Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

2021       12         27                                  2021/ШЦТ/22 

 

                                

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа

Улсын яллагч: Ц.Шагдар, 

Шүүгдэгч Д.Н, З.Г(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр цагааныхан овогт Загдхорлоогийн Д.Н, З.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Дашдаваагийн Д.Н, З.Г нарт холбогдох эрүүгийн 2109000001443 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 4 ээж, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалант 22-535 тоотод оршин суудаг, Тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэсо групп-д ажилладаг, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, дугаартай, Д.Н, З.Г, 

 

Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 3-34 тоотод оршин суудаг, Бүрэн дунд боловсролтой, засварчин, Эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,РД:ХП81082315 дугаартай, Д.Н, З.Г,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч З.Д.Н, З.Г нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны гадаа Б.Балдоржтой тухайн үед үүсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний шүд рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Д.Н, З.Г нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны гадаа Т.Дашпунцаг, О.Баярхүү, Б.Балдорж нартай маргалдсаны улмаас өөрийн эзэмшлийн 73-08 УНЦ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хууль бусаар Т.Дашпунцагийн эзэмшлийн 77-14 УБН улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийн арын багаж, хойд буфер хэсэгт мөргөн устган, гэмтээсний улмаас Т.Дашпунцагт 908 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Д.Д.Н, З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч З.Д.Н, З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109000001443  дугаартай хэргээс:

Яллагдагч З.Д.Н, З.Гын “...Ч.Оюунбат Балдорж гэх залуутай муудалцаад тэр 2 хашааны наад талд барилцаад газарт унасан би очоод тэр Балдорж гэх залуугийн шүд рүү нэг удаа гараа цохиод 2 удаа цээж рүү хальт өшиглөсөн. Тэгээд бид нарыг Огий Хүүхэнмаа нар салгасан. Д.Н, З.Г ах тэр үед машинаа хөдөлгөхдөө тэр акуаг мөргөөд явсан бид нар машиндаа суугаад явж байхдаа та яагаад машин мөргөөд явж байгаан гэсэн чинь Д.Н, З.Г ах хэлэхдээ намайг цохиод шарандаа очоод мөргөчихлөө гэсэн... би ред ми загварын гар утас хараагүй, авсан зүйл байхгүй... би Балдорж гэх залуугийн амны хэсэгт нэг удаа гараараа цохисноо хүлээн зөвшөөрч байна... би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний биед өвдөж байгаа бие эрхтэн байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 32-33, 58-59- р хуудас/,

Хохирогч Б.Балдоржийн “...Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Микс баарны гадаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед Дашпунцаг Баярхүүгийн хамт ирээд Баярхүү Хүүхэнмаа гэх охинтой уулзах гэсэн юм гээд Микс баарны гадаа Оюунбат гэх залуутай муудалцаад байсан. Дашпунцаг бид машинтайгаа худгийн хойд талд зогсоолд тавьсан байсан машинаа би аваад Дөлгөөн нуурын уулзвараар буцаж эргээд буцаад Микс баарны зүүн урд ирэхэд Баярхүүг Оюунбат гэх залуу гар бариад муудалцаад зогсож байсан тэгээд л барилцаад хашааны цаанаа газарт унаад өгсөн. Би Оюунбатыг цохиод би газарт унасан миний дээрээс З.Д.Н, З.Г гэх залуу хүрч ирээд миний дээд уруул руу цохисон. Би хөлөөрөө болон гараараа цохисныг нь мэдэхгүй байна нөгөө цуг явж байсан хүүхнүүд нь бид нарыг салгаад би босоод ирсэн чинь миний шүд хугарсан байсан би зөвхөн уруул руугаа тэр З.Д.Н, З.Г гэх залууд цохиулсан. Дашпунцаг машиндаа сууж байх үед хойноос нь Пажеро загварын машинтай 40 орчим насны ах хүү гэнэт хаазлаад Дашпунцагийн Акуа загварын машиныг албаар мөргөсөн... Би хаана гар утсаа хаяснаа мэдэхгүй байна. Өглөө үүр болтол дуудаж байгаад унтарсан...” гэх мэдүүлэг/хэргийн 11-12-р хуудас/, 

Хохирогч Т.Дашпунцагийн өгсөн “...Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Микс баарны гадаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед Балдорж Баярхүүгийн хамт явж байхад Хүүхэнмаатай Баярхүү уулзана гээд явсан би Балдорж бид 2 машинаа Микс баарны зүүн урд ирэхэд Баярхүү рүү шалдан 2 залуу дайраад зодолдох гээд байж байсан. Балдорж руу гэнэт тэр Оюунбат, Д.Н, З.Г гэх залуучуул нь дайраад Д.Н, З.Г гэх бордуу царайтай залуу нь Балдоржтай зодолдоод байх шиг байсан би цагдаа дуудах гээд машиндаа байж байтал миний машины ард байсан Пажеро загварын машины жолооч санаатайгаар ирээд миний машины багажны хаалга болон хойд гуферыг мөргөөд ухраад нөгөө хэдэн залуучуудаа суулгаад аваад явсан. Би зодоон цохионы асуудалд оролцсон зүйл байхгүй... миний машины хохирол 908.000 төгрөгийг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/хэргийн 16-17-р хуудас/,

Гэрч Ч.Оюунбатын “...Балдорж гэх залуу над руу гүйж ирээд өшиглөсөн бид 2 барилцаад газарт унаад бие биенийгээ цохисон. Балддорж гэх залууг газарт унасан байх үед нь З.Д.Н, З.Г хүрч ирээд ам руу нь цохих шиг болсон. Би яаг цохисныг хараагүй зүгээр сонссон. Д.Н, З.Г ах машинаа асаагаад акуаг мөргөөд зогссон бид нарын Оогий Хүүхэнмаа нар салгаад бид нар машиндаа суугаад явсан. Замдаа явж байхдаа Д.Н, З.Г ах уур хүрээд машиныг нь мөргөчихлөө яадаг муу бацаанууд вэ гээд байсан... би ред ми загварын гар утас хараагүй, авсан зүйл байхгүй... шүүх эмнэлэгт үзүүлэхгүй өвдөж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хэргийн 29-30-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №9958 дугаартай дүгнэлт:

1. Б.Балдоржийн биед 1 шүдний хугарал, духанд цус хуралт, бүсэлхийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийн 1 шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Духанд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хэргийн 43-44 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ий 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 895 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 908 000 төгрөг...” гэх дүгнэлт /хэргийн 48-р хуудас/,

СД-ний бичлэгт үзлэг хийж, баримтжуулсан тэмдэглэл /хэргийн 53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

1.1. Шүүгдэгч З.Д.Н, З.Г нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны гадаа Б.Балдоржтой тухайн үед үүсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний шүд рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч З.Д.Н, З.Гын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хохирогч Б.Балдоржийн “...Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Микс баарны гадаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед Дашпунцаг Баярхүүгийн хамт ирээд Баярхүү Хүүхэнмаа гэх охинтой уулзах гэсэн юм гээд Микс баарны гадаа Оюунбат гэх залуутай муудалцаад байсан. Дашпунцаг бид машинтайгаа худгийн хойд талд зогсоолд тавьсан байсан машинаа би аваад Дөлгөөн нуурын уулзвараар буцаж эргээд буцаад Микс баарны зүүн урд ирэхэд Баярхүүг Оюунбат гэх залуу гар бариад муудалцаад зогсож байсан тэгээд л барилцаад хашааны цаанаа газарт унаад өгсөн. Би Оюунбатыг цохиод би газарт унасан миний дээрээс З.Д.Н, З.Г гэх залуу хүрч ирээд миний дээд уруул руу цохисон. Би хөлөөрөө болон гараараа цохисныг нь мэдэхгүй байна нөгөө цуг явж байсан хүүхнүүд нь бид нарыг салгаад би босоод ирсэн чинь миний шүд хугарсан байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Ч.Оюунбатын “...Балдорж гэх залуу над руу гүйж ирээд өшиглөсөн бид 2 барилцаад газарт унаад бие биеэ цохисон. Балдорж гэх залууг газарт унасан байх үед нь З.Д.Н, З.Г хүрч ирээд ам руу нь цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №9958 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Д.Д.Н, З.Г нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны гадаа Т.Дашпунцаг, О.Баярхүү, Б.Балдорж нартай маргалдсаны улмаас өөрийн эзэмшлийн 73-08 УНЦ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хууль бусаар Т.Дашпунцагын эзэмшлийн 77-14 УБН улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийн арын багаж, хойд буфер хэсэгт мөргөн устган, гэмтээсний улмаас Т.Дашпунцагт 908.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Д.Н, З.Гын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Дашпунцагийн өгсөн “...Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Микс баарны гадаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед Балдорж Баярхүүгийн хамт явж байхад Хүүхэнмаатай Баярхүү уулзана гээд явсан би Балдорж бид 2 машинаа Микс баарны зүүн урд ирэхэд Баярхүү рүү шалдан 2 залуу дайраад зодолдох гээд байж байсан. Балдорж руу гэнэт тэр Оюунбат, Д.Н, З.Г гэх залуучуул нь дайраад Д.Н, З.Г гэх бордуу царайтай залуу нь Балдоржтай зодолдоод байх шиг байсан би цагдаа дуудах гээд машиндаа байж байтал миний машины ард байсан Пажеро загварын машины жолооч санаатайгаар ирээд миний машины багажны хаалга болон хойд гуферыг мөргөөд ухраад нөгөө хэдэн залуучуудаа суулгаад аваад явсан. Би зодоон цохионы асуудалд оролцсон зүйл байхгүй... миний машины хохирол 908.000 төгрөгийг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ий 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 895 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 908 000 төгрөг...” гэх дүгнэлт, СД-ний бичлэгт үзлэг хийж, баримтжуулсан тэмдэглэл зэрэг баримтуудаар гэм буруутай нь нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч З.Д.Н, З.Г нь хохирогч Б.Балдоржийн Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 

шүүгдэгч Д.Д.Н, З.Г нь бусдын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн арын багаж, хойд буфер хэсэгт мөргөн  хууль бусаар гэмтээн сэргээн засварлахгүйгээр зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан тул шүүгдэгч нарт прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба шүүгдэгч Д.Д.Н, З.Гын үйлдлийн улмаас 980.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгч Д.Д.Н, З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Н, З.Гнар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн  талаар маргаагүй болно. 

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч З.Д.Н, З.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Д.Н, З.Гыг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч З.Д.Н, З.Г нь хохирогч Б.Балдоржид 400.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д.Н, З.Г нь хохирогч Т.Дашпунцагт 700.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нар гомдол саналгүй /хх-ийн 91-92/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

2021 оны 11 сарын 23-ны өдрийн 837 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэгч Т.Дашпунцагийн нэрийг Б.Төмөрбаатар гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн залруулсан болохыг дурдав. 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч З.Д.Н, З.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч З.Д.Н, З.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Үхэр цагааныхан овогт Загдхорлоогийн Д.Н, З.Гыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жинчин овогт Дашдаваагийн Д.Н, З.Гыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д.Н, З.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар, 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н, З.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д.Н, З.Г, Д.Д.Н, З.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д.Н, З.Г, Д.Д.Н, З.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6. Шүүгдэгч З.Д.Н, З.Г, Д.Д.Н, З.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Д.Н, З.Г, Д.Д.Н, З.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН