Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Г.Цэрэндолгор /онлайн/

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад ухаанууд овогт ******* Ганчулуун, Хэрэйд овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2121000000439 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр , Есийн 2-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож шийтгүүлснийг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 225 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 4 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон боловч ялыг биелүүлээгүй учир Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 52А дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жил 1 сар 7 хоногийн хорих ялаар сольж ялыг эдэлж байгаа Хиад ухаанууд овогт ******* Ганчулуун /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар , 21-56 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ялыг эдэлж байгаа, Хэрэйд овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч Б.Ганчулуун, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр ийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн 2 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би ******* рүү утсаар ярихад “21 дүгээр байранд байна” гэхээр нь “гараад ир” гэж хэлсэн. Би *******эд “маргааш хоёулаа манай малыг авч ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Маргааш өдөр нь ******* машинтай ирэхээр нь бид хоёр мал хулгайлахаар явсан. Тухайн үед ******* хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ганчулуун надтай уулзаад “бяруу зармаар байна” гэж хэлсэн. Би таньдаг хүмүүс рүүгээ утсаар ярьж асуухад боломжгүй гэсэн хариуг өгсөн. Би энэ тухайгаа хэлсэн. Ганчулуун сумын төвд очоод над руу утсаар яриад “хүрээд ир” гэхээр нь “өнөөдөр унаа олдохгүй. Маргааш өглөө очъё” гэж хэлээд маргааш өглөө нь такси бариад очсон. Сумын төвөөс баруун урд зүгт байсан 2 тооны бярууг бид хоёр туугаад явсан. Хуучнаар өрөмдлөгийн анги байсан газарт ирээд утасны сүлжээ орохоор нь автомашин дуудаад 2 тооны бяруугаа ачаад явсан. Тэр үед 1 тооны бяруу нь автомашинаас үсрээд буучихсан. Ингээд бид хоёр бяруугаа хүнд зараад зочид буудалд орсон. Маргааш өдрийн 12 цагийн орчимд би гэр рүүгээ яваад буцаж ирээд байж байхад ах нь дуудаад аваад явсан” гэв.

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хоёр хоёулаа нийлж миний 2 үхрийг хулгайлчихаад одоо нэг нь даагаад нөгөө нь үлдэх гээд байна. Тухайн үед тэр шар залуу нь ******* гэрт байсан. Тэр өдөр аймгаас очсон гэж худлаа хэлж байна. Би тийм олон малтай хүн биш. Гэхдээ хүний хүүхдийг ял эдлүүлэх бодолгүй. Шүүгдэгч нар миний малыг хамт хулгайлсан. 15 цагийн сумын шуудан явж байхад шүүгдэгч нар бярууг маань туугаад явж байхыг харсан гэрч байгаа. Би шүүгдэгч нараас хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын төвийн урд талаар манай үхэр бэлчээрт гарсан. Орой 19 цагийн үед ирсэн бөгөөд хашаандаа тоолж хашихад 2 тооны бяруу дутсан. Тэгэхээр нь айлын үхэртэй нийлсэн байх гэж бодоод тухай үед тоолгүй орхисон бөгөөд маргааш орой ирэхгүй болохоор нь айлуудаар сураглаж явсан боловч сураг гараагүй. Манай хоёр бяруу араасаа 2 чих нь хоёулаа догол имтэй хоёр ташаан дээрээ цэнхэр өнгийн будагтай улаан болон сарман 2 настай үхэр байсан...” гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч Ч.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг дуудсан хүнтэй уулзаад хашсан хоёр үхрийг ачиж байхад гэрийн эзэн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд “юун хүмүүс вэ? юун үхэр вэ? хулгайн үхэр биш биз” гэхэд намайг дуудсан залуу “Миний үхэр юм аа, аймаг руу авч яваа юм” гэж хэлээд аваад явсан. Миний тээврийн хэрэгсэл өндөрлөгөө байхгүй учир 1 бяруу нь төмөр замын цаад талд аймгийн төвөөс 10 км-ын цаана үсрээд буучихсан. Тэгтэл нэг залуу нь үлдэж араас чинь туугаад очно, чи явж бай гээд би нэг залуугийн хамт 1 бярууг ачаад Хэрлэн сумын 4 дүгээр Зангиатын 4-12 тоотод буулгасан. Үхэр буулгадаг айлд байсан залуу миний дансанд 60,000 төгрөг шилжүүлсэн...” гэжээ. /хх-ийн 28-29/

Гэрч Д.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед ******* миний ... дугаар луу залгаад “бяруу худалдаж авах уу” гэхээр нь би үнийг асуухад “300,000 төгрөг” гэхээр нь “тэгье, хаана байгаа юм” гэхэд “******* суманд байна, маргааш эзнийг нь дагуулаад очно, одоо 40,000 төгрөг түр өгчих, маргааш тооцоо хийхдээ суутгаад өгье” гэхээр нь данс руу нь шилжүүлсэн. Маргааш нь 21 цагийн үед хөдөөнөөс ирж байна гэхээр нь манай гэрт хүрээд ир гэж хэлэхэд 22 цагийн үед манай гэрт 1 тооны бяруу ачаад цагаан өнгийн портертэй ирсэн. Надад хэлэхдээ 2 бяруу ачиж гарсан боловч нэг нь замдаа машинаас унасан учраас араас туугаад ирж байгаа, чи худалдаж авах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд хадам аав Энхбаатар, ******* нарын хамт хөөж яваа бярууг авахаар төмөр замын хорооллын зам дагуу айл руу очиж тухайн айлаас гуйж хашаанд нь уяж орхисон. Тэгээд буцаж аймгийн төв орж бяруу тууж ирсэн Ганчулуун гэх залуугийн данс руу 460,000 төгрөг шилжүүлсэн...” гэжээ. /хх-ийн 30-31/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...маргааш өглөө нь гэртээ байж байтал ******* такситай манай гэрт ирээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд надаас салахгүй байхаар нь би сумын төвөөс баруун урагш 2 км орчим зайд үхэр байхаар нь *******ийн хамт очоод ухаа бяруу, алаг нүүртэй бярууг явган туугаад гар утасны сүлжээ орохоор нь ******* машин дуудъя гээд туугаад явж байгаад сүлжээ орохоор нь ******* машин дуудахад удалгүй цагаан өнгийн портер машин ирсэн. Бид хоёр хулгайлсан 2 бяруугаа ачаад явж байтал замд 1 бяруу нь үсрээд буухаар нь би бууж үлдээд үсэрсэн бяруугаа туугаад төмөр зам орчим ирээд *******ийн сүүлд залгасан дугаар луу ярихад ******* бяруу авах Мэндээ гэх залуутай ирсэн. Ингээд Мэндээ гэх залуу төмөр замд айлын хашаанд бяруугаа уяж орхиод 2 бярууны үнэ 410,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн...” гэжээ. /хх-ийн 52-54/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...11 цагийн орчим гэрээс нь гараад баруун урагш 4-5 км яваад 40-50 тооны үхэр байхаар нь 2 тооны бяруу салган авч 25 км тууж гар утасны сүлжээтэй газар очоод би таксинд явдаг Ганцэрэн эгчийг машин олоод өгөөч гэхэд удалгүй цагаан өнгийн портер ирсэн. ...Мэндсайхантай уулзаад буцаж очоод г аваад 2 бярууны үнэ 410,000 төгрөгийг дансанд хийлгээд бид хоёр Хананбулаг буудалд орж пиво уугаад унтацгаасан...” гэжээ. /хх-ийн 58-60/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

Эд зүйл битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11, 14/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12, 33/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 13/

Гэрч Ж.Ганцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 20-21/

******* сумын малын зах зээлийн жишиг үнэлгээ /хх-ийн 32/

*******, ******* нарын иргэний мэдээлэл /хх-ийн 43-44/

******* оршин суугаа хаяг, ам бүлийн талаарх Хэрлэн сумын 6 дугаар ийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

*******ы оршин суугаа хаяг, ам бүлийн талаарх ******* сумын 1 дүгээр ийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

******* зорчих эрхийг хязгаарлах ялыг тооцсон Дорнод аймаг дахь ШШГГ-ын албан бичиг /1 хуудас/

*******ы ялын тооцооны хуудас /1 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61, 83/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 52А дугаартай зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-103/

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай захирамж /хх-ийн 104-108/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хиад ухаанууд овогт ******* Ганчулуун, Хэрэйд овогт ******* ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр ийн нутагт дэвсгэрээс хохирогч 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч “...орой 19 цагийн үед үхрээ тоолж хашихад 2 тооны бяруу дутсан. Тэгэхээр нь айлын үхэртэй нийлсэн байх гэж бодоод тухай үед тоолгүй орхисон бөгөөд маргааш орой ирэхгүй болохоор нь айлуудаар сураглаж явсан боловч сураг гараагүй. ...Энэ хоёр хүүхэд хоёулаа нийлж миний 2 үхрийг хулгайлчихаад одоо нэг нь даагаад нөгөө нь үлдэх гээд байна. Энэ хоёр хүүхэд хоёулаа миний малыг хамт хулгайлсан. 15 цагийн сумын шуудан явж байхад шүүгдэгч нар бярууг маань туугаад явж байхыг харсан гэрч байгаа...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ч.Баярсайханы “...намайг дуудсан хүнтэй уулзаад хашсан хоёр үхрийг ачиж байхад гэрийн эзэн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд “юун хүмүүс вэ? юун үхэр вэ? хулгайн үхэр биш биз” гэхэд намайг дуудсан залуу “Миний үхэр юм аа, аймаг руу авч яваа юм” гэж хэлээд аваад явсан...” гэх, гэрч Д.Мэндсайханы “...маргааш нь 21 цагийн үед хөдөөнөөс ирж байна гэхээр нь манай гэрт хүрээд ир гэж хэлэхэд 22 цагийн үед манай гэрт 1 тооны бяруу ачаад цагаан өнгийн портертэй ирсэн. Надад хэлэхдээ 2 бяруу ачиж гарсан боловч нэг нь замдаа машинаас унасан учраас араас туугаад ирж байгаа, чи худалдаж авах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд хадам аав Энхбаатар, ******* нарын хамт хөөж яваа бярууг авахаар төмөр замын хорооллын зам дагуу айл руу очиж тухайн айлаас гуйж хашаанд нь уяж орхисон. Тэгээд буцаж аймгийн төв орж бяруу тууж ирсэн Ганчулуун гэх залуугийн данс руу 460,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...******* хулгай хийж байгааг мэдээгүй, би өөрөө энэ хэргийг үйлдсэн, хулгайн үхэр гэж *******эд хэлээгүй” гэж гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй талаар маргаж байх боловч шүүгдэгч *******, ******* нар нь бэлчээрт байсан үхэр сүргээс 2 тооны бярууг салгаж 25 км орчим газар хамт явган тууж, үргэлжлүүлэн тээврийн хэрэгсэлд ачиж бусдад зарж борлуулан хууль бусаар олсон орлогоо хамтдаа зарцуулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ******* “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Сумын төвөөс баруун урд зүгт байсан үхрээс 2 тооны бярууг салгаж бид хоёр явган туугаад хуучнаар өрөмдлөгийн анги байсан газарт ирсэн. Утасны сүлжээ орохоор нь машин дуудаад 2 тооны бяруугаа ачаад явсан. Тэр үед 1 тооны бяруу нь автомашинаас үсрээд буучихсан. Ингээд бид хоёр бяруугаа хүнд зараад зочид буудалд орсон...” гэх мэдүүлэг, хохирогч “...15 цагийн сумын шуудан явж байхад шүүгдэгч нар бярууг маань туугаад явж байхыг харсан гэрч байгаа. Шүүгдэгч нар хоёулаа нийлээд л миний үхрийг хулгайлсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мэндсайханы “...Энхбаатар, ******* нарын хамт хөөж яваа бярууг авахаар төмөр замын хорооллын зам дагуу айл руу очиж тухайн айлаас гуйж бяруугаа хашаанд нь уяж орхисон. Тэгээд буцаж аймгийн төв орж бяруу тууж ирсэн Ганчулуун гэх залуугийн данс руу 460,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. ...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. ...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийг үйлдэх талаар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон болох нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь 46-10 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа 2 тооны үхэр буюу олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* Ганчулуун, ******* ******* нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн үүрэг оролцоо, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 3 жилийн хорих ял, шүүгдэгч *******эд 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар  сарын 09-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 225 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар уг ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг 4 жил 4 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ялыг эдэлж байх хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх боловч тэрээр өршөөлд хамруулж сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн учраас Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/52А дугаартай шийтгэх тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож сольжээ. Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялын тооцооны хуудсаар ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 4 жил 1 сар 7 хоногийн хорих ялаас шагналын хоног аваагүй, 2 сар 15 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 7 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 10 сар 22 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 143 дугаар захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байхаас гадна Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ял тооцсон баримтаар ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас шагналын 5 хоног авч, 188 хоногийн ялыг биеэр эдэлж, 1 жил 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 10 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг үйлдэхэд 4,500,000 төгрөгийн үнэлгээтэй, Ч.Баярсайханы эзэмшлийн 46-10 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан байхаас гадна хохирогч од гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2 тооны үхэр буюу 2,400,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд нь шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч од гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2,400,000 төгрөгийг нөхөх төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 46-10 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад ухаанууд овогт ******* Ганчулуун, Хэрэйд овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* Ганчулуунд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ******* *******эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 7 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 10 сар 22 хоногийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 10 сар 18 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг, шүүгдэгч *******эд оногдуулсан 3 жил 10 сар 18 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 2,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр т оршин суух, Ламын шавь овогт Рашиймаагийн /РД: ЖМ 58040670/-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 46-10 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА