| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0151/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/02 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч Б.Ж,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А т холбогдох эрүүгийн 2018004810163 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд Их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 9, эцэг эх, эгч дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 07 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т.А , регистрийн дугаар ББ01******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж: 1. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд өөрийнхөө “А К” гэх хаягийнхаа нэрийг “А К-ва” болгон өөрчилж, улмаар “Google” программ ашиглан үл таних хүүхдийн зургийг татан авч, фейсбүүк цахим сүлжээнд олон нийтийн бүлэгт хандив гуйсан утга бүхий зар байршуулж иргэн Б.К гаас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20.000 төгрөг, иргэн М.С ээс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10.000 төгрөг, иргэн А.А гаас 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.297 төгрөг, иргэн Х.Б ээс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5.000 төгрөг, иргэн И.Б ээс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн Б.К гаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Х.А ээс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Б.А ээс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн Х.Б аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Ш.Б аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн А.Л аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн А.Г аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн С.Ж аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10.000 төгрөг, иргэн Х.А аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10.000 төгрөг, иргэн Х.А гаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5.000 төгрөг, иргэн З.О аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10.000 төгрөг, иргэн М.С аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.000 төгрөг, иргэн О.М ээс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 500 төгрөг, иргэн Ө.Е оос 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 10.000 төгрөг, иргэн М.Е ээс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5.000 төгрөг, иргэн А.Е аас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20.000 төгрөг, иргэн Х.Х гаас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Б.К гаас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000 төгрөг, иргэн С.Н гаас 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 5.000 төгрөг, иргэн Б.Ж аас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20.000 төгрөг, иргэн Х.Н ээс 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5.000 төгрөг, нийт 212.797 төгрөгийг өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 тоот дансанд шилжүүлж авсан,
2. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дээрх “А К-в” гэх аккаунтыг ашиглан “Google” программ ашиглан үл таних настай эмгэн хүний зургийг татан авч, фейсбүүк цахим сүлжээнд олон нийтийн бүлэгт хандив гуйсан утга бүхий зар байршуулж иргэн Д.О ээс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 9.000 төгрөг, иргэн Ш.Е ээс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 50.000 төгрөг, иргэн Х.Т аас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000 төгрөг, иргэн З.Е ээс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2.000 төгрөг, иргэн Н.Е ээс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Б.А гаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Х.А оос 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10.000 төгрөг, иргэн Х.А гаас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20.000 төгрөг, иргэн Г.А аас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000 төгрөг, нийт 107.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 тоот дансанд шилжүүлж авсан,
3. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх “А К-в” гэх аккаунтыг ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, иргэн Э.О нь өөрийн охин М.С ын эмчилгээнд зориулж иргэдээс хандив гуйсан зар мэдээллээс М.С ын гэрэл зургийг татан авч “Баян-Өлгий зар” нэртэй олон нийтийн бүлэгт хандив гуйсан зар байршуулж, иргэн Б.А аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.000 төгрөг, иргэн З.А аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Е.Е ээс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.000 төгрөг, иргэн С.Н ээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.000 төгрөг, иргэн Н.А ээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20.000 төгрөг, иргэн М.А ээс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.000 төгрөг, иргэн Т.Т ээс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10.000 төгрөг нийт 45.000 төгрөгийг залилж, өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 тоот дансанд шилжүүлж авч, нэр бүхий 41 иргэнд 364.797 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2018004810163 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Э.О , Х.А , А.Г , Х.Б , Х.Н , Б.Ж , Х.А , Х.Т , Г.А , З.А , Д.О , З.Е , Х.Б , Х.А, Ш.Б , А.Л , О.М , С.Н , С.Ж , Х.А , З.О , Н.Е , Б.К , А.Е , С.Н , Х.Х , М.Е , Ө.Е , А.А , И.Б , Б.К , Т.Т , Х.А , М.С , Б.А , Б.А , М.А , Ш.Е , Б.А , М.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Ж, С.С, А.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэн Т.А ын ХААН банкан дахь 5190251936 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, нэр бүхий 41 хохирогч нарын ХААН банкан дахь дансны мэдээлэл, яллагдагч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай хүсэлтийг гаргасан ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тайлбар, дүгнэлтээ гаргаж гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Т.А нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж: 1. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд өөрийнхөө “А К” гэх хаягийнхаа нэрийг “А К-в” болгон өөрчилж, улмаар “Google” программ ашиглан үл таних хүүхдийн зургийг татан авч, фейсбүүк цахим сүлжээнд олон нийтийн бүлэгт хандив гуйсан утга бүхий зар байршуулж иргэн Б.К гаас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20.000 төгрөг, иргэн М.С ээс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10.000 төгрөг, иргэн А.А гаас 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1.297 төгрөг, иргэн Х.Б ээс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5.000 төгрөг, иргэн И.Б ээс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн Б.К гаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Х.А ээс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Б.А ээс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн Х.Б аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Ш.Б аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5.000 төгрөг, иргэн А.Л аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн А.Г аас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10.000 төгрөг, иргэн С.Ж аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10.000 төгрөг, иргэн Х.А аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10.000 төгрөг, иргэн Х.А гаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5.000 төгрөг, иргэн З.О аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10.000 төгрөг, иргэн М.С аас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.000 төгрөг, иргэн О.М ээс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 500 төгрөг, иргэн Ө.Е оос 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 10.000 төгрөг, иргэн М.Е ээс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5.000 төгрөг, иргэн А.Е аас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20.000 төгрөг, иргэн Х.Х гаас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Б.К гаас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000 төгрөг, иргэн С.Н гаас 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 5.000 төгрөг, иргэн Б.Ж аас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20.000 төгрөг, иргэн Х.Н ээс 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5.000 төгрөг, нийт 212.797 төгрөгийг өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 тоот дансанд шилжүүлж авсан,
2. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дээрх “А К-в” гэх аккаунтыг ашиглан “Google” программ ашиглан үл таних настай эмгэн хүний зургийг татан авч, фейсбүүк цахим сүлжээнд олон нийтийн бүлэгт хандив гуйсан утга бүхий зар байршуулж иргэн Д.О ээс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 9.000 төгрөг, иргэн Ш.Е ээс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 50.000 төгрөг, иргэн Х.Т аас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.000 төгрөг, иргэн З.Е ээс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2.000 төгрөг, иргэн Н.Е ээс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Б.А гаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Х.А оос 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10.000 төгрөг, иргэн Х.А гаас 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20.000 төгрөг, иргэн Г.А аас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000 төгрөг, нийт 107.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 тоот дансанд шилжүүлж авсан,
3. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх “А К-в” гэх аккаунтыг ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, иргэн Э.О нь өөрийн охин М.С ын эмчилгээнд зориулж иргэдээс хандив гуйсан зар мэдээллээс М.С ын гэрэл зургийг татан авч “Баян-Өлгий зар” нэртэй олон нийтийн бүлэгт хандив гуйсан зар байршуулж, иргэн Б.А аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.000 төгрөг, иргэн З.А аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000 төгрөг, иргэн Е.Е ээс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.000 төгрөг, иргэн С.Н ээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.000 төгрөг, иргэн Н.А ээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20.000 төгрөг, иргэн М.А ээс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.000 төгрөг, иргэн Т.Т ээс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10.000 төгрөг нийт 45.000 төгрөгийг залилж, өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 тоот дансанд шилжүүлж авч, нэр бүхий 41 иргэнд 364.797 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн 2018004810163 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Э.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин М гийн С 2020 оны 03 дугаар сард цусны өвчнөөр өвдөж эхлээд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй талаар хэлсэн ба судалж үзэхэд Солонгос улсын эмнэлэгт 950000000 төгрөгийн өртөг бүхий эмчилгээнд орж эмчлэгдэнэ гэж хариу ирсэн байдаг. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өөрийн Хаан банкны 5108271622, 5400618222, Төрийн банкны 38400134059, Голомт банкны 1105190460 дугаарын данснуудыг тавьж хандивын аян зохиож эхэлсэн байдаг. Тэгсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим 89079900 дугаараас миний 95374747 дугаар луу залгаад таны хүүхдийн зургийг ашиглаад өөр дансны дугаар бичээд хандив гуйгаад байна, энэ дансны дугаар таны дансны дугаар мөн үү гэхээр нь би биш гэж хэлэхэд нөгөө охин над руу шатаар зургийг нь явуулахаар харсан чинь казах хаягнаас казах хэлээр бичээд хандив гуйсан байсан тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.
Тухайн хуурамч хандив гуйж байгаа хүний данс руу хүмүүс хандив явуулсан бөгөөд яаж мэдээд байгаа вэ гэвэл доор нь коммент хэсэгт хүмүүс мөнгөө хийчхээд доор нь зургийг нь явуулсан байсан. Би мөн зургийг өгнө” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21-22 дугаар хуудас/,
- Хохирогч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сайн санахгүй байна фейсбүүк хуудсаар дамжуулан өвчин зовлонтой гэсэн зарын дагуу шилжүүлсэн байх. Тухайн үед яг ямар фейсбүүк хаягнаас тавьсан талаар санахгүй байна. Харин шилжүүлэг хийсэн 5190251936 гэх тоот дансанд А гэсэн данс гарч ирж байсан. Тухайн үед би 5000-аар 3 удаа нийт 15.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 90-91 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...урд өмнө харж байгаагүй зүгээр тус болох гэж тухайн мөнгө шилжүүлсэн мөнгөн дүнгээ санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй би өгсөн мөнгө буцааж авахгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-94 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр үед өвдсөн хүний зурагтай пост оруулсан байсан, гэхдээ сайн санахгүй байна, яг ямар хүний зурагтай пост байсан талаар санахгүй байна. Тэр үед миний хүүхэд өвдөж байсан болохоор мөнгөний хэрэгцээтэй эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа юм байна гэж бодоод нэмэр болох байх гэж бодоод фейсбүүк хуудсанд оруулсан байсан, пост нь дээр бичигдсэн дансанд 5.000 төгрөг шилжүүлсэн. Би өгсөн мөнгөө буцааж авахгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 102-103 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Туслалцаа гуйсан болохоор нь туслах зорилгоор тухайн постонд бичигдсэн 5190251936 тоот дансанд хийсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 108-109 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн дансыг хэн эзэмшдэг талаар мэдэхгүй, тухайн дансны эзэмшигчийг танихгүй. Үл таних хүүхдийн зураг оруулаад өвчтэй дүүгийн минь эмчилгээний зардалд туслаач гэсэн утгатай зар тавьж хандив гуйсан байсан. Тэгээд тус болох гээд тухайн постод оруулсан байсан дансанд 20.000 төгрөг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 114-115 дугаар хуудас/,
- Хохирогч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн фейсбүүк хаягийг санахгүй байна. Миний таньдаг хүн байгаагүй, тухайн фейсбүүкийг анзаараагүй тэргэнцэртэй өндөр настай хүний зургийг нь хараад л мөнгө шилжүүлсэн юм.
... Миний хохирлыг барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй, гэхдээ ийм зүйл хийж байгаа хүнд зохих хууль ёсны шийтгэлийг оногдуулсан нь дээр байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 120-121 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.Т ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн данс эзэмшигчийг танихгүй, зүгээр тухайн фейсбүүк хуудсаар дамжуулан хандив гуйсан байхаар нь тухайн дансанд 1.000 төгрөгийг далайд дусал нэмэр гээд шилжүүлсэн, яг ямар фейсбүүк хуудаснаас хандив гуйж тавьсан байсан талаар одоо санахгүй байна. Надад гомдол санал байхгүй, би мөнгийг авахгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 126-127 дугаар хуудас/,
- Хохирогч Г.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн данс эзэмшигчийг танихгүй, зүгээр тухайн фейсбүүк хуудсаар дамжуулан хандив гуйсан байхаар нь тухайн дансанд 5.000 төгрөгийг шилжүүлсэн яг ямар фейсбүүк хуудаснаас хандив гуйж тавьсан байсан талаар одоо санахгүй байна.
Тухайн фейсбүүк хаягийг санахгүй байна. Тухайн фейсбүүкийг анзаараагүй зургийг нь хараад л мөнгө шилжүүлсэн байх. Хүүхэд өвдсөн байх гээд фейсбүүк хуудсаар яваад байдаг, ер нь тийм пост хараад өрөвдөөд байгаа боломжоороо хийдэг, өвдсөн хүнд туслах нь буян гэж боддог юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 132-133 дугаар хуудас/,
- Хохирогч З.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жаахан хүүхдийн зураг оруулаад тусламж гуйсан байхаар нь би ч гэсэн өөрөө жаахан хүүхэдтэй болохоор өрөвдөөд 5.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн дансны дугаар болон эзэмшигчийн талаар огт мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 138-139 дүгээр хуудас/,
- Хохирогч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хэн гэдэг хүний данс болох талаар би мэдэхгүй, өвчтэй хүүхдийн зураг оруулаад хандив гуйсан байхаар нь тухайн дансанд 9.000 төгрөгийг тус болох байх гэж шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 144-145 дугаар хуудас/,
- Хохирогч З.Е ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... энэ данс эзэмшигчийг би танихгүй, фейсбүүкээр орж байхад өвчтэй хүүхдийн зураг оруулаад хандив гуйсан байхаар нь тухайн дансанд 2.000 төгрөгийг өөрийн мобайл банкаар шилжүүлсэн, утга дээр нь өөрийнхөө 94368436 дугаарыг бичээд шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 152-153 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг дансны эзэмшигчийг танихгүй юм байна. 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр фейсбүүк ухаж сууж байхад тусламж хүссэн хүүхдийн зар яваад байхаар нь уг хүүхдийг өрөвдөөд тус болог гэж өөрийн 5188136666 тоот дугаарын данснаас 5.000 төгрөг хийсэн юм. Тухайн үед уг дансыг хаан банкны программ руу оруулахад нэг эмэгтэй хүний нэр гарч байсан санагдаж байна. Гэхдээ хэн гэдэг хүний нэр гарсныг нь би санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 160-161 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 5190251936 дугаартай дансны эзэмшигчийг танихгүй юм байна. Харин 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүкт тусламж хүссэн хүүхдийн зар яваад байхаар нь уг хүүхдэд тус болог гэж өөрийн 5188162824 дугаарын данснаас 5.000 төгрөг хийсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 166-167 дугаар хуудас/,
- Хохирогч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 5190251936 дугаарын дансны эзэмшигчийг танихгүй юм байна. Харин 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүкт тусламж хүссэн хүүхдийн зар яваад байхаар нь уг хүүхдэд тус болог гэж өөрийн 5188147545 тоот дугаарын данснаас 5.000 төгрөг хийсэн юм. Тухайн үед нэг эмэгтэй хүний нэр гарч байсан санагдаж байна. Гэхдээ хэн гэдэг хүний нэр гарсныг нь би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 172-173 дугаар хуудас/,
- Хохирогч А.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 5190251936 дансны эзэмшигчийг танихгүй юм байна. Харин 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкт тусламж хүссэн хүүхдийн зар яваад байхаар нь уг хүүхдэд тус болог гэж өөрийн 5188167720 тоот дугаарын данснаас 10.000 төгрөг хийсэн юм. Тухайн үед нэг эмэгтэй хүний нэр гарч байсан санагдаж байна. Гэхдээ хэн гэдэг хүний нэр гарсныг нь би сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 178-179 дүгээр хуудас/,
- Хохирогч О.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А К-в гэх фейсбүүк хаягийг мэдэхгүй. Харьцаж байгаагүй. Миний ашигладаг фейсбүүк хаягт тийм нэртэй найз байхгүй болно. Би хохирлоо төлүүлж авахгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 184 дүгээр хуудас/,
- Хохирогч С.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг А К-в гэх фейсбүүк хаяг хэнийх болохыг би мэдэхгүй, урд өмнө нь харьцаж байгаагүй. Өвчин зовлон болсон талаар хэлж хандив цуглуулж байгаа талаар мэдээлэл яваад байхаар нь тэнд бичигдсэн дансанд хандив гэж мөнгө шилжүүлсэн шиг санагдаж байна. 5.000 төгрөг шилжүүлсэн байх. Би тухайн үед тэр данс, мэдээллийг нягталж хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 189 дүгээр хуудас/,
- Хохирогч С.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг А К-в гэдэг фейсбүүк хаяг хэнийх болохыг мэдэхгүй. Урд өмнө нь харьцаж байгаагүй. Баян-Өлгий аймгийн зар мэдээ гэсэн группт хандив цуглуулж байгаа талаар мэдээлэл яваад байхаар нь тэнд бичигдсэн дансанд хандив гэж мөнгө шилжүүлсэн шиг санагдаж байна. Үсрээд 10.000 төгрөг байх аа. Би тухайн үед тэр данс мэдээллийг ч нэг их нягталж хараагүй.
Надад гомдол санал байхгүй, нэгэнт хандив гэж өгсөн өгсөн болохоор буцааж авахгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 192 дугаар хуудас/,
Хохирогч Н.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод очсон ба тэр үед хоёр хүний хандивын дансанд мөнгө шилжүүлсэн. Яг хэдэн төгрөг шилжүүлснээ мэдэхгүй байна. Шилжүүлсэн мөнгө төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гэж шилжүүлсэн тул надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 196 дугаар хуудас/,
- Хохирогч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны 5192148167 тоот дансыг эзэмшдэг. Уг дансыг эзэмшээд 6-7 жил болж байгаа. Миний уг дансыг надаас өөр хүн ашигладаггүй, бас ашиглаж байгаагүй. Нэлээн хугацаа өнгөрсөн болохоор би яг хэн гэдэг хүн рүү, ямар мөнгө явуулснаа сайн санахгүй байна. Ер нь хандив гэсэн хүмүүст чадлаараа 5, 10 цаас хийж явдаг юм. Энэ яг ямар учиртай хэнд явуулсан гэдгийг сайн санахгүй байна. Уг 5190251936 тоот дансанд мөнгө шилжүүлэхдээ хэн гэж гарч ирснээ санахгүй байна. Би тийм өвчин зовлонтой хүмүүст чадлаараа туслаад мөнгө явуулдаг юм. Энэ яг аль нь вэ гэдгийг санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр хуудас/,
- Хохирогч З.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсаар хандив гуйсан зарын дагуу 10.000 төгрөг шилжүүлж байсан. Харин мөнгө хийсэн дансаа санахгүй байна. Шилжүүлсэн 10.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд мөнгөө шилжүүлсэн болохоор надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 3-4 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.К н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд тус аймгийн нэртэй группт хандив гуйсан зарын дагуу 20.000 төгрөг шилжүүлж байсан. Утга дээрх нь “95232017” гэж өөрийнхөө утасны дугаарыг бичсэн байсан юм. Банкнаас дансныхаа хуулгыг харсан чинь 5190251936 тоот данс руу явуулсан байсан. А нэртэй хүн гарч ирж байсан. Өөрийнхөө сэтгэлээр шилжүүлсэн болохоор уг мөнгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 8-9 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... фейсбүүк орчинд манай хүүхэд өвчтэй байгаа мөнгө өгч туслаач гээд данс үлдээгээд тусламж хүссэн байсан, би тухайн зарын дагуу 20.000 төгрөг шилжүүлсэн. Би уг 20.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 13 дугаар хуудас/,
- Иргэн Е.Е ээс мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн зурваст: “...2020 оны 10 дугаар сарын 25-нд хандив гуйсан зарын дагуу 56000 төгрөг шилжүүлсэн, данс эзэмшигчийн нэрийг санахгүй байна. Залилуулсан хүнээсээ мөнгө нэхэхгүй, би Солонгос улсад сурч байгаа тул өөрийн биеэр очоод мэдүүлэг өгөх боломжгүй байна” гэх тайлбар /2 дугаар хавтасны 56-57 дугаар хуудас/,
- Иргэн Н.А ээс мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн зурваст: “...2020 оны 11 дүгээр сард шилжүүлсэн 20.000 төгрөгийг нэгэнтээ хандив гээд шилжүүлэн өгсөн болохоор гомдолгүй, би өөрөө урт хугацаанд Улаанбаатар хотод эмчилгээнд байгаа болохоор харж үзнэ үү” гэх тайлбар /2 дугаар хавтасны 58-59 дүгээр хуудас/,
- Хохирогч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь 2,000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа мөнгө шилжүүлдэг юм. Шилжүүлсэн 2.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд шилжүүлсэн тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 66 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд нэг групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь 5.000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа мөнгө шилжүүлдэг юм. Шилжүүлсэн 5.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд шилжүүлсэн тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 69 дүгээр хуудас/,
- Хохирогч М.Е ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд нэг групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь сэтгэлээрээ 5.000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа мөнгө шилжүүлдэг юм. Шилжүүлсэн 5.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд шилжүүлсэн тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 72 дугаар хуудас/,
- Хохирогч Ө.Е ын “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд зарын группт хандив гуйсан зар явж байхаар нь сэтгэлээрээ 10.000 мөнгө шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад байнга мөнгө шилжүүлдэг юм. Шилжүүлсэн 10.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 75 дугаар хуудас/,
- Хохирогч А.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд тус аймгийн нэртэй группт хандив гуйсан зарын дагуу мөнгө шилжүүлж байсан. Ер нь бол би хандив гуйсан заруудад байнга мөнгө шилжүүлээд яваад байдаг, цайлган сэтгэлтэй хүн юм. Шилжүүлсэн мөнгө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд мөнгөө шилжүүлсэн болохоор надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 78 дугаар хуудас/,
- Хохирогч И.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд зарын группт хандив гуйсан зар явж байхаар нь сэтгэлээрээ 10.000 мөнгө шилжүүлж байсан. Дансны эзнийг нь санахгүй байна, эмэгтэй хүний нэр гарч ирж байсан байх. Шилжүүлсэн 10.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд мөнгөө шилжүүлсэн болохоор надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 81 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь мөнгө шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа мөнгө шилжүүлээд байдаг. Яг ямар утгатай зар байсныг нь сайн санахгүй байна, лав хүүхдийн зурагтай зар байсан бил үү, сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 85-86 дугаар хуудас/,
- Хохирогч Т.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний бие Алтай сумын 4 дүгээр багт буюу сумын төвд “Инжү” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би энэхүү 5190251936 тоот данс руу дээрх 10.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Баху” гэсэн утгатайгаар хэн нэгэн хүнд мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй байна. Байнгын дэлгүүр ажиллуулж наймаа хийдэг учраас магадгүй өөр нэгэн хүн ирж тухайн данс руу 10.000 төгрөг шилжүүлж явуулсан байж болзошгүй байна. Түүнээс биш надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Шилжүүлсэн 10.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 90 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь 20.000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа мөнгө шилжүүлдэг юм” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 93 дугаар хуудас/,
- Хохирогч М.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өнгөрсөн жил фейсбүүк хуудсанд групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь 1,000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа мөнгө шилжүүлдэг юм. Яг ямар зар байсныг нь санахгүй байна. Шилжүүлсэн 1.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд шилжүүлсэн тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 96 дугаар хуудас/,
- Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил 07 дугаар үеэр байх, яг сайн санахгүй байна, ямар ч байсан фейсбүүк хуудсанд групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь сэтгэлээрээ 10.000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа л мөнгө шилжүүлдэг юм. Миний санаж байгаагаар бага насны хүүхдийн зураг байрлуулж, хандив гуйсан зар байсан. Шилжүүлсэн 10.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд шилжүүлсэн тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 99 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жил 10 дугаар сарын 19-ний үед байх, яг сайн санахгүй байна, ямар ч байсан фейсбүүк хуудсанд групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь 1.000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад байнга мөнгө шилжүүлдэг юм. Яг ямар зурагтай зар байсныг нь санахгүй байна. Шилжүүлсэн 1.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд шилжүүлсэн тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 102 дугаар хуудас/,
- Хохирогч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2.000 төгрөгийг уг данс руу хийсэн. Тэргэнцэр дээр суусан эмэгтэй хүний зураг байсан ба яг ямар групп дээр байсныг санахгүй байна. Ямар ч байсан фейсбүүк хуудсанд байрлуулсан зар байсан ба уг зарыг казах эмэгтэй тавьсан байсан, нэрийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би бага ч гэсэн гээд сэтгэлээрээ 2.000 төгрөг шилжүүлсэн юм, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 106 дугаар хуудас/,
- Хохирогч Ш.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тиймээ би 50.000 төгрөгийг уг данс руу хийсэн. Тэргэнцэр дээр суусан настай эмэгтэй хүний зураг тавьсан зар байсан ба Баян-Өлгий зар групп дээр байсан шиг санаж байна. Ямар ч байсан фейсбүүк хуудсанд байрлуулсан зар байсан ба уг зарыг казах эмэгтэй хүн тавьсан байсан. Уг фейсбүүк хуудсыг санахгүй байна. Тэгэхээр нь би бага ч гэсэн гээд сэтгэлээрээ 50.000 төгрөг шилжүүлсэн юм. Уг мөнгийг нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 111 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.А йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... фейсбүүкийн Баян-Өлгий аймгийн Зар мэдээ гэх групп дээр хүүхдийн зураг тавиад энэ хүүхэд өвчтэй болчихлоо, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай байна, хандив туслалцаа өгөөч гэх хандивын зар байсан юм. Түүний дагуу уг мөнгөө хурдан эдгээрэй гэх утгатай шилжүүлсэн юм, надад гомдол санал байхгүй, уг мөнгийг буцааж авахгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 116-117 дугаар хуудас/,
- Хохирогч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өнгөрсөн жил ямар ч байсан фейсбүүк хуудсанд групп дээр хандив гуйсан зар явж байхаар нь сэтгэлээрээ 10.000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө хандив гуйсан заруудад хааяа мөнгө шилжүүлдэг юм. Ямар зар байсныг нь санахгүй байна. Шилжүүлсэн 10.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, нэгэнт хандив гээд шилжүүлсэн тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 120 дугаар хуудас/,
- Иргэн Т.А ийн нэр дээр нээгдсэн ХААН банкны 5190251936 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, нэр бүхий 41 хохирогч нарын ХААН банкан дахь дансны мэдээлэл /1 дүгээр хавтасны 43-55, 59-83, 237-245, 2 дугаар хавтасны 23-55, 63 дугаар хуудас/
- Яллагдагч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Товчоор хэлэхэд цахим сүлжээнд хуурамч мэдээлэл тавьж бусдыг хууран мэхэлж мөнгө авсан асуудал гаргасан. Өнгөрсөн 2020 оны 07 дугаар сарын дундаас эхэлж, өөрийнхөө фейсбүүк сүлжээнд ашиглаж байсан “А К” гэх хаягийнхаа нэрийг “А К-в” болгон өөрчилж, “Google” программаас хүүхдийн зургийг татаж аваад фейсбүүк хуудсанд олон нийтийн “Баян-Өлгий зар мэдээ” бүлэгт тавьж тэр хүнийг өвдөж байгаа, эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд өөрийнхөө дансыг бичиж үлдээсэн. Тэр үед миний утсанд банкны мессеж ирдэггүй байсан бөгөөд дансандаа орж ирсэн мөнгийг өөрийнхөө өдөр тутмын хэрэгцээнд ашигласан.
Дараа нь ингэж мөнгө олж болдог юм байна гэж бодоод “Google”-ээс дахиж нэг эмгэн настай хүний зургийг татаж аваад дахин дээрх “Баян-Өлгий зар мэдээ” бүлэгт тавьж тэр хүнийг өвдөж байгаа, эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд өөрийнхөө дансыг бичиж үлдээгээд дансандаа орж ирсэн мөнгийг өөртөө хэрэглэж байсан ба 50.000 төгрөгөөр “Самсунг Эс-3” маркийн гар утас худалдаж авсан. Сүүлд нь фейсбүүк хуудсанд “Хархорин” гэх зар дээр нэг хүүхдийн зурагтай хандив гуйсан байсныг хараад хүүхдийн зургийг нь татаж аваад дээрх “Баян-Өлгий зар мэдээ” бүлгэмд тавьж хүүхдийг өвдөж байгаа, эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд өөрийнхөө дансыг бичиж үлдээсэн. Уг зарыг тавьсны дараа 3 хоногийн дараа надад фейсбүүкээс нэг эмэгтэй хүн хүний зургийг ашиглаж тавьсан зараа хурдан устгаарай, чамайг цагдаад өгнө гэхээр нь би сүүлд тавьсан зараа устгасан. Хэрхэн яаж устгасан бэ гэхлээр дээрх гурван хүний зургийг байршуулж хандив гуйж тавьсан зар дээр хүмүүс сэтгэгдэл, лайк үлдээсэн байсан тул тавьсан бүх зарын бүгдийг нь өөрөө устгасан. Одоо фейсбүүкт миний тавьсан нэг ч зар байхгүй гэдэгт баталгаа өгнө. Миний бие гэмшиж байна. Цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж мөнгө авсан миний буруу болно. Тухайн үед цахим хэрэгсэлд худал мэдээлэл байршуулж бусдаас мөнгө авах нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй байсан. Тогтоолд дурдагдсан хохирогч нарын заримын мөнгийг нь буцааж хийж өгсөн, үлдэгдэл хүмүүсийн мөнгийг нь ойрын хугацаанд буцааж дансанд нь хийж өгч, хохиролгүй болгоно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 158-159 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Т.А нь мөнгө олох зорилгоор олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк сүлжээнд бусдаас хандив тусламж гуйсан хүүхэд, настай хүмүүсийн зургийг татан авч байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр нэр бүхий 41 иргэний нийт 364.797 төгрөгийг өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 тоот дансанд шилжүүлж авч залилсан байна. Түүнчлэн залилан авсан дээрх 364.797 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан байдал нь шүүгдэгч өөрийн мэдэлд залилан авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх субьектив санаа зорилготой дээрх хэргийг үйлдсэн байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч Т.А ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Т.А ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.К д 30.000 төгрөг, хохирогч М.С д 10.000 төгрөг, хохирогч А.А д 1.297 төгрөг, хохирогч Х.Б д 5.000 төгрөг, хохирогч И.Б т 10.000 төгрөг, хохирогч Б.К д 5.000 төгрөг, хохирогч Х.А д 5.000 төгрөг, хохирогч Б.А т 10.000 төгрөг, хохирогч Х.Б ад 5.000 төгрөг, хохирогч Ш.Б ад 5.000 төгрөг, хохирогч А.Л ад 10.000 төгрөг, хохирогч А.Г д 10.000 төгрөг, хохирогч С.Ж д 10.000 төгрөг, хохирогч Х.А т 10.000 төгрөг, хохирогч Х.А д 5.000 төгрөг, хохирогч З.О т 10.000 төгрөг, хохирогч М.С д 1.000 төгрөг, хохирогч О.М д 500 төгрөг, хохирогч Ө.Е т 10.000 төгрөг, хохирогч М.Е д 5.000 төгрөг, хохирогч А.Е д 20.000 төгрөг, хохирогч Х.Х д 5.000 төгрөг, хохирогч С.Н д 5.000 төгрөг, хохирогч Б.Ж ад 20.000 төгрөг, хохирогч Х.Н д 5.000 төгрөг, хохирогч Д.О т 9.000 төгрөг, хохирогч Ш.Е эд 50.000 төгрөг, хохирогч Х.Т д 1.000 төгрөг, хохирогч З.Е д 2.000 төгрөг, хохирогч Н.Е т 5.000 төгрөг, хохирогч Б.А д 5.000 төгрөг, хохирогч Х.А д 10.000 төгрөг, хохирогч Х.А д 20.000 төгрөг, хохирогч Г.А д 5.000 төгрөг, хохирогч Б.А т 1.000 төгрөг, хохирогч З.А т 5.000 төгрөг, хохирогч Е.Е д 5.000 төгрөг, хохирогч С.Н д 2.000 төгрөг, хохирогч Н.А д 20.000 төгрөг, хохирогч М.А д 2.000 төгрөг, хохирогч Т.Т т 10.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Х.А д 5.000 төгрөг, хохирогч А.Г д 10.000 төгрөг, хохирогч Х.Б д 5.000 төгрөг, хохирогч Х.Н д 5.000 төгрөг, хохирогч Х.А д 10.000 төгрөг, хохирогч Х.Т д 1.000 төгрөг, хохирогч Г.А д 5.000 төгрөг, хохирогч З.А т 5.000 төгрөг, хохирогч З.Е д 2.000 төгрөг, хохирогч Х.Б ад 5.000 төгрөг, хохирогч Х.А д 5.000 төгрөг, хохирогч Ш.Б ад 5.000 төгрөг, хохирогч А.Л ад 10.000 төгрөг, хохирогч О.М д 1.000 төгрөг, хохирогч С.Н д 5.000 төгрөг, хохирогч С.Ж д 10.000 төгрөг, хохирогч Х.А т 10.000 төгрөг, хохирогч З.О т 10.000 төгрөг, хохирогч А.Е д 20.000 төгрөг, хохирогч Н.Е т 5.000 төгрөгийг тус тус өөрийнхөө ХААН банкан дахь 5190251936 дугаартай дансаар шилжүүлж барагдуулсан байна /2 дугаар хавтасны 63 дугаар хуудас/.
Харин шүүгдэгч Т.А т холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэхэд хохирогч Б.К , М.С , А.А , И.Б , Б.А , М.С , М.Е , Х.Х , Д.О , Ш.Е , Б.А , Б.А , С.Н , М.А , Т.Т нар нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй хэмээн хариу мэдэгдсэн, мөн иргэн Е.Е , Н.А нар нь мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэх зүйлгүй хэмээн дурджээ.
Хохирогч Б.Ж нь хохирол 20.000 төгрөг, хохирогч Ө.Е хохирол 20.000 төгрөг, хохирогч З.К хохирол 10.000 төгрөг, хохирогч Х.А хохирол 20.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Т.А аас гаргуулж өгөхийг шүүхэд амаар мэдэгдсэн бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А нь дээрх хохирогч нарт учруулсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А аас 20.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж ад, 20.000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Е т, 10.000 төгрөг гаргуулан хохирогч З.К д, 20.000 төгрөг гаргуулан хохирогч Х.А д тус тус олгож шийдвэрлэв.
Хохирогч Э.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн хохирол, хор уршигт мөнгөн хэлбэрээр иргэний нэхэмжлэлээ гараагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогч Э.О нь цаашид шүүгдэгч Т.А аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулах хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 450.000 төгрөгөөр торгох, эсвэл оногдуулах ялыг тэнсэх, эсвэл 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгож шийтгэх тухай дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай мэтгэлцсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Т.А нь хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Т.А нь тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд Их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 9, эцэг эх, эгч дүү нарын хамт амьдардаг байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, хохирол барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Сагсай, Улаанхус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Сагсай, Улаанхус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А аас 20.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж ад, 20.000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Е т, 10.000 төгрөг гаргуулан хохирогч З.К д, 20.000 төгрөг гаргуулан хохирогч Х.А д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.О нь шүүгдэгч Т.А аас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ