Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

 

 

      2022         01          03                                         2022/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг  даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгино-Хайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2108018000000 тоот хэргийг 2021.12.27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хөтөл суманд 1993.07.13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа том тэрэгний жолооч ажилтай, ам бүл-4, эгч, хоёр дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дугаар баг, Гавшгай, Овоотын 0 дугаар гудамжны 00б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Сотын 0-00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт М-ын А нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 00 тоотод иргэн Ц.Бын өмчлөлийн Ротензо маркийн хөлдөөгчийг хууль бусаар гэмтээж, цаашид ашиглах боломжгүй болгосны улмаас бусдад 350000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

- Хохирогч Ц.Бын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчим гэртээ байж байхад гаднаас  манай төрсөн дүү Мөнхцэцэгийн нөхөр болох ******* орж ирээд манай гэрийн хаалгаар шагайчхаад буцаад гараад явсан. Тэгэхээр нь хойноос нь босоод харахад манай хажууд байдаг байшинд ороод юм түчигнүүлээд байхаар нь араас нь ороод харахад ******* миний хөлдөөгч, печь хоёрыг сүхээр цохичхоод гараад явсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь юм хэлэхгүй гараад яваад өгсөн юм. ...Би 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Некст Электрониксдэлгүүрээс Ротензо маркийн хөлдөөгчөө 459000 төгрөгөөр худалдаж авсан. Харин печийг ******* өөрөө авч байсан юм. ...Миний эзэмшлийн Ротензо маркийн хөлдөөгч нь цагаан өнгийн, нэг хаалгатай, нүүрэн талдаа “Rotenzo” гэсэн бичиглэлтэй хөлдөөгч байсан юм. ....*******гийн эзэмшлийн хөлдөөгч  нь цагаан өнгийн, 2 хаалгатай, нүүрэн талдаа “Xingx” гэсэн бичиглэлтэй хөлдөөгч байгаа юм. ...Миний хөлдөөгч одоо хэвийн ажиллахгүй байгаа. Яагаад гэвэл нүүр хэсгээрээ сүхээр цохиулсан тул тухайн нүүр хэсэг нь бага зэрэг цоорч хагарсан болохоор мөс нь цухуйгаад, ус бага зэрэг гоожоод байдаг болохоор дахиж юм хийж хөлдөөх боломжгүй болсон ба хуучин шигээ хэвийн ажиллахгүй байгаа. Бүрэн гүйцэд хөлдөөж чадахгүй байгаа тул ашиглах боломжгүй байгаа юм. Одоо би мах болон сүүгээ бага багаар нь хөлдөөгчдөө хийгээд мах, сүүгээ муутгачихгүй гэсэн байдлаар байлгаж байна” гэх мэдүүлэг /хх 8-9, 101-102, 116/,

- Гэрч О.Уртнасангийн: “Уг “Rotenzo” маркийн хөлдөөгчийн эвдрэл гэмтлийг харлаа. Нүүрэн талд үүссэн гэмтэл нь дахин засагдах боломжгүй. Уг гэмтлээс болж битүүмж алдагдаж хөлдөөгч хэвийн ажиллахгүй болно. ...Дээд хаалган талд үүссэн гэмтэл засагдах боломж байхгүй. Монголд уг хөлдөөгчийн сэлбэг байхгүй. Хятад улсаас захиалъя гэвэл сэлбэг гарах боломжтой эсэхийг асуугаад, боломжтой сэлбэг гарна гэвэл 45-90 хоногийн дотор гарна. Үнийг нь гаргах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-113/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-100-104/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-105-110/

- Яллагдагч *******гийн: Би 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 06 цагийн үед ажилдаа явж байхдаа маргалдсан эхнэртэйгээ уулзаж, хөлдөөгч, печь хоёроо авах гээд ...эхнэрийн эгч Ц.Бын гэрт очсон юм. Гэр рүү ороод хөргөгчөө авч явахаас залхуурсан, машинд багтахгүй, авч яваад хадгалах газар байхгүй болохоор эндээ нэг мөсөн үлдээчихье, гэхдээ хүнд ашиглуулаад яах юм бэ гэж бодоод хөлөөрөө өшиглөж үзсэн чинь эвдрэхгүй байхаар нь буцаж гараад үүдний хажуу талд сүх байхаар нь буцаж гэр рүү ороод үүдний баруун талд байсан хөргөгчийг сүхээрээ цохичихсон. ...Миний хөлдөөгч цагаан өнгийн “Xingx” гэсэн бичиглэлтэй, хоёр хаалгатай, “Rotenzo” гэсэн бичиглэлтэй хөлдөөгч байсан. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх 50, 96-97/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.   

Тус шүүхийн шүүгчийн 2021.10.08-ны өдрийн 2177 дугаартай захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа явуулахаар буцаасны дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааны үр дүнд цуглуулсан нотлох баримтыг шалгаж үзэхэд шүүгдэгч *******гийн өмчлөлийн хөлдөөгч нь хохирогч Ц.Бын өмчлөлийн хөлдөөгчөөс овор хэмжээний хувьд том, хоёр хаалгатай, өөр маркийн хөлдөөгч байсан болох нь гэрэл зургийн үзүүлэлт, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-100-110/

Иймд шүүгдэгч *******гийн “андуурсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй тул *******г бусдын эд хөрөнгө санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Бын эвдэрсэн хөлдөөгчийн үнэлгээг 450000 төгрөгөөр, 350000 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.08.12-ны өдрийн 21/08 дугаартай дүгнэлт /хх-20/, 2021.12.15-ны өдрийн 21/104 дугаартай дүгнэлтээр /хх 136-137/ тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдэх үед учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хохирол хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасныг баримтлан, мөн хохирогч нь Некст электроникс дэлгүүрээс 2021.03.08-ны өдөр 459900 төгрөгөөр худалдаж авсан нь баримтаар нотлогдож байгаа /хх-35/ зэргийг харгалзан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.08.12-ны өдрийн 21/08 дугаартай дүгнэлтийг /хх-20/ баримтлахаар тогтов.

Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бт 450000 төгрөгийн хохирол учирсан байх ба ******* нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 450000 төгрөгийг дансаар шилжүүлсэн /хх-32/ тул гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан, ******* нь бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж буй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж, хор уршгийг арилгасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******гийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцож орж ирсэн ялыг буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн хөлдөөгч хохирогч Ц.Бын гэрт өнөөдрийг хүртэл байгаа гэх тул *******д тухайн хөлдөөгчийг буцаан өгөх нь зүйтэй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт М-ын Аг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 450000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт М-ын Ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Бт 450000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ