| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00203/И |
| Дугаар | 00225 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00225
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Залуус хороолол, 6Д хэсгийн 601 тоотод оршин суух П.Сансармаагийн нэхэмжлэлтэй, Булган аймаг Булган сум 3 дугаар баг 3б хэсгийн 5-10 тоотод оршин суух Б.Оргилсайханд холбогдох 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00203/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Сансармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Оргилсайханд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.Оргилсайхан нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж авсан боловч хугацаандаа өгөөгүй. Үүнээс хойш удаа дараа мөнгөө өгөхийг хэлэхэд 2016 оны 04 дүгээр сард ноолуурын үеэр өгнө гэж хэлж байсан боловч өгөөгүй. Иймд Б.Оргилсайханаас 1000000 төгрөг хүүгийн хамт нийт 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.Оргилсайхан нь нэхэмжлэгч П.Сансармаагийн нэхэмжилсэн 2000000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохирч эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Сансармаа нь Б.Оргилсайханд холбогдуулан 2000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2000000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн төлөхөөр талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарХариуцагч Б.Оргилсайхан нь нэхэмжлэгч П.Сансармаагийн нэхэмжилсэн 2000000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн төлөхөөр талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 /дөчин зургаа мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 23475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 23475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН