Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2121000000432 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, *******а боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр *******ийн нутаг “******* ” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Харгана овогт ******* ******* /РД: ЖЕ 81011294/.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр *******ийн нутаг “*******” гэх газраас 2020 оны 12 дугаар сард иргэн олон тооны буюу 3 тооны адууг уналга ашиглан хулгайлж, 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр *******ийн нутаг “*******” гэх газраас иргэн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр *******т 2016 оноос эхлэн өөрийн эзэмшлийн малыг маллаж амьдарсаар ирсэн юм. 2020 оны 12 дугаар сард манайх ******* ******* 1 дүгээр *******ийн “Зөөрт” гэх газарт нутаглаж байхад манай адуу 1 дүгээр ******* ******* гэх газарт бэлчээрт байхад саахалт гэх хүний 1 тооны адуутай хамт манай 4 тооны адуу алдагдсан. Хул зүсмийн бүдүүн морь нь зөв талын гуян дээрээ У үсгэн тамгатай ойрхон 2 удаа дарсан тамгатай, их дэлтэй, хүрэн зүсмийн бүдүүн морь зөв талын гуян дээрээ У үсгэн тамгатай бүдэг сартай, халиун зүсмийн засаатай азарга тавих гэж байсан хязаалан үрээ, дэвсгэртэй нар тамгатай холоос харвал 9 тоо шиг харагддаг 3 тооны адуу байсан. Би өөрийн алдагдсан 3 тооны адуугаа нийт 3.600.000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /хх-ийн 10-13/

Хохирогч П. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр *******т өөрийн эзэмшлийн малыг 1992 оноос эхлэн маллаж амьдарсаар ирсэн. 2020 оны 12 дугаар сард миний өөрийн эзэмшлийн 1 тооны адуу саахалт айлын гэх хүний адуутай цуг байж байгаад бэлчээрээс 4 тооны адуу алдагдсан. Удалгүй алдагдсан адуунаас 1 тооны адуу нь хазаартайгаа хүрээд ирсэн. Миний алдагдсан адуу зүүн гуяны хонхорхой дээр хас тамгатай ухаа зүсмийн духан дээрээ нарийнхан халзан соёолон насны адуу байсан...” гэжээ. /хх-ийн 41-44/

Гэрч Х.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ойр хавийн ******* малчдаас зарах үхэр байгаа эсэхийг судлахад ******* ******* 1 дүгээр *******ийн иргэн Б.******* гэх хүнийг 4 тооны үхэр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******гийн эхнэр бие муу гээд надаас 1,000,000 төгрөг 4 удаа авсан учраас тухайн мөнгөндөө тааруулаад үхэр авна гэж хэлсэн. Түүний дараагаар 2020 оны 12 дугаар сарын дундуур би *******гээс 4 тооны үхрээ авахаар очсон. Очоод малаа авах гэтэл ******* надад “үхэр өгч чадахгүй юм байна, харин би оронд нь адуу өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Намайг *******гийн гэрт очиход ******* адуугаа хашчихсан байсан. Тухайн үед оройхон болж байсан ба гэгээ арай тасраагүй байсан. Би *******гээс мал авах гэж очихдоо дүү Баттөрийн хамтаар өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 19-87 ДОА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр очсон. Би *******д өгсөн мөнгөндөө тааруулаад 5 тооны адуу авахаар болоод машиндаа дүү Баттөрийн хамтаар ачсан. Бид хоёр малаа ачаад хөдлөөд явж байхад замд нэг адуу нь машин дээрээс үсрээд буучихсан. Би 4 тооны адуугаа Мөөгий гэх найздаа хүргэж өгсөн. Манай найз тухайн адууг нядлаад хот авч явсан. 2 тооны хүрэн, 1 тооны хонгор зүсмийн морь байсан. Тамга нь гурвуулаа У үсгэн тамгатай байх шиг байсан...” гэжээ. /хх-ийн 20, 53-54/

Гэрч Б.Баттөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анхбаяр ах бид хоёр түүний цагаан өнгийн Бонго-3 маркийн машинтай ******* ******* төв рүү очсон. Ингээд тухайн өдрийн орой гэгээ тасарч байхад буцаад Сэргэлэн сум руу гараад явж байхад Анхбаяр нэг хүнтэй утсаар яриад ах нь хүнээс авлагаа авна гээд замаараа ******* гэх ахын хөдөө гэрт очиход хашаандаа 10 гаруй тооны адуу хашчихсан байсан. Тухайн адуунаасаа 4 тооны адууг Анхбаяр ахад ачиж өгсөн. Адуунуудын тамгыг санахгүй байна. Хул зүсмийн адуу, хүрэн зүсмийн адуунууд байсан. Би яг нэг бүрчлэн зүсийг нь санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 57-58/

Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...2020 оны 12 дугаар сард тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гарсан ба эхнэр хүүхдүүд байхгүй ганцаараа байсан тул адуу хулгайлахаар тухайн үед уналгад ашиглаж байсан өөрийн сэтэртэй улаан зүсмийн “Б” үсгэн тамгатай морьтой харанхуй болохоор нь манайхаас хойд зүгт 3 км орчим зайд нутаглах манай *******ийн иргэн адууны бэлчээрт очсон. Ингээд ын 10 гаруй тооны адууг ганцаараа морьтой тууж өөрийн гэр болох Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр *******, Мардайн адагт байрлах малын хашаандаа оруулж ганцаараа хашсан. Энэ үед манай гэрээр Анхаа гэх мал мах худалдан борлуулдаг хүн ирэхээр нь би өөрийн адуугаа зарах гэж байгаа юм гэж хэлээд түүний машинд ачуулж аймаг руу явуулсан. Миний хулгайлсан гэх 3 тооны адуу нь манай нутгийн гэх хүний адуу байгаа юм. Үлдсэн нэг адуу нь мөн нутгийн иргэн гэх хүний адуу байсан. Би тухайн үедээ нэг айлын адуу гэж бодож байсан. Дараа нь сонсоход хоёр өөр айлын адуунууд байсан...” гэжээ. /хх-ийн 27, 65/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 37/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 66/

Б.*******гийн оршин суугаа газрын тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 67-68/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-78/

Б.*******гийн хохирол төлж барагдуулсан талаарх тайлбар, түүнд хавсаргасан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /нийт 5 хуудас/  болон шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн ******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 24 тоот “Жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, түүний хавсралт /нийт 3 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Харгана овогт ******* ******* нь 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр *******ийн нутаг “*******” гэх газраас олон тооны буюу хохирогч 3 тооны, хохирогч 1 тооны адууг уналга ашиглан хулгайлж, бусдад 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.*******гийн “...2020 оны 12 дугаар сард адуу хулгайлахаар тухайн үед уналгад ашиглаж байсан өөрийн сэтэртэй улаан зүсмийн “Б” үсгэн тамгатай морио унаад харанхуй болмогц өөрийн гэрээс хойд зүгт 3 км орчим зайд нутаглах адууны бэлчээрт очоод 10 гаруй тооны адууг тууж өөрийнхөө малын хашаандаа оруулж хашсан. Ингээд Анхаа гэх мал мах худалдан борлуулдаг хүнд “би өөрийн адуугаа зарах гэж байгаа юм” гэж хэлээд түүний машинд ачуулж аймаг руу явуулсан. Миний хулгайлсан гэх 3 тооны адуу нь манай нутгийн гэх хүний адуу. Үлдсэн нэг адуу нь мөн нутгийн иргэн гэх хүний адуу байсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2020 оны 12 дугаар сард манайх ******* ******* 1 дүгээр *******ийн Зөөрт гэх газарт нутаглаж байх үед манай адуу 1 дүгээр *******ийн нутаг “*******” гэх газарт саахалт ийн адуутай бэлчээрт байхад ийн 1 тооны адуутай хамт байсан манай 3 тооны адуу алдагдсан. Хул зүсмийн бүдүүн морь нь зөв талын гуян дээрээ У үсгэн тамгатай ойрхон 2 удаа дарсан тамгатай, их дэлтэй, хүрэн зүсмийн бүдүүн морь зөв талын гуян дээрээ У үсгэн тамгатай бүдэг сартай, халиун зүсмийн засаатай азарга тавих гэж байсан хязаалан үрээ, дэвсгэртэй нар тамгатай холоос харвал 9 тоо шиг харагддаг 3 тооны адуу байсан. Би өөрийн алдагдсан 3 тооны адуугаа нийт 3,600,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх, хохирогч “...2020 оны 12 дугаар сард миний өөрийн эзэмшлийн 1 тооны адуу саахалт айлын гэх хүний адуутай цуг байж байгаад бэлчээрээс 4 тооны адуу алдагдсан. Удалгүй алдагдсан адуунаас 1 тооны адуу нь хазаартайгаа хүрээд ирсэн. Миний алдагдсан адуу зүүн гуяны хонхорхой дээр хас тамгатай ухаа зүсмийн духан дээрээ нарийнхан халзан соёолон насны адуу байсан...” гэх, гэрч Х.Анхбаярын “...Би *******д өгсөн мөнгөндөө тааруулаад 5 тооны адуу авахаар болоод машиндаа дүү Баттөрийн хамтаар ачсан. Бид хоёр малаа ачаад хөдлөөд явж байх замд нэг адуу нь машин дээрээс үсрээд буучихсан. Би 4 тооны адуугаа Мөөгий гэх найздаа хүргэж өгсөн ба манай найз тухайн адууг нядлаад хот авч явсан...” гэх, гэрч Б.Баттөрийн “...******* гэх ахын хөдөө гэрт очиход хашаандаа 10 гаруй тооны адуу хашчихсан байсан ба тухайн адуунаасаа 4 тооны адууг Анхбаяр ахад ачиж өгсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.******* нь өөрийнхөө улаан зүсмийн “Б” үсгэн тамгатай морийг уналга болгон ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг буюу 4 тооны адууг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,600,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болон хохирогч Б., П. нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-78/ зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,  ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс *******а хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс *******а хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морь түүний өмчлөлийнх боловч уг морийг битүүмжлэх, хураах талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул шүүгдэгч Б.*******гээс уналга болгон ашигласан морины үнийг  Дорнод аймгийн ******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан “Жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг үндэслэн 1,000,000 төгрөгөөр тогтоон гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 3 тооны адууны буюу 3,600,000 төгрөгийн, хохирогч П.ид 1 тооны адууны буюу 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх боловч шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харгана овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гээс гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ  1,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч П., Б. нарт 4,600,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.*******гийн ЖЕ 81011294 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА