Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

     2022         01           11                                     2022/ШЦТ/66

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 2108000000000 тоот хэргийг 2021.12.24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1979 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ш х х з х-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хорооны 00-00 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, /РД:**000000000/ Б овогт Тгийн Г.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тавилгын “Г” ХХК-д ажилчин, ам бүл-5, эмээ, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хорооны 00-000 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Х овогт Сын Т нар нь бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 20 байрны гадаа зогсоол дээр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үөд "машин хааж тавьсан” гэх шалтгаанаар маргалдаж шүүгдэгч ******* нь иргэн Х.Тийн эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай Субару Форестор маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн баруун урд крыло, баруун урд хаалгыг 00-00 *** улсын дугаартай Мазда Фамилла маркийн машинаараа мөргөн хонхойлгож гэмтээсний улмаас нийт 871550 төгрөгийн хохирол,

шүүгдэгч******* нь иргэн *******ийн унаж явсан 00-00 УБА улсын дугаартай Мазда Фамилла маркийн тээврийн хэрэгслийн зүүн крыло, урд гэрлийг хөлөөрөө өшиглөж гэмтээсний улмаас 375000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 а/ Яллагдагч*******ийн үйлдсэн хэргийн талаар:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9/,

2. “Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны 00 дугаар байрны сууц өмчлөгчдийн холбооны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-10/,

3. Хохирогч *******ийн “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны гаднаас хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд машин дээрээ очсон. Тэгтэл миний машиныг хар өнгийн Субару форестор маркийн машин таглаад тавьсан байсан учир би тухайн хүн рүү залгаад машинаа гаргачих гэж хэлсэн. Би 15 минут орчим хүлээгээд дахин залгахад утсаа авахгүй байсан. Удалгүй нөгөө машины залуу гарч ирсэн ба гарч ирэхдээ яарсан шинжгүй, хүн хүлээгээд байгааг мэдэхгүй ирэхээр нь би түүнд хандаж “чи байнга машин хаагаад тавьчих юм “ гэсэн чинь нөгөөх залуу “миний хаана юугаа тавих чамд хамаагүй” гээд бид хоёрын дунд хэрүүл өрнөсөн. Нөгөөх залуу “би холдож чадахгүй, чамайг яаж гарахыг чинь харья” гээд байсан. Тэгээд би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ирэхэд миний машины зүүн урд талын крыло буюу шанааны будаг халцраад хонхойсон байсан. Мөн их гэрлийн түгжээ нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-26-27/,

4. Сүлд үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150 дугаартай “..зүүн урд гэрэл, зүүн урд крыло үнэлгээгээр тогтоогдсон дүн 375000 төгрөг..” гэх хохирлын үнэлгээ /хх-49/,

 

б/ Яллагдагч *******ийн үйлдсэн хэргийн талаар:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9/,

2. “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 20 дугаар байрны сууц өмчлөгчдийн холбооны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-10/,

3. Хохирогч*******ийн “..2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны 106 тоотод гэртээ амарч байхад танихгүй дугаараас дуудлага ирсэн. Утсаа авахад “машинаа холдуулаач чи” гээд зандарч загнах маягтай үл таних эрэгтэй хүн ярьж байсан. Тухайн үед өглөөний 08 цаг 04 минутад залгасан ба гэрээс гараад явж байхад дахин залгахад би авалгүй нөгөөх хүн рүү очсон. Тэгтэл 40-45 насны эрэгтэй хүн уурлаад загнаад зандчаад байсан. Би “юунд уурлана вэ, одоо холдлоо” гэхэд машиндаа сууж байгаад миний эзэмшлийн 32-89 УАТ улсын дугаартай хар өнгийн Субару Форестор маркийн машиныг маань 3 удаа жолоочийн хаалга руу мөргөсөн..” гэх мэдүүлэг /хх-21-22/,

4. Авто машин техникийн үнэлгээний Мастер Үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаартай “..үнэлгээгээр тогтоогдсон дүн 871550 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /хх-49/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******,******* нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******,******* нар нь тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас уурлан харилцан бие биеийнхээ автомашиныг эвдэлж гэмтээсэн байх тул *******,******* нарыг тус бүр бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******,******* нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас *******ийн эд хөрөнгөд 851550 төгрөгийн хохирол,*******ийн эд хөрөнгөд 375000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүдээр /хх-49/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу *******,******* нар нь өөрсдийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгах, эсхүл нөхөн төлөх үүрэгтэй, өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө *******,******* нар нь харилцан тохиролцож, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх эвлэрлийн баталгааг шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж тус тус заасны дагуу *******,******* нарын иргэний нэхэмжлээсээ татгалзаж, эвлэрсэн тухай хүсэлтийг хангаж, холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******,******* нар нь хэн аль нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-74, 75, / тус тус тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******,******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон торгох  ялыг тус тус оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Тгийн Г, Х овогт Сын Т нарыг бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Тгийн Гөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Х овогт Сын Тт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Б овогт Тгийн Г, Х овогт Сын Т нарт тус бүр шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 13 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,******* нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж иргэний нэхэмжлээсээ татгалзсаныг хангаж, холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

5. *******,******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Хяналтын камер бүхий 1 ширхэг дискийг *******,******* нарт холбогдох эрүүгийн 2108000000085 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ