Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогч: Ц.О, Л.Л,

Хохирогч Л.Лийн хууль ёсны төлөөлөгч: М.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Т овогт Цийн Нд õîëáîãäîõ 2135000000159  äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 11 дүгээр ñàðûí 23-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 17-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 12-24 тоотод оршин суух Харгууд овогт Цийн Н/РД:ОЮ820717/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан шувуут” гэх хүнсний дэлгүүрийн зүүн талын авто зам дээр 21-26УБП улсын дугаартай “НиссанЭргранд” загварын авто машин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актзөрчсөний улмаас хохирогч нарыг мөргөж, хохирогч Л.Лийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ц.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан шувуут” гэх хүнсний дэлгүүрийн зүүн талын авто зам дээр 2126УБП улсын дугаартай “НиссанЭргранд” загварын авто машин жолоодож яваад хохирогч Л.Л, хохирогч Ц.О нарыг мөргөсөн болох нь

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13-р тал/, автомашинд үлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18-р тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-20-р тал/, хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгчийн Ц.Нын жолооны үнэмлэх хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29-31-р тал/,

- хохирогч Ц.Оын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 34-42-р тал/, албулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 43-44-р тал/

- хохирогч Л.Лийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 47-59-р тал/,

ХохирогчЛ.Лийн мөрдөн байцаалтын шатанд болоншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 26-нд би хамтран амьдрагч Т болон О найзтайгаа хамт Даваа гэх айлын гэрт очиж ногоо ялгаж өгсөн юм. Даваагийн гэрт ногоо ялгаж байхдаа бид нар 0,75 литрийн ерөөл гэх нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Түүнийг ногоо ялгах ажил хийх явцдаа уусан юм. Түүний дараа ногоо ялгаж дуусаад ойролцоогоор 20 цагийн үед шуудайлсан ногоогоо оруулчхаад Д эгчийн авчирсан байсан архинаас 2, 2 хундага архи О бид хоёр уучхаад От Д эгч шуудайтай ногоо өгсөн. Түүнийг би өргөөд таксинд суулгаад өгье Оын гар гэмтэлтэй байгаа гээд шуудайтай ногоог нь аваад бид хоёр Цагаан Шувуут дэлгүүрийн зүүн талын зам руу зүүн талаас нь гараад би шуудайтай ногоог нь үүрээд Ц.О миний урд алхаад замаар гарах гэж байтал гэнэт нүдний үзүүрт хурц гэрэл тусаад тэгээд би ухаан алдчихсан юу болсон талаар мэдэхгүй байна. Ухаан ороход би нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт байсан, бие өвдөж байсан. Тэгээд сүүлд зам тээврийн осолд орсон талаар мэдсэн юмаа.Цаашдаа тархинд цус хуралттай байгаа, 9 хавирга мултарсан байгаа, зүрхэн талд байгаа болохоор хүндрэлтэй, эмчилгээ нь хамгийн багадаа  6.500.000 төгрөг болно гэсэн. Бусад зардалтайгаа нийлээд 10.225,000 төгрөгийг нэхэмжилж байна. Холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.Үлдсэн зарлага асаргаанд байх үеийн хэрэглэсэн эд зүйл, гар утас эвдэрсэн, өмсөж явсан хувцас шатаасан гэх мэт зардлууд байгаа. Шүүгдэгч Ц.Н 1.123.000 төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65, 67-р тал/,

Хохирогч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн орчимд өөрийн танил Лтой Улаангом сумын 12-р багийн нутагт захын доод талд таарсан. Тухайн үед Л нь хамтран амьдрагч Ттай хамт айл руу ногоо ялгах гээд явж байсан. Тухайн үед Л нь Д гэх айлын ногоо ялгахаар явж байна гэсэн бөгөөд Дыг би таньдаг байсан ба надад хэдэн төгрөг өгөх ёстой байсан. Тэгээд би тэр хоёртой хамт Улаангом сумын 6-р багийн нутаг дөрвөн замын ар талд шинээр баригдаж байгаа сэндвичин том барилгын араар доошоо явж Дын ногоо ялгаж байсан газарт очсон. Бид нар Дын гэр лүү явж байхад Л шартчихсан гэж хэлээд намайг архи аваад өгөх боломж байна уу гэхээр нь би дэлгүүр орж 0,75 литрийн Ерөөл гэх нэртэй архи авч өгсөн. Тэгээд бид нар Дын ногоо ялгаж байсан айлын хашаанд орчхоод тухайн газарт Д эгч 3 хүүхдийн хамт ногоо ялгах гээд нөгөө хоёрыг хүлээгээд байж байсан. Тэгээд тэд нар ногоо ялгаж эхэлсэн, би тухайн үед ногоо ялгалцаагүй, тэгээд Л бид хоёр авч очсон архиа задалж уусан бөгөөд би 3-4 хундагыг уусан. Тэгчхээд би 13 цагийн үед тэр айлаас гараад урагшаа 2 гудамжны урд байх өөрийн хүргэн ахын дүү Агийн гэрт очиход гэр нь цоожтой байсан. Тэгээд би буцаж Дын ногоо ялгаж байсан хашаанд очсон. Намайг очиход нөгөө задалсан архи бараг дуусаж байсан бөгөөд уг архинаас 1-2 хундагыг уугаад тэгээд дууссан юм. Тэгээд бид нар Дын гэрт хоол идээд ногоо ялгахад нь тусалсан. Тэгээд 14 цаг 30 минутын үед Д эгч явж дэлгүүрээс 0,5 литрийн ерөөл гэх нэртэй 1 шил архи авч ирсэн. Уг архийг тухайн үед уугаагүй бөгөөд 17:00 цагийн үед бид нар ногоогоо ялгаж дуусаад Д эгчийн авч ирсэн архийг задалж, тухайн архийг Т, Л, Д бид нар тойруулж ууцгаасан бөгөөд би уг архинаас 2 хундагыг уусан. Тэгээд би 20:00 цаг болж байхад явлаа гэхэд Д эгч надад мөнгө төгрөгийг нь дараа өгье. Энэ ногоо авчих гэж хэлээд надад 1 шуудай ногоо өгсөн. Миний зүүн талын гар тариа хийлгээд жаахан мэдээ алдаад байсан учир Л намайг таксинд суулгаж өгнө гээд бид хоёр нөгөө шуудайтай ногоогоо аваад гэр хорооллоор дээшээ гарсан. Тухайн үед ногоог Л үүрч явсан бөгөөд бид хоёр гэр хорооллоор дээшээ гараад дөрвөн зам дээр гарч ирээд хар зам дагуу урагшаа явж байгаад автобусны буудлын харалдаа явж байгаад би явах тал руугаа гарах гээд Л бид хоёр зэргэлдээд хар замыг бараг л эгцээрээ шахуу гараад замын гол хэсгээс цааш алхаж явтал гэнэт хойд талаас буюу Чандмань талаас нэг автомашин хуртай орж ирээд Л бид хоёрыг шууд мөргөсөн. Би машин мөргүүлээД ухаан балартсан бөгөөд нэг мэдэхэд зам дээр нүүр, эрүү хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан бөгөөд хөдлөх гэхэд хөдөлж чадахгүй бүх бие зовиуртай байсан. Тэгээд нэг хүн ирээд намайг замын хажуу тал руу чирээд байсан тухайн үед би болиоч гэж хэлэх гэсэн боловч хэлж чадахгүй, хэл ам нэг л болохгүй байсан. Тухайн хүн нь машины жолооч юм шиг байсан. Харин Л хаана байгааг нь мэдээгүй, өөрөө өндийж чадахгүй болохоор харж чадаагүй. Тэгээд нэлээд хэсэг болж байтал цагдаа нар ирэх шиг болсон бөгөөд би тэр цагдаад даараад байна гэхэд үстэй дээл авч ирээд нөмөргөсөн. Тэгж байгаад би ухаан алдчихсан. Нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн эмч нар миний зүүн талын нүдний дээд тал дээр оёдол тавьж байсан юм.

Шүүгдэгчээс 988,000 төгрөг орж ирсэн, би банкны мөнгө төлдөг, өдөр болгон толгойн эм ууж байгаа. Банкны зээлээ хийж чадахгүй болоод  машинаа зараад өрөө төлөөд явж байгаа тэр хохирлуудаа гаргуулж авмаар байна. 2022 оны 3 дугаар сар хүртэл зээл төлүүлэх хүсэлтэй байна. Яг хэдэн төгрөг нэхэмжилнэ гэж хэлж мэдэхгүй байна. Гар  бугуйны хойгуур хугарсан учраас ажил хөдөлмөр хийх ямар ч боломжгүй байна. Гэмтэл авахаас өмнө би хэдэн төгрөгийн орлого байснаа харуулах зорилгоор дансны хуулгаа гаргаж өгсөн байгаа. Шүүгдэгч Н ирж уулзахад  энэ бүхнийг яаж зохицуулах вэ гэхэд дуугүй сууж байгаад л гараад явчихдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71, 73-р тал/,

Гэрч Л.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутагт айлын амбаарт ногоогоо хийсэн байсан учир 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг хашаанд ногоогоо ялгаж байтал 09:00 цаг өнгөрч байтал миний ногоо ялгаж байсан хашаанд найз Т, хамтран амьдрагч Л болон миний танил О нар хүрч ирсэн. Тэд нар ирээд миний ялгаж байсан ногоог хамт ялгалцсан. Ногоо ялгаж эхлээд байж байтал Т, О, Л нар нь ирэхдээ 0.75 литрийн Ерөөл гэх нэртэй нэг шил архи авч ирсэн байсныг задалж ногоо ялгангаа бид нар тойруулж ууцгаасан. Уг архи ууж дуусаад бид нар хоол унд идэцгээж ногоогоо ялгаж байгаад өдрийн 12:00 цагийн орчимд дэлгүүр явж 0.5 литрийн нэг шил Ерөөл гэх нэртэй архи авч ирсэн. Уг архийг бид нар ногоо ялгангаа хагас хүртэл нь уусан. Тэгээд бид нар ногоо ялгаж, шуудайлж тухайн хашаанд өнжсөн бөгөөд нэг их согтсон хүн байгаагүй. Тэгээд орой 21:00-22:00 цагийн орчимд байх О гэр лүүгээ харих гэхээр нь би түүнд нэг шуудай ногоо өгсөн. Тэгэхэд Л нь От өгсөн нэг шуудай ногоог үүрээд Оыг таксинд суулгаж өгнө гээд гараад явцгаасан юм. Тэгээд тэр орой О, Л нар нь буцаж орж ирээгүй? утас энэ тэр нь холбогдохгүй байсан. Тэгээд Т бид хоёр хүлээж ядаад тухайн хашаанд байсан эзгүй гэрт хоёулаа хоносон. Тухайн өдөр ногоо ялгаж байсан айлын гэрт хоносон бөгөөд тэднийх эзгүй байсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 09:00 цаг өнгөрч байтал нэг танихгүй дугаараас Т руу зАд Л утсаар яриад аваарт орчихсон эмнэлэг дээр байна, одоо ухаан орлоо гэж хэлсэн юм. Тэгээд Т бид хоёр эмнэлэг дээр очиход Л сэхээн амьдруулах тасагт, О нь гэмтлийн тасагт хэвтсэн байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р тал/,

Гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө манай хамтран амьдрагч Л бид хоёр захын хажууд явж байгаад Лийн найз Отай таарсан юм. Тэгээд бид гурав замаараа О дэлгүүрээс 0.750 литрийн нэг шил Ерөөл гэх нэртэй архи аваад бид гурав Улаангом сумын 6-р багийн нутагт манай найз Дын ногоо ялгаж байсан айлд очсон. Д нь тухайн айлын амбаарт өөрийнхөө ногоо хураасан байсныг тухайн өдөр ялгалцсан ба тэр айлын эзгүй байсан юм. Тэгээд бид нар ногоо ялгангаа авч очсон 0.75 литрийн нэг шил архиа хувааж ууж дууссан Тэгчхээд Д нь дэлгүүр лүү явж 0.500 литрийн нэг архи авч ирсэн. Уг архийг бид дөрөв хагас хүртэл нь ууцгаасан юм. Бид нар архи уухдаа ногоогоо ялгангаа архи ууцгаасан юм. Тэгээд орой 21:00 цагийн орчимд гадна бүрэнхий болчихсон байхад О гэр лүүгээ явна гэсэн. Тэгэхэд Д нь От нэг шуудай ногоо өгсөн. Уг ногоог О өргөх гэхэд баруун гар нь жаахан өвдөөд байсан учир манай хамтран амьдрагч Л нь Оын ногоог үүрээд таксинд суулгаж өгнө гээд тэр хоёр гараад явсан. Тухайн өдөр тэр хоёр нэг их согтоогүй, гайгүй байсан юм. Тэгээд тэр орой О, Л нар нь буцаж орж ирээгүй бөгөөд би Лийг Оын гэрт хонож байгаа юм байх гэж бодсон юм. Харин би Дтой хамт ногоо ялгаж байсан айлд хоёулаа хоносон Маргааш өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 09:00 цаг өнгөрч байтал нэг танихгүй дугаараас над руу Л утсаар зАд "аваарт орчихсон эмнэлэг дээр байна, одоо ухаан орлоо" гэж хэлсэн юм. Тэгээд Д бид хоёр эмнэлэг дээр очиход Л сэхээн амьдруулах тасагт, О нь гэмтлийн тасагт хэвтсэн байсан юм. Тухайн үед Лоос юу болсон талаар асуухад Л нь надад "өнгөрсөн шөнө О бид хоёр зам гараад такси барих гээд зогсож байтал нэг хурц гэрэлтэй машин ирээд бид хоёрыг мөргөсөн, тэгээд юу болсныг цааш нь мэдэхгүй байна" гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш Л нь аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтсэн бөгөөд түүний баруун талын хөл шилбээрээ хугарсан, цээжний хавирганы яснууд мултарч гарсан, толгойдоо гэмтэл авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,

Гэрч Ч.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би гэртээ байхад Ц.Н ах манай эхнэр Пагмадулам руу зАд осол гаргасан талаар хэлсэн юм шиг байна лээ. Эхнэр Пагмадулам Нэмхээ ах дөрвөн замын тэнд осол гаргасан байна гэнэ гэхээр нь би яваад очсон. Н ахаас зам тээврийн осол гаргасан талаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар асуухад өдөр найз ирсэн тэгээд пиво уусан гэж хэлсэн. Хэн ирсэн талаар би асуугаагүй. Өөрөө надад хэлээгүй найз ирсэн пиво уусан гэж хэлсэн. 21-26УБП улсын дугаартай автомашин нь хадам ах Нын өөрийнх нь эзэмшлийн автомашин юм. Н ах тус аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт хашаа барьж байгаа бөгөөд би өмнөх өдрүүдэд тусалж байгаад өнөөдөр тусалж чадаагүй юм. Н ах гэрээсээ хоол авах гээд явж байгаад зам тээврийн осол гаргачихсан юм байна лээ. Н ах эхнэр хүүхдүүдийн хамтаар тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт оршин сууж амьдардаг бөгөөд одоогоор эхнэр байхгүй Ховд аймагт амьдарч байгаа. Н ах ганцаараа байгаа юмаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р тал/,

ШүүгдэгчЦ.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутаг Чандманы 4 дүгээр буудал өөртэй гэр бүлийн хэрэгцээний хашаа барьж байсан юм. Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би Чандманьд хашаа барьж байгаад машиндаа байсан 0,5 литрийн нийслэл гэх нэртэй 2 лааз пиво уусан юм. Тэгээд би хашаагаа барьж байгаад өдөр 13:00 цагийн үед мөн машиндаа байсан 1.25 литрийн 2 сав гүүний айраг байсныг хашаа барингаа өглөөнөөс орой хүртэл амныхаа цангааг тайлаад уусан юм. Тухайн өдөр би уг хашааг ганцаараа барьж байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй юм. Тэгээд би 19 цаг 50 минутын орчимд аймгийн төвд байх гэр лүүгээ хоолны мах аваар явсан юм. Би хоолны мах авахаар явахдаа Чандманы 4 дүгээр буудлаас өөрийнхөө 21-26УБП улсын дугаартай автомашиныг жолоодож хөдөлсөн. Би Чандманаас аймгийн төв рүү хойноос урагшаа чиглэлд явж байгаад Цагаан шувуут хүнсний дэлгүүрийн ойролцоо зам дээр явж байхад миний эсрэг талын эгнээгээр нэг машин зөрж өнгөрсөн. Тэр машин зөрж өнгөрмөгц эсрэг талын урсгалаас хар замын зүүн талаас баруун тал руугаа буюу Цагаан шувуут тал руу 2 эрэгтэй хүн зам хөндлөн гэнэт гарч ирж харагдсан юм. Тухайн хоёр эрэгтэйн нэг нь шуудайтай зүйл үүрчихсэн байж харагдсан. Тухайн үед гадна харагдах орчны хувьд харанхуй болчихсон, гудамжны гэрэл асаагүй байсан юм. Би тухайн хоёр хүнийг гэнэт гараад ирэхээр нь машиныхаа жолооны хүрдийг баруун гар тал руу шахаад, тормос гишгэж амжаагүй байхад тэр хоёр урдуур орж ирээд миний машины урд хэсэгт мөргөгдсөн. Тэгээд тормос гишгэж машинаа зогсоосон. Уг осол маш хурдан хоромхон зуур болоод өнгөрсөн юм. Тухайн хоёр хүн машинд мөргөгдөөд хар зам дээр унасан юм. Би ослын дараа машинаас буухад хар зам дээр нэг хоёр хүн шидэгдсэн, зам дээр үүрч явсан шуудайтай ногоо цацагдсан байдалтай байсан юм. Тухайн осол ойролцоогоор 20:00 цагийн орчимд болсон юм. Тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн, уг дуудлага өгсний дараа цагдаа нар ослын газарт ирсэн бөгөөд удалгүй эмнэлгийн машин ирээд осолд орсон хоёр хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан юм. Би хохирогч Л.Лид эхлээд эмнэлэгт хэвтэхэд нь 200.000 төгрөг, коронавирусын шинжилгээнийх нь 25.000 төгрөг, дахиад түүний эрүүл мэндийн даатгалын төлбөр 180.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 208.000 төгрөг зэрэг нийт 613.000 төгрөгийн хохирлыг одоогоор төлсөн. Харин хохирогч Ц.От эрүүл мэндийн даатгалын төлбөр 200.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн мөнгө 238.000 төгрөг зэргийг төлсөн. Лид нийтдээ 1.123,000 төгрөг,  Ц.От 988,000 төгрөг төлсөн. Би цаашид хохирогч Ц.О, Л.Л нарт учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”,  2.3- “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан  бол  гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн  416 дугаартай “Л.Лийн биед гэмтэл тогтоогдлоо. Эпидурал цус харвалт, гавал Баруун шилбэ ясны зөрөөтэй хугарал, баруун, зүүн мөр, баруун өвдөг, баруун шилбэнд шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослоос үүссэн байх бүрэн боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэ|ж буй шинэ гэмтлүүд байна. Эпидурал цус харвалт, гавал доторх ил шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 -д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд болно. Баруун шилбэ ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун, зүүн мөр, баруун өвдөг, баруун шилбэнд шархтай. Баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 121-123-р тал/-ээр хохирогч Л.Лийн эрүүл мэндэд хүнд хохирол,

Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн  417 дугаартай “Ц.О-н биед гэмтэл тогтоогдлоо. Баруун шууны зөрөөгүй хугарал, зүүн хөлийн тавхайн 2 -р шивнүүрийн зөрөөгүй хугарал, тархи доргилт, няцрал, бүх биеийн зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд шарх гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолын хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтлүүд байна. Баруун шууны зөрөөгүй хугарал, зүүн хөлийн тавхайн 2 -р шивнүүрийн зөрөөгүй хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, эрүүний шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 129-131-р тал/-ээр хохирогч Ц.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Н нь 21-26УБП улсын дугаартай “НиссанЭргранд”загварын автомашиныг жолоодож яваад хохирогч нарыг мөргөж, хохирогч Л.Лийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ц.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 89-р тал/, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хх-ийн 90-р тал/-уудаар тогтоогдож байна.

Жолооч Ц.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а- д “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 21-26 УБП улсын дугаартай “НиссанЭргранд”загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

Хэргийн газрын үзлэгээр тормослосон гэх ул мөр тогтоогдоогүй байгаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг шүүгдэгч Ц.Н зөрчиж, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч Ц.Ныг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн осол гаргах үедээ шүүгдэгч хэдэн км/ц-ийн хурдтай явсныг тогтоогүй бөгөөд осол хурд хэтрүүлсний улмаас гарсан болох нь тогтоогдоогүй байна. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ц.Н ньсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ21-26УБП улсын дугаартай “НиссанЭргранд”загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож,Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, нэг хүний эрүүл мэндэд хүнд,  нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл ньАвтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан жолооч авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуугаар зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Н болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Л.Лид 1.123.000 төгрөг, хохирогч Ц.От 988.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн болох шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хохирогч Л.Л нь гэмт хэргийн хор уршигт 10.225,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Үүнд нүүрсний үнэ 300.000 төгрөг, түлшний модны үнэ 280.000 төгрөг, худалдаж авч хүнсэнд хэрэглэсэн 2 хонины үнэ 400.000 төгрөг, худалдаж авч хүнсэнд хэрэглэсэн  үхрийн үнэ 1.500.000 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардал 6.500.000 төгрөг, эвдэрсэн гар утасны үнэ, гэмт хэрэгт өртөгдөх үед өмсөж яваад урагдаж, цус болсны улмаас шатаасан хувцасны үнэ, эмнэлэг, гэр хооронд явсан таксины хөлс зэрэгт 1.245.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Гэр бүлийн ахуйн хэрэгцээнд зарцуулсан нүүрс, мод, гэр бүлийн хүнсний хэрэгцээнд зориулсан үхэр, хонины нь гэмт хэрэгт өртөгдөж, гэмтэл авсны улмаас тусгайлан гарсан зардалд хамаарахгүй, хүний ердийн хэрэглээний зүйлд хамаарах тул тэдгээрийн үнэ 2.480.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогч Л.Л нь цаашид эмчилгээ хийлгэж болох боловч уг эмчилгээний зардал нь 6.500.000 төгрөг болохыг тогтоосон, эвдэрсэн гар утас, гэмт хэрэгт өртөгдөх үед өмсөж яваад урагдаж, цус болсны улмаас шатаасан хувцас нь ямар үнэтэй болох эмнэлэг, гэр хооронд явсан таксины хөлс хөлсөн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй тул 7.745.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнээд хэлэлцэхгүй орхив.

Хохирогч Ц.Оын 2022 оны 3 дугаар сар хүртэл зээл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэдэн төгрөгийн зээлтэй, зээлийн эргэн төлөлт нь хэдэн төгрөг болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнээд хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

2. Шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуугаар зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ц.Н урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 185-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Ч.Эийн өгсөн: “Ц.Н нь зан байдлын хувьд илүү дутуу муу ааш зан байдаггүй, хүнд тусархуу, хүнд үгүй гэж хэлдэггүй, даруухан үг дуу цөөтэй дотогшоо зан араншинтай залуу юм. Ц.Н өмнө нь гэмт хэрэг зөрчил гаргаж шалгагдаж байгаагүй, архи согтууруулах зүйл хааяа бага зэрэг хэрэглэдэг архи бол их уугаад байдаггүй юм. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл, чийрэг биетэй хүн бөгөөд ямар архаг хууч өвчин байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/, Гэрч Ч.Бийн өгсөн: “Ц.Н нь зан аашийн хувьд даруухан ааш зантай, илүү дутуу ааш зан байдаггүй, үг дуу цөөтэй төлөвшил сайтай, хүнтэй зөв харилцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаж зөрүүдлээд байдаггүй юм. Ц.Нын ар гэр амьдралын хувьд дунд зэргийн нэг их дутагдаад байх зүйлгүй, илүү гарсан ч зүйл байхгүй дундаж амьдралтай. Ар гэртээ хайр халамж анхаарал сайн хандуулдаг хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт хорих ял оногдуулахгүй байх санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Нд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Нын 572624 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Цийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуугаар зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Нд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Нд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ц.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Л.Лид 1.123.000 төгрөг, хохирогч Ц.От 988.000 төгрөгийн хохирол тус тус төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогч Л.Лийн нэхэмжлэлээс 2.480.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч  Л.Лийн 7.745.000 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч Ц.Оын 2022 оны 3 дугаар сар хүртэл зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Нын 572624 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Удвалд даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Н өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ