| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0010/э |
| Дугаар | 2022/ШЦТ/13 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч Г.*******, Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******, Хатигин овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2121000000460 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, талбайн даамал мэргэжилтэй, “Их базар констракшин” ХХК-д талбайн даамал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Талын шилтгээн хотхоны тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Боржигон овогт ******* ******* /РД: ЖЯ 93030614/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Дорнын гоо” ХХК-ийн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхоны тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хатигин овогт ******* ******* /РД: ЖЯ 89021117/.
Шүүгдэгч Г.******* Т.******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Лакс ресторанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Лаунж дотор *******, ******* хоёр чанга орилоод, бармен Хатанбүүвэйтэй төлбөрийн асуудал дээрээс болоод хэрэлдээд зогсож байсан. Хэдийгээр би тухайн үед амарч байсан ч гэсэн Лакс лаунжид ажилладаг хүний хувьд барменийг загнаад байгаа хоёр залууд “дуугаа намсгачих” гэж шаардлага тавьсан. Тэгтэл *******, ******* хоёр “Та нар бүгдээрээ нийлж мөнгө идэх гэж байна” гэж бид нарыг гүтгээд “Та нар намайг хөөж чадахгүй шүү” гээд ******* миний нүүр рүү шууд л мөргөөд авсан. Тэр үед араас нь залгуулаад ******* дахин миний нүүр рүү мөргөсөн. Тус бүрдээ нэг, нэг удаа миний нүүрэнд духаараа мөргөж, хамрыг маань цусалсан бөгөөд дараа нь ******* миний баруун нүд рүү 1 удаа зангидсан гараараа цохисон. Түүний араас ******* бас миний баруун нүдэнд 1 удаа зангидсан гараараа цохисон. Тэр хоёр миний ярьж байгааг ойлгохгүй согтуу байсан бөгөөд өөрсдөөс нь мөнгө идэх гэж байна гэсэн бодолтой их бухимдуу байсан. Миний нэхэмжилсэн 5 сая төгрөгийг *******, ******* хоёр төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 15-16/
Гэрч Г.Цогтбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед ******* гэх залуу нь тооцоогоо хийчихсэн мөртлөө “би тооцоогоо хийгээд өгье, одоо хийчихье 400,000 төгрөг юу байсан юм, чи наадахаа аваад баяжаарай” гээд онгироод байсан ба ******* гэх залуу нь над руу хандаж “чи энд юу хийдэг юм” гээд намайг шалгааж юм асуугаад надтай муудах гээд байсан. Тийм учраас би *******тэй огт харьцахгүй, яриаг нь сонсоогүй царайлаад зогсож байсан. Тэр үед доод давхраас рестораны бармен хүрч ирээд “та хоёр юундаа бахираад байгаа юм бэ, дуугаа намсгаач, манайх хааж байна” гэж хэлсэн. ******* гэх бүдүүн том биетэй залуу нь руу дөхөж очоод “чи хэн бэ” гэж асуусан. “би энд ресторанд ажилладаг юм, та нар үйлчлүүлж чадахгүй бол манайхаас гар” гэж хэлсэн. Туранхай биетэй ******* гэх залуу “танай муу рестораныг мөнгө иддэгийг би мэднэ шүү” гээд шууд ийн нүүрэнд 1 удаа мөргөсөн. Тэгээд байж байтал хажуу талаа ******* “би мөнгөө төлчихсөн байхад чи хөөдөг хэн бэ” гээд дахиад ийн нүүр рүү нь мөргөчихсөн бөгөөд *******, ******* хоёр ийг заамдчихаад тавихгүй байсан ба ийг янз бүрийн хэл амаар доромжилж байх явцдаа ******* нь ийн нүүр рүү 1 удаа зангидсан гараараа цохисон. хөл дээрээ тогтож чадахгүй газар унаад өгсөн...” гэжээ. /хх-ийн 19-20/
Гэрч Б.Хатанбүүвэй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой 21 цагийн орчимд ******* гэх ах тейкэн дээр хүрч ирээд “би тооцоогоо хийе” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та түрүүнд тооцоогоо хийчихсэн шүү дээ” гэтэл” “май ав чи наад мөнгөө идээд баяжаарай, энэ заалны чинь бүх хүмүүсийн тооцоог хийгээд өгье” гээд надад агсан тавиад надтай хэрүүл хийгээд байсан. Тэр үед нэг давхрын бармен ах гарч ирээд “энд юу болоод байгаа юм, наад бахираад байгаа дуу чинь доод давхарт сонсогдоод байна, та нар дуугаа намсгаач” гэж хэлсэн. *******, ******* хоёр ах руу дайрч “танай муу ресторан чинь байнга мөнгө иддэг биз дээ” гээд ******* ах шууд ахын нүүр рүү мөргөчихсөн, түүний араас ******* гэх ах дахиад ахын нүүр рүү нь мөргөөд тэр хоёр нийлээд ахыг заамдаад авсан. Би тэр үед менежер Цогтбаатарын хамтаар *******, ******* хоёрыг болиулах гэж оролдсон боловч тэр хоёрыг дийлээгүй. Сүүлд харахад *******, ******* хоёрын нэг нь ахын нүүр рүү нь цохиод түүнийг газар унагааж байсан...” гэжээ. /хх-ийн 22-23/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 569 тоот дүгнэлтэд:
1. ийн биед баруун ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун доод буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний баруун доод буланд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/
Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Орой 21 цаг өнгөрч байхад ******* ах бид хоёр уусан вискиндээ нэлээн согтсон. Нэг мэдэхэд би Лакс лаунжийн барментай нь тооцооноос болж маргалдаж байсан ба маргалдаж байхдаа би лаунжийн нэг ажилтныг нь духаараа мөргөж, түүнийг гэмтээсэн. Тэгээд нэг мэдэхэд би эрүүлжүүлэхэд ирчихсэн байсан. ...ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг үеэл ах *******тэй цуг тэнцүү хувааж төлсөн. Надаас 2,500,000 төгрөг гарсан...” гэжээ. /хх-ийн 46-47/
Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед ******* тейкэн дээр очоод ирэхгүй удаад байсан бөгөөд миний захиалсан мөс маань бас ирэхгүй байсан учраас би тейкэн дээр очоод зөөгч залууд нь “Мөс захиалаад зөндөө удлаа яачихваа” гэж асуусан. Тэр үед тейкэн дээр ******* зөөгч болон бармен залуутай цуг тооцоон дээрээс болоод маргалдаж байсан. Тэгээд байж байтал Лаксын зохион байгуулагч гэх залуу орж ирээд “энд юу болоод байгаа юм, дуугүй байцгаа” гэсэн шаардлага тавьсан. Би зохион байгуулагч гэх залуутай муудалцаж хэрэлдсэн. Түүнээс хойш болсон явдлыг би санахгүй байна. Нэг мэдэхэд би эрүүлжүүлэх байранд унтаж байсан. ...Миний санаж байгаагаар би түүний нүүр рүү нь мөргөж байсан. ...ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг нь би төлсөн, үлдсэн 2,500,000 төгрөгийн манай үеэл дүү ******* төлсөн...” гэжээ. /хх-ийн 51-53/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/
“Их базар констракшн”ХХК-ийн захирлын тодорхойлолт /хх-ийн 57/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 58/
Г.Тулгын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 59/
Т.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 70-71/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 72/
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-66/
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1304 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Хатигин овогт ******* ******* нар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “lux” ресторанд хохирогч зодож биед нь баруун ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун доод буланд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Г.Тулгын “...би Лакс лаунжийн барментай нь тооцооноос болж маргалдаж байсан ба маргалдаж байхдаа би лаунжийн нэг ажилтныг нь духаараа мөргөж, түүнийг гэмтээсэн. Тэгээд нэг мэдэхэд би эрүүлжүүлэхэд ирчихсэн байсан...” гэх, шүүгдэгч Т.*******ийн “...******* тейкэн дээр очоод ирэхгүй удаад байсан бөгөөд миний захиалсан мөс маань бас ирэхгүй байсан учраас би тейкэн дээр очоод зөөгч залууд нь “Мөс захиалаад зөндөө удлаа яачихваа” гэж асуусан. Тэр үед тейкэн дээр ******* зөөгч болон бармен залуутай цуг тооцоон дээрээс болоод маргалдаж байсан. Тэгээд байж байтал Лаксын зохион байгуулагч гэх залуу орж ирээд “энд юу болоод байгаа юм, дуугүй байцгаа” гэсэн шаардлага тавьсан. Би зохион байгуулагч гэх залуутай муудалцаж хэрэлдсэн. ...Миний санаж байгаагаар би түүний нүүр рүү нь мөргөж байсан...” гэх мэдүүлгүүд, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...*******, ******* хоёр “Та нар бүгдээрээ нийлж мөнгө идэх гэж байна” гэж бид нарыг гүтгээд “Та нар намайг хөөж чадахгүй шүү” гээд ******* миний нүүр рүү шууд л мөргөөд авсан. Тэр үед араас нь залгуулаад ******* дахин миний нүүр рүү мөргөсөн. Тус бүрдээ нэг, нэг удаа миний нүүрэнд духаараа мөргөж, хамрыг маань цусалсан бөгөөд дараа нь ******* миний баруун нүд рүү 1 удаа зангидсан гараараа цохисон. Түүний араас ******* миний баруун нүдэнд 1 удаа зангидсан гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Цогтбаатар, Б.Хатанбүүвэй нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 569 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******, Т.******* нар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Г.*******, Т.******* нарын үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 569 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Билгүүн, Ц.Мөнхтулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.*******, Т.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч т 5,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.*******, Т.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгч нараас эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Хатигин овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь цагдан хоригдоогүй, хохирогч т 5,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.*******, Т.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*******, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА