| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2020/0004/З |
| Дугаар | 0007 |
| Огноо | 2020-03-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын дүгнэлттэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 0063982 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х , шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр шүүгчийн туслах М.Мянганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А нь шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А би, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн улсын хяналтын байцаагч Г.Га нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээсэн “Т ” ХХК-д холбогдох 1937000193 дугаартай хэргийг шалгаж шийдвэрлэн, 2020 оны 1 дүгээр сарын 24- ний өдөр прокурорын хяналтанд ирүүлснийг хянахад:
Зөрчилд холбогдогч “Т ” ХХК нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх заалтад үндэслэн уурхайг байнгын ашиглалтанд хүлээж авах улсын комисс ажиллуулаагүй” үндэслэлээр үйл ажиллагааг улсын байцаагчийн 21-04-047/16 дугаартай хамтарсан актаар түр зогсоосон байхад Ашигт малталын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан “...Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг мэргэжлийн хяналтын албанд бүртгүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлнө...” гэсэн заалтыг зөрчин хайгуулын явцад олборлосон 19 тонн гянтболдыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлэхгүйгээр зөвшөөрөлгүй 26-85 УНУ улсын дугаартай “Хово” маркийн автомашинаар уурхайгаас тээвэрлэн гарч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй зөрчилд эрх бүхий албан тушаалтан Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 0063982 дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
1.3өрчлийн хэргийг хянахад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчлүүд илэрлээ. Үүнд:
2. Мөн зөрчлийн хэргийг шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй байна. Үүнд:
Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн улсын хяналтын байцаагч Г.Г-ын зөрчлийн 1937000193 дугаартай хэргийг шалгаад Д.Б- Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 0063982 дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч дараахь тайлбар гаргаж байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 328 дугаар албан бичгээр “Т ” ХХК-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолтой, уг тогтоолд өөрчлөлт оруулсан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолтой 22 хуудас материалыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунд ирүүлснийг 2019 оны 11 сарын 12-ны өдөр манай байгууллага хүлээж авсан байдаг.
Уг 22 хуудастай материалыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуун надад цохолт хийж, би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-ыг хяналтын прокурорын З.А-д танилцуулахаар тус байгууллагын [email protected] цахим хаягруу явуулж Зөрчлийн 1937000193 дугаартай хэрэг нээж, уг тогтоолын гарын үсэг зурж баталгаажуулж ирүүлсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Талс Молор” ХХК-иас уг зөрчлийн хэрэгт холбогдогч компанийг төлөөлөн оролцох эрхийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн тул 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор “Талс Молор” ХХК-нийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Б-ыг тогтоож, мэдүүлэг авсан. “Талс молор” ХХК-нийн хууль ёсны төлөөлөгчөөр Д. нь өгсөн мэдүүлэгтээ Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2.1-д заасны дагуу арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Уг зөрчлийн хэрэгт Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 328 дугаар албан бичгээр ирүүлсэн нийт 22 хуудас материалаас харахад Т ХХК нь уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон улсын байцаагчийн акт сэргээгүй байхад 26-85 УНҮ улсын дугаартай HOWO маркийн авто машинаар тус уурхайгаа 19 тонн гянтболд тээвэрлэсэн талаар гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, уг тогтоолд өөрчлөлт оруулсан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоол зэрэг баримтуудаар “Т” ХХК Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон байсан.
Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 99476566 дугаартай утас руу холбогдож зөрчлийн хэргийн хянан шийдвэрлэх талаар заавар авч холбогдогч нь ирэхгүй байгаа тул хэрэг шийдвэрлэх явц удаашралтай байгаа талаар мэдэгдэж байсан. Мөн хяналтын прокурор А-д утсаар холбогдож “...зөрчлийн хэргийн материалыг холбогдогч, оролцогч нарт танилцуулах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зуруулахад хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын ..............дугаар луу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй, гомдол гаргагч Д.М, түүний өмгөөлөгч М нар Улаанбаатар хотод байгаа тул танилцуулах боломжгүй байна, материалыг скайнардаж e-mail хаягаар танилцуулж болох эсэх...” талаар тодруулахад хяналтын прокурор З.А болно гэж хэлсэн.
Ингээд зөрчлийн хэргийн материалыг гомдол гаргагч Д.М, түүний өмгөөлөгч М нартай утсаар холбогдож [email protected] хаяг руу зөрчлийн хэргийн материалыг бүгдийг нь скайнардаж хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлдэж зөрчлийн хэрэгт хавсаргасан
Гэтэл Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтэд “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн хэргийг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч болон оролцогч нарт танилцууулаагүй...” гэж дурдсан нь өөрийнхөө зөвшөөрсөн үйлдлийн эсрэг дүгнэлт бичсэн гэж ойлгож байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтэд “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж болно гэж үндэслэлгүй заалт дурдсан...” гэжээ.
Уг хуульд Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг хуульчилсан ба хуулийн 14.1.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтны гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж заасан байдаг тул уг хуулийн заалтыг баримталсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш юм.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтэд “...Хууль бусаар хууль зөрчин уурхайгаас гаргасан 19 тонн гянтболдыг хураан авах ажиллагаа хийгээгүй...” гэжээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 328 дугаар албан бичгээр нийт 22 хуудас цаас ирсэн болохоос 19 тонн гянтболд, уг гянтболдыг тээвэрлэсэн HOWO маркийн авто машиныг ирүүлээгүй юм. Зүй нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гаргасан хяналтын прокурор 19 тонн гянтболд, уг гянтболдыг тээвэрлэсэн HOWO маркийн авто машиныг хураан авч зөрчлийн хэргийн материалын хамт манайд ирүүлэх ёстой байтал 19 тонн гянтболд, уг гянтболдыг тээвэрлэсэн HOWO маркийн авто машиныг ирүүлээгүй юм.
Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд өөрчлөлт оруулсан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолын тогтоох хэсэгт “...ажиллагааны явцад битүүмжлэгдсэн 26-85 УНҮ улсын дугаартай Хово маркийн авто машин, түүн дээр ачсан шуудайтай зүйлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага албан тушаалтанд харъяаллын дагуу шилжүүлж...” гэж өөрчлөлт оруулсан байдаг. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А энэхүү тогтоолд заасны дагуу тээврийн хэрэгсэл, түүн дээр ачсан шуудайтай зүйлийг харъяаллын дагуу ирүүлээгүй атлаа “...Хууль бусаар хууль зөрчин уурхайгаас гаргасан 19 тонн гянтболдыг хураан авах ажиллагаа хийгээгүй...” гэж дүгнэлт бичсэн нь хууль бус гэж үзэж байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтэд “...хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй...” гэжээ.
Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй нь зөрчилд холбогдогч “Т” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчил нь үгүйсгэгдэх зүйл биш юм. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл биш юм.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтэд “...Д.Б-т шийтгэл оногдуулсан...” гэжээ.
Шийтгэлийн хуудас-т “...Т ХХК нь улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох акт сэргээгүй байхад 26-85 УНҮ улсын дугаартай Howo маркийн авто машинаар тус уурхайгаас 19 тонн гянтболд тээвэрлэсэн гэх зөрчлийг хэргийг шалгаад ...” гэж холбогдогчийн тодорхойлсон байгаа. Түүнээс биш Талс молор ХХК-нийн нэрийг огт дурдалгүйгээр Д.Б гэж дурдаад байсан зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл Т ХХК-нд холбогдуулан шалгасан зөрчлийн хэргийн материал байгаа болохоос иргэн Д.Б холбогдуулан шалгасан зөрчлийн хэргийн материал байхгүй юм.
Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурорын зүгээс зөрчлийн хэрэг нээлгүүлэхээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хэргийг шилжүүлсэн. Тухайн хэргийг шилжүүлсэн тогтоол дээр Т ХХК нь уурхайгаас 19 тонн гянтболдыг ачиж явсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2-т заасан Ашигт малтмал эрэх, хайх ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл 19 тонн гянтболдыг тээвэрлэснийг зөрчил гэж үзсэн. Гэхдээ агуулга нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2-т заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж хоёр өөр зөрчилтэй байдлаар зөрчлийн хэрэг нээлгэхээр Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байдаг. Ашигт малтмалыг эрэх хайх ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрхэн зөрчсөн талаар тодруулаагүй зөрчилтэй нөхцөл байдал харагддаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг зохицуулсан байдаг. Уг хуулийн 35.4-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж заасан. Урд нь уурхайг ажиллуулаад олборлосон байсан үйлдлийг зөрчил гэж үзэхгүйгээр уурхайгаас тээвэрлэсэн үйлдлийг зөрчил үйлдсэн гэж уурхайг ажиллуулсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулсан байдаг. Хоёр өөр үйлдэл байгаа юм. Нэг нь 2019 оны 8 сарын 16-ны өдөр улсын байцаагч уурхайн үйл ажиллагаа зогсоохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д зааснаар улсын комисс хүлээж аваагүй байхад уурхайн үйл ажиллагаа явуулсан гэж уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Сүүлд нь улсын комисс ажилласны дараа олборлосон гянтболдоо ачиж тээвэрлэсэн үйлдийг 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хоорондоо зөрчилтэй байна. иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын хяналтын прокурор З.А-оос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 сарын 19-ны өдрийн 0063982 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор “Т ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д зааснаар уурхайг байнгын ашиглалтанд хүлээж авах улсын комисс ажилуулаагүй гэх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 21-04-047/16 дугаар хамтарсан актаар “Т ” ХХК-нийн үйл ажиллагааг түр зогсоосон байхад Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг зөрчиж хайгуулын явцад олборлосон 19 тонн гянтболдыг Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 26-85 УНҮ улсын дугаартай HOWO маркийн авто машинаар уурхайгаас тээвэрлэсэн гарч ашигт малтмал эрэх хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж холбогдох материалыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ.
Үүний дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г зөрчлийн 1937000193 дугаартай хэрэг нээж Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 12 сарын 19-ны өдрийн 0063982 дугаар шийтгэлийн хуудсаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгожээ.
Дээрх зөрчлийн материалыг хянасан хяналтын прокурор З.А нь 2020 оны 01 сарын 31-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтдээ “...Д.Б-ыг Т ХХК-нийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч болон оролцогчдод танилцуулж гарын үсэг зуруулаагүй, хэргийн материалыг оролцогчдод танилцуулаагүй, Зөрчилд холбогдогч Т ХХК-нд шийтгэл оногдуулах байтал 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 0063982 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудаст гомдол гаргах эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14.1-д зааснаар гомдол гаргаж болно гэж хууль зүйн үндэслэлгүй заалт дурдсан зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хууль бусаар уурхайгаас гаргасан 19 тонн гянтболдыг хураан авах ажиллагаа хийгээгүй, уг гянтболдыг худалдан борлуулсан бол хуульд зааснаар Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлж зөвшөөрөл авсан эсэхийг тодруулж, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлээгүй...” гэж дүгнэжээ.
Улсын байцаагчаас прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч тайлбарлахдаа “...Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-той утсаар холбогдож зөрчлийн материалыг скайнардаж холбогдогч болон оролцогч нарт e-mail хаягаар танилцуулж болох эсэхийг тодруулахад болно гэж хэлсэн, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй болон шийтгэлийн хуудаст Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй гэж дурдсан нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл биш, хяналтын прокурор 19 тонн гянтболд, уг гянтболдыг тээвэрлэсэн HOWO маркийн авто машиныг хураан авч зөрчлийн хэргийн материалын хамт манайд ирүүлэх ёстой байтал 19 тонн гянтболд, уг гянтболдыг тээвэрлэсэн HOWO маркийн авто машиныг ирүүлээгүй, Шийтгэлийн хуудас-т “...Т ХХК нь улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох акт сэргээгүй байхад 26-85 УНҮ улсын дугаартай Howo маркийн авто машинаар тус уурхайгаас 19 тонн гянтболд тээвэрлэсэн гэх зөрчлийг хэргийг шалгаад ...” гэж холбогдогчийн тодорхойлсон ба “Талс молор” ХХК-нийн нэрийг огт дурдалгүйгээр Д.Б гэж дурдаад байсан зүйл байдаггүй ...” гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг хуульчилсан.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 0063982 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт байх тул түүнийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж зааснаар харахад эрх бүхий албан тушаалтан зөвхөн зөрчил үйлдсэн этгээдэд /холбогдогчид/ холбогдуулж шийтгэл оногдуулахаар заажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Т ” ХХК-нийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн албан бичгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Т ХХК-нийг төлөөлөн оролцох эрхийг Д.Б-т олгож, Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Т ХХК-нийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.
Гэтэл Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г нь “....Таст молор ХХК нь улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох тухай акт сэргээгүй байхад тус уурхайгаас 19 тонн гянт болд тээвэрлэсэн...” гэж үзэж Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 0063982 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “Т ” ХХК-нийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ыг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь захиргааны актын эрх зүйн үйлчлэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-т чиглэгдсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Т ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ыг “...улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох тухай акт сэргээгүй байхад тус уурхайгаас 19 тонн гянт болд тээвэрлэсэн...” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт байна.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу холбогдогчийг зөв тодорхойлж чадаагүй байх тул шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байх ба хариуцагч нь шийтгэлийн хуудсаа хуульд нийцүүлэн гаргаж чадаагүй болох нь тогтоогдож байх тул шүүх түүнийг зөвтгөх боломжгүй юм.
Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын “...Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 0063982 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах...” тухай дүгнэлтийг хангаж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны 0063982 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийндавж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.СОНИНБОЛОР