Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00168

 

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Булган аймгийн нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймаг Булган сумын 4 дүгээр багт оршин суух Булган-Ундрага ХХК-ийн захирал н.Батаад холбогдох 725000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн нөөцийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Булган сумын иргэн н.Батаа нь Аймгийн нөөцийн газрын өвсний фондоос 2014 онд авсан өвсний үнэ 245000, тэжээлийн үнэ 780000 нийт 725000 төгрөгийн өр төлбөрийг үүсгээд одоо болтол барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Булган аймгийн Нөөцийн газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Булган-Ундрага ХХК-ийн захирал н.Батаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 725000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Нөөцийн газар нь Булган-Ундрага ХХК-ийн захирал н.Батаад холбогдуулан 725000төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй Булган-Ундрага ХХК-ийн захирал н.Батаад холбогдох 725000 /долоон зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Булган гийн Нөөцийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН