Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2022/0017/Э |
Дугаар | 2022/ШЦТ/22 |
Огноо | 2022-02-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/22
2022 02 08 2022/ШЦТ/22
*******ОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН Ө*******НӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2104000000112 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******аасанбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол улсын иргэн, ...........оны .......дугаар сарын .....-ны өдөр ........ аймгийн ...... суманд төрсөн, .настай, ....., боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ......, ...........цахим үнэмлэхний хаягаар ..... хот .дүүрэг ......дүгээр хороо, . хэсэг, одоо *******агануур дүүргийн .дугаар хороо, ..тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймгийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил, мөн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жил хорих, мөн *******рүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн О ******* /РД: /
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж биеийн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******и .оны .дүгээр сарын .-ний өдөр гэртээ эхнэр ******* 0.5 литрийн архи хувааж уусан. Дахин архи авах зорилгоор мөнгө нэхтэл манай эхнэр мөнгө өгөөгүй. *******анай эхнэр намайг хэл амаар доромжилоод байхаар нь миний уур хүрээд ******* сууж байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл ******* хамраас цус гараад нүүр нь хавдсан. Тухайн оройдоо бид хоёр эвлэрээд унтсан. *******аргааш өглөө нь гаднаас найз ******* орж ирээд бид хамт архи уусан юм. Тэр үед ******* хамраас цус гараад тогтохгүй байсан болохоор түргэн тусламж дуудсан. *******ид хамтран амьдраад 7 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ний өдөр орой 19 цагийн орчим нөхөр ******* 0.5 литрийн “*******онгол стандарт” архи хувааж уусан. Тэгээд бид хоёр мөнгөний талаар ярилцаж байгаад хоорондоо хэрэлдсэн. Нөхөр “мөнгө нуучихлаа” гэж уурлаж байгаад миний баруун талын нүд хэсэг рүү 1 удаа өшиглөж унагаасан. Тэгээд миний хамраас цус гарсан чинь нөхөр эмнэлэг дуудсан. *******и нөхөртөө өшиглүүлэхээс өмнө согтсон байсан болохоор нөхрийгөө доромжилж уурыг хүргэсэн болохоор намайг өшиглөсөн байх. Ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
*******өрдөн байцаалтад гэрч *******.******* мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр 12 цагийн үед ******* гэрт очиход эхнэрийнх нь уруул болон нүүр нь хавдчихсан орон дотроо хэвтэж байсан. Тэгээд ******* 1 шил 0.75 граммын архи авч өгсөн. Хоол цай идэж уугаад сууж байхад ******* хамраас цус гараад тогтохгүй байсан. Намайг эмнэлэг дуудаад өг гэхээр нь би гэрээс гараад гудамжнаас хүний утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/шэ349 дугаартай дүгнэлтэд: “******* биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоом журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 23-24/,
*******өрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Дээрх гэмтлүүдээс тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт болон зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 28/
Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь *******агануур дүүргийн . дугаар хороо, .тоот байв. Уг байшин 2 өрөөтэй бөгөөд жижиг өрөөнд үзлэг хийхэд доторх зүйл эмх замбараагүй байдалтай өрөөний хоймор хэсгээр ор зассан ягаан өнгийн хөнжил байрлуулсан, хөнжил нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, орны хажуу талд мөн дэвсгэр дээр цус мэт зүйлээр бохирлогдсон” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/
Хохирогч ******* нүүр, толгойн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7/
Шүүгдэгч ******* согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...******* нь 2.79 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/
*******өрдөгчийн “******* мэдүүлэг авах гэсэн боловч согтууруулах ундааы зүйл хэрэглэсэн байсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 6/
Хохирогч ******* Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “*******иний бие нь ******* нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ. /хх-н 63/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “******* овогт О *******, регистрийн дугаар” гэжээ. /хх-н 46/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******Н*******Г-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 48-58// болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
******* нь согтуугаар .оны .дугаар сарын ....-ний орой .цагийн үед *******агануур дүүргийн .дугаар хороо, . хэсгийн ... тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж биеийн эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...эхнэр маань надад мөнгө өгөхгүй байхаар нь түүний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...Нөхөр “мөнгө нуучихлаа” гэж уурлаж байгаад миний баруун талын нүд хэсэг рүү 1 удаа өшиглөж унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч *******.******* “...Намайг гэрт нь ирэхэд ******* эхнэрийн уруул болон нүүр нь хавдчихсан орон дотроо хэвтэж байсан. ******* хамраас цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн” /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/шэ349 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг харахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд болон 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 63 дугаар талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгч өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн учраас улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
******* нь “урьд .удаагийн ял шийтгэгдэж байсан ам бүл ., .хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 65-68/
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******рүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул *******агануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн О ******* *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн О ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаан) сарын дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй
4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч ******* төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.*******АЙГАЛ*******АА