Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          01             18                                            2022/ШЦТ/25

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат,

Бага насны хохирогч Н.У-, Н.Б- нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н-,

Бага насны хохирогч Г.Г-гийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Г-,

Хохирогч Б.Б-, Д.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-т холбогдох эрүүгийн 2038001340278 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Э.

Шүүгдэгч Т.Э- нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Б-ий баруун нүдний тус газар газраа 2 удаа цохиж, баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэл нуурын хөндий гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед улсын дугааргүй Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.9-д заасныг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Subaru outbаск” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Н.Б-, Б.Н- нарын эрүүл мэндэд хөнгөн, Н.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-, Д.Ц-, Г.Г-, О.Б- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
    1. Шүүгдэгч Т.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-ийн баруун нүдний тус газар 2 удаа цохиж, “баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт” бүхий хүнд гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…би 2019 оны 12 сарын 29-нд өөрийн найз Б.М-ийг таньдаг хүнийх нь гэр болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу хүргэж өгөхөөр машиныг нь бариад эхнэртэй нь хамт яваад 29-нд Мөрөн суманд хоноод 30-нд Хатгал тосгонд хоноод 31-нд найзын танилынд буюу Рэнчинлхүмбэд хоноод 2020 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөө яваад Т- гэгч нэгэн настантай айлд бид гурав 18-19 цагийн хооронд очиж хоол цай архи дарс хэрэглээд 22-23 цагийн хооронд би түрүүлээд унтаж байх үед тэр гэрт 5-6 хүн ууцгааж байсан. Тэгээд намайг унтаж байтал үүрийн 03-04 цагийн үед Х- гэх хүн миний нүүр рүү хүчтэй 2 удаа дараалж цохиод авсан. Би тухайн үед нүдээ нээж чадахгүй нүдээ хөдөлгөж чадахгүй өвдөөд цус болон нүднээс шингэн зүйл гоожиж байхад манай Б.М-э гаднаас орж ирж харахад Х- гэх хүн миний дээр гарчихсан гараа зангидаад сууж байсан гэж сонссон. Ингээд Б.М-ийн эхнэр Ш- миний нүдийг арчиж өгсөн. Маргааш нь Х- гэх хүн ямар үйлдэл хийснээ мэдэхгүй гайхширч балмагдан сумын төв рүү явж нэг сайн гавьяат эмч гэх настай эрэгтэй эмч дагуулж ирээд үзүүлтэл “Энэ ямар ч арга хэмжээ авах боломжгүй, яаралтай Улаанбаатар хот очиж хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-49, 56-57, 62 дугаар хуудас/,
  • Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...найз Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу эхнэр Ш- бид хоёрыг хүргэж өгөхийг гуйгаад хамт явсан юм. ...2020 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөө яваад Т- ахын хөдөө гэрт нь 18-19 цагийн хооронд очиж хоол цай архи дарс хэрэглэж шинэ оноо тэмдэглэсэн. ...тухайн үед бид 1 литрийн хэмжээтэй шар Чингис архи 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа архи 4 ширхгийг ууцгааж 22 цагийн үед эхнэр болон Б.Б-э бид гурав бусдаасаа түрүүлээд унтаж амарсан санагдаж байна. Ингээд 23 цагийн үед Т- ах юм ярих гээд шалаад унтуулахгүй согтуурхаад байж байтал унтаж байсан том хүү Х- буюу Т.Э- нь босож ирээд аавтайгаа муудалцаж хэрэлдээд байхаар нь би босоод больцгоо гээд Т- ахаас яагаад та ингээд байгаа юм бэ гэсэн чинь гар хараад байхаар нь 1 үнээ буюу 5 литрийн “Сэнгүр” пиво өгтөл түүнийгээ аваад ууж байх үед нь миний шээс хүрээд бие засахаар гадаа гараад 3 минут орчим болоод гараад иртэл Х- Б.Б-ийг дээшээ хараад хэвтэж байхад нь хөлөн дээр гараад суучихсан хоёр гараараа ташаагаа тулчихсан “чи муу яаж байгаа юм бэ, чи муу хүний эхнэр оролдож яах гээд байгаа юм” гээд бид хоёр Х-г байдаг чадлаараа түлхэж татаж босгоод Б.Б-ийг хартал баруун нүднээс нулимс урссан мэт нарийн цус урсаж байсныг тогтоогоод шууд Х-г дагуулаад сумын эмнэлэг заалгаж эмч авчирсан. Эмч үзээд яаралтай хот руу явж үзүүлэх хэрэгтэй яагаад гэвэл хүнд гэмтсэн байж магадгүй гэсэн. Босохоор л нүднээс нь цус гоожоод байсан. ...Б.Б-э гэрийн голд хөндлөн хөлөө хаалга руу харуулсан байдалтай харин эхнэр бид хоёр Б.Б-ийн зүүн талд нь харин Х- Р.Э- хүүхэдтэйгээ баруун хойморт нь хэвтэж байсан болохоор гар нь яаж ч байсан тийшээ хүрэх боломжгүй миний найз Б.Б-э хүний хүн оролдох бүдүүлэг хүн биш” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-125 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-нд хөдөө яваад Т- ахын хөдөө гэрт нь 18-19 цагийн хооронд очиж хоол цай архи дарс хэрэглэж шинэ оноо тэмдэглэсэн. Тэр үед монгол гэрт Т- болон түүний хоёр хүү болох Т.Э-, М- болон Т.Э-ийн эхнэр Р.Э- тэдний хүү Х-, нөхрийн найз Б.Б-э, манай нөхөр Б.М- болон нутгийн 3-4 хөгшчүүд байсан. Тухайн үед бид 1 литрийн хэмжээтэй шар “Чингис” архи 1 ширхэг, 0.75 литрийн “Хараа” архи 4 ширхэг, 3 ширхэг үнээ буюу 2,5 литрийн пиво 3 савыг ууцгааж 22 цагийн үед нөхөр болон Б.Б-э бид гурав бусдаасаа түрүүлээд унтаж амарсан санагдаж байна. Ингээд 23 цагийн үед Т- ах юм ярих гээд манай нөхөр “та одоо унтаж амар би хол замд ядраад амармаар байна, маргааш ярилцъя гээд бие засахаар гараад 10 минут орчим болоод байж байтал гэнэт ямар нэгэн зүйл чанга цохих чимээ сонсогдоод байхаар нь эргээд хартал Б.Б-ийн дээр Х- буюу Т.Э- нь гарчихсан нэг гараа чанга атгасан байдалтай байж байсан бөгөөд төд удалгүй нөхөр орж ирээд Х-д “чи одоо яаж байгаа юм миний найзыг яасан гэж ингэж зодож байгаа юм, яг юу болоод байгаа юм бэ” гээд надтай хамт Х-г Б.Б-ийн дээрээс түлхэлцэж буулгасны дараа Х- “уучлаарай би юу болсныг мэдсэнгүй яав аа гээд сандраад шокын байдалтай хачин царай гаргаад байсан. Тэгээд Б.Б-ийн нүүрийг хартал баруун нүднээс нөжирхөг цус гараад би “яаж байна” гэж асуутал Б.Б-э “сууж болон босохоор нүд унжиж унах гэж байгаа мэт өвдөөд харин хэвтэхээр арай дээр байна” гэж хэлж байхаар нь машинд байсан анхан шатны түргэн тусламжийн хайрцгаасаа бинт өвчин намдаах эм уулгаж арчиж цэвэрлээд манай нөхөр Х-г дагуулаад сумын эмнэлэг заалгаж эмч авчирсан. Эмч үзээд яаралтай хот руу явж үзүүлэх хэрэгтэй яагаад гэвэл хүнд гэмтсэн байна гэсэн. ...их орой болсон байсан учир хүүхэд нь аль хэдийн унтсан байсан. Б.Б-э гэрийн голд хөндлөн хөлөө хаалга руу харуулсан байдалтай харин нөхөр бид хоёр Б.Б-ийн зүүн талд нь харин Х- Р.Э- хүүхэдтэйгээ баруун хойморт нь хэвтэж байсан. Б.Б-э хүний эхнэр оролдохоор тийм зантай хүмүүжилтэй хүн лав биш гэдгийг би мэднэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 сарын сүүлээр ахтайгаа уулзсан чинь ах “би хөдөө Хөвсгөл рүү хоёр хүнийг хүргэж өгөөд 2-3 хоног болоод ирнэ” гэж хэлээд яваад сайн очсон гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа ах “хотод ирсэн нүд гэмтсэн яаралтай хагалгаанд ор гэсэн ар гэрээс нь хүн ирэх шаардлагатай байгаа болохоор чи хүрээд ир” гэж хэлэхээр нь би яараад 3 дугаар эмнэлэг дээр яваад очсон. Очоод хартал баруун нүднийх нь цагаан нь харагдахгүй дан улаан болчихсон юу ч харагдахгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129 дүгээр хуудас/,
  • Гэрч О.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Рэнчинлхүмбэ сумын төвд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад ойролцоогоор 18-19 цагийн хооронд манайд Т- овогтой Т.Э- орж ирээд “хүний нүд рүү цохисон чинь нүд нь юм харахгүй байна үзэж өгөөч” гэж гуйхаар нь за гэж хэлээд машин суугаад сумын төвөөс хойд зүгт 2 дугаар багийн нутаг хөдөө хээр Бэлчир гэдэг газарт гэрт нь очиход нүд нь гэмтсэн гэх залуугийн баруун нүдийг гэрэл тусгаж зовхийг нээж үзэхэд алимд цус хурж, хүүхэн хараа өргөссөн, зовхи хавантай байсан. Би үзээд маш хурдан Улаанбаатар хот руу явж нүдний эмчид 72 цагийн дотор үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гээд нүдэн дээр нь боолт хийж, өвчин намдаах тариа хийгээд сумын төвд шууд авч ирсэн. ...нүдний битүү гэмтэлтэй, энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үйлчлэлээр үүссэн байх боломжтой юм. Битүү гэмтэл юунаас үүдэх вэ гэхээр доргилт, цохих, гадны хүчтэй цохилтоос үүдэж битүү гэмтэл үүсэх боломжтой. ...Б.Б-ийн баруун нүд нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай: 1. Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.Б-ийн биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 171-174 дүгээр хуудас/,
  • Шинжээчээс мэдүүлэг авсан: “...Б.Б-э ирж үзүүлэхдээ эмчийн тусламж авч мэс засал хийлгэж ирсний дараа гэмтлээ тогтоолгосон байдаг. Анх ямар байдалтай, ямар багаж зэвсгээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байсан. Иймд хатгагдсанаас үүссэн мөн цохилтоос үүссэн эсэхийг одоогоор ялгах боломжгүй байна” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 178-180 дугаар хуудас/,
  • Р.Э-, С.Б-нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 193-205 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед Б.Б-ийн зүүн талын шанаа руу баруун гараа атгаж байгаад нэг удаа л цохисон. ...манай эхнэр уурлаад “чи энийгээ ав л даа” гэхээр нь би уур хүрээд нэг цохьсон. ...Би анх Хөвсгөлөөс явахад нь 140.000 төгрөг өгч явуулаад Улаанбаатар хотод очсон өглөө нь 1 сая төгрөг Хаан банкны өөрийнх нь дансанд шилжүүлж өгсөн. ...Барагцаагаар 2 сая гаруй төгрөг өгсөн байх. Дан дансаар нь шилжүүлсэн. ...Би Б.Б-этэй анх 10 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. ...Тэр хохирлоо төлчихмөөр байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар,

 

    1. Шүүгдэгч Т.Э- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Эрхэл нуурын хөндий” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед улсын дугааргүй Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Subaru outbаск” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, нүүр, баруун шуу, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд “тархи доргилт, цээжинд шарх, нүүр, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Н.У-ын эрүүл мэндэд “баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд “гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд “гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч Г.Г-гийн эрүүл мэндэд “гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд “дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд хана хамарсан нийлмэл хугарал, дух, баруун хөмсөг хамарсан нүүрэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 232 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 235-238 дугаар хуудас/,
  • Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 239 дүгээр хуудас/,
  • Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 240 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 241-244 дүгээр хуудас/,
  • Бага насны хохирогч Н.У-, Н.Б- нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг тээврийн хэрэгсэл жолоодоод 16-17 километр орчим явж байхад хүчтэй бороо орж тэндээ 5-10 минут зогсоод хөдөлсөн. Ингээд явж байтал өөдөөс том ачааны машины ирж яваа харагдсан бөгөөд нэлээн ойрхон дөхөж ирээд эсрэг урсгалаас миний явсан урсгал руу дараад ороод ирсэн. Тэгээд яах ийхийн зуургүй мөргөчихсөн. Үүнээс хойш ухаан санаа орж гараад байсан Би 65-70 орчим километр цагийн хурдтай явж байгаад өөдөөс ирж байгаа машиныг хараад хурдаа багасгаад замын хөвөө рүү шахаж зогсох гэж байхад мөргөсөн. Зам тээврийн осол миний өөдөөс явж байсан ачааны машины жолооч тээврийн хэрэгслээ эсрэг урсгалд оруулснаас болсон. Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй. ...би Н.У-, Н.Б- нарын төрсөн эцгийн хувьд уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. H.Н.У-, Н.Б- нарын тухайд ээж нь өөрөө гэмтсэн эмчилгээтэй байсан учир эмээтэйгээ хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг тусад нь тооцоолоогүй. Эхнэр Б.Б-гийн зардалтай хамт тооцоолж гаргасан байгаа. Нийт 7 сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Үүн дээр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу яаралтай явахад гарсан онгоцны зардлын 10 сая төгрөгийг манайх төлсөн. Миний тухайд энэ зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1, 29-31, 3-р хх-ийн 76 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сум орохоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуурын хөндийд Хатгал тосгон орох замд 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд явж байтал асфальтан зам дээр хажуугаар машинууд зөрөөд явж байтал гэнэт л урд талаас “Зил-131” маркийн автомашин урсгал зөрж орж ирээд мөргөсөн. Тэр үед нөхөр Б.Н- жолоогоо барьчихсан, би жолоочийн хажуу талын сандал дээр, хойд талын сандал дээр манай хоёр охин, Д.Ц-, Г.Г-, О.Б- нар суугаад явж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг дотор 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сэрсэн юм. ...би ослын дараа нийтдээ 4 удаа хагалгаанд орсон. Уг хагалгаа болон эмчилгээний явцад гарсан зардлыг тооцоолоход 7 сая орчим төгрөг болсон. ...Үүнээс гадна баримтад ороогүй эм тариа, эмчилгээний явцад гарсан урсгал зардалд 3.500.000 төгрөгийг зарцуулсан. Би цаашид 7 шүд хийлгэнэ. Үүнийг хийлгэхэд 1 шүд 3.500.000 төгрөг нийт 24.500.000 төгрөг болно. ...Одоогийн байдлаар эмчилгээнд 10.500.000 төгрөгийн зардал, онгоцны 10 сая төгрөг нийт манай гэр бүлээс 20.500.000 төгрөгийн зардал гарсан байна. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг нэхэмжлэх саналтай байна. ...Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-6, 8 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгосноос Хөвсгөл аймгийн төв рүү Б.Н-ын эзэмшлийн Порэстор маркийн тээврийн хэрэгслээр Б.Н-, эхнэр Б.Б-, охин Н.У-, охин Н.Б-, манай үеэл дүү Г.Г-, найз О.Б- нарын хамтаар явж байсан. Тухайн үед үдээс хойш байсан шиг санагдаж байна. Бороо ороод зам харагдахгүй байсан учир асфалтан замын баруун талд буюу хөвөө хэсэгт хэсэг зогсоод хүлээж байгаад бороо намдах шинжтэй болонгуут хөдөлгөөнд оролцсон. Тэгээд хөдөлгөөнд оролцоод их удаагүй байхад осол болсон байсан. Би тухайн үеийн талаар огт санахгүй байна. Жолоог Б.Н- барьж байсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед их удаандуу явж байсан. ...их гомдолтой байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
  • Бага насны хохирогч Г.Г-гийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Осол болсон газарт хамгийн анх очиход цагдаа болон шинжээч эмч нар өөр гэмт хэргийн дуудлагад явж байгаад таарч анхны тусламж үзүүлж байсан. Тэгээд осолд орсон Д.Ц-, Гэгээ-Үжин нарыг машинаас гаргаж газар хэвтүүлсэн бусад хүмүүс нь ойр хавьд машинаас гараад мөн адил хэвтүүлсэн байдалтай байсан. Тэгээд их удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирсэн. Тухайн үед осолд орсон хүмүүсээс цус ихээр гарсан байсан. ...Эсрэг урсгалаас ирж байсан “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн илт согтуу харагдаж байсан. Мөн тухайн жолооч нь урсгал сөрөөд манай охины сууж явсан машины урд хэсгээс нь мөргөсөн байсан. ...би Г.Г-гийн төрсөн эхийн хувьд уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Г.Г- Гэмтэл согог судлалын төвд нэг тархины мэс заслын хагалгаанд орсон. Тэр хагалгааны дараа аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...Одоогоор эмчилгээ хийлгэсэн зардал болоод цаашид гарах 9 жилийн хугацааны эмчилгээний зардлыг би тооцоолж үзэхэд 90 сая төгрөг болж байсан. ...90 сая төгрөг нэхэмжилнэ. ...их гомдолтой байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-21, 23 дугаар хуудас/,
  • Хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ...18 цагийн үед Мөрөн хот руу орох гэж явж байгаад нэг мэдэхэд гадна газар дээр хэвтэж байсан. Хүмүүс орилолдож байсан бөгөөд би зам руу харахад нэг бор ногоон өнгийн автомашины толгойн хэсэг нь миний сууж явсан хар өнгийн суудлын автомашиныг мөргөөд зогссон байсан. Тэгээд би ухаан алдчихсан. Би нэг сэрэхэд миний толгой хэсгийн духны хэсгийг толгойн хажууд хоёр эмч зогсоод оёж байсан. Цустай хэсгийг нь сайн оёорой гэж ярьж байсан. Түүнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байна. ...Миний духны хэсэг задарч гэмтсэн, тархины ясны зөөлөн эд яс гэмтсэн учраас төмөр орлуулж хийсэн. Хамар, нүдний дээд, доод ухархайн яснууд хугараад нүдний ухархайд төмөр имплант тавьсан. Хамар гэмтэлтэй, одоо ямар нэгэн зүйл үнэрлэж чадахгүй байгаа. Хацар яс доошоо шүд хүртлээ цуурсан, тэр хэсэгт 6 бэхэлгээ хийсэн. Шүднүүд бүгд хөдөлчихсөн, ямар нэгэн зүйл зажилж чадахгүй байгаа. Нүүрний хэсгийн ясанд цууралт, бяцралт гэмтлүүд учирсан. Миний гар, хөлийн хэсэгт няцралт, хөхрөлтүүд үүссэн бөгөөд эмнэлэгт байх хугацаанд эдгэсэн. ...Би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн тархи, гавал гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. ...Одоогоор 8 сая төгрөгний орчим зардал гарч байгаа. Цаашид хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,
  • Гэрч Р.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөрөн Хатгалын чиглэлийн засмал замаар явсаар байгаад засмал замаас Арбулаг сум руу салдаг руу салах гээд нөхөр маань дохиогоо өгөөд урагшаа харахад урдаас ирж яваа машин хол яваа харагдсан. Тэгээд араасаа машин хараад байхгүй болохоор нь зүүн гар тал руугаа эргээд шороон зам руу орох гэтэл урдаас яах ийхийн завдалгүй машин орж ирээд мөргөлдсөн. Тэгээд нөхөр бид хоёр машинаасаа үсэрч буугаад тэр хүмүүсийг аль болох чадлаараа аврахыг хичээсэн. Тэр үед нөгөө машин жолооч машинаа жаахан ухраа гэж орилохоор нь 30-40 см хэрээтэй ухраагаад зогссон. Үзэгдэх орчин хэвийн байсан. Урдаас ирж явсан тээврийн хэрэгсэл нэлээн хол харагдаж байсан учраас амжина гэж бодсон. Манай нөхөр нэрийг нь мэдэхгүй айлын хуримд очиж айраг уусан. Мөн ганц хоёр хундага архи уусан байсан. ...урдаас ирж яваа тээврийн хэрэгслээс амжаад гарчихна гэж бодож хөдөлгөөнд оролцсоноосоо болсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
  • Гэрч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүдийнхээ хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгон орчихоод буцаад Мөрөн сум руу явж байх замдаа ...30 орчим минутын дараа бид нарын өмнө явж байсан Б.Н-ын араас очиход замдаа осолдсон байдалтай байсан бөгөөд Б.Н-ын машинд сууж явсан хүүхдүүдийг маань машинаас гаргаад замын хажуу талд хучаад хэвтүүлсэн байсан. Б.Н-ын машин нэлээд эвдрэл гэмтэлтэй мөн нэг “Зил-131” маркийн автомашин байсан. Тэр “Зил-131” маркийн автомашинтай мөргөлдсөн юм шиг байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8395 дугаартай: “1. Б.Н-ын биед тархи доргилт, цээжинд шарх, нүүр, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8396 дугаартай: 1. Н.Б-ийн биед тархи доргилт, нүүр, баруун шуу, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8390 дугаартай: “1. Н.У-ын биед баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /2-р хх-ийн 61-62 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай: “1. Т.Э- гэх цуснаас 1,4% промилли спиртийн агууламж илэрсэн. 2. Цусанд илэрсэн 1,41% промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 69 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8393 дугаартай: “1. Г.Г-гийн биед гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 82-84 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8392 дугаартай: “1. Б.Б-гийн биед гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээд үүдэн 6 шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 15%-р алдагдуулна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8394 дугаартай: “1. Д.Ц-ын биед гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таспавч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрап гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /2-р хх-ийн 94-96 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8391 дугаартай: “1. О.Б-ийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, баруүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд хана хамарсан нийлмэл хугарал, дух, баруун хөмсөг хамарсан нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Тархины эдийн няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 100-102 дугаар хуудас/,
  • Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн: “...Уг асуудлыг магадлахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учирсан, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуулийн 31.6-д “Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно/ зааснаар зам тээврийн осол үйлдэгдсэн байна. Осол болох үед бор ногоон өнгийн улсын дугааргүй “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Т- овогтой Т.Э- нь осол болох үед 1.41% промилли буюу хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн байна гэж үзэхээр байна” гэх магадлагаа /2-р хх-ийн 107-108 дугаар хуудас/,
  • “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №2145617200420 дугаартай: “...Иргэн Б.Н-ын ... дугаартай “Subaru Outback маркийн автомашины бодит үнийг 8.500.000 төгрөгөөр тогтоов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 115-116 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 13-ны өдөр Хатгал тосгонд найранд оролцоод архи уусан байдалтай согтуу ирсэн. Би эгчийнд унтаж байгаад өдрийн 15 цаг болж байхад сэрсэн. Сэрээд ам цангаад байхаар нь том мөнгөн аягатай айраг уусан. Тэгээд машиндаа ачаагаа ачаад гарсан. Би Рэнчинлхүмбэ сум орохоор Хатгал тосгоны засмал замаар явж байгаад Арбулаг сум руу зам салдаг хэсэгт осол болсон. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 190 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/,
  • Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 157 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 158 дугаар хуудас/,
  • ВС ангиллын №... дугаарын жолоочийн үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 160 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 161 дүгээр хуудас/,
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-ийн баруун нүдний тус газар гараараа 2 удаа цохиж, “баруун нүдний алины нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт” бүхий хүнд гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, өөрийн уур бухимдлыг удирдан

жолоодох чадвар сул зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Т.Э- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Т.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Батхуягийн Б.Б-ийн баруун нүдний тус газар гараараа 2 удаа цохиж, “баруун нүдний алины нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт” бүхий хүнд гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Э-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүнд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

 Шүүгдэгч нь санамсар болгоомжгүйгээр цохиж, болгоомжгүйгээр уг гэмтлийг учруулсан гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Т.Э-ийн хохирогч Б.Б-ийг санаатайгаар цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой ба энэхүү нөхцөл байдлууд нь хохирогч Б.Б-ийн цагдаагийн байгууллагад өгсөн: ”...2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ...гэрт унтаж байхад Т- овогтой Хурцаа гэгч нь нүд рүү 2 удаа цохисныг л мэднэ” гэх гомдол мэдээлэл /1-р хх-ийн 29х/, мөн түүний хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд намайг унтаж байтал үүрийн 03-04 цагийн үед Х- гэх хүн миний нүүр рүү хүчтэй 2 удаа дараалж цохиод авсан. Би тухайн үед нүдээ нээж чадахгүй нүдээ хөдөлгөж чадахгүй өвдөөд цус болон нүднээс шингэн зүйл гоожиж байхад манай Б.М-э гаднаас орж ирж харахад Х- гэх хүн миний дээр гарчихсан гараа зангидаад сууж байсан гэж сонссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-49, 56-57, 62х/, гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний шээс хүрээд бие засахаар гадаа гараад 3 минут орчим болоод гараад иртэл Х- Б.Б-ийг дээшээ хараад хэвтэж байхад нь хөлөн дээр гараад суучихсан 2 гараараа ташаагаа тулчихсан “чи муу яаж байгаа юм, чи муу хүний эхнэр оролдож яах гээд байгаа юм гээд бид хоёр Х-г байдаг чадлаараа түлхэж татаж босгоод Б.Б-ийг хартал баруун нүднээс нулимс урссан мэт нарийн цус урсаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-125х/, гэрч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бие засахаар гараад 10 минут орчим болоод байж байтал гэнэт ямар нэгэн зүйл чанга цохих чимээ сонсогдоод байхаар нь эргээд хартал Б.Б-ийн дээр Х- буюу Т.Э- нь гарчихсан нэг гараа чанга атгасан байдалтай байж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127х/, гэрч О.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Рэнчинлхүмбэ сумын төвд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад ойролцоогоор 18-19 цагийн хооронд манайд Т- овогтой Т.Э- орж ирээд “хүний нүд рүү цохисон чинь нүд нь юм харахгүй байна үзэж өгөөч” гэж гуйхаар нь за гэж хэлээд машин суугаад сумын төвөөс хойд зүгт 2 дугаар багийн нутаг хөдөө хээр Бэлчир гэдэг газарт гэрт орж очиход нүд нь гэмтсэн гэх залуугийн баруун нүдийг гэрэл тусгаж зовхийг нээж үзэхэд алимд цус хурж, хүүхэн хараа өргөссөн, зовхи хавантай байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140х/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 171-174х/ зэргээр нотлогдож байна.

Хохирогч Б.Б- миний нүүр рүү хоёр удаа цохисон гэх мэдүүлгийг өгч байгаа нь анх өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, анхны мэдүүлгийг нь тодруулж асуухад дээрх байдлаар хариулсан, мөн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь үйл явдлыг бодитоор хүлээн авах чадвар сул байсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байна.

Шүүгдэгч Т.Э- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэл нуурын хөндий гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед улсын дугааргүй Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Subaru outbаск” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, нүүр, баруун шуу, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд “тархи доргилт, цээжинд шарх, нүүр, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Н.У-ын эрүүл мэндэд “баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд “гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд “гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таспавч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч Г.Гэгээ-Үжингийн эрүүл мэндэд “гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд “дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд хана хамарсан нийлмэл хугарал, дух, баруун хөмсөг хамарсан нүүрэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Т.Э-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Т.Э- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Э- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэл нуурын хөндий гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед улсын дугааргүй Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Subaru outbаск” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, нүүр, баруун шуу, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд “тархи доргилт, цээжинд шарх, нүүр, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Н.У-ын эрүүл мэндэд “баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд “гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд “гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч Г.Гэгээ-Үжингийн эрүүл мэндэд “гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд “дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд хана хамарсан нийлмэл хугарал, дух, баруун хөмсөг хамарсан нүүрэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 232 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 235-238 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 239 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 240 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 241-244 дүгээр хуудас/, бага насны хохирогч Н.У-, Н.Б- нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 1, 29-31, 3-р хх-ийн 76 дугаар хуудас/, хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 5-6, 8 дугаар хуудас/, хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/, бага насны хохирогч Г.Гэгээ-Үжингийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 19-21, 23 дугаар хуудас/, хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Р.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 37-39 дүгээр хуудас/, гэрч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8395 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8396 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 57-58 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8390 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 61-62 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 69 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8393 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 82-84 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8392 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 88-90 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8394 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 94-96 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8391 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 100-102 дугаар хуудас/, мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа /2-р хх-ийн 107-108 дугаар хуудас/, “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №2145617200420 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 115-116 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож болохгүй мэдсээр байж санаатай зөрчсөн ба бусдын биед хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Э-ийн үйлдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Н-ын эд хөрөнгөнд 8.500.000 төгрөгийн хохирол  учирсан болох нь тогтоогдож байх боловч энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар, хор уршгаар нь давхар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Т.Э-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчиж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Б.Б- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7.865.738 нэхэмжилж, хэрэгт 7.247.173 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн /1-р хх-ийн 59-122х/, шүүх хуралдаанд 618.565 төгрөгийн баримт /3-р хх-ийн 150-152х/ гаргаж өгч, шүүгдэгчээс одоо 2.565.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

Хохирогч Б.Б- нь өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс болох 4.000.000 төгрөг /1-р хх-ийн 122х/ нэхэмжилж байх ба Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцохоор заасан байх боловч хохирогч Б.Б-ийн хувьд “...төлбөрийн чадваргүй” талаарх баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөлөгчийн хөлс болох 4.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Э- нь хохирогч Б.Б-д 5.320.000 төгрөгийг хохиролд өгсөн болох нь Р.Э-, С.Б-нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 193-205, 3-р хх-ийн 157-162х/, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр тогтоогдож байх тул хохирогч Б.Б-ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс болох 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Э-ийн хохирогч Б.Б-д төлсөн 5.320.000 төгрөгийг хохирлоос хасч тооцон шүүгдэгч Т.Э-ийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шүүгдэгч Т.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, эмчилгээний зардал 32.336.520 төгрөг, нийт 82.336.520 төгрөг нэхэмжилж, хохирлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн /3-р хх-ийн 49-72х/ боловч хохирогч Б.Б-, Б.Н- нар нь хохирлын тооцоог тусад нь нэхэмжлэлээ гаргаж өгөөгүй, дээрх баримтуудаас тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

“Сод Топаз” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1.060.000 төгрөгийн тооцооны хуудас /3-р хх-ийн 51х/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн . Б.Б- нэрээр бичигдсэн “гавлын ба нүүрний ясны хугарал” үйлчилгээний төлбөрийн 761.480 төгрөгийн баримт /3-р хх-ийн 52х/, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн . Б.Б- нэрээр бичигдсэн 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б.Б- нэрээр бичигдсэн 487.400 төгрөгийн орлогын баримт /3-р хх-ийн 53х/, “Төгс ялгуун” гэх 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б.Б- нэрээр бичигдсэн “үзлэг, үйлчилгээ” 30.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Төгс ялгуун” гэх 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б.Б- нэрээр бичигдсэн “үзлэг, үйлчилгээ” 65.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Түмийбулаг” ХХК-ийн эмийн сангийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б.Б- нэрээр бичигдсэн 12.600 төгрөгийн ПОС системийн баримт /3-р хх-ийн 54х/, “Халиун” нэгдсэн эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн . Б.Б- нэрээр бичигдсэн 17.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Халиун” нэгдсэн эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн . Б.Б- нэрээр бичигдсэн 10.000 төгрөгийн ПОС системийн баримт, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн . Б.Б- нэрээр бичигдсэн 15.000 төгрөгийн ПОС системийн баримт /3-р хх-ийн 65х/, “Хийлс-Эйд” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Б- нэрээр бичигдсэн “толгой бүтэн” гэх 100.000 төгрөгийн баримт, “Эн Ар Би” ХХК-ийн IT лабораторийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б.Б- “OPG-30.000” гэх тооцооны хуудас /3-р хх-ийн 66х/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн . Б.Б- нэрээр бичигдсэн толгойн компьютер томографийн 60.000 төгрөгийн баримт /3-р хх-ийн 68х/-ыг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 2.663.480 төгрөгийг шүүгдэгч Т.Э-аас гаргуулж хохирогч Б.Б-д олгож, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, эмчилгээний зардал 32.336.520 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Э-аас нэхэмжлэх эрхтэйг,

Бага насны хохирогч Н.Б-, Н.У- нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч  Б.Н- 18.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ... улсын дугаартай “Subaru outbаск” автомашины хохирол болох 8.500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э-аас гаргуулж хохирогч Б.Н-ад олгож, онгоцны зардал болох 10.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Тэнгэрийн улаач шинэ” агаарын тээврийн суудал захиалгын үйлчилгээний 18.744.000 төгрөгийн е.баримт /3-р хх-ийн 50х/ хэрэгт авагдсан байх боловч онгоцны тийз хэрэгт авагдаагүй, онгоцоор  5 хүн зорчсон гэх боловч хохирогч нар тус тусдаа хэдэн төгрөгийн зардлаар зорчсон  эсэх нь тодорхойгүй, тооцож гаргах бололцоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн онгоцны зардалд нэхэмжилсэн 10.000.000 төгрөг болон цаашид гарах хохирлоо иргэний журмаар шүүгдэгч Т.Э-аас нэхэмжлэх эрхтэйг,

Хохирогч Д.Ц- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 22.975.782 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтуудыг гаргаж өгсөн /3-р хх-ийн 1-12, 36-47х/, бага насны хохирогч Г.Г-гийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Г- бага насны хохирогч Г.Г-гийн улирал бүр хийлгэх эмчилгээний зардал, хагалгааны зардалд зориулж автомашинаа зарж зарцуулсан, зээл авсан, нийт 27.800.000 төгрөг, ирээдүйд гарах эмчилгээний зардал, нийт 90.000.000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримт /3-р хх-ийн 13-35х/ хэрэгт авагдсан байх боловч хохирлын тооцоог шүүх тооцон гаргах боломжгүй, баримтын хуулбарууд хэрэгт авагдсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, цалингийн тооцоо, ажилладаг байгууллагын тодорхойлолт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Д.Ц-, бага насны хохирогч Г.Г-гийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Г- нар нь дээрх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Э-аас нэхэмжлэх эрхтэйг,  

хохирогч О.Б- нь 8.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын талаарх баримт авагдаагүй байх тул иргэний журмаар шүүгдэгч Т.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүй байна.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан ба шүүгдэгч Т.Э- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161/-аар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 4 дэх хэсэг “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Т.Э-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Т.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /2-р хх-ийн 161х/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Э-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцох, цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн: “...хохирогч Б.Б- болон бусад хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн байдал, хохирогч Б.Б-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн: “...Хохирогч Б.Б-д төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “их хэмжээний хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн зүйчлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ийн цагдан хоригдсон 159 (нэг зуун тавин ес) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.    
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Э-аас 8.500.000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Н.У-, Н.Б- нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н-ад, 2.663.480 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуун ная) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, хохирогч Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч Д.Ц- нь 22.975.782 (хорин хоёр сая есөн зуун далан таван мянга долоон зуун наян хоёр) төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, бага насны хохирогч Г.Г-гийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Г- 90.000.000 (ерэн сая) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Б.Б- 82.336.520 (наян хоёр сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун хорь) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Б.Н- 10.000.000 (арван сая) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч О.Б- нь 8.000.000 (найман сая) төгрөгийн хохирлоо шүүгдэгч Т.Э-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР