Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Г.Э

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-дхолбогдох эрүүгийн 2122001920182 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

  Шүүгдэгч С.О нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ДэлгэрЦ сумын 2 дугаар багийн нутаг сумын төвөөс зүүн хойно засмал замын хажууд байх морь барианы хажууд байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна.” гэв.

 

Шүүгдэгч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв дээр архи ууж байгаад ДэлгэрЦ сум руу замын том тэргэнд дайгдаад явсан. ДэлгэрЦ суманд эгчийндээ очиж хоночихоод өглөө өөрт байсан мөнгөөрөө нэг шил архи авч ганцаараа уучихаад өдөр хот явах гээд замын унаа харахаар Алтанзагас гудамжны хойшоо морь барианы орчимд засмал зам дээр гарсан юм. Тэгтэл тэнд улаан өнгийн “Даюун” гэсэн мотоцикл байхаар нь санаандгүй яваад очтол түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь түүнийг унаад самбартын гуанз хүртэл явсан. Самбарт дээр найз Д-тай таараад тэднийд очсон. Д-ын гэрт 2 хоног ямаа самнаад Төв аймаг руу явсан. Төв аймагт очоод ямаа самнасан мөнгөөрөө 2 хоног архи уусан. Ууж байхдаа унаж явсан мотоциклоо хүнд бэлэн 50.000 төгрөгөөр зарсан байсан. Тэгээд Төв аймгаас Улаанбаатар хот ороод Нарантуул зах дээр очиж 2-3 хоног архи ууж байгаад Нисэх орчмоос том машинд дайгдаад Дундговьд ирсэн. Надад тодорхой ажил төрөл байгаагүй, архиныхаа халуунд ингээд дэмий тэнээд явчихаад байдаг юм. Өмнө нь Төв аймагт амьдардаг байсан. Тухайн үед хойшоо явах гээд мотоцикл байж байхаар нь унаад явчихсан юм. Уг нь тэр мотоциклыг нааш нь унаж ирнэ гэж бодож байсан. Бензин нь дууссан юм уу, банк нь онгойхгүй байхаар нь Төв аймагт архины халуунд 50.000 төгрөгөөр зарсан. Мотоциклыг танихгүй хүнд зарсан. Тухайн үед согтуу байсан болохоор тэр хүнийг дахин харвал танихгүй. Улаан өнгөтэй “Даюун” гэсэн бичигтэй, улсын дугааргүй хуучин мотоцикл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/.

шүүгдэгчийн

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ДэлгэрЦ сумын хойно байх морь барианы газар мотоциклоо орхичихоод морь сунгаад ирсэн чинь миний мотоцикл алга болсон байсан. Тэгээд би тухайн үедээ таньдаг хүн маань авсан юм болов уу? гэж бодоод сумын төв орж хайсан олдоогүй. Тэнд  нэг их олон хүн байгаагүй 3-4 хүн байсан. Тэнд байсан хүмүүс бүгд хамт явсан болохоор өөр хүн л авсан байх гэж бодож байна. Би мотоциклоо морь барианы газар орхисон. Намайг мотоциклоо тэнд орхиход өөр хүн байгаагүй. Би өөрийн мотоциклоо орхиод өөр хүнтэй сундлаад яваад ирсэн чинь алга болсон байсан. Мотоциклын түлхүүрээ кондукторт нь орхичихсон байсан. Би тухайн мотоциклыг 2018 оны намар 11 сард 1.300.000 төгрөгөөр авч байсан. Надад ямар нэг сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Хохирогч Б.Б-ийн дахин өгсөн: “Миний алдагдсан мотоцикл улсын дугаар байхгүй. Би аваад бүртгүүлээгүй юм. Би тухайн үедээ таньдаг хүн аваад явчихсан юм болов уу? гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Гэрч П.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-ийнхамт сумын хойд дээр морь сунгаад байж байсан. Тэгээд бид хоёр морь дагахдаа Б.Б-ийн мотоциклыг орхиод миний мотоциклтой явчихаад ирсэн чинь Б.Б-ийн мотоцикл алга болсон байсан. Бид хоёр мотоциклыг нь хайгаад таньдаг хүн ирээд аваад явсан юм болов уу? гэж бодоод сумын төвөөр хайсан олоогүй. Б.Баттүвшин мотоциклынхоо түлхүүрийг зоолттой орхисон юм байна лээ. Б.Б-ийн мотоцикл улаан өнгөтэй “Даюун” маркийн мотоцикл байсан. Гаднаас хүн байгаагүй манай сумын 3-4 хүн л байсан. Бид хэд морь хөлсөлж байсан юм. Тухайн мотоциклыг Баттүвшин 2018 онд авч байсан, 1 жил орчим болсон мотоцикл байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/

 

Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би С.О-ийг танина, бид хоёр ДэлгэрЦ суманд 1-5 дугаар анги хүртлээ хамт сурч байсан.  Би С.О-тэй 2019 оны хавар уулзсан. Тэгэхэд С.О-тэй самбартын гуанз дээр таарсан. С.О мотоциклтой согтуу явж байсан. Би С.О-ийг гэр рүүгээ дагуулж явсан. Манайд 2 хоног ямаа самначихаад Төв аймаг орно гээд явсан. С.О улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклтой явж байсан. Би түүнээс хэний мотоцикл болохыг нь асуугаагүй, өөрийнх нь байх гэж бодсон.С.О-ийн унаж явсан мотоциклыг улсын дугаартай байсан, үгүйг нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дүү С.О2019 оны хавар манайхаар ирээгүй. Сумын төвд ирсэн, дэлгүүрээр явж байсан гэж хүнээс сураг сонссон. Тэр үед хавар 5 сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай дүү зан байдлын хувьд даруу, цайлган зантай архи дарс уухаараа өөрийгөө хянах чадваргүй байдаг юм шиг байгаа юм. Эрүүл саруулдаа ажил төрөлд сайн, одоо аймгийн төвд Хот тохижуулах газар ажиллаж байгаа юм билээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 58/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1-2 дугаар хуудас/

Дундговь аймгийн ДэлгэрЦ сумын үнэлгээний комиссын “2018 онд худалдан авсан улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл 1.300.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 26-28/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39/

Дундговь аймгийн Хот тохижуулах газрын 2021 оны 10 сарын 11-ний өдрийн А/27 дугаартай “С.О-ийг хог ачигчаар томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 60/

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 678 дугаартай лавлагаа хүргүүлсэн тухай албан бичиг /хх-ийн 62/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64/

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 65/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

2001 оны 8 сарын 20-ны өдрийн 113 дугаартай Төв аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-73/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Онь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ДэлгэрЦ сумын 2 дугаар багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 300 метр орчимд байх морь барианы газарт байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг хулгайлж /хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч/ бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв дээр архи ууж байгаад ДэлгэрЦ сум руу замын том тэргэнд дайгдаад явсан. ДэлгэрЦ суманд эгчийндээ очиж хоночихоод өглөө өөрт байсан мөнгөөрөө нэг шил архи авч ганцаараа уучихаад өдөр хот явах гээд замын унаа харахаар Алтанзагас гудамжны хойшоо морь барианы орчимд засмал зам дээр гарсан юм. Тэгтэл тэнд улаан өнгийн “Даюун” гэсэн мотоцикл байхаар нь санаандгүй яваад очтол түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь түүнийг унаад самбартын гуанз хүртэл явсан. ...Төв аймагт очоод ямаа самнасан мөнгөөрөө 2 хоног архи уусан. Ууж байхдаа унаж явсан мотоциклоо хүнд бэлэн 50.000 төгрөгөөр зарсан байсан. ...Тухайн үед хойшоо явах гээд мотоцикл байж байхаар нь унаад явчихсан юм. Уг нь тэр мотоциклыг нааш нь унаж ирнэ гэж бодож байсан. Бензин нь дууссан юм уу, банк нь онгойхгүй байхаар нь Төв аймагт архины халуунд 50.000 төгрөгөөр зарсан. .... Улаан өнгөтэй “Даюун” гэсэн бичигтэй, улсын дугааргүй хуучин мотоцикл байсан.” гэх,

хохирогч Б.Б-ийн: “Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ДэлгэрЦ сумын хойно байх морь барианы газар мотоциклоо орхичихоод морь сунгаад ирсэн чинь миний мотоцикл алга болсон байсан. Би тухайн үедээ таньдаг хүн маань авсан юм болов уу? гэж бодоод сумын төв орж хайсан олдоогүй. Тэнд  нэг их олон хүн байгаагүй 3-4 хүн байсан. Тэнд байсан хүмүүс бүгд хамт явсан болохоор өөр хүн л авсан байх гэж бодож байна. Би мотоциклоо морь барианы газар орхисон. Би өөрийн мотоциклоо орхиод өөр хүнтэй сундлаад яваад ирсэн чинь алга болсон байсан. ...Миний алдагдсан мотоцикл улсын дугаар байхгүй. Би аваад бүртгүүлээгүй юм. Би тухайн үедээ таньдаг хүн аваад явчихсан юм болов уу? гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм.” гэх,

гэрч Д.Мөнхзоригийн: “Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-ийн хамт сумын хойд дээр морь сунгаад байж байсан. Бид хоёр морь дагахдаа Б.Б-ийн мотоциклыг орхиод миний мотоциклтой явчихаад ирсэн чинь Б.Б-ийн мотоцикл алга болсон байсан. ... сумын төвөөр хайсан олоогүй... Б.Баттүвшин мотоциклынхоо түлхүүрийг зоолттой орхисон юм байна лээ. Б.Б-ийн мотоцикл улаан өнгөтэй “Даюун” маркийн мотоцикл байсан. ...Тухайн мотоциклыг Баттүвшин 2018 онд авч байсан, 1 жил орчим болсон мотоцикл байх.” гэх,

гэрч Ц.Д-ын: “...Би С.О-тэй 2019 оны хавар самбартын гуанз дээр таарсан. С.О мотоциклтой согтуу явж байсан. ... Манайд 2 хоног ямаа самначихаад Төв аймаг орно гээд явсан. С.О улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклтой явж байсан.” гэх мэдүүлгүүд гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Дундговь аймгийн ДэлгэрЦ сумын үнэлгээний комиссын “2018 онд худалдан авсан улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл 1.300.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л шүүх хуралдаанд: “Энэ гэмт хэрэг нь зүйлчлэлийн хувьд тохирохгүй байна. Тухайн мотоциклыг айлын гадаа байхад нь аваагүй, хөдөө хээр байсныг унаад явсан талаар хэрэгт тодорхой харагдаж байна. Шүүгдэгч С.О нь хүний мотоциклыг унасан буруутай нь тодорхой, харин хулгайлсан нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд зааснаар авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргээр зүйлчлэх нь тохиромжтой” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч С.О-ийн шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдад зориуд хор уршиг учруулж, эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар шилжүүлэн авч бусдад зарж борлуулсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ. Иймд өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд зааснаар авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргээр зүйлчлэх нь тохиромжтой гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч С.О-ийн үйлдлийн улмаас хохирогчид “Даюун” маркийн мотоциклын үнэ 1.300.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч С.О-ээс гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч С.О нь урьд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 8 сарын 20-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан /хулгайлах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

           Шүүгдэгч С.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овогт С-ийн О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

 

6. Шүүгдэгч С.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР