| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0010/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/16 |
| Огноо | 2022-01-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Сын Пд холбогдох2135000000177 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 17-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх ястан, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацааагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт 450 цаг албадан ажил хийлгэхял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэхял тус тус шийтгүүлсэнТ овогт Сын П /РД:ОЕ84051735/.
Холбогдсон хэргийн талаар:
ШүүгдэгчС.П нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Хайрханы овоо” гэх газраас иргэн Д.Мын нэг тооны адуу хулгайлсан гэххэрэгттустусхолбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.П нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Хайрханы овоо” гэх газраас иргэн Д.Мын нэг тооны адууг авч Б.Эд өгсөн болох нь:
- Адууны толгой, арьсанд үзлэг хийсэн “Үзлэгийг Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн Их голын 6-02 тоотод байрлах Д.Эгийн хашаанд явуулав. Адууны толгой, арьсыг хохирогч Д.Мт харуулахад миний алдсан адууны толгой, арьс мөн байна гэв. Адуун шир нь хүрэн зүстэй, зүүн талын гуяндаа сартай дором тамгатай, дэлтэйгээ байв. Толгойд үзлэг хийхэд 2 чих нь имгүй байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн 6 ширхэг гэрэл зураг /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар адууны толгой, арьс хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
- Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 16 -ны өдөр сумын төвөөс 10 орчим км зайтай Хайрханы овоо гэх газарт бэлчээрт байсан адуугаа харахаар очиход хүрэн зүстэй, зүүн ташаандаа сартай дором тамгатай, 5 настай, сэтэртэй морь алга болсон байсан. Тэр хавиар сураг тавьж хайж байгаад 2021 оны 12 дугаар сарын 19-нд Боос асуухад “Таны хүрэн морьтой төстэй морийг П дэлгүүртэй А гэдэг айлын хашаанд оруулж байсан” гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгчтэй хамт 2021 оны 12 дугаар сарын 20-нд Эгийн хашаанд очиход миний алдсан адууны толгой, арьс байсан. Хүрэн морийг сэтэрлэх гэж 2018 онд манай сумын нэг залуугаас 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. П надад өөрийнхөө адуунаас 5 настай шарга морь, 1.000.000 төгрөгийн хамт өгч миний хохирлыг бүрэн барагдуулж, надаас уучлалт гуйсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй гэж мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 25 дахь тал/,
- Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Зүүнхагай сумын төвд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод амьдардаг хадам ах Ц “Идэшний адуу олж авмаар байна. Шүдлэн байдас байвал сайн байна. Чи сураглаж байгаарай. Бэлэн мөнгөөр нь авна шүү” гэж утсаар ярьсан юм. 2021 оны 12 дугаар сарын эхээр П манай дэлгүүрт орж ирээд худалдаа хийж байхад нь “Чамд идэшний адуу байна уу? шүдлэн байдас байвал сайн” гэхэд “идэшний адуу байгаа гэхдээ байдас байхгүй. Эр адуу байгаа. Та авах юм уу?” гэхээр би “тэгье” гээд явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 12-нд П манай дэлгүүрт орж ирээд надтай уулзаад “Та нөгөө адуугаа авах юм уу” гэхэд нь “ямар адуу байна? Үнэ ханш нь хэд юм бэ?” гэхэд “Манай өвөлжөөн дээрээс ачиж ирж байгаа. Одоо хүрээд ирнэ. Та үзэж байгаад болохгүй юу” гэж хэлээд гараад явсан. 17 цагийн үед П миний гар утас руу “Нөгөө адууг чинь аваад ирчихсэн гүүрэн дээр буулгаж байна. Одоо танай гэр лүү авч очлоо, хашааны хаалгаа нээж байгаарай” гэж хэлсэн. 30 орчим минутын дараа дахин залгаад “Гараад ир. Танай хашааны үүдэнд хүрээд ирчихсэн байна” гэхээр нь гарахад дэлгүүрийн үүдэнд Б мотоциклтой зогсож байсан. Бтой мэнд мэдэлцээд, хамтдаа хашаа руу орж, урд талын хаалгыг нээхэд П морьтой надад өгөх адуугаа хөтөлчихсөн зогсож байсан. Би тэр адууг харчихаад “тарган адуу байна. Ямар үнэтэй адуу бэ?” гэхэд П “Би шүдлэн адуу өгнө гэчихээд хязаалан адуу аваад ирчихлээ. Шүдлэнгийн үнээр нь 600.000 төгрөгөөр ав” гэж хэлээд “Би хамт адуу ачиж ирсэн хүмүүсээ явуулчихъя. Танай дэлгүүр ору ойр, зуурын худалдаа хийе” гэж хэлэхээр нь би П, Б нарын хамт дэлгүүр лүү ороход П бэлэн хоол, чихэр, үзэм зэрэг 80.000 төгрөгийн худалдаа хийгээд гараад явсан. 2021 оны 12 дугаар сарын 14-нд П ирээд урьд зээлээр авсан байсан зүйлийнхээ тооцоог хийгээд зөрүү мөнгө болох 300.000 төгрөгийг манай эхнэр Даваасүрэнгээс аваад явсан. Би адууны махыг Улаанбаатар хот руу явуулчихсан. Надад ямар нэгэн хохирл учраагүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27-28, 30 дахь тал/,
- Гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ны орой гэртээ байтал 21:00 цагийн үед П миний гар утас руу залгаад “Би дээд голын хясааны хажууд байна. Та хүрээд ир” гэхээр нь би мотоциклтой яваад очиход П морь уначихсан нэг морь хөтлөөд явж байсан. Би Пг “Ямар морь хөтлөөд, хаашаа явж байгаа юм бэ?” гэхэд “Би өөрийн адуунаас Эд өгөх гээд нэг морь аваад явж байна. Та Эг арын хаалгаар нь очоод дуудаад, хаалгыг нь онгойлгож байгаач” гэхээр нь би Эгийн арын хаалгаар очиход Э гараад ирсэн. Би Эд “П чамайг хаалга нээж бай гэнэ. Морь хөтлөөд ирж явна” гэж хэлээд Этай хамт хашааныхан урд талыни хаалгыг очиж нээхэд П ирчихсэн байсан. Пг нөгөө морийг чинь аваад ирлээ гэж хэлээд хашаанд нь оруулж уяад дэлгүүрээс нь орж нэг шил 0.5 литрийн архи, нэг ундаа аваад манай очиж, архиа уучихаад П харьлаа гээд явсан.” Гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
- Шүүгдэгч С.Пгийнмөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2021 оны 12 дугаар сарын 07-нд Эгийн дэлгүүрээс хүнсний зүйл зээлээр авсан бөгөөд тухайн үед Э надаас “Зарах идэшний шүдлэн адуу байна уу?” гэж асуухаар нь “Охин шүдлан адуу байхгүй, эр шүдлэн байна. Та авах юм уу?” гэхэд “Гайгүй тарган бол үзэж байгаад авья” гэсэн юм. Би бэлэн мөнгөгүй үедээ Эгийн дэлгүүрээс хүнсний зүйлээ зээлээр бичүүлээд авчихдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 12-нд Эгийн дэлгүүрээс архи, пиво, тамхи зээлээр авч байхдаа “Та нөгөө адуугаа авах юм уу?” гэж асуухад Э “Бэлэн байвал аваад ирэхгүй юу. Би үзэж байгаад авья” гэхээр нь “тэгвэл өнөөдөр хөдөө яваад аваад ирье ээ” гэж хэлээд дэлгүүрээс авсан архи, пивоо Баасанжав гэдэг найзындаа очиж уучихаад 17:00 цагийн үед хөдөө явж адуунаас зарах адуугаа авч ирж өгөхөөр морьтой ганцаараа явж байтал сумын төвөөс 13-14 км орчим зайд Хайрханы овоо гэдэг газарт 40 орчим тооны адуу байхаар нь эндээс нэг адуу бариад Эд хүргээд өгчихье гэж бодоод тэр адуун дотроос нэг адуу бугуйлдаад авахад зүүн ташаандаа сартай дором тамгатай, 5 орчим настай, хүрэн морь байсныг хөтлөөд сумын төв явж байгаад сумын төвөөс 4 орчим км зайтай газраас Э руу залгаад “Би морио хүнээр ачуулж ирээд, гүүрэн дээр буулгаж байна. Одоо танай гэр лүү аваад очлоо. Хашааныхаа хаалгыг онгойлгож байгаарай” гэж хэлсэн. Би халамцуу байсан болохоор хамт архи уучихдаг Бой хамт архи ууя гэж бодоод утас руу нь залгаад “Гол дээр хүрээд ирээч” гэж дуудахад Б ах мотоциклтой ирээд “Чи ямар морь хөтөлчихсөн яваа юм бэ?” гэж асуухаар нь “Би өөрийнхөө морийг Эд зарах гэж байгаа юм. Та Эгийнд очоод хаалгыг нь онгойлгож байгаарай” гэж хэлээд явуулчихаад араас нь яваад очиход Б, Э 2 хашааны хаалга онгойлгож байсан. Би Эд “Та шүдлэн адуу авна гэсэн. Надад шүдлэн байхгүй. тарган байна уу? та өөрөө үзэж хараарай” гэж хэлэхэд “Тарган байгаа байлгүй. Өглөө харъя. Хэдэн төгрөгөөр зарах юм бэ?” гэхэд нь би “Шүдлэн адууны үнээр нь зарчихъя. 600.000 төгрөгөөр зарна” гэхээд бид хоёр 600.000 төгрөгөөр тохиролцсон. Би тэдний дэлгүүрээс нэг шил архи, 2.5 литрийн савтай зэргийг аваад Бийн гэрт очиход уучихаад гэртээ харьсан. Манай адуу сумын төвөөс 40 гаруй км хол байдаг бөгөөд адуу руугаа явж байгаад замд адуу байхаар нь хулгайлчихсан юм. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Д.Маас уучлалт гуйж, хохирлыг барагдуулж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.П нь хохирогч Д.Мыннэг тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Гэрэгэ эстимэйт ХХК-ий 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/51 дугаар “Увс аймгийн Зүүнхангай суманд 2021 оны 12 дугаар сарын байдлаар 5 настай, эр адуу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/-ээр тухайн адуу нь 1.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.
ХохирогчД.Мын“П надад өөрийнхөө адуунаас 5 настай шарга морь, 1.000.000 төгрөгийн хамт өгч миний хохирлыг бүрэн барагдуулж, надаас уучлалт гуйсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй гэж мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/-ээр хохирол төлбөр барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Пгмал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.П нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.П нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.П урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 110-111 дэх тал/-оор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацааагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 112-113 дахь тал/-оор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт 450 цаг албадан ажил хийлгэх ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 114-115 дахь тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байжээ.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч М.Цын өгсөн: “...миний хүү С.П 1983 оны 5 дугаар сарын 17-нд төрсөн. 4 дүгээр ангид суралцаж байгаад сургуулиас гарчихсан. 2003 онд Х.Этэй гэр бүл болсон. 9-16 насны 3 эрэгтэй хүүхэдтэй. П хүүхэд зантай, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй. Архи согтууруулах ундаа их хэрэглэх юм, түүнээсээ болж хэрэг төвөгт холбогдох юм. 200 орчим толгой малтай. Энхэр нь эрхэлсэн ажилгүй, гурван хүүхэд болон өөрийн ааваа асраад байдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/, Гэрч Б.Дын өгсөн: “С.П нь зан аашийн их нийтэч зантай, олон түмэнд их нэр хүндтэй, бусадтай хэрүүл маргаан хийдэггүй. Архи уудаг боловч архи уусан үедээ янз бүрийн ааш зан гаргадаггүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчтай тохиролцож ирсэн 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнийг хязгаарлах зорилгын үүднээс зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнээд ялтанС.Пд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч С.Пгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт хамаарахгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогод хамааруулж үзэхгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна.
Мөн зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд түүнийг нөхөн төлөхөд зарцуулахаар нарийвчилсан зохицуулалт байх тул шүүгдэгч С.Пгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Пгийнгэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг түүнээс хурааж улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн морьны толгойг хохирогч Д.М буцааж авах хүсэлт гаргасан тул түүнд, эмээл, суран хазаар, ногт, бугуйл нь хуучирч муудсан болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад тогтоогдсон тул улсын орлогод оруулах боломжгүй гэж үзээдг шүүгдэгч С.Пд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Пгээс 600.000 төгрөг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн тул түүний 6 настай 1.200.000 төгрөгийн үнэ бүхий морь битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
ШүүгдэгчС.Пнь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргахтаслансэргийлэхаргахэмжээхэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овогт Сын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пд 3 /гурав/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан С.Пд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Пд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүтэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Пүрэвжавын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг түүнээс хурааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны арьсыг тус тус улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн морьны толгойг хохирогч Д.Мт, эмээл, суран хазаар, ногт, бугуйлыг шүүгдэгч С.Пд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч С.Пгийн 6 настай 1.200.000 төгрөгийн үнэ бүхий морь битүүмжилсэн тогтоолын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ