Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

                                                           

 

 

 

 

   

    2022        01          10                                

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,  

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сандуйжавын Нт холбогдох эрүүгийн 2111 01113 1302 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ших” ХХК-д барилгын арматурчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 63 тоотод түр оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогтой Сандуйжавын Н /РД: /,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч С.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн орчим хохирогч Э.Билгүүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:  2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1193 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн орчим хохирогч Э.Билгүүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Билгүүн Хүрэлбаатарын дүүтэй хамт машин дотор сууж байгаад бууж ирээд над руу хандаж чи яагаад байгаа юм бэ, бацаан минь би гадаадад амьдарч байгаад ирсэн гээд доромжлоод байхаар нь би ахаа та яагаад байгаа юм бэ, ёжилж хэлэх үед Хүрэлбаатар Билгүүнд нэг татчих гээд архи хийж өгөх үед Билгүүн цээжээ бариад, хазайгаад архиа авахаар нь би та бие муутай байж яагаад намайг дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь архиа уучхаад миний баруун хацар луу нэг удаа алгадахаар нь би уурлаж босож ирээд чи яагаад давраад байгаа пизда вэ гэж хэлэхэд намайг зодолдъё гэхээр нь би тэгье гээд бид хоёр нэг нэг удаа цохилцоод, дараагаар нь би хацар луу нь нэг удаа цохиход газарт унахаар нь чи ийм байж яаж хүнтэй зодолдоно гээд байгаа юм бэ гээд дээрээс нь нэг удаа өшиглөх үед Хүрэлбаатар намайг салгаад, Билгүүнд хандаж чи Нямааг танихгүй байгаа юм уу гээд зүгээр байгаа хүнийг өдөөд хэл амаар доромжлоод, зодолдъё гээд зодолдож чадахгүй байгаа биз дээ онигоо минь суу гээд суулгах үед Билгүүн надад намайг уучлаарай гээд байхаар нь чи яв чамтай хамт архи уухгүй гээд, машинд нь суулгаж өгөхөд Билгүүн нь харимаар байна гээд байхаар нь Хүрэлбаатарын дүү нь би хүргэж өгчхөөд ирье гээд аваад явсан ... Төгөлдөрийг Мөнхбаттай андуураад сэрээх үед чи яагаад унтуулахгүй байгаа юм бэ гээд босож ирээд миний хамар луу нэг удаа гараараа цохихоор нь би цагдаа дуудаад, бид нар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн...” гэх /хх-ийн 64-65 дах тал/,

Хохирогч Э.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай найз Хүрлээ найзтайгаа уулзчихаад ирье гээд явсан. Араас нь очиход замын цаанаас С.Н ирсэн. С.Н гартаа том чулуу барьчхаад намайг ална гэж дайрч байсан гэсэн. Отгондэлгэр С.Нийн чулууг авч салгасан гэсэн. Намайг газар хэвтэж байхад чи цагдаад хэлбэл хэлээрэй гэж хэлсэн. Би зугтахын эрхэнд “...Би чамайг цагдаад хэлэхгүй, одоо больчих. Гэхдээ би чамайг таньж байгаа шүү...” гэж хэлсэн. Би босож чадахгүй мөлхөөд арай хийн эгчийндээ очиж эгчээсээ туслалцаа хүсэж гэмтлийн эмнэлэг дээр очсон. Өдөр нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Маш их гомдолтой байна. Цаашид хамар болон нүдний мэс ажилбарт орох шаардлагатай. Хохирол төлбөрөө нэхэмжилж байна..” гэх

Хохирогч Э.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н нь Хүрэлбаатартай уулзаж юм ярьж байгаад над руу ирээд “чи намайг таних уу, чи 61-ийн Билгүүнээ мөн билүү” гэхээр нь “тиймээ мөн байна” гэхэд “чи миний усанд явдаг бацаан байсан биз дээ, чи намайг таньж байна уу" гэхээр нь би “танихгүй байна, би хүний бацаан байж үзээгүй” гээд юм ярьж байхад миний зүүн талын хацар луу нэг чулуу мэт хатуу зүйлээр цохиход би газар уначихсан. Тэгсэн чинь намайг дээрээс учир зүггүй өшиглөж цохиод байсан. Тэгээд зодож байгаад болих үед чи цагдаад хэлбэл хэлээрэй гээд том чулуугаар Н цохих гээд байхад Око чулууг нь авч болиулсан. ...Нтэй юм яриад зогсож байхад зүүн нүдний хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохичихсон, хэн цохисон эсэхийг нь харж чадаагүй. Тэгээд би газарт унахад тал талаас хүчтэй өшиглөн, дэвсэж, цохиж байсан намайг босох гээд өндийх үед нүүр лүү болон толгой хамар луу хөлөөрөө хүчтэй өшиглөж байсан мөн унасан байх үед чулуугаар цохиод байсан. Намайг зодуулж байх үед Око болиулсан...” гэх /хх-ийн 20-21 тал/,

Гэрч А.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... С.Н Билгүүн хоёр хоорондоо чиний бөөс байгаагүй, гэсэн утгатай юм яриад маргалдаж байгаад хоорондоо зодолдож эхэлсэн. Билгүүн Нийн урд талаас хөдөлж ч чадаагүй байхад нүүр лүү нь цохиж унагаагаад унасны дараа нүүр лүү нь өшиглөөд байсан, том чулуу аваад хэвлий хэсэг лүү нь 2-3 удаа цохиод байсан ба би очоод болиулахад Н энэ муу ингэдэггүй юмаа гээд дахиж очоод хэд хэдэн удаа өшиглөж чулуу шидээд байсан. Тэгээд болиод байж байсан чинь Билгүүн газраас босож чадахгүй байхаар нь би найзтай нь хамт босгоод машиныхаа урд талын суудалд суулгасан...” гэх /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Б.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Билгүүн, Нямаа хоёр хоорондоо маргалдаж Билгүүн Нямаагийн шилэн хүзүү рүү нь “ахын дүү” гэж хэлээд зүүн гараараа алгадаад хэл амаараа доромжлоод байсан. Нэг мэдэхэд Нямаа, Билгүүн 2 машинаас буугаад зодолдож эхлэхээр нь би салгах гээд машинаас буутал Билгүүний зүүн хөмсөг нь шалбарчихсан газар сууж байсан. Харин Нямаа Билгүүний хажууд зогсож байсан. Хүрэлбаатар ах, Хүрэлбаатар ахын найз бид 3 машинаас буугаад Нямааг салгаад зогсож байтал цагдаа нар хүрээд ирсэн ..." гэх /хх-ийн 34-35 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 8164 дугаартай дүгнэлтэд:

Э.Билгүүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 9,10,11-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, баруун зулай, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамар, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух хамарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, баруун тохой, шуу, өвдөг, зүүн тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох зурмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Зүүн 9,10,11-р хавирганы хугарал гэмтэл хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн дээд зовхины шарх гэмтэл хөнгөн зэрэгт бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх /хх-ийн 42-43х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Иймд шүүгдэгч С.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн орчим хохирогч Э.Билгүүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. 

Хохирол, хор уршигийн талаар.

Шүүгдэгч С.Нээс нийт 499,350 төгрөг  гаргуулж хохирогч Э.Билгүүнд 243,350 төгрөг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000200800 дансанд 256,000 төгрөг тус тус олгуулж,

хохирогч Э.Билгүүн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогтой Сандуйжавын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нт 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.Нээс Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 18-839 тоотод оршин суух хохирогч Э.Билгүүнд /РД:УХ9407181-д 243,350 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000200800 дансанд 256,000 төгрөг тус тус олгосугай.

5. Хохирогч Э.Билгүүн цаашид гарах эмчилгээний зардал бол гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     П.АРИУНБОЛД