Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 760

 

 

 

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

 

     Х.О, Б.Б, М.Б,

     Д.О, Т.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оргил-Очир,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа,

шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Давааням,

шүүгдэгч Б.Б, Т.Т нарын өмгөөлөгч Л.Ганчимэг,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Л.Ганчимэг, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Х.О, Б.Б, М.Б, Д.О, Т.Т нарт холбогдох 1703004460066 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Х-ийн О, 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;

2. Б овогт Б-ийн Б, 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;

3. Б овогт М-ийн Б, 1976 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;

4. М овогт Д-ийн О, 1955 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Булган аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, охин, зээгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ...... /;

5. Х овогт Т-ийн Т, 1974 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .... тоотод оршин суух,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр  5 сар 2 хоногийн  ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ........ /;

Х.О нь 2017 оны 10 дугаар сард, Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт, Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан,

Б.Б нь 2017 оны 10 дугаар сард, 30-09 БУА улсын дугаартай, “Nissan Pulsar” загварын машинд ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг хүртэл тээвэрлэсэн,

М.Б нь 2017 оны 11 дүгээр сард, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт, хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан,

Д.О нь 2017 оны 11 дүгээр сард, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт, Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, хадгалсан, бусдад худалдсан,

Т.Т нь 2017 оны 11 дүгээр сард, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 12а байрны гадаа хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор, Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.О, Б.Б, М.Б, Д.О, Т.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч М.Б-ыг ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг бусдад худалдсан, шүүгдэгч Т.Т-ийг ховор амьтан болон хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэргийг бусдаас худалдан авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Оыг нь ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Б-ыг ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д. О-ыг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Т-ийг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Х.О, Б.Б, Д.О нарын тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрт авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-аас 1.650.000 төгрөг, шүүгдэгч Б.Баас 1.650.000 төгрөг, шүүгдэгч Д.О-аас 1.650.000 төгрөг, шүүгдэгч Т.Т-ээс 14.800.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу Х.О-аас 80.000 төгрөг, Д.О-аас 40.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12.5 см өндөртэй, шилэн дотор 11 см урттай, хар бараан өнгийн үзүүрээс нь хар утсаар уясан хөлдүү мах мэтийн зүйл, 9x7 см хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан эд зүйл, 12х7см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны сүүл, 19х12см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны цул эрхтэн зэрэг түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл явцыг дуу-дүрс бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Б.Б, Д.О нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн Х.О, Б.Б, Д.О нарыг тус бүрт ногдох хохирлын үнийг 4 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоож, шүүгдэгч Т.Т-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О, Т.Т нарын нэр бүхий 5 иргэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг сайтар ойлголгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөлгүй хорих ялаар шийтгүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим алдагдуулах нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж, тэнсэн харгалзах болон торгох ялыг зарим шүүгдэгч нарт оногдуулсан. Мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэсгийг төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан үзэж, дээрх байдлаар ял оногдуулсан байдаг.

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж чадахгүй нөхцөл байдалд байсан бөгөөд харин шийтгэл тогтоол гарсны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 14.800.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд тушааж, баримтаа шүүхэд хүргүүлсэн. Мөн дээрх үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэгт, миний хийсэн үйлдэл болох ховор амьтны түүхий эд зүйлийг хадгалсан, худалдан авсан нь зөвшөөрөлгүй бол хамаардаг болохыг ойлгож, хууль бус үйлдэл гаргасан болохоо ойлгож, ухаарч байна.

Миний бие өмнө нь 3 удаа машинтайгаа хөмөрч, тархиндаа гэмтэл авч, мартаж санадаг зэрэг нөхцөл байдал биед үүссэний улмаас хэргийн нөхцөл байдлыг сайтар ойлголгүй шийтгэл хүлээсэндээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд "...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...учруулсан хохирлыг төлсөн..." бол ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулахаар заасан ба мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон ба энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 14.800.000 төгрөгийг нөхөн төлж, хор уршгийг арилгасан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн болон хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв

 

Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Л.Ганчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 444 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Т-ийг ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан, мөн ховор амьтан болох Халиун бугын 212 гр сүүл, 940 гр бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг Д.О-аас 120.000 төгрөгөөр худалдаж авсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл Т.Т-эд ховор амьтан болох Халиун бугын 212 гр сүүл, 940 гр чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалж байгаад дамжуулж өгсөн М. Б-ын энэ үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдээгүй байхад шүүх анзаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн байна.

2. Шүүгдэгч Т.Т нь бугын түүхий эд худалдсан, худалдаж авсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт М.Быг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, энэ хэрэгт оролцуулаагүй, М.Б нь хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоорыг өөрөө олж авсан учир хохирол төлбөрийг дангаар хариуцаж төлнө гэж тохиролцсоны улмаас шүүхийн хэлэлцүүлэгт баавгайн хохирлыг төлөхийг зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн юм.

3. Т.Т нь тархины гэмтлийн улмаас О ухааны хөнгөн зэргийн хомсдолтой, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хяналтад байдаг, удаан ойлгоцтой учир шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг ойлгон гэмшиж байгаагаа, хохирол төлбөрийг дээрх байдлаас болж төлөхөө бүрэн илэрхийлж чадаагүй юм.

4. Шүүгдэгч Т.Т нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирол төлбөр болох 14.800.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд баримт нь хэргийн материалд авагдсан.

5. Шүүгдэгч М.Б-ын ховор амьтан болох Халиун бугын 212 гр сүүл, 940 гр  чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан үйлдлийг яллах дүгнэлтэд тусгаагүй байхад шүүх анзаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэснийг шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмгөөлөгчөөр оролцож байна. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг харахад нотлогдоогүй гэж үзэх боломжгүй зүйл байхгүй байна. Шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд тогтоосон байна. Энэ нь хэрэг шалгах явцад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын фото зургийн үзлэг, дуу-дүрсний бичлэг зэрэг баримтаар тогтоогдсон байдаг. Мөн шүүгдэгч нар “бид нарын хийсэн үйлдэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан байна. Тийм учраас бид нар байгаль орчин, төрд учирсан хохирлыг нөхөн төлнө” гэдгээ хүлээн зөвшөөрч, ихэнх шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлсөн байна. Харин шүүгдэгч нарт оногдуулсан ялын байдал тэнцвэргүй гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Т учирсан хохирол болох 14.800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Тэрээр шалгагдаж байхдаа өөрөө гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгчихөөд шүүх хуралдаанд “би үүнийг буруу ойлгосон” гэсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 2 дугаар дүгнэлтийг прокурорт танилцуулах нь зүйтэй байх. Үүнд “Т.Т-ийн толгой өвдөнө, уурлах, юм мартах, ой санамж, О-ы чадамж муутай” гэсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж “би энэ гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрчихөөд, шүүх хуралдаанд өөр байдлаар тайлбарлаж ярьсныг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна” гэв.

            Шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Б.Пүрэвмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Х.О-ыг халиун бугын 212 гр сүүл,  940 гр чив, төмсөг зэрэг түүхий эд хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээр анхан шатны шүүхээс ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссэн. Х.О нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөг төлсөн, төлсөн баримтыг хэрэгт хавсаргах хүсэлттэй байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Мөнхдэлгэрийн Бын өмгөөлөгчөөр оролцож байгаа.

Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Л.Ганчимэгийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлын 5-рт: "Ялтан М. Б-ын ховор амьтан болох Халиун бугын 212 гр сүүл, 940 гр чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан үйлдлийг яллах дүгнэлтэд тусгаагүй байхад шүүх анзаарч үзэлгүй, хэргийг хянан шийдвэрлэснийг шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна" гэжээ.

Миний бие дээрх гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу Д.О-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "... Удалгүй Т над руу залгаад “нөгөө юм чинь байна уу... 99098000 дугаарын утастай Бөндөө гэх хочтой Б-т боогоод, скочдоод өгчих” гэсэн, ... түүнд энэ талаар тодорхой хэлээгүй. Зүгээр л Т.Т-д өгөх эд зүйл байгаа юм гэж хэлээд өгч явуулсан. Тухайн үед М.Б надаас юу өгч явуулж байгаа талаар асууж лавлаагүй. ..." гэсэн мэдүүлгээр шүүгдэгч М.Б нь гомдолд дурдсан эд зүйлс буюу ховор амьтан болох Халиун бугын 212 гр сүүл, 940 гр чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан гэж үзэх нөхцөл байдал хангагдаагүй нь тогтоогдож байх бөгөөд энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй болно.

Түүнчлэн ялтан М.Б нь эдгээр зүйлсийг хадгалсан нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй ч энэ нөхцөл байдал нь М.Б-ын болон бусад этгээдийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

Шүүх ялтан М.Б-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох өөрт ногдох 13.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосон нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэдийгээр шүүхээс М.Б-т оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосон боловч шүүгдэгч М.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, шүүхээс оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2617001560 тоот дансанд төлсөн.

Иймд дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолын шүүгдэгч М.Б-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Оргил-Очир шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ түүний давж заалдах гомдолд дурдагдаж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүх заавал тэнсэх зохицуулалт биш. Хувийн байдлыг нь харгалзан үзэж, тэнсэж болно гэсэн байгаа. Шүүгдэгч Т.Т-ийн хувьд өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй. Монгол Улсын шүүх 3 удаа ял шийтгэхдээ тэнсэх, албадлагын арга хэмжээ оногдуулсан, гэтэл засарч хүмүүжээгүй байна. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцсоны дараа тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас түүний хувийн байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг, Д.Хишигбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 10 дугаар сард, Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт, Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан,

Б.Б нь 2017 оны 10 дугаар сард, 30-09 БУА улсын дугаартай, “Nissan Pulsar” загварын машинд ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг хүртэл тээвэрлэсэн,

М.Б нь 2017 оны 11 дүгээр сард, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт, хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан,

Д.О нь 2017 оны 11 дүгээр сард, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт, Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, хадгалсан, бусдад худалдсан,

Т.Т нь 2017 оны 11 дүгээр сард, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 12а байрны гадаа хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан, Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Х.О-ын “...Би 2017 оны 10 дугаар сарын дундуур гэрийнхээ ойролцоо, Тавилангийн ам гэх газар хонио хариулж яваад 13:00 цагийн алдад хэрээ шувуу эргэлдээд байгаа газрыг хараад хонь, мал үхчихсэн юм болов уу гэж бодоод яваад очтол 25 кг-ын цагаан шуудайтай бугын чив, сүүл, засаатайгаа байсан,...муудчих байх гэж бодоод хөлдөөгчиндөө  хадгалж байгаад Б.Б луу яриад ийм зүйл оллоо гэхэд тэр маргааш нь ирж авсан. ...Ийм зүйл олоод хуулийн байгууллагад хэлж мэдэгдэлгүй хадгалж байгаад бусдад өгч, 80.000 төгрөг авсан хууль бус үйлдэл хийсэн гэдгээ ойлгож байна ...” гэх мэдүүлэг /2хх-82-90/, шүүгдэгч Б.Б-ын  “...2017 оны 10 дугаар сард,  Х.О залгаад надад бугын чив, засаа, сүүл байна гэхээр нь гэрээс нь очиж аваад Эрдэнэт ороод түүхий эдийн ченж Од өгсөн юм. ...Хадгалж, тээвэрлэж, бусдад борлуулж өгсөн нь үнэн. ...” гэх мэдүүлэг /2хх-93-100/, шүүгдэгч М.Б-ын “...Би хууль бус ангийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан буруугаа ойлгож хүлээж байна. Хохирол төлбөрийг төлөхөд бэлэн байна. ...” гэх мэдүүлэг /2хх-103-109/, шүүгдэгч Д.О-ы  “... 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Б.Б ...жижиг тэрэгтэй ирээд бугын хөлдүү чив авч ирж өгөхөөр нь задлаад үзсэн чинь бугын чив, төмсөг, сүүлтэйгээ хөлдөөсөн байсан. Үүнийг нь аваад гялгар уутанд хийгээд Т.Т М.Б-т аваачаад өгчих гэхээр нь М.Б-т авчирч өгсөн ...” гэх мэдүүлэг /2хх-112-116/, шүүгдэгч Т.Тийн “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр О эгч Эрдэнэтээс над руу яриад амьтны сүүл, чив гэл үү нэг юм байна гэхээр нь. ...би авъя гээд 120.000 төгрөг О эгчийн данс руу шилжүүлсэн. ...М.Б наашаа ирэх гэж байгаа гэхээр нь тэрэнд өгөөд явуулчих гэсэн. ...11 дүгээр хороололд М.Б-ынхаас бугын чив, засаа, сүүлээ авч гараад цагдаад баригдаж хураалгасан. ...Баавгайн доньд, хоншоор хэсэг, соёог би М.Б-ынхаас авч гараад цагдаад баригдсан, үнэ өртгийн талаар ярьж, мөнгө төгрөг өгч авалцаагүй” гэх мэдүүлэг /2хх-119-127/, хүний биед болон авч яваа эд зүйлд үзлэг хийсэн “...шуудайг задалж үзэхэд 12.5 см өндөртэй шилэн дотор, 11 см урттай хар бараан өнгийн үзүүрээс нь утсаар уясан хөлдүү мах мэт зүйл, 9х7 см хэмжээтэй амьтны соёо, шүд бүхий зүйл, 12х7 см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны сүүл, 19х12 см хэмжээтэй үс, мах агуулсан амьтны цул эрхтэн байлаа. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-7/, хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-12/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-15-18/, Шинжлэх ухааны академи, ерөнхий болон сорилын биологийн  хүрээлэнгийн 23 дугаартай “...Бугын сүүл гэх зүйл 212 грамм, бугын чив, төмсөг гэх зүйл 940 грамм зэрэг нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын сүүл, чив, төмсөг мөн болно. 12.5 см өндөртэй шилэн дотор, 11 см урттай үзүүрээс нь хар өнгийн утсаар уясан хар хүрэн өнгийн мах мэтийн зүйл 2 ширхэг /33 грамм, 51 грамм/, 9х7 см хэмжээтэй амьтны соёо, шүд агуулсан 145 грамм эд зүйл нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг 2 бодгаль хүрэн баавгайнх мөн болно. ..., Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь  эр бодгаль  6.600.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг. Хүрэн баавгайн эр бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төрөг болно. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-71-76/, хохирогч О.Б-ы “...Халиун буга эр нь 6.600.000, эм нь 7.500.000 төгрөг, хүрэн баавгайн эм нь 7.500.000, эр нь 6.500.000 төгрөг байдаг. Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлөхөөр заасан байдаг. Халиун буга, хүрэн баавгайг тусгай зориулалтаар агнахдаа заавал Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авч тухайн орон нутагтаа төлбөрөө төлдөг..” гэх мэдүүлэг /1хх-21-32/, шинжээч Г.Цогтжаргалын “...Шинжилгээнд ирүүлсэн Хүрэн баавгайн гэх амьтны гаралтай түүхий эд зүйлүүд нь нэг төрөлд хамааран 2 бодгаль амьтан мөн бөгөөд өөрөөр хэлбэл баавгайн хоншоор 1 ширхэг, цөс 2 ширхэг байсан. Тэгэхээр 2 ширхэг цөс нь хоёр баавгайн эд эрхтэнүүд юм. Харин Халиун бугын гаралтай түүхий эд зүйлүүд, ...эр бодгальд байсан тул эдгээр эд зүйлүүд эр бугынх бөгөөд нэг амьтны эрхтэнүүд байх магадлалтай” гэх мэдүүлэг /1хх-64-65/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.О-ыг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, бусдад худалдсан, шүүгдэгч Б.Б-ыг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч М.Б-ыг ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан, шүүгдэгч Д.О-ыг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, хадгалсан, бусдад худалдсан, шүүгдэгч Т.Т-ийг ховор амьтан болох Халиун бугын 212 грамм сүүл, 940 грамм бугын чив, төмсөг зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан, ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг хадгалсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэдгээрийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан бодитой дүгнэлт хийлгүйгээр зарим шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, бага хэмжээний торгуулын ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй байна.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т “...амьтан...гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн” гэж зааснаас үзэхэд ан амьтан бол үндэсний баялаг бөгөөд ан амьтдын нөөц болон нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангилдаг байна. Шүүгдэгч нар нь тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй “ховор” амьтдын түүхийн эдийг хадгалсан, тээвэрлэсэн, худалдан авсан, бусдад худалдсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд хүмүүсийн байгальд ээлгүй хандаж, ашиг хонжоо олох, дур сонирхлоо хангах зэргээр хууль бусаар ан агнах нь байгалийн баялаг, ан амьтны төрөл, зүйлийн тоо толгой эрс хорогдох, экологи, биологи, амьдрах орчин, байршлийн бүс нутгийн тэнцвэр алдагдах зэрэг маш их сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээгээр туйлын их байдаг зэргийг харгалзан шүүгдэгч Х.О, Д.О, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Б, Т.Т нарт мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг дээрхи үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Л.Ганчимэгийн “... М.Бын ховор амьтан болох Халиун бугын 212 гр сүүл, 940 гр чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан үйлдлийг яллах дүгнэлтэд тусгаагүй байхад шүүх анзаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. ...” гэсэн агуулга бүхий гомдлын тухайд: Шүүгдэгч Д.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Удалгүй Төмөрөө над руу залгаад “нөгөө юм чинь байна уу..., 99098000 дугаарын утастай Бөндөө гэх хочтой Б-т боогоод, скочдоод өгчих” гэсэн, ... түүнд энэ талаар тодорхой хэлээгүй. Зүгээр л Т.Т-эд өгөх эд зүйл байгаа юм гэж хэлээд өгч явуулсан. Тухайн үед М.Б ч надаас юу өгч явуулж байгаа талаар асууж лавлаагүй..." гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч М.Б нь гомдолд дурдсан эд зүйлс буюу ховор амьтан болох халиун бугын 212 гр сүүл, 940 гр чив, төмсөг зэрэг түүхий эдийг хадгалсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. М.Б нарт холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин шүүгдэгч Т.Т-ийг “...ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Шүүгдэгч Т.Т, М.Б нар нь ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг худалдах, худалдан авах талаар хоорондоо харилцан тохиролцсон, тухайн эд зүйлийн үнийг нэгээс нөгөөд төлсөн, үүргийн гүйцэтгэлд тооцсон зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй, харин уг түүхийн эдийг нэгээс нөгөөд шилжүүлсэн нь хадгалсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтны ...эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэх шинжүүд бүгд багтаж байгаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй бөгөөд Т.Т-ийг “..ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг бусдаас худалдан авсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хадгалсан... гэж өөрчлөн шийдвэрлэх боломжтой юм. Анхан шатны шүүх Т.Т-ийг “...ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг...” худалдан авсныг хэрэгсэхгүй болгосон атлаа яллах дүгнэлтэнд заагаагүй үндэслэлээр буюу хадгалсан гэж үзсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс худалдан авсныг хадгалсан гэж зөвтгөн өөрчлөв. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Т.Т-ийг “...ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэрэг түүхий эдийг...” хадгалсан гэж гэм буруутайд тооцсон байх тул шийтгэх тогтоолын үүнтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Л.Ганчимэг, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Т.Т нь “Төрийн банкны 100900013040 дугаар дансанд 14.800.000 төгрөг, шүүгдэгч Х.О нь “ХААН” банкны Төрийн сангийн 0000100900013040 дугаар дансанд 1.000.000 төгрөг, шүүгдэгч М.Б нь Төрийн банкны 2617001560 дугаар дансанд торгуулийн 6.000.000 төгрөг  тус тус төлсөн баримтыг гаргаж өгсөн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...шүүгдэгч Т. Т-ийг ховор амьтан болох хүрэн баавгайн доньд буюу цөс, дээд соёо бүхий хоншоор зэргийг бусдаас худалдан авсан...” гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “ Шүүгдэгч Х.О, Д.О, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Б, Т.Т нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Б.Б, Д.О нарт оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч М.Б, Т.Т нарт оногдуулсан арван зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд тус тус төлүүлэхээр үүрэг болгосугай” гэж,

13 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б Х.О, Д.О, Б.Б Т.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй” нь гэж тус тус өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийн цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг торгох ялаас хасч тооцож, торгуулын ялын хэмжээг 15010000 /арван таван сая арван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 4. Шийтгэх тогтоолын 4, 5, 12, 14 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Л.Ганчимэг, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Тийг нэн даруй сулласугай.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Т.Т нь “Төрийн банкны 100900013040 дугаар дансанд 14.800.000 төгрөг, шүүгдэгч Х.О нь “ХААН” банкны Төрийн сангийн 0000100900013040 дугаар дансанд 1.000.000 төгрөг, шүүгдэгч М.Б нь Төрийн банкны 2617001560 дугаар дансанд торгуулийн 6.000.000 төгрөг  тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

 Л.ДАРЬСҮРЭН