| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0177/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/06 |
| Огноо | 2022-01-10 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл, Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Б овогт Сгийн Бэд холбогдох 2135000240193 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 12-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Дэвшил хотхоны 2-р байрны 16тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Сгийн Б /РД:ОМ79101233/.
Холбогдсон хэргийн товч агуулга:
ШүүгдэгчС.Б нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 06-нд “Бат дөлгөөн мөрөн” ХХК-д Тариалан сумын нутагт алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл гаргуулж өгнө гэж амлан 01-58 УНК улсын дугаартай Land cruiser-100 авто машиныг 35.000.000 төгрөгөөр тооцон хахуульд авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ШүүгдэгчС.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
ШүүгдэгчС.Б нь нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 06-нд “Бат дөлгөөн мөрөн” ХХК-д Тариалан сумын нутагт алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл гаргуулж өгнө гэж амлан 01-58 УНК улсын дугаартай Land cruiser-100 авто машиныг 35.000.000 төгрөгөөр тооцон авсан болох нь:
1. Гэрч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 11 сарын үед нэг компани хайгуулын ажлын тайланг батлуулах гэж Увс аймгийн Тариалан суманд очихдоо уг сумын засаг даргын орлогч Б гэх хүнтэй танилцсан. 2018 оны 03 сарын сүүл 04 сарын эхээр нөгөө өрмийн компаниа аваад өрөмдлөг хийсэн байх. Энэ хугацаанд Бтэй байнга уулзсаар байгаад танилууд болсон. Тэгж байтал Б надад дизель ланд 105 олоод аваад өгөөч тэгвэл бичил уурхай эрхлэх зөвшөөрөл энэ тэр зохицуулчхаж болно гэж хэлж байсан. Тэгээд би Бэд баз хүргэн болох Ө.Жы 35.000.000 төгрөгийн үнэтэй Ланд 105 маркийн машиныг авч өгсөн. Нөгөө машины чинь мөнгөний оронд би танд Тариалан суманд бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгож өгье гэсэн болохоор нь би болчих байх гэж найдсан. Тэгсэн боловч Б нь одоог хүртэл надад бичил уурхай эрхлэх зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. Би Бийн аавыг ч хараагүй энэ хүнийг танихгүй юм байна. Би Бийн ааваас мөнгө аваагүй. Б намайг машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих юм бол би бичил уурхай, нөхөн сэргээлтийн зөвшөөрлийг аргалаад гаргаад өгч болно.Чи ирээд ажиллаж бай гэсэн юм. Тэгэхээр нь би машины нэрийг шилжүүлээд өгчих гэж Жд хэлсэн.Би Тариалан сум руу очиж Бтэй уулзсан. Б нь нутгийн иргэдтэй хамт бичил уурхай руу орчих боломжтой шүү гэж надад хэлсэн нь их итгэл төрүүлсэн бас намайг бичил уурхай руу оруулах зөвшөөрөл өгнө зохицуулна гэж амлаад байхаар нь би болчих юм байна тэнд нь нэг сар гаран ажиллачихвал 150 орчим сая төгрөгийн ашиг олчих юм байна даа гэж дотроо тооцоолж байсан боловч одоог хүртэл бичил уурхайн зөвшөөрөл гаргаж өгсөн зүйл байдаггүй. Үнэнээ хэлэхэд Тариалан суманд 2018 оны 07 сард сумын наадмын үеэр очоод засаг дарга Т, орлогч Б, сумаас аймагт сонгогдсон хурлын төлөөлөгч С нартай хамт ганц нэг шил архи ууж хоносон. Манай Бургастай баг нь огт багийн төв байхгүй баг байгаа юмаа. Энд багийн төвийн барилга бариад өгчих юм бол бид нар бичил уурхайн зөвшөөрөл олгоё. Тэгээд энд бичил уурхай эрхэлж болно гэж тэр гурав гурвуулаа тэгж хэлсэн. Би тэр үед Т, С нарт Б надад бичил уурхайн зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээд 35.000.000 төгрөгийн үнэтэй Ланд-105 маркийн машин авсан гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр Бийг надаар машин авхуулсан талаар мэдээгүй байсан. Тэгээд тэр гурав хоорондоо маргалдаж байгаад учраа олцгоосон. Би сүүлдээ уурлаад Бээ чи надаас 35.000.000 төгрөгийн машин авчихаад хэлсэндээ хүрч бичил уурхайн зөвшөөрөл олгохгүй байж одоо бас байшин бариулах гээд байгаа юм уу гээд уурласан чинь Б нь бичил уурхайн зөвшөөрөл зэрэг амласан зүйлээ зохицуулчихна асуудалгүй.Харин машины мөнгөө авалгүйгээр байшин бариад өгчих юм бол бичил уурхайн зөвшөөрөл чинь асуудалгүй гэсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 25-28, 31-32 дахь тал),
2. Гэрч Ө.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би өөрийн баз хүргэн болох Бд 2018 оны 06 сард 35.000.000 төгрөгөөр бодож зарсан. Харин Б нь нэрээ шилжүүлж аваагүй байж байгаад 07 сард нь наадмын өмнөхөн хэн билээ нэг хүний нэр дээр шилжүүлж авч байсан юм. Би С.Бийг таних нь танина. Манай баз хүргэн Бтай холбоотой юм шиг байна лээ. Б хамт 2017 оны өвөл 11 сард билүү 12 сарын үед хайгуулын ажлын тайлан батлуулахаар Тариалан суманд очиход нь хамт очиж Тариалан сумын Засаг даргын орлогч Б гэж хүнтэй танилцаж байсан. 2018 оны 06 сард би 01-58 УНК улсын дугаартай Ланд круйзер-105 загварын машинаа энэ Б гэж хүний аав нь гэх хүнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд хүргэж өгч байсан юм. Ямар учраас тэнд хүргэж өгсөн гэхээр Б нь миний машиныг 35.000.000 төгрөгөөр авъя гэсэн. Би машинаа зарсан чинь Б нь Зүүнхараад нөгөө Увс аймгийнТариалан сумын Бийн аав нь гээд хүн байгаа тэр хүнд хүргээд өгчихөөрэй гэсэн. Түүнийх нь дагуу би 2018 оны 6 дугаар сарын дундуур Зүүнхараад очиход 60 орчим насны эрэгтэй хүн байсан. 2018 оны наадмын өмнөхөн машин авсан ах над руу утсаар “Машины бичиг баримтыг шилжүүлж авах талаар” яриад уулзахад миний үеийн гэмээр танихгүй залуутай ирж уулзаад бид гурав циркэд байрлах Авто тээврийн төв орж өөрийнхөө нэр дээр байсан 01-58 УНК улсын дугаартай авто машиныг тэр залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед тэр ах энэ хүүхэд манай хамаатны хүүхэд байгаа юм. Хөдөөний хүний нэр дээр шилжүүлэхээр дугаар нь солигдох гээд байна. Ах нь энэ дугаартай нь байлгамаар байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 35-38 дахь тал),
3. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Бийг танихгүй. Харин аав С гэж нэг нутгийн хөгшин байсныг танина. С ах намайг ах нь чиний нэр дээр нэг машин шилжүүлээд авчихъя гэсэн. Тэгэхээр нь би та яагаад өөрийнхөө нэр дээр авахгүй байгаа юм гэхэд ах нь орон нутгийн хаягтай болохоор шилжүүлж авч болохгүй байна.Чи хотын хаягтай болохоор чиний нэр дээр шилжүүлээд авчихъя гээд гуйгаад байсан юм. Над руу их олон хоног,машолон удаазалгаж гуйсан. Би очихгүй гэсээр байгаад сүүлдээ нэг жил л чиний нэр дээр байлгаж байгаад буцаагаад шилжүүлээд авчихна гээд гуйгаад салахгүй болохоор нь очсон. Тэгээд би циркийн авто тээврийн төв дээр очоод нэг залуугаас С ахын хамт нэрийг нь шилжүүлж авсан. Цагаан өнгөтэй 105 маркийн машин байсан. Би уг машиныг унаж хэрэглэж байгаагүй, миний нэр дээр л бүртгэлтэй байдаг болохоос биш би унаж хэрэглэдэггүй. Сүүлд Б гээд байгаа С ахын хүүхэд нь Увс руу аваад явсан гэж байсан. Би тэр залууд олон удаа энэ машиныхаа нэрийг шилжүүлж аваач гэж хэлж байсан. Тэр Бийг би зүс мэднэ.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22-24 дэх тал),
4.Гэрч Н.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “С.Б нь Тариалан сумын Засаг даргын орлогчоор 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 23-ны өдөр хүртэл, Тариалан сумын Засаг даргаар 2019 оны 07 сарын 23-наас 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30, 33-36 дахь тал),
5. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай С.Бийг Тариалан сумын “Засаг даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж(1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал),
6. Увс аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/36 дугаартай С.Бийг Тариалан сумын “Засаг даргаар томилох тухай” захирамж (1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал),
7. Авто Тээврийн Үндэсний төвийн 01-58 УНК улсын дугаартай Land cruiser-100 авто машиныг Ө.Жаас Д.Бд 2018 оны 7 дугаар сарын 06-нд шилжүүлсэн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар(3 дахь хавтаст хэргийн 91 дэх тал),
Шүүгдэгч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2016 оноос эхлэн Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд Б гэдэг хүн надтай ирж танилцаж байсан. Энэ хугацаанд хайгуулын компани үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах гэж анх танилцсан. Энэ хугацаандаа бичил уул уурхайн нөхөн сэргээлт хийх саналыг тавьж байсан бөгөөд бичил уул уурхайн нөхөн сэргээлт хийх нь орон нутаг болон ард иргэдэд ашигтай гэдэг талаас бид нарт хэлж байсан. Би болчимгүй үйлдэл гаргаж нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дэмжиж ажиллая гэж “01-58 УНК улсын дугаартай автомашиныг танд өгье.Та энэ машиныг аваад өөртөө хэрэглэ” гэдэг саналыг хүлээн авч улс орныг хохироосон үйлдэл гаргалаа. Үүндээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа зөвшөөрч байна. Быг авто машиныг манай аавд өгчих гэж хэлсэн. Машин авч, өгч байх хугацаанд би орлогч дарга байсан болохоор аавд машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч болохгүй, өөр хүний нэр дээр шилжүүлж ав гэж хэлсэн учраас аав Б гэдэг хүний нэр дээр шилжүүлж авсан байсан. Б нь манай аавын найз Увс аймгийн Түргэн сумын гаралтай хүн байдаг. Би зүс харж байсан. Сайн танихгүй. Тухайн үед аймгаас бичил уурхай ажиллуулах зөвшөөрөл ирээд суманд бичил уурхай ажиллуулах боломж нээгдэнэ гэж бодож байсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нийтийн албан тушаалтанд хамаарна” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэг учрал болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч улс төрийн албан тушаалтанд хамаарна” гэж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчулс төрийн албан тушаалтанд хамаарна” гэж тус тус тодорхойлжээ.
Сумын Засаг даргын орлогч албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч байгаа тул Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан шүүгдэгч С.Бийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
“хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан үзэх бөгөөд энэ нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т тодорхойлсон эрх зүйн зөрчлийн хүнд хэлбэр буюу гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол”гэж “Хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинжийг, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг мөн зүйлийн 4-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж тус тус тодорхойлсон байна.
Сумын Засаг даргын орлогчид алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгох, гаргуулж өгөх бүрэн эрхийг хууль болон бусад эрх зүйн актаар олгоогүй нь Төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусад зүйлийг хориглох ардчилсан, эрх зүйт төрийн үндсэн зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлсны дагуу Сумын Засаг даргын орлогчид алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгох, гаргуулж өгөх эрхгүй буюу уг үйлдлийг хийх ёсгүй гэж үзнэ.
Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 06-нд “Бат дөлгөөн мөрөн” ХХК-д Тариалан сумын нутагт алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл гаргуулж өгнө гэж амлан 01-58 УНК улсын дугаартай Land cruiser-100 авто машиныг үнэ төлбөргүйгээр өөрийн эцэг Сгээр дамжуулан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан бол гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулан хуульчилсантай дүйцэж байна.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “Нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Хахууль авах гэмт хэрэг шууд хэн нэгэнд хохирол учруулахгүй боловч төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, иргэдийн төр засагт итгэх итгэлийг алдагдуулдаг хор уршигтай. Энэ хэргийн хувьд шууд хохирол хүлээж, хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй тул шүүгдэгч С.Бээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Улсын яллагчийн “Бат дөлгөөн мөрөн” ХХК-ий захирал Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх тайлбар үндэслэлтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч С.Б нь01-58 УНК улсын дугаартай Land cruiser-100 авто машиныг Ө.Жаас 2018 оны 6 дугаар сард өөрийн эцэг Сгээр дамжуулан авч, Д.Бгийн нэр дээр 2018 оны 7 дугаар сарын 06-нд шилжүүлсэн бүртгүүлсэн болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 91 дэх тал), гэрч Ө.Ж, Д.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул 2021 оны 11 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн “Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, энэ хэрэгтэй хамтад нь хянан шийдвэрлэх шаардлагатай” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2. Шүүгдэгч С.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Б нь “Нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаа(4 дэх хавтаст хэргийн 24 дэх тал)-аар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж дүгнээд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй, улсын яллагчийн “хорих ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дарааүеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Бийннийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шүүхээсоногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Бийн хахууль авах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох хэрэгт хураан авч, битүүмжилсэн Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21/70 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 141-152 дахь тал)-ээр 31.850.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон JTECB01J901002513 арлын дугаартай, 01-58 УНК улсын дугаартай, иргэн Д.Бгийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Ланд круйзер-100 загварын автомашиныгхурааж улсын орлого болгохоор Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
JTECB01J901002513 арлын дугаартай, 01-58 УНК улсын дугаартай, 31.850.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер-100 загварын автомашиныг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул уг авто машиныг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Гэрч Б.Б, Ө.Ж, Д.Б нар JTECB01J901002513 арлын дугаартай, 01-58 УНК улсын дугаартай авто машиныг “Land cruiser-105” авто машин гэж мэдүүлсэн боловч уг авто машин нь “Land cruiser-100” авто машин болох нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив, лавлагааны тасгийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 81-91 дэх тал)-р тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул улсын яллагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4-т заасан Нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 31.850.000 төгрөгийн үнэ бүхий, JTECB01J901002513 арлын дугаартай, 01-58 УНК улсын дугаартай ланд круйзер-100 авто машиныг хурааж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 01-58 УНК улсын дугаартай ланд круйзер-100 авто машиныг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл уг авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Бэд энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ