| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0020/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/23 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Т.Өсөхболд,
Шүүгдэгч Ч.******* түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2236000000008 дугаартай, 178/2022/0020/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *******ий ******* ******* станцад инженер ажилтай , ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн 17-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай цагаан өнгийн Toyoto probox маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Б.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн...уг зам тээврийн осол болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны гадна байрласан явган хүний зам дээр болсон байв.Ертөнцийн зүгээр урд зүгээс баруун хойт чиглэлд явж байсан улсын дугаартай автомашин явган зорчигчийн зам дээр явж байсан иргэнийг мөргөсөн байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-6-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...2008 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монголд орж ирсэн Toyoto Probox маркийн улсын дугаартай автомашины зүүн урд гупер,зүүн талын төв гэрэл хагарсан, зүүн урд карлон хонхойсон, зүүн урд дугуй хагарсан, зүүн урд кобудын үзүүр хэсэг нь хонхойсон, баруун урд шил 68х93см хэмжээтэй хагарсан байдалтай байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-9-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай...Э.ийн биед бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, зулайн баруун хэсгийн шарх, зулай болон дагзны баруун хэсгийн хуйхан доорхи цус хуралт, баруун хацар хэсгийн цус хуралт,баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Э.ийн биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 18-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Дархад овогт ын ийн /16 настай, эрэгтэй, бага боловсролтой, 9 дүгээр ангийн сурагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны урдуур явган хүний зам дээр явж байтал миний араас машин мөргөөд би газарт унаад ухаан алдсан байсныг тэнд явж байсан хүмүүс босгоод цэцгийн мандал түшүүлээд суулгасан байсан.Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд намайг авч явсан... гэх мэдүүлэг / хэргийн 29-р хуудас/
Шүүгдэгч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ нэг лааз пиво уучихаад Голомт банкны 3 давхарт байх ажил дээрээ ирчихээд буцаад өөрийн улсын дугаартай Пробокс маркийн машинаа унаад Төрийн банкны уулзвараар эргээд төв зам руугаа орох гээд явж байтал суудлын гишгүүрт машины хааз тээглээд шууд чигээрээ урд явж байсан хүүхдийг мөргөх гэхээр нь рулиэ зүүн гар талруугаа дартал гарч амжилгүй тухайн хүүхдийг мөргөж унагаасан.Тэгээд машин хашаа мөргөөд зогссон. Машинаасаа буугаад нөгөө хүүхэд дээр очиход ёолоод хэвтэж байхаар нь эмч цагдаа дуудаарай гээд орилоход тэнд байсан хүмүүс цагдаа, эмч дуудсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 42-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний зам дээр явж байсан насанд хүрээгүй зорчигч Э.ийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Тухайн үед шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 0.72 хувийн согтолттой гэх Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон ба шүүгдэгч Ч.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, зүйчлэлийн талаар маргахгүй байгаа, тухайн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийддвэрлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Э.ийн мэдүүлэг, жолоочийн согтолт тодорхойлсон тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэч Ч.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигчийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, мөн шүүгдэгчийн өгсөн ...суудлын гишгүүрт машины хааз тээглээд...гэх мэдүүлгээс техникийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангаагүй зэрэг байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэг боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай гэмт хэрэгт тооцно.
Иймд шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Э. түүний хууль ёсны төлөөлөгч Ц. нар нь хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байх ба хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд “...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг үнэлж, шүүгдэгч Ч.*******ийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.******* согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Ч.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 52-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлын талаар гэрч Ц.Бадамсүрэнгийн өгсөн...Ч.******* эцэг эхээс 8-уулаа, Ховд их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.Даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, сэтгэл сайтай хүн... гэх мэдүүлэг / хэргийн 31-р хуудас/
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ч.******* архи согтууруулах ундааг хааяа хэрэглэдэг,урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 33-р хуудас/, Ч.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал,дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Ч.*******ийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар,
Шүүхээс шүүгдэгч Ч.*******ийг согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 02/ хоёр/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 08 / найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******д мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form