Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шоволдой овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2121000000477 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Матад сумын ******* дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шоволдой овогт ******* ******* /РД: ЖЖ 97081490/.

Шүүгдэгч ******* ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 1*******-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Матад сумын ******* дугаар баг, “Гашуун хоолой” гэх газар нутаглах иргэн ******* эзэмшлийн улаан зүсмийн 1 тооны нас гүйцсэн ямааг “Муссо” маркийн 03-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 1*******-ны орой 22 цагийн орчим манай гэрийн гадаа машин ирж зогсоод манай зүүн гэрээр шагайгаад явчих шиг болсон. ...нохой хуцаад ямаа майлах чимээ гараад байхаар нь би гараад харсан чинь манай малын хотны хонь ямааны хашааны хойд талд машин зогсож байгаа нь сарны гэрэлд тод харагдсан. Тэгэхээр нь би машин руу бахираад гүйгээд очиход нэг хүн хонины хорооноос гүйгээд машиндаа суусан. Би машин дээр нь очоод харахад Муссо маркийн хар өнгийн машинтай манайхаас зүүн урагш *******-7 орчим км зайд байдаг ******* гэх залуу байсан бөгөөд машиныхаа тэвшин дээр миний улаан зүсмийн сэрх ямааг хүлээд аччихсан байсан. ...надад *******аас нэхэмжлээд байх зүйл байхгүй, надад ямар нэгэн хохирол учраагүй, машины тэвшин дээр ачсан ямааг нь буулгаж авсан...” гэжээ. /хх-ийн 14, 18-21/

Гэрч Б.Отгонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай ээжийн төрсөн өдөр болоод би *******ын ах Энхболдоор ээжийнх рүүгээ хүргүүлэх болсон юм. Тэгээд Энхболд ах гэртээ очоод ажилтай болчихлоо манай дүү *******аар хүргүүлчих гэж хэлсэн. Энхболдын дүү ******* намайг манай ээжийнд хүргэж өгөөд тэндээс намайг сумын төв хүргэж өгсөн. ******* бид хоёр орой 23 цагийн орчим сумын төвд ирээд би бууж үлдсэн. ...******* хар өнгийн ачааны машинтай явж байсан ба тэр машиных нь марк дугаарыг нь би мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 25-2*******/

Гэрч Х.Энхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр дүү маань миний машиныг унаад явж байсныг би мэдэж байсан. Сумын төв ороод ирье гэж хэлээд аваад явсан. Тэгээд сум ороод буцаж явах үедээ мөрөөрөө явж чадахгүй айлын хонь хулгайлж байгаад баригдсан байна лээ. Уг нь дүү маань хулгай хийж хэрэгт холбогдож байгаагүй, өнөөдрийг хүртэл надад туслаад мал маллаж байгаа. Бид хоёр эхээсээ хоёулаа өөр ах, дүү байхгүй. Нэг нэгнээ сайн мэднэ, дүүгээ ийм үйлдэл хийсэн явдалд их гайхаж байна...” гэжээ. /хх-ийн 31, 33-34/

Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой ...Муссо маркийн машинтай... Туяа эгчийг хүргэж өгөөд 23 цагийн орчим хөдөө гэр рүүгээ буцсан. Ингээд буцах замдаа ******* гэх найзынхаа гэрээр ороод гаръя гэж бодоод тэдний гадаа машинтайгаа зогссон. Тэднийх 2 гэртэй бөгөөд зүүн гэрээр нь ороход хүнгүй байсан. Би баруун гэрээр нь орж үзээгүй. Би *******г гэртээ байхгүй байна гэж бодоод малынх нь хорооных нь хонь, ямааны хашаа руу нь очиж хашаанд байсан хонь ямаан дундаас нэг ямаа аваад унаж явсан Муссо маркийн 03-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд очоод уг ямааг хүлж байхад ******* гэрээсээ гарч ирээд “яаж байгаа юм бэ” гэхэд нь би “миний буруу уучлаарай” гэж хэлсэн чинь ******* цагдаагийн байгууллагад хандана гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 4*******/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн *******-7/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11, 15/

Дорнод аймгийн Матад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 тоот “Малын жишиг үнэлгээ тогтоох тухай” тогтоол, түүний хавсралт /хх-ийн 1*******-17/

03-11 ДОР улсын дугаартай Musso маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35-3*******/

Х.*******ын үл хөдлөх хөрөнгийн, оршин суугаа газрын болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 47-50/

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн Матад сумын ******* дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гарын хээний нэгдсэн сангийн Дорнод аймаг дахь салбар станцын тодорхойлолт, Ж.******* оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлт /нийт 3 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Шоволдой овогт ******* ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 1*******-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Матад сумын ******* дугаар баг, “Гашуун хоолой” гэх газар нутаглах хохирогч ******* малын хашаанаас улаан зүсмийн 1 тооны нас гүйцсэн ямааг 03-11 ДОР улсын дугаартай, Musso маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлахыг завдсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Х.*******ын “...буцах замдаа ******* гэх найзынхаа гэрээр ороод гаръя гэж бодоод тэдний гадаа машинтайгаа зогссон. Тэднийх 2 гэртэй бөгөөд зүүн гэрээр нь ороход хүнгүй байхаар нь *******г гэртээ байхгүй байна гэж бодоод малын хашаанд байсан хонь ямаан дундаас нь нэг ямаа аваад унаж явсан Муссо маркийн 03-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд очоод уг ямааг хүлж байхад ******* гэрээсээ гарч ирээд “яаж байгаа юм бэ” гэхэд нь би “миний буруу уучлаарай” гэж хэлсэн чинь ******* цагдаагийн байгууллагад хандана гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******* “...нохой хуцаад ямаа майлах чимээ гараад байхад нь би гараад харсан чинь манай хонь ямааны хашааны хойд талд машин зогсож байгаа нь сарны гэрэлд тод харагдсан. Тэгэхээр нь би машин руу бахираад гүйгээд очиход нэг хүн хонины хорооноос гүйгээд машиндаа суусан. Би машин дээр нь очоод харахад Муссо маркийн хар өнгийн машинтай манайхаас зүүн урагш *******-7 орчим км зайд байдаг ******* гэх залуу байсан бөгөөд машиныхаа тэвшин дээр миний улаан зүсмийн сэрх ямааг хүлээд аччихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Отгонтуяа, Х.Энхболд нарын мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн объект нь зөвхөн мал буюу хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ байх учраас хулгайлсан малын үнэлгээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй байх нь гэмт хэрэг биш гэж үзэх үндэслэл болохгүй учраас “шүүгдэгчийн хулгайлсан ямаа 120,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул гэмт хэрэг үйлдээгүй” гэж үзэж байгаа өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч Х.******* нь машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгохоор хохирогч ******* хашаатай байсан хоттой малаас улаан зүсмийн нэг тооны нас гүйцсэн ямааг өөрийн жолоодож явсан 03-11 ДОР улсын дугаартай, Musso маркийн тээврийн хэрэгсэлд аччихсан байхад хохирогч А.******* гэрээс гарч ирж дээрх үйл явдлыг харснаар хулгайлах гэмт хэрэг таслан зогсоогдсон байх бөгөөд шүүгдэгч Х.*******ын энэхүү үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболдын хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.*******ын машин механизм ашиглаж мал хулгайлахыг завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х.*******т ******* сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 03-11 ДОР улсын дугаартай, Musso маркийн тээврийн хэрэгсэл нь Х.Энхболдын өмчлөлийнх болох нь эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Х.Энхболдод буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас хохирогч А.******* нь 120,000 төгрөгөөр үнэлэгдсэн нэг тооны ямаа хулгайд алдахыг завдсан байх бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “...Надад энэ хэрэгт *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн хохирол учраагүй, машины тэвшин дээр ачсан ямааг буулгаж авсан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шоволдой овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******т ******* /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан ******* сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 03-11 ДОР улсын дугаартай, Musso маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Энхболдод буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.*******ын ЖЖ 97081490 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА