| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00155/И |
| Дугаар | 00170 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 00170
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган 2 дугаар баг 2В хэсгийн 12-04 тоотод Л.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00155/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1967 онд төрсөн, 50 настай, эгтэй, бага , Булган аймгийн Булган 2 дугаар баг 6В хэсгийн 12-04 тоотод оршин суух, Эрэн харуул овогт Лхагважавын Хишигсүрэн /РД:ГБ67021727/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтууд болсон тул дээрх онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Хишигсүрэн нь Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай лавлагаа, 1980 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн баярын бичиг, ухайн үед Л.Хишигсүрэнтэй хамт ажиллаж байсан гэрч П.Цэрэннадмидийн өгсөн Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдлийн 2 дугаар бригадад 1968 оноос 2000 оныг хүртэл саальчинаар . Л.Хишигсүрэн нь Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдлийн 2 дугаар бригадад 1976 оноос эхлэн хамт малчнаар ажиллаж байсан. 1980 онд мал маллаж байсан. Бид хамт нэг бригадад ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Сарантуяагийн өгсөн Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оноос эхлэн 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Л.Хишигсүрэн нь тус нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оноос 1993 оныг дуустал малчинаар ажиллаж байсан. Бид нэг бригадад хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эрэн харуул овогт Лхагважавын Хишигсүрэнг Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар 01 /нэг/ ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН