| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0176/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/17 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагдагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Б.Т, Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бгийн Т, Т овогт Дгийн Х нарт холбогдох эрүүгийн 2135000000176 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 12 дугаар ñàðûí 09-íий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 16-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух, урьд 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Т овогт Бгийн Т /РД:ОЖ87081617/,
Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 07-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Дгийн Х /РД:ОЖ94070711/.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Д.Х нь Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг "Хоёр хар толгой" гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр Зүүнговь сумын Суварга багийн иргэн Г.Цийн эзэмшлийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Т, Д.Х нар нь бүлэглэн Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг Ичээтийн гол гэх нэртэй газраас 2020 оны 11 дүгээр сарын эхээр иргэн Р.Цгийн 6 тооны, иргэн Ц.Сын 12 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж нийт 13.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч Д.Х, Б.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1. Шүүгдэгч Д.Х нь Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг "Хоёр хар толгой" гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр Зүүнговь сумын Суварга багийн иргэн Г.Цийн эзэмшлийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сард хүү Ц.Жын гэрт манай 5 үхэр байсан. Тэгээд нэг өдөр улаан зүсмийн эм үхэр, улаан зүсмийн охин бяруутай 2 тооны үхэр алга боллоо гэхээр нь би Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр хайгаад олоогүй. Тэгтэл арваад хоногийн дараа манай хүү Ц.Ж над руу залгаад танай үхрийг Малчин сумын төв дээр нядлаад зарсан байна хүнтэй нь уулзсан гэж надад хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Х гэх залуу над руу залгаад би танай үхрийг мэдэлгүй хүн алаад өгсөн, уучлаарай хохирлыг барагдуулна гэж надад хэлсэн. Энэ байдлаар олон удаа залгаад яриад байхаар нь за тэгвэл миний хохирлыг барагдуулж өгөөрэй гэж хэлсэн. 2021 оны 05 сард Д.Х над руу залгаад ах та дансны дугаараа өгчих гэхээр нь эхнэр Г овогтой Цгийн дансанд 1,500,000 төгрөг хийсэн. Өөр зүйл болоогүй. Би Д.Х гэх залуутай уулзаагүй утсаар ярьсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ц.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Малчин сумын 4 дүгээр баг "Хоёр хар толгой" гэх газарт байтал 2020 оны 11 сарын орчимд өдрийн 12 цагийн орчимд бүх үхрээ хураагаад тугалыг нь барьж уячхаад хариу буцаагаад бэлчээрт нь гаргаад шөнө нь үхэр гэрийн гадна хоноод өглөө нь босоод үхрээ бүртгэж үзэхэд хүрэн улаан зүсмийн 5 настай эм үхэр, улаан хоо зүсмийн охин бяруу нийт 2 тооны үхэр байхгүй байхаар нь ойр орчмын мал шүүгээд олоогүй. Мөн Зүүнговь Хяргас сумын чиглэлд хайхад олоогүй. Сүүлд нь буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Малчин сумын төвд миний хулгайд алдсан хүрэн улаан зүсмийн үхэр алагдсан байна гэхээр нь очиж үзэхэд Малчин сумын Х гэх залуу алаад нядалсан байсан. Тэгээд цагдаад битгий хэлээч би хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд байсан. Уг хоёр тооны үхэр нь манай аавын үхэр байгаа юм. Аав ээж нар хохирол хэдэн төгрөг авсан. Талаар мэдэж байгаа. Уг үхэр нь зөв чих нь он, буруу чих нь шуулбар имтэй юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны намар хүнсний мал нядлах үеэр би сумын төв рүү өөрийн малаас 3 үхэр, 1 тэмээ тууж явтал Д.Х ах замд 5 үхэр сумын төв рүү тууж явна гэж хэлээд бид хоёр хамт сумын төв рүү малаа тууж оруулаад Д.Х ах 5 үхрээ салгаад аваад явсан ба би өөрийн 3 үхэр 1 тэмээгээ туугаад хашаа руугаа явсан. Миний тууж явсан мал бол өөрийн хүнсэндээ хэрэглэх гэж байсан мал юм. Харин Д.Х нь тухайн үед надад хэлэхдээ хүнсний мал тууж явна гэж хэлж байсан. Тухайн үед Д.Х нь 2 тооны хар зүсмийн бага насны үхэр, хүрэн, улаан, хоо зүсмийн нийт 5 тооны үхэр байсан ба би тухайн үед Д.Х ахын тууж явсан үхрийн им, насыг анзаарч хараагүй. Би тухайн үед Д.Х ахыг бодохдоо өөрийнхөө үхэр тууж яваа юм байндаа гэж бодсон. Д.Х нь сумын төв рүү ороод хэн гэх айлд үхрээ хүргэж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Д.Х ах Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Давааны ам гэх газарт надтай таарах үед 5 үхрээ ганцаараа мориор тууж явсан. Өөр зүйл мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24 дугаар хуудас/,
Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Х 2020 оны 08 дугаар сард надад үхэр өгнө гэж хэлээд 800,000 төгрөг бэлнээр авсан. Дахин 2020 оны 10 дугаар сард 350,000 төгрөг аваад мөн үхэр өгнө гэж хэлээд надаас нийт 1,150,000 /сая нэг зуун тавин мянган төгрөг/ зээлээр авсан. Тэгээд би тухайн үед мөнгө өгөхдөө би үхрээ хүнсний цагаар авна, өөрсдөө авч ирж өгөөрэй гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сард байх тухайн өдрийг санахгүй байна. Наран бие гэх газар луу нядалгааны мал руугаа явсан хойгуур Д.Х гэх залуу надаас авсан 1,150,000 төгрөгийн оронд хүрэн улаан зүсмийн 5 настай эм үхэр 1 тооны, хоо зүсмийн охин бяруу 1 тооны нийт 2 тооны үхэр манай хашаанд оруулчхаад явсан байсан. Би хөдөөнөөс ирээд уг үхрийг нядалгааны малтай цуг нядалсан. Би тухайн үед уг малыг өөрийнхөө малаас өгч байна гэж бодсон. Тухайн өдөр Д.Х үхэр оруулж ирж байна гэж утсаар ярихаар нь би хашаа руу оруулаад хаалга үүдийг нь сайн таглаарай гэж хэлсэн ба эхнэр тухайн үед дэлгүүрт зогсож байсан. Уг 2 тооны үхрийг манай гэр бүлээс ямар нэгэн хүн хүлээн аваагүй. Хөдөөнөөс намайг ирэх үед хашаанд байсан юм. Д.Хын өгсөн 2 тооны үхэр дээр 5 тооны үхэр нийт 7 тооны үхэр, 150 толгой бог малыг сумын төв дээр нядалсан 7-8 хүн байсан ба яг хэн нь Д.Хын надад өгсөн 2 тооны үхрийг нядалсан гэдгийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ““Манай өөрийн үхэр Малчин сумын 4-р багийн иргэн Энхбат гэх айлд байдаг бөгөө" 2020 оны 11 дүгээр сард хүнсний үеэр өөрийн үхэрнээс мухар хар зүсмийн эм үхэр сумын төв рүү авахаар болсон. Манай үхэр малладаг болохоор байнга холбоотой байдаг бөгөөд тухайн үед хүнсний үхрийг мал тууж төв орсон хүн байдаг явуулаарай гээд захисан байсан болохоор Энхбатын ойролцоо байдаг Х нь тухайн үед сумын төв рүү айлын үхэр тууж орж байсан болохоор манай үхэрийг хамт тууж ирсэн. Тууж ирэхэд нь би эхнэрийн хамт хөдөө явсан байсан бөгөөд орой ирэхэд манай үхрийг хашаанд оруулчихсан байсан. Тухайн үед Энхбат нь манай хүнсний үхэр мөн өөрийн үхэрнээс О, О нарт хоёр тооны үхэр зарсан учраас нийт 3 үхэрийг Х сумын төв рүү үхэр тууж байгаа болохоор өгч явуулж байна гэж хэлсэн. Өөр надад нийт хэдэн үхэр тууж байгаа талаар хэлээгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 онд тухайн жилийн хүнсний үхэр хайж байгаад манай ойролцоо хашааны эгч Ж.Отэй хамт Т гэх хүнтэй утсаар ярьж идэшний үхэр байвал надад зараач гэхэд зарах үхэр байгаа гэж хэлэхэд манайх гунжин үхэр худалдаж авсан. Үхэр худалдаж авахаар тохирсны дараа Т нь дахин утсаар ярьж танай үхэр болон О эгчийн үхрийг манай багийн Х нь сумын төв рүү үхэр туух гэж байна танай үхрийг туулгаад явуулах уу гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Үхэрийг нь явууллаа гэж над руу ярьсны дараа би хөдөө айл руу айлын хүнс гаргахаар явчхаад ирсний дараа худалдаж авсан үхэр ирээгүй болохоор О эгчтэй уулзаж асуухад Х нь үхэрнүүдийг тууж ирээд манай сумын чээнж А гэх залуугийн хашаанд үлдээсэн байна гэж хэлэхээр нь бид хоёр орой очиж авч чадахгүй хүн гуйж А гэх хүний хашаан дотор байсан үхэрнүүд дундаас өөрийн идэшний үхрээ очиж авсан. Манай худалдаж авсан үхэр Хар хүрэн зүсмийн гунжин үхэр байсан. Им тамгийг нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34дугаар хуудас/,
Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 онд тухайн жилийн хүнсний үхэр хайж байгаад Т гэх хүнтэй уулзахад манайд зарах хар зүсмийн гунан үхэр байна та авах уу гэж хэлэхээр нь авахаар тохирч Малчин сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үхэр нь байдаг байсан. Уг худалдаж авсан үхрийг очиж авах байсан боловч өөрөө явж чадахгүй болохоор Т над руу утсаар ярьж манай багийн Х нь сумын төв рүү үхэр туух гэж байна танай үхрийг туулгаад явуулах уу гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Үхэрийг нь явууллаа гэж над руу ярьсны дараа би хөдөө айл руу явчхаад ирэхэд миний худалдаж авсан идэшний үхэр ирээгүй байхаар нь Х гэх хүний очиж болох айлуудаас асуухад Х нь үхэрнүүдийг тууж ирээд манай сумын чээнж А гэх залуугийн хашаанд үлдээсэн гэж хүмүүс хэлсэн болохоор тухайн үед бас хүн гуйж А гэх хүний хашаан дотор байсан үхэрнүүд дундаас өөрийн идэшний үхрээ очиж авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 11 дүгээр сарын дундуур миний санаж байгаагаар 18-ны өдөр тус аймгийн аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 7 настай, хээр зүсмийн морьтой явж байгаад надад мөнгөний хэрэг гарахаар нь би 2 тооны малыг Малчин сумын 4 дүгээр багийн нутагт Хоёр хар толгой гэх нэртэй газраас аваад уйлж аваад:гэрийн ойролцоо байлгаж байсан юм. Би сумын иргэн ченж А гэх хүнээс урьд нь 800.000 төгрөг авчихсан байсан бөгөөд тухайн хулгайлсан 2 үхрийг өгөхөөр шийдээд Малчин сумын төв рүү мал туухаар болоход Энхбат ах надад 3 тооны үхэр туугаад Малчин сум руу оруулаад хүмүүст тараагаад өгчих би зарж байгаа юмаа гэж хэлсэн. Тухайн үеийн цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр би өөрийн хулгайлсан 2 тооны үхэр, Энхбатын 3 тооны үхэр нийт 5 тооны үхэр тууж яваад замдаа М гэх залуутай таарсан. М нь сум руу хүнсний үхэр тууж байсан бөгөөд бид хоёр малаа нийлүүлээд 24-25 км хамт туугаад сумын төв рүү ороод малаа салгаад туугаад явсан. Би хулгайлсан 2 тооны малын А гэгчийн хашаанд оруулчхаад гар утсаар ярьж хэлчхээд явчихсан. Энхбатын өгсөн 3 тооны үхрийг 1 үхрийг Бөхболд, 1 үхрийг С, 1 үхрийг Дэлгэрмаа гэх сумын төвд байрлах айлуудад хүргэж өгсөн. Би Агаас 2021 оны 01 дүгээр сард үхрийн зөрүү мөнгө болгож 600.000 төгрөг авсан Би нийт1.400.000 төгрөгөөр 2 тооны үхэр өгсөн юм. Жамбаа гэх хохирогчийн төрсөн хүүхэд нь намайг Малчин сумын нутаг өвөлжөөндөө гэртээ байхад үхрээ хайж ирсэн бөгөөд Малчин сумын төвд А гэх айлд өгсөн талаар мэдэж байхаар нь би хулгайлж авсан гэдгээ хэлээд оронд нь үхэр авах уу гэхэд мөнгө авна мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Би хохирогчид 1.500.000 төгрөгийг нэг хувааж өгсөн юм. Одоо хохирогчийН зүгээс ямар нэг гомдол, санал байхгүй гэсэн. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66, 68 дугаар хуудас/-үүдээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Д.Хын хууль бусаар авсан 2 тооны үхэр нь олон тооны мал гэдэгт хамаарна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.Х нь хохирогчийн нарын 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээрээс авч, бусдад шилжүүлэн өгсөн үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Увс Финанс Аудит ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаартай “2020 оны 11 дүгээр сарын байдлаар Малчин суманд 5настай эм үхэр, бярууны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1400000 /Нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 42дугаар хуудас/-ээр шүүгдэгч Д.Хын хулгайлсан 2 тооны үхэр нь 1.400.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лсэн үндэслэлтэй байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2021 оны 05 сард Д.Х эхнэр Г овогтой Цгийн дансанд 1.500.000 төгрөг хийсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлгийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Х нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Т, Д.Х нар нь бүлэглэн Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг Ичээтийн гол гэх нэртэй газраас 2020 оны 11 дүгээр сарын эхээр иргэн Р.Цгийн 6 тооны, иргэн Ц.Сын 12 тооны адууг хууль бусаар, нууц далд аргаар авсан болох нь:
Хохирогч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр адуугаа хамгийн сүүлд Хяргас сумын нутаг Цахирын зааг гэх газар байхад нь харсан байсан түүнээс хойш манай адуу алга болсон юм Цахирын зааг, Ичээтийн гол гэх газруудаар манай адуу байдаг хоорондоо ойрхон газрууд юм тэр газар уулархаг газар юм. Манай адуунд 18 тооны адуу байсан үүнээс манай хүү Сын 12 тооны адуу миний 6 тооны гэсэн адуу байгаа манай хүү бид хоёрын мал бараг нэг шахуу байдаг юм. Манай алга болсон адуу гэвэл 1. Хүрэн азрага имгүй мухар олом / / тамгатай 6 настай. /эр/ 2. Сартай цагаан хамартай хээр морь зөв гуяндаа аагт олом тамгатай 4 настай/эр/ 2. Халтар гүү зөв гуяндаа мухар олом / / тамгатай 19 настай гүү /эм/ 4. шар хээр гүү зөв гуяндаа мухар олом / / тамгатай 5 настай гүү /эм/ б.Халтар гүү зөв гуяндаа мухар олом / / тамгатай 5 настай гүү эм/ 6. Хул гүү буруу гуяндаа аагт олом тамгатай 4 настай гүү /эм/ 7. Хээр даага зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом тамгатай 2 настай. /Эм/ 8. Зөв хойд хөл нь цагаантай бага зэргийн төөлтэй халтар даага мухар олом / / тамгатай 2 настай морь /эр/ 9. Хар унага ямар нэгэн тамга байхгүй. /Эм/10. Улаан хээр морь зөв гуяндаа хаан сүйх/ / тамгатай 19 настай морь. /эр/11. Бор хээр морь зөв гуяндаа хаан сүйх/ / тамгатай 16 настай морь. /эр/ 12. Хээр морь зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом тамгатай 8 настай морь. /эр/ гэсэн манай өөрийн 12 тооны адуу байгаа үүнээс манай аав Цгийн 6 тооны адуу байгаа үүнд: 1. Хүрэн унага ямар нэгэн им тамга байхгүй. 2. Хээр морь / хулгар чихтэй/ зөв гуяндаа мухар олом тамгатай 6 настай морь. 3. Халтар гүү зөв гуяндаа мухар олом тамгатай 15 настай гүү. 4. Буруу хойд хөл нь цагаантай булаг бор хээр гүү зөв чих нь цуулбар имтэй мухар олом тамгатай 5 настай гүү. 5. Халтар даага зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом тамгатай 2 настай 6. Хар морь зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом гүү авсан тэр үлдэгдэл мөнгөний оронд өгч байгаа гэдгээ хэлсэн юм. Баруун чихэндээ шуулбар имтэй ягаан алаг гэж хэлхээр зүстэй үхэр хүргэж өгсөн цагаан ягаан толботой содон үхэр байгаа одоо Бгийн үхэрт байгаа байх. Уг адуу уул газрын адуу байсан хомбон туурайтай манай адуу мөн Тийн адуунууд шивэр газар байсаар байж том туурайтай байдаг юм. Түүгээрээ ялгаатай байсан уг даагатай гүү хөөгдөж уягдсан гэх шинж нэг их байхгүй хэрэв холоос авч ирсэн бол хэд хоносон байдалтай байсан. Би тухайн үед нэг их зүйл бодохгүй авчихсан өөрөө өгөхдөө миний адуу гэж өгсөн тэгээд Б.Тийн мэдлийн тийм даагатай гүү байхгүй гэдгийг би мэдсэн тэгээд өөрөө хүнсэндээ хэрэглэж байсан болохоор нэг их юм бодохгүйгээр аваад идсэн юм тэгээд 2021 оны 10 дугаар сард Б.Тийн адуу хэрэгт холбогдсон гэдгийг мэдээд надад зарсан гүү, даага хоёр хулгайн байсан гэдгийн мэдсэн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140-142, 151-152, 155дугаар хуудас/,
Хохирогч Р.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг "Ичээтийн гол" гэх газар байсан манай 18 тооны ижилтэй адуу ор сураггүй алга болсон 2021 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр даага тамгалах гээд адуугаа авч ирэх гээд манай хүү С яваад олоогүй манай 3 азрага адуутай түүнээс 1 азрага буюу хүрэн азрагатай адуу алга болсон юм. Уг адууг алга болох үед манай адууны бэлчээрээс өөр ямар нэгэн хүний адуу алга болоогүй тэгээд манай адууг хулгай авсан байх гэж үзээд Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай , Баруунтуруун гээд урьд чиглэлд хайгаад олоогүй бас Завхан аймгийн чиглэлд хайсан ямар нэгэн сураг гараагүй тэгээд бид нар уг адуугаа хайхаа больсон юм. Манай адуунд 18 тооны адуу байсан үүнээс манай хүү Сын 12 тооны адуу миний 6 тооны гэсэн адуу байгаа манай хүү бид хоёрын мал бараг нэг шахуу байдаг юм. Манай алга болсон адуу гэвэл 1. Хүрэн азрага имгүй мухар олом / / тамгатай 6 настай. 2. Халтар гүү зөв гуяндаа мухар олом / / тамгатай 19 настай гүү. 3. Халтар гүү зөв гуяндаа мухар олом / / тамгатай 15 настай гүү 4. шар хээр гүү зөв гуяндаа мухар олом / / тамгатай 5 настай гүү. 5. Буруу хойд хөл нь цагаантай булаг бор хээр гүү зөв чих нь цуулбар имтэй мухар олом / / тамгатай 5 настай гүү. 6. Халтар гүү зөв гуяндаа мухар олом / / тамгатай 5 настай гүү 7. Хул гүү буруу гуяндаа аакт олом тамгатай 4 настай гүү 8. Хээр даага зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом тамгатай 2 настай. 9. хар морь зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом / / тамгатай 7 настай морь. 10. Хээр морь зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом / / тамгатай 8 настай морь. 11 .Зөв хойд хөл нь цагаантай бага зэргийн төөлтэй халтар үрээ мухар олом / / тамгатай 3 настай морь 12. Халтар даага зөв чихэндээ цуулбар имтэй мухар олом / / тамгатай 2 настай морь. 13. Хүрэн унага ямар нэгэн им тамга байхгүй. 14. Хар унага ямар нэгэн тамга байхгүй. 15. Улаан хээр морь зөв гуяндаа хаан сүйх/ / тамгатай 19 настай морь. 16. Бор хээр морь зөв гуяндаа хаан сүйх/ /тамгатай 16 настай морь. 17. Хээр морь / хулгар чихтэй/ зөв гуяндаа мухар олом/ / тамгатай 6 настай морь. 18.Сартай цагаан хамартай хээр морь зөв гуяндаа аагт олом тамгатай 4 настай гэсэн ийм 18 тооны адуу тухайн үед алдсан юм. Манай адуу байсан газар Хавчиг нэртэй газар байхгүй уг газар нь бураа гол ихтэй хоёр уулын хавчиг гэж хэлхээр газар байдаг юм мэдэхгүй хүмүүс хавчиг гэж хэлхээр тийм газар байдаг юм манай нутгаас өөр хүмүүс уг газрыг Хавчиг гэж нэрлэхээр газар юм. Тухайн үед манай адууг хулгай авсан гэх мөр ул байхгүй байсан цас бараг ороогүй байсан юм. Би тухайн үед Улаанбаатар хотод эмчилгээнд байсан манай хүү С энэ талаар сайн мэдэж байгаа надад хэлэхдээ 2020 оны 11 дүгээр сарын эхээр алга болсон гэж хэлсэн юм. Би Увс аймгийн Хяргас суманд 20 гаруй жил мал маллаж байна манай адуу хүн хөөхөөс нааш бэлчээрээс явдаггүй юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 146-147, 149 дугаар хуудас/,
Гэрч Ю.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны намар М ах манайд ирээд манай нөхрийг дагуулаад адуунд явсан. Тэр өдрийн шөнө дунд манай нөхөр ганцаараа ирсэн. М ах дахиж манайд ирээгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/,
Гэрч А.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 онь 11 дүгээр сард байх Д нэг утаснаас миний дугаар луу залгаад Зүүнговь сумын гурмасны гол орчмоор хулгайн адуу орсон байн чи мэдсэн үү хаан байгаа талаар мэдээдэх гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би 2020 оны 11 сарын дундуур чоно хөөх ажилтай мотоциклтой гурмасны голын ойролцоо явж байтал зөв гуяндаа байсан байх олом тамгатай 16 тооны адуу байсан уг адуу тэр хавийн адуу биш Уул газрын адуу байсан юм Уг адуу байсан газар манай Малчин сумын М гэх хочтой залуугийн адуу байдаг тэгэхээр нь тэр залуу авч ирсэн байна гэж бодсон юм. Уг газарт Мийн гэр хамгийн ойрхон байсан өөр бараг айл байхгүй байсан тэгээд би тэр адууг М авч ирсэн адуу байн гэж Дд хэлэх гэж байгаад хэлээгүй би үнэндээ ямар нэгэн асуудалд орж магадгүй гэж бодоод хэлээгүй айсан юм. Хүрэн азаргатай 16 тооны адуу байсан бараан голдуу адуу содноос хул гунжин гүү төөлтэй хээр үрээ 2 унага харагдсан юм. Зөв гуяндаа мухар олом тамгатай байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас/,
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Малчин сумын Хоо толгойн суваг гэх газарт хөөгдөж туугдсан шинжтэй адууны мөр ул гарсан байсан юм. Тэр адууны мөр ул гурмасны гол чиглэсэн байсан. Тухайн үед тэнд байсан айлуудын адуу бүгд уул руу гарсан байсан тэр зүг рүү адуу туугдах ёсгүй нэг бол хулгайн адуу мал нэг бол Зүүнговь сумын адуу мал байж магадгүй гэж бодоод би өөрийнхөө адууг байгаа эсэхийг мэдэхийн тулд Хаас чи Гурмасны гол чиглэлд ямар адуу орсон талаар мэдсэн үү гэж асуусан тухайн үед Х мэдэхгүй гэж хэлсэн юм. Өөр би ганц нэг хүнээс асуусан лав нэг нь Тэс сумын Паламын Отгоо гэх залуугаас асуухад мэдэхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дугаар хуудас/,
Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ттой нэг их адуу малын наймаа хийж байгаагүй 2020 оны 11 дүгээр сарын эхээр байх яг өдрийн сайн санахгүй байна би манай нутгийн Ж гэх залуутай хамт Зүүнговь сумын бөөрөг гэх газар руу миний мустанг-5 маркийн мотоциклтой явсан юм Ж надад хэлэхдээ хамт яваад ирий миний 2 морь Б.Т бариад уячихсан байгаа гэж хэлж байсан тэгээд Зүүнговь сумын Бөөрөг гэх газар хүйтэн буйрт Б.Тгийн гэрт ирэхэд ах Д гэх залуу хоёр байсан би бөөсөгтэй адуу хайж явсан бас хүнсэндээ нэг адуу хэрэглэх санаатай адуу зардаг хүн байвал уулзна гэж бодоод явсан надтай хамт очсон Ж харин Тийн адуунаас халиун азрага, шарга морь хоёр байх ёстой тэр малаа авах ажилтай бид хоёр Б.Тийн гэрт очисон юм. Б.Тийн гэрт очоод би зарах адуу байна уу энэ жил хүнсэндээ нэг адуу идмээр байна гэж хэлэхэд Б.Т надад нэг даагатай гүү байна та авах уу гэж хэлэхэд би чи хэдээр өгөх юм үнэ тохирвол авъя гэж хэлсэн тэгэхэд Б.Т даагатай гүүг 1,000,000/нэг сая/ төгрөгөөр ав гэсэн тэгээд би тэр даагатай гүүг нэг саяаар авахаар болоод надад бэлэн байсан 500,000/ таван зуун мянган/ төгрөгөө Б.Тт өгсөн юм. Тэгээд Б.Т би аваад ирье гэж хэлээд мориор мордоод явсан тэгээд нэлээн орой нэг даагатай гүү авчихсан ирсэн. Бид хэд тэнд Б.Тийн гэрт хоносон тэгээд өглөө явах гэтэл надад Б.Т Халтар зүстэй гүү даага нь бас халтар зүстэй байсан уг 2 тооны адуу хоёулаа зөв гуяндаа мухар олом тамгатай хоёр адуу надад өгсөн тэгээд би тэр унагатай гүүг гэр рүү авч яваад 2020 оны 12 дугаар сарын эхээр хүнсэндээ хэрэглэсэн юм. Харин даага нь манай адуунд байж байгаад 2021 оны 03 дугаар сард сахуу өвчин тусаад үхчихсэн. Одоо тэр хоёр мал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,
Увс Финанс Аудит ХХавтаст хэргийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 221 дугаартай “Увс аймгийн Хяргас суманд 2020 оны 11 дүгээр сарын байдлаар Азарга 1200000 /Нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, Нас гүйцсэн морь 1000000 /Нэг сая/ төгрөг, Нас гүйцсэн гүү 800000 /Найман зуун мянган/ төгрөг, Соёолон морь 800000 /Найман зуун мянган/ төгрөг, Соёолон гүү 700000 /Долоон зуун мянган/ төгрөг, Хязаалан морь 700000 /Долоон зуун мянган/ төгрөг, Хязаалан гүү 550000 Яаван зуун тавин мянган/ төгрөг, Шүдлэн /эр, эм/ 500000 /Таван зуун мянган/ төгрөг, даага 400000 /Дөрвөн зуун мянган/төгрөг, Унага 300000 /Гурван зуун мянган/ төгрөг болохыг тус тус тодорхойлов.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 188 дугаар хуудас/,
Увс Финанс Аудит ХХавтаст хэргийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 310 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймагт 3,4 настай морь, Мустанг-5 хуучин мотоцикл, хуучин эдэлж хэрэглэж байсан эмээл болон дагалдах хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1,578,000 /Нэг сая таван зуун далан найман мянга/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 200 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 11 дүгээр сарын эхээр цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, намайг гэртээ байхад Т буюу М гэгч нь манай гэрт ирээд намайг завтай байвал адуунд яваад ирье гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт манай эхнэр Н, хүүхдүүдийн хамтаар байсан. Тэр үед би завтай байсан учраас гэрээс эмээл, хазаар аваад Б.Тийн шар өнгийн мотоцикльтой түүний ард суугаад Малчин сумын нутаг Баруун шил гэх газраар даваад баруун тийшээ эргээд баруун бэлээр ороод урагшаа яваад байсан, миний нэрийг нь мэдэхгүй газар очсон, Хавчиг гэж хэлэх шиг болсон. Т бараан зүсмийн адуунууд байсан бөгөөд эндээс морь бариад тууна гэж хэлээд бид хоёр тухайн адуунаас халтар зүсмийн морь бариад би эмээл тохож унааж тэр азарга адууг ирсэн замаар нь буцаагаад уулын бэл дагуулаад тууна гэж хэлсэн. Т надтай хамт тухайн адууг туугаад нэлээн явж байгаад түрүүлээд мотоцикльтой явчихсан, хаашаа явсан талаар мэдэхгүй би тухайн адуунуудыг туугаад гэрийнхээ ойролцоо "Ёлын хэр" гэх нэртэй газарт авчраад унаж явсан морио буцаагаад ижил рүү нь туугаад явуулчихсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Т нь гар утсаар холбогдоод нөгөө адуу яасан юм бэ? гэж гар утсаар холбогдсон бөгөөд би туугаад ирчихсэн, Ёлын хэр орчимд байна гэж хэлсэн. Т нь хээр морьтой ирсэн бөгөөд би тосож уулзаад морь байгаа газрыг зааж өгчхөөд гэр лүүгээ явчихсан. Харин Т тухайн адуунуудыг туугаад явчихсан. Миний тоолсноор 14-15 орчим адуу байсан санагдаж байна. Т адуугаа тууж явсны дараа гэртээ очлоо гэж маргааш нь надтай гар утсаар холбогдсон юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 231, 245-246 дугаар хуудас/-үүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:" Би тухайн үед мал хулгайлж тууж байгааг мэдэж байсан юм. Адуу туухаас өмнө түүний өмнө Х морь хайлцаад өгөөч гэж хэлэхээр нь би яваад очсон. Гэрээс гараад адуу хайна гэж хэлээд миний мотоциклиор Х бид хоёр явж байхдаа замдаа Х бид хоёр мал хулгайлах талаар ярьж тохиролцсон юм. Би цөөхөн тооны 2, 3 тооны адуу авч ирээрэй гэж хэлээд 10 гаруй тооны адуу байгаа газарт буулгачхаад явчихсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна Х намайг Хын гэрийн ойролцоо Ташгаа гэх нэртэй газар дуудсан. Би орой очсон бөгөөд Х цөөхөн тооны биш нэлээн олон тооны адуу туугаад ирчихсэн байсан. Үүнийг аваад яв гэж хэлсэн. Би тухайн адуунуудыг туугаад уулын бэлд шахаж байгаад халтар даагатай гүүг барьж аваад бусад адууг нь тэнд үлдээчхээд явчихгүй юм. Би олон тооны адуу авах юм бол хэрэгт орно, баригдана гэж бодоод тэр газарт нь үлдээгээд орхичихсон юм. Түүний дараагаар би энэ талаар Хт хэлэх гэхэд гар утас нь холбогдоогүй юм. Тэгээд сүүлд би малчин сумын нутагт байрлах Гурмасны гол гэх нэртэй газарт Хтай уулзаад би нөгөө адуунаас чинь 2 тооны адуу аваад бусдыг нь үлдээсэн шүү, хүнд зарсан мөнгийг нь өгөөгүй байна гэж хэлсэн. Би харанхуй байсан болохоор Хын унаж явсан морины зүсийг хараагүй. Тухайн адууг туухдаа би Мустанг-5 загварын улсын дугааргүй, шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг ашигласан. Уг мотоцикль миний өөрийн эзэмшлийн мотоцикль юм. Би одоогоос 7 жилийн өмнө 1.250.000 төгрөгөөр тус аймгийн Малчин сумын нутгаас худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 228-229 дугаар хуудас/-үүдээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тус тус тодорхойлсон байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.Х, Б.Т нар нь хохирогч нарын 18 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Шүүгдэгч нар нь бусдын мал хулгайлах газартаа хурдан хүрэх, хурдан туух зэргээр бусдын мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор шүүгдэгч Д.Хын Мустанг-5 загварын мотоциклыг ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон боловч гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Х, Б.Т нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй байж болох ч бусдын 18 тооны адууг нууц, далд аргаар авах үйлдлийг санаатай хамтран хийсэн байх тул бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж ойлгоно.
Шүүгдэгч Б.Т, Д.Х нар нь бүлэглэн Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг Ичээтийн гол гэх нэртэй газраас 2020 оны 11 дүгээр сарын эхээр иргэн Р.Цгийн 6 тооны, иргэн Ц.Сын 12 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж нийт 13.100.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 18 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Х, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Р.Ц, Ц.С нарт хохирол барагдуулж нийт 13.100.000 төгрөгийг хохирогч Р.Цгийн хаан банкны 5817024326 дугаартай данс руу шилжүүлж хохирол барагдуулсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Х, Б.Т нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Х, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Х, Б.Т нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 81дугаар хуудас/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь урьд нь 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол /2 дахь хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоол /2 дахь хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ -аар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Хын хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Тын өгсөн: “Ах Д.Х нь тус аймгийн Малчин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийг сурч төгссөн, бага боловсролтой, мэргэжилгүй, Малчин сумын 4-р багийн нутагт байнга оршин суудаг, Завхан аймгийн Завхан тэс сумын 0277 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаасан, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршилгүй хүн юм. Д.Х ах зан байдлын хувьд төлөв даруухан, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг тусархуу, үг дуу, цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй, хүний үгнээс гардаггүй, илүү дутуу зан байдаггүй, хулгай хийгээд байдаггүй, гэр зуур ажил төрөл хийгээд байж байдаг, гэрээс холдоод байдаггүй хүн юм. Д.Х ахынх 180 орчим тооны бог малтай, 10 гаруй тооны бод малтай, 5 ханатай монгол гэр 1 ширхэг байдаг, цэнхэр өнгийн бонго пронтер загварын автомашинтай, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхэг байдаг.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, Гэрч Э.Бын өгсөн: “Д.Х ах зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, үг дуу. цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй, илүү дутуу зан байдаггүй тийм хүн юм. Д.Х ахынх цөөхөн тооны малтай, хэчнээн тооны мал байдаг талаар би мэдэхгүй байна, 5 ханатай монгол гэр 1 ширхэг байдаг, цэнхэр өнгийн бонго пронтер загварын автомашинтай, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхэг байдаг.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, Гэрч Б.Гын өгсөн: “Д.Х ах зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй, илүү дутуу зан байдаггүй тийм хүн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179 дугаар хуудас/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Тийн хувийн зан байдлын талаар: Гэрч Р.Бын өгсөн: “Б.Т нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, үг дуу, цөөтэй бусадтай зөв боловсон харилцдаг, сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй, илүү дутуу зан байдаггүй, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг зан ааштай хүн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 181 дугаар хуудас/, Гэрч Д.Оын өгсөн: “Б.Т нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, үг дуу, цөөтэй сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй, илүү дутуу зан байдаггүй, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Хт 4 /дөрөв/ жил хорих ял, шүүгдэгч Б.Тт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан Д.Х, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг Увс аймгийн Малчин, Хяргас сумын нутгийг дамжуулан үйлдсэн байх тул шүүгдэгч нарын хөдөлгөөнийг хязгаарлаж, дахин энэ гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх зорилгын үүднээс ялтан Д.Х, Б.Т нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Х, Б.Т нар гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан болох нь тогтоогдож, хэрэгт битүүмжлэгдсэн Увс Финанс Аудит ХХК-ий 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 310 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 200дугаар хуудас/-ээр 150.000 /нэг зуун тавь/ төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон “мустанг 5” загварын хуучин мотоциклийг хурааж, шүүгдэгч гэмт хэрэг үлдэж олсон орлого болох 1.150.000 төгрөгийг Д.Хаас, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тоос тус тус хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд түүнийг нөхөн төлөхөд зарцуулахаар нарийвчилсан зохицуулалт байх тул шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч Д.Хын морь битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл, суран хазаарыг хэлэлцүүлэгт шинжлэн судлахад улсын орлогод оруулах боломжгүй болж элэгдэж, муудсан болох нь тогтоогдсон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Хт буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Х, Б.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бгийн Т, Т овогт Дгийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Хт 4 /дөрөв/ жил хорих ял,
- Шүүгдэгч Б.Тт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Т, Д.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 150.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоцикл, шүүгдэгч гэмт хэрэг үлдэж олсон орлого болох 1.150.000 төгрөгийг Д.Хаас, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тоос тус тус хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл, суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Хт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Хын морь битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан ялтан Б.Т, Д.Хт нарт оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Т, Д.Х нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт Б.Т, Д.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.