| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0021/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/24 |
| Огноо | 2022-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 22*******6000000002 дугаартай, 178/2022/0021/Э/ индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд Их сургуулийн ******* дугаар курсийн оюутан, ам бүл-6, аав, ээж, ах дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн *******-******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байх “Оцон чулуу” хэмээх амралтын газарт хохирогч Б.*******-*******ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт байх “Оцон чулуу” гэх амралтын газарт болсон байх ба уг амралтын газар нь Ховд аймгийн төвөөс 12 км зайд байна.Нэг давхар саарал өнгийн ******* байшинтай хашаанд орж зодоон болсон гэх дунд талын байшинг 2-н тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-11-р хуудас/
Хохирогч овогт ын *******-*******ийн / *******6 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Оцон чулуу” амралтын газарт найзуудтайгаа ирж амарч байгаад орой нь манай найзууд яваад би нэлээн согтуу байсан тул үлдээд архиа гаргаад явахаар болсон. Тэгтэл нэг үл таних залуу миний унтаж байсан өрөөнд орж ирээд намайг учир зүггүй зодоод миний толгой хагалж, ирмэгтэй зүйлээр зүүн нүдний доод хэсэгт зүссэн,хамарнаас цус гартал зодсон.Тэр залуу жаахан халамцуу байсан намайг хүнтэй андуураад зодсон юм шиг байна ... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/
Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Г.*******, , бид нарыг Оцон чулуу амралтын газарт очиход ******* танихгүй согтуу залуу байсан ба гийн ах нар гэж хэлж байсан.,Г.******* хоёр тэнд байсан ******* залуугийн хоёрыг нь аймаг руу оруулж өгнө гээд машинаараа аваад явсан. бид хоёр үлдээд пиво уугаад байж байтал удалгүй Г.*******, хоёр ирсэн. Бид 4 архи уугаад сууж байтал Г.*******ын найз гэх ******* залуу ирсэн. Тэгээд нэлээд согтоод байхаар нь бид хоёр хажуу талын өрөөнд ороод унтаж байтал хүмүүс орилолдоод хэрүүл маргаан болсон. Босоод иртэл тухайн амралтын газарт явалгүй үлдсэн *******-******* гэх ах зодуулчихсан хацарнаас нь цус гарчихсан байсан. , , нар Г.*******ыг хажуу өрөөнд оруулчихсан “ чи яагаад хүн зодож байгаа юм бэ” гээд загнаад байж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 22-2*******-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн 754 дугаартай шинжээчийн...Б.*******-*******ийн биед зүүн чамархайн хуйх хэсгийн шарх, зүүн хацар хэсгийн шарх, зүүн хацар хэсгийн зулгаралт, хамар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт / хэргийн **************-*******4-р хуудас/
Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би амралтын газар найзуудынхаа хамт архи ууж сууж байгаад нэлээд согтсон болохоор гэх найз руугаа “намайг ирээд аваадах” гэж ярьчихаад тэй уулзахаар хажуу талын өрөөнд ороход тэнд *******-******* гэх хүн архи уугаад сууж байсан. Би тэр хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд би тэр хүнийг зодсон байсан.Ямар шалтгаанаар яаж зодсоноо санахгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Оцон чулуу” нэртэй амралтын газарт найзуудынхаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэнд байсан Б.*******-*******ийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.
Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон үедээ хохирогчийн биед халдаж эрүүл мэндийг нь хохироосон үйлдэл нь санаатай гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Тухайн хэрэг учралын үед хохирогч Б.*******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Б.*******-*******, Г.******* нар нь бие биенээ танихгүй хирнээ согтуурлын улмаас хоорондоо маргалдаж,харилцан ноцолдсон болох нь Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн 75******* дугаартай шинжээчийн ...Г.*******ын биед зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал,зүүн хөмсөгний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон үедээ үл таних Б.*******-*******тай зүй бус харьцаж биед нь халдсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******-*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр “Оцон чулуу” хэмээх амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******-*******ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.*******-*******ийн мэдүүлэг, гэрч Х.ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн 754 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******-*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн 754 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Б.*******-******* нь хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй байх ба мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би гэмтлийн улмаас эмнэлэгт очиж толгойгоо боолгуулсан, Г.******* хохирлыг төлсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.../ 20-р хуудас/ гэх мэдүүлгээс шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 49-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******ын хувийн байдлын талаар гэрч А.гийн өгсөн... Г.******* нь даруухан үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Эцэг эхээс гурвуулаа, дээрээ нэг ах, дороо нэг дүүтэй.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.Архи дарс хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй,одоо Ховд их сургуулийн ******* дугаар курсэд сурч байгаа... гэх мэдүүлэг /хэргийн *******-р хуудас/,
Гэрч Б.Мөнхзулын өгсөн...Г.*******тай найзлаад 7 жил гаруй болж байна.Манай найз үг дуу цөөтэй, даруухан, ажилсаг, бусадтай зөв боловсон харьцаатай хүн байгаа юм. Үндэсний бөх, сагсаар хичээллэдэг...гэх мэдүүлэг / *******0-р хуудас/, шүүгдэгч Г.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Миний бие нь оюутан бөгөөд чөлөө заваараа машин угаалгын газарт ажилладаг тул улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбар,дүгнэлт
Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийг 6 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 22*******6000000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, *******4.2,*******6.2,*******6.6- *******6.8,*******6.1******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 22*******6000000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС