчихсон байгаа харагдахаар нь буугаад хартал манай хөрш айлын Г.Г гэх залуу цус нөж болчихсон байхаар нь шууд эмнэлэг рүү залгаад, дараа нь цагдаа руу залгасан. Тэгээд би Г.Г рүү дөхөж очоод "Чи зүгээр үү яаж байна" гэтэл өөдөөс ёолоод ямар нэгэн юм хариулаагүй. Эмнэлэг ч удалгүй тун хурдан хүрч ирээд тэр залууг аваад явчихсан. Би ч цаашаа эмнэлэг хүргэлцэж өгсөн юм. Ийм л асуудал болсон юм... Харин намайг хашаанаасаа гараад автомашиндаа суух гэж байхад Г.Гийн эхнэр Н гэх эмэгтэй нь миний автомашины хажуугаар амьсгаадсан байдалтай гүйгээд өнгөрсөн. Хурдан гүйгээд өнгөрсөн учраас би сайн анзаарч харж чадаагүй хэдий ч ямартай ч Н мөн гэдгийг нь таньж мэдсэн юм. Тэгээд дөнгөж машиндаа суугаад хөдөлтөл манай авга ах ******* гараад ирсэн. Тэгээд бид хоёр Г.Гийг харсан, тухайн үед хэн хутгалж гэмтээснийг бол мэдээгүй, Н гэх эмэгтэй намайг анзаарч харсан эсэхийг мэдэхгүй, гадаа харанхуй хэдий ч манай гудамж бол гэрэлтүүлэг сайтай ойр орчмын зүйлс харагдаж байсан”/1хх-43-44/ гэх мэдүүлэг,
Шинжээчийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 751 дугаартай дүгнэлт:
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/,
хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-15-16/,
Эд мөрийн баримтаар хураагдсан хайч зэрэг нотлох баримтын шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс :
Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".... Би ................................................... тоотод байрлах гэртээ байж байтал гэрийн хаалга хүн тогшихоор нь хаалгаа нээтэл гаднаас Н уйлаад ороод ирсэн. Би юу болсон талаар нь асуухад "анай Г.Гтэй муудалцаад намайг зодоод хайч бариад дайрахаар нь хайчыг нь булааж аваад түлхсэн чинь хайчаараа Г.Гийг зоочихлоо яах вэ" гээд байж байтал нэг их удалгүй гаднаас цагдаа нар ирээд Ныг аваад явсан. Тэгээд би Г.Гийнд гурван хүүхэд нь эзэнгүй үлдчихэж байгаа юм байна, очиж авья гээд тэдний гэр лүү явсан. Тэнд очтол бас цагдаа нар ирчихсэн тууз татчихсан байсан. Тэгээд гэрт нь ороход гэр орон нь эмх замбараагүй хамаг юм нь ундуй сундуй болчихсон, зодолдсон байдалтай л байсан. Хүүхдүүдийг нь дагуулаад гэртээ аваачаад дараа нь цагдаа дээр ирчихээд явсан юм.... Тухайн үедээ Н их айсан байдалтай, бас өөрөө цохиулж зодуулчихсан байдалтай ирсэн. Яг хаана нь цохиж зодсоныг нь бол мэдэхгүй байна. Ер нь бол уйлчихсан, айчихсан, цохиулж зодуулсан байдалтай байсан. Бусдаар айхтар цус нөж болсон юм бол анзаарагдаагүй юм....Манай гэрт орж ирэхдээ ямар нэгэн эд зүйл барьж орж ирээгүй, Г.Гийг хайчаар зоочихлоо л гэж хэлсэн. Тухайн хайчыг яасан болохыг нь ерөөсөө асуугаагүй. Надад ч тэр талаар тодорхой зүйл хэлээгүй... Тухайн үед Н эрүүл согтуу байсан эсэхийг бол үнэндээ анзаараагүй, би ч өөрөө тухайн үед бага зэрэг согтолттой байсан юм. Тэгэхдээ Нтай хамт ууж идсэн зүйл байгаагүй. Н ч айхтар илтэд согтуу байсан юм анзаарагдаагүй.... Г.Г манай дүү Ныг яг тэдийд тэгж цохиж зодсон гэж он сартай нь бол хэлж мэдэхгүй байна, ер нь бол зөндөө олон цохиж зодож байсан, тэр дундаас айхтар бэртээж гэмтээгээгүй болохоос биш юмаар ороолгох, гар хөлөөр цохиж зодох зүйл бол зөндөө байдаг байсан юм билээ. Хүн бас тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэхэв дээ тэгээд л цохиулж зодоод болохгүй байхаар нь л хайчаар хатгачихсан юм болов уу л гэж бодож байна.. Би тухайн үед Г.Гийн дүү А руу нь залгаад "наад хоёр чинь муудалцаад хайчаар дүрчихсэн, Г.Г эмнэлэгт байгаа гэж байна чи очоорой" гэж хэлсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...." /1хх-36-37/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. М.Нын биед нүүр, зүүн мөр, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн мөр, зүүн гуя, баруун шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /1хх-50-51/ гэх дүгнэлт,
шинжээч С.*******гийн 2021 оны 05 дугаар сарын 17 ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: М.Нын биед учирсан гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 -д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үзүүлэгчийн биед учирсан дух, зүүн шанаанд зулгаралт, зүүн гуя, баруун шагайн үенд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх ба зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл нь өвдөгний хэсгээр тэгш бус гадаргуутай зүйл дээр унах үед , зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлүүд байна гэсэн мэдүүлэг /хх-58/,
Шүүгдэгч М.Нын хувийн байдлыг иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх хуулбар, тогтоосон баримт /хх-229-244/,
Шүүгдэгчийн өмнө ял шийтгэлтэй холбоотой болон ял эдэлсэн талаарх шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт /хх-38/, шүүгдэгчийг өршөөлд оруулсан тогтоол /хх-182/, Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас М.Нын 1.500.000 төгрөгийг төлсөн баримт,
хохирогчийн хувийн байдалтай холбоотой хохирогчийн ял шийтгэгдэж байсан шийтгэврийн хуулбар /хх-41-45/, хохирогчийг яллагдагчаар татсан тогтоол, /хх-158/ Хохирогчийг өршөөлд оруулсан тогтоол /хх-185/ ,
Шүүгдэгч М.Нын 2021 оны 05 дугаар сарын 11 ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр оройхон тийшээ байх 17 цагийн үеэр шиг санагдаж байна ........................... тоот гэрлүүгээ очсон тухайн үед гадаа бол гэгээтэй л байсан. Гэрт ороход Г.Г гэртээ ганцаараа согтуу байдалтай байсан, том хүн байгаагүй манай 3 хүүхэд, бас жаахан дүү нар л байцгаасан. Тэгээд Г.Г надруу агсам тавиад "янхан, гичий, пизда" гээд орилоод байхаар нь би хүүхдүүдээ, дүүтэйгээ цаад өрөөрүүгээ оруулаад бид хоёр хэрэлдэцгээсэн. ...Тэгээд газар уначихсан байсан заазуур, багажны саванд байдаг хайч хоёрыг гаргаж ирээд намайг ална гээд хүрээд ирсэн. Тэгээд заазуурны хойд ишээр миний толгойруу тулгаад авсан, тэр хооронд нь би нөгөө гаранд нь байсан хайчыг мултлаад авчихсан, тэгээд боль гэтэл Г.Г намайг байшингаас үсдэж чирээд хашааны голд очсон, тэгээд Г.Г гартаа байсан заазуураа надруу баруун гартаа бариад далайхаар нь би Г.Гийг хоёр гараараа цээжрүү нь хүчтэй түлхсэн, тэгэхдээ хайчтай гараараа түлхээд Г.Гийг хатгачихсан юм. Тэр үед Г.Г заазуураа хаячихаад надруу дайрч ирээд миний хайчыг аваад ир гээд булааж авсан, тэгэхдээ дуу нь нилээн сул гараад тэгсэнээ тонгойх шиг болсоноо дахиад заазуураа гартаа барьчихсан далайхаар нь би хайчаа хаяад л зугтаад М эгчийнхрүүгээ очсон, тэгээд удаачгүй байтал араас цагдаа нар орж ирээд намайг аваад явсан юм... Би тухайн үед жаахан вино уучихсан гэртээ орсон, нэг их согтуу байгаагүй, бараг эрүүл шахуу байсан. Г.Г харин нэлээн согтуу байсан. Ганцаараа уусан юм уу яасан юм мэдэхгүй байна.... Би Г.Гийг хайчаар хатгаснаас өөрөөр цохиж зодсон юм байгаагүй, харин Г.Г галын дэгээ төмрөөр миний хөл, нуруу, гарлуу цохисон. Бас мөрөн дээр хазсан, гараараа нүүрлүү атгаж байгаад цохисон, алгадсан. Тэрнээс нь болж миний хөл гар, нуруу хавдсан.” /1хх-67-68/ гэх мэдүүлэг,,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. М.Нын биед нүүр, зүүн мөр, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн мөр, зүүн гуя, баруун шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /1хх-50-51/ гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагч: ЭХХШТХ-ийн 34.7 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан хууль ёсны дагуу цуглуулсан , шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд хэргийн оролцогчийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хураасан хайч зэргээр Шүүгдэгч М.Ныг нөхөр Г.Гийн биед хайчийг зэвсгийн чанартайгаар ашиглан хатгаж биед нь хүнд хохирол учруулсан гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс : Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дүгээр заалтад заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх үүднээс өмгөөлөл явуулж байна. Хайч нь өөрөө тусгайлан бэлдсэн зүйл бус харин ахуйн хэрэглээнд ашиглагддаг эд зүйл. Хайч нь зэвсгийн чанартай эд зүйл гэж үзэх эсэхтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг хохирогчийн биед эрүүл мэндэд хохирол учруулсанд маргахгүй байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилнэ үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэргийн оролцогч нарын мэдүүлгүүдээс талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох : “ Шүүгдэгч М.Нын шүүхийн хэлэлцүүлэгт: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.Гийг өөдөөс заазууртай ирэхээр гартаа барьсан байсан хайчаар цээж рүү нь дүрсэн. Хайчийг гарнаас нь булааж авсан. Гадаа хашаан дотор би гартаа хайчтай , Г.Гийн гарт нь заазуур байсан. Цээжинд нь дүрж байхад гарт нь заазуур харагдаагүй. Миний дээрээс дараад унаад мөрнөөс хазсан. Г.Гийн ярьж байгаа зүйлүүд үнэн ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед би согтуу байсан. Тэгээд гэр орондоо хонож өнжсөнгүй гээд хэрүүл уруул хийгээд гараад явахад нь араас нь гарсан. Тэгээд намайг цохих шиг болсон чинь хайчаар дүрсэн байсан. Тэгээд дахиад дайрахад нь өшиглөж хавирч унагаагаад дээр нь гараад 2 гараараа саваад байхад нь мөрөн дээрээс нь хазсан. Гэрээс гараад над руу дайрахдаа Н зүүн гартаа заазуур, баруун гартаа хайч барьсан байсан. Би баруун гараараа заазууртай гарыг нь барьсан байсан. ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Гийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрт хүргэн, найз хоёр ........................... тоотод байх гэрт ирээд бид гурав 1 шил 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн Нийслэл пивотой хувааж ууцгаасан. Тэгээд тэр хоёр явчихсан хойно 17 цагийн үе Н гэртээ ирсэн. Тэр өдрийн өмнөх өдөр нь Н гэртээ ирж хоноогүй, утас нь холбогдохгүй байсан. Би ч гэсэн Нын гэрээр нь очиход гэртээ байгаагүй тул бид хоёр хоорондоо маргалдаад тэрнээс болж хэрүүл үүссэн. Бид хоёр тухайн үед эхнэр Ныг хардаж уурлаад уурандаа дотроо урьд өдрийн хүйтэн хоолтой байсан халуун тогоог ханаруугаа авч шидээд "чи энэ байгаа байдлаа хар" гээд шидээд "ингэж байхаар хоёулаа салцгаая" гэтэл "тэгье, салья" гэхээр нь би Ныг "чи хүүхдүүдээ аваад яв" гэтэл Н сууж байснаа бие засахаар гарсан. Н гарахдаа үүдний тамбарт байсан хар иштэй, зузаан юм тасдахад хэрэглэдэг байсан нэг талынх нь үзүүр нь хугархай байсан хайч, мөн хуучирсан байсан багажин дунд явж байдаг заазуурыг аваад гарчихсан байсан юм билээ. Би тэрийг нь бол тухайн үедээ мэдээгүй, Ныг 00-руу орсоны дараа цонхоор харж байтал Н хашааны хаалга руу явж байхаар нь би араас нь гүйгээд хурдан яваад очоод Нд "чи энэ хүүхдүүд, дүүгээ аваад яв ингэж амьдарч байхаар би мөрөөрөө ганцаараа архиа уугаад явж байя" гээд Ныг би баруун гараараа Нын зүүн мөрнөөс нь хашааны хаалгаар гарч байхад нь таттал Н миний цээжрүү нэг юмаар цохичих шиг болсон, тухайн үед айхтар өвдөөгүй ч нэг бие сонин болоод явчихаар нь цээжээ бариад үзтэл цээжнээс цус болоод би Ныг "чи яаж байгаа юм" гэтэл "чамайг ална" гээд гартаа барьчихсан байсан заазуур хайч зэргээр савчаад дайрахаар нь би Ныг шууд хавираад унагаачихсан. Тэгээд би дээр нь гараад хоёр гарыг нь алдалж барьж байгаад “хайчаа тавь” гэтэл тавихгүй байхаар нь би Ныг мөрөн дээрээс нь хазаж байгаад хайчыг нь заазууртай нь тавиулсан. Тэгээд би тэр хайч, заазуурыг нь тавиулж аваад Ныг босгосон. Тэгээд би Наа "миний нүд харанхуйлаад унах гээд байна, хоёулаа эмнэлэг явья" гэтэл Н шууд гараад явчихсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Гын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд ....................... тоотод байх гэрээсээ гарах гээд хашаан хаалган дээр гараад иртэл манай үүдэн дээр манай хөрш, авга дүү С машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд яг манай хаалганы хажууд хүн хэвтэж байгааг бид хоёр хараад С “юун хүн бэ” гээд сөхөөд хартал манай хөрш айлын залуу Г.Г нил цус нөж болчихсон байсан. Тэгэхээр нь манай авга дүү С түргэн тусламж, цагдаа дуудаж өгсөн юм. Би ч тэр залууг нил цус нөж болчихсон байгааг хараад хутгалуулчихсан байна шдээ гэдгийг нь хэлсэн юм “гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Сын өгсөн: “ ...манай хашаа, манай хөрш айлын хашааны яг гол хэсэгт нэг эрэгтэй хүн газар шороон дээр цаашаа хараад эвхрээд хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь авга ах бид хоёр юу болсон юм бол ямар учиртай хүн хэвтээд байна гээд автомашинтайгаа зөөлхөн яваад өнгөрсөн, тэгтэл хүн нил цус болчихсон байгаа харагдахаар нь буугаад хартал манай хөрш айлын Г.Г гэх залуу цус нөж болчихсон байхаар нь шууд эмнэлэг рүү залгаад, дараа нь цагдаа руу залгасан. Тэгээд би Г.Г рүү дөхөж очоод "Чи зүгээр үү яаж байна" гэтэл өөдөөс ёолоод ямар нэгэн юм хариулаагүй. Эмнэлэг ч удалгүй тун хурдан хүрч ирээд тэр залууг аваад явчихсан... Харин намайг хашаанаасаа гараад автомашиндаа суух гэж байхад Г.Гийн эхнэр Н гэх эмэгтэй нь миний автомашины хажуугаар амьсгаадсан байдалтай гүйгээд өнгөрсөн” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №751 дугаартай дүгнэлт: Г.Гийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн уушгины бүрэн бус уналт, цээжний зүүн хөндийд гуурс байрлуулж уушги сэргээсэн мэс заслын дараах байдал /ГССҮТ 2020.09.27/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Г.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар хураагдсан хайчийг хураан авсан тэмдэглэл, Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".... Н уйлаад ороод ирсэн. Би юу болсон талаар нь асуухад "анай Г.Гтэй муудалцаад намайг зодоод хайч бариад дайрахаар нь хайчыг нь булааж аваад түлхсэн чинь хайчаараа Г.Гийг зоочихлоо яах вэ" гээд байж байтал нэг их удалгүй гаднаас цагдаа нар ирээд Ныг аваад явсан. " гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Тэгээд Г.Г надруу агсам тавиад "янхан, гичий, пизда" гээд орилоод байхаар нь би хүүхдүүдээ, дүүтэйгээ цаад өрөөрүүгээ оруулаад бид хоёр хэрэлдэцгээсэн. ...Тэгээд газар уначихсан байсан заазуур, багажны саванд байдаг хайч хоёрыг гаргаж ирээд намайг ална гээд хүрээд ирсэн. Тэгээд заазуурны хойд ишээр миний толгойруу тулгаад авсан, тэр хооронд нь би нөгөө гаранд нь байсан хайчыг мултлаад авчихсан, тэгээд боль гэтэл Г.Г намайг байшингаас үсдэж чирээд хашааны голд очсон, тэгээд Г.Г гартаа байсан заазуураа надруу баруун гартаа бариад далайхаар нь би Г.Гийг хоёр гараараа цээжрүү нь хүчтэй түлхсэн, тэгэхдээ хайчтай гараараа түлхээд Г.Гийг хатгачихсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 27-ны 18 цагийн орчим Налайх дүүргийн 7 р хороо Бадралын 09 дүгээр гудамжны 24 тоот хашаан дотор нөхөр Г.Гтэй гэртээ байгаагүй гэх маргалдсаны улмаас гэрээсээ хайч барин гарч явахдаа түүнийг явуулахгүй гэсэн Г.Гтэй зууралдан улмаар хайчийг зэвсэг болгон хэрэглэн түүний цээжин тус газарт хатгаж биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн уушгины бүрэн бус уналт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирогчийг гартаа заазуур барьсан гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тухайн цаг хугацаанд хохирогч Г.Гийн зүгээс шүүгдэгч М.Нын эсрэг заазуур барьж айлган сүрдүүлсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь энэхүү үйлдлийн талаар удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн байдлыг үндэслэн үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Мөн гэмт хэрэг болох үед шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн хохирол нь хохирогч Г.Г нь цээжиндээ гэмтэл авснаас хойш шүүгдэгчийн гарт байгаа хайчийг салгах үед үүссэн болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч С.*******гийн өгсөн :”...Үзүүлэгчийн биед учирсан дух, зүүн шанаанд зулгаралт, зүүн гуя, баруун шагайн үенд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх ба зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл нь өвдөгний хэсгээр тэгш бус гадаргуутай зүйл дээр унах үед , зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлүүд байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд хохирол учруулахдаа хайчийг хэрэглэсэн эсэх нь зэвсэг гэж үзэх үндэслэлгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан: “ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “ гэсэн хуулийн тайлбарын дагуу хайч нь биет байдлаараа хуваах , хатгах, гэмтээх , бүтцийг алдагдуулах зорилготой хэрэгсэл байх тул зэвсэг болгон хэрэглэсэн гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн үйлдлийг тогтоосон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.
Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл гэр бүлийн харилцаатай этгээдүүдийн хооронд таарамжгүй харилцаа, хэргийн оролцогч нарын архидан согтуурсан байдалтай холбоотой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийн үйлдлийг улсын яллагчтай санал нэг гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Иймд шүүхээс ******* овогтой М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас: шүүгдэгч М.Нд ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэрэгт гэмшсэн байдал харагдаагүй байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: хохирогчийн зүй бус харилцаа нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар доогуур ял шийтгэл оногдуулахаар тус тус эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүд гаргалаа.
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтүүдийг хянаад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тухайн зүйл ангид заасан 5 жилийн хорих ялыг оногдуулж, нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тухайн зүйлд зааснаас доогуур ял оногдуулах шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хянаад шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт холбогдсоноос хойш удаа дараа хохирогчийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хувийн байдлаас хамааран уг зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үйлчлэлд хамаарч байна.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоов.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Нын шүүхийн шатанд 1 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид холбогдуулан хохирогч нь нэхэмжлэл гаргаагүй байдлыг харгалзан түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр иштэй 1 ширхэг хайчийг устгуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
Э.ЭНХЖАРГАЛ